“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж тодорхой хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүнд хамаарах хүрээг ялгана уу.
1. Кино урлаг 2. Уламжлалт анагаах ухаан 3. Шинжлэх ухаан
4. Техник технологи 5. Тайзны уран бүтээл
A.
2, 4
B.
4, 5
C.
2, 3
D.
1, 5
E.
3, 4
Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд баримтлах зарчмуудыг гүйцээгээрэй.
A.
Иргэдийн авьяасыг нээн, хөгжүүлэх, таниулах боломжийг бий болгоно
B.
Улс орнуудыг соёл, ёс заншлаар нь ялган таниулах гол арга зам болгох
C.
Орон нутгийн хүн амын амжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх
D.
Тухайн соёлын бусдаас ялгарах, дахин давтагдашгүй шинжийг нээх
E.
Иргэдийн оролцоо нь нийгмийг нягтруулж, бүлгийг хүчирхэг болгох
“Телевизийн олон суваг олон нийтийн ухамсарт таалагдаж, тэднийг байлдан дагуулахын тулд америкчлал, европчлол, өрнөдийн элдэв уриа лоозон дэвшүүлэн, халамжлагч ивээгчийн дүрээр халхавчлан зүсэн зүйлээр довтолж байна” гэсэн монгол судлаачийн дүгнэлт нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ?
A.
Соёлын дархлаа сулрах шалтгаан
B.
Соёлоо хадгалж үлдэх шалтгаан
C.
Соёлоо эрхэмлэхийн шалтгаан
D.
Соёлын суурь зарчмын шалтгаан
E.
Соёлын зөрчих хандлагын шалтгаан
- Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрийг гүйцээгээрэй.
A.
Соёлыг хуулбарлан дуурайх
B.
Соёлын тулгалт
C.
Соёлын адилсал
D.
Соёлын солилцоо
E.
Соёлын орон зай
- Дараах эрдэмтдийг тохирох үзэл баримтлалтай нь харгалзуулна уу.
а |
Ж. Локк |
1 |
Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж, хорвоо ертөнцөд итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог. |
b |
Дж. Кэмпбелл |
2 |
Хуулийн зорилго нь хүний эрхийг устгах буюу хавчин хясах явдал биш харин түүнийг хамгаалж өргөжүүлэх явдал юм. |
c |
Э. Фромм |
3 |
Эрх чөлөө бол хүний амьдралын эрхэм зорилго, хувь хүний өөрийгөө нээх боломж юм. |
A.
a2, b3, c1
B.
a1, b2, c3
C.
a2, b1, c3
D.
a3, b2, c1
E.
а1, b3, c2
Хэрэглэгчдийн эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад зарцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг юу гэж нэрлэдэг вэ?
A.
ДНБ-ийг орлогоор тооцох
B.
ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцох
C.
ДНБ-ийг тогтмол үнээр тооцох
D.
ДНБ-ийг зардлаар тооцох
E.
Нэг хүнд ногдох ДНБ-ийг тооцох
Нийгэм, эдийн засгийн үзэгдэлд өсөлтийн хурдыг хувиар тооцоолоход үзүүлэлт нь 100-аас дээш утгатай бол ямар утгыг харуулах вэ?
A.
Өсөлт, бууралт байхгүй
B.
2 дахин хурдтай өссөн
C.
2 дахин хурдтай буурсан
D.
Буурсан утгыг илэрхийлнэ
E.
Өссөн утгыг илэрхийлнэ
Дараах өгөгдлүүдийн аль нь мөнгө зээлийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах вэ?
A.
Хувь хүн болон ААН-ээс авах татварын хэмжээг бууруулах
B.
Төрийн өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохиох
C.
Засгийн газрын хөтөлбөр, төсөл боловсруулж зардлаа ихэсгэх
D.
Зээлийн хүүг бууруулж, гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх
E.
Эдийн засгийн уналтыг сааруулах, инфляцид нөлөөлдөггүй
2023 онд Монгол улсын экспорт нь 490 тэрбум төгрөг, импорт нь 330 тэрбум төгрөг байсан бол тус оны МУ-ын гадаад худалдааны тэнцлийг тооцоолно уу.
A.
820
B.
-160
C.
160
D.
-820
E.
410
Дараах эдийн засгийн ойлголтоос аль нь Ф. Хайекийн үзэл баримтлал вэ?
A.
Эдийн засаг дахь зах зээлийн тогтолцоо нь уналтаас өөрийгөө аврахгүй.
B.
Эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна.
C.
Эдийн засагт төрийн оролцоо нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх гол арга зам юм.
D.
Эдийн засаг дахь уналт нь түүний онолыг батлаж, хямралаас гаргасан.
E.
Эдийн засаг дахь мөнгө, банкны онол нь банкны шинэчлэлд чухал үүрэгтэй.
Инфляцийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд үл хамаарахыг олно уу.
A.
Бараа, үйлчилгээний нийт эрэлт муудна
B.
Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр өснө
C.
Зээлдүүлэгчдэд ашигтай нөхцөл бий болно
D.
Иргэдийн худалдан авах чадвар буурна
E.
Эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна
Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 600 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 500 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 100 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ?
A.
Ажилах хүчний хомсдол бий болно (400 нэгжээр буурсан)
B.
Ажиллах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өссөн)
C.
Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)
D.
Ажиллах хүчний илүүдэл бий болно (400 нэгжээр өссөн)
E.
Ажиллах хүч илүүдэл бий болно (600 нэгжээр өссөн)
Дараах мэдээллийг уншаад, өгөгдсөн томьёоны дагуу тооцоолоорой.
Монгол улсын эдийн засаг 2021 онд 20 тэрбум байсан бол, 2022 онд 21.4 тэрбум болсон гэж үзвэл 2022 онд МУ-ын эдийн засаг хэдэн хувиар өссөн бэ?
A.
1,4%
B.
-7%
C.
7%
D.
-1,4%
E.
20,5%
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.
......................... нь ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэнцүү боломж олгодог. Энэ нь хэн нэгнийг илүү харж, эрх дарх олгохгүй гэсэн үг юм.
A.
Хууль дээдлэх зарчим
B.
Шударга байх зарчим
C.
Нээлттэй зарчим
D.
Зөвшилцлийн зарчим
E.
Цөөнхийг хүндэтгэх зарчим
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг харуулсан бүдүүвчийг ажиглаад алдаатай хэсгийн дугаарыг сонгоно уу.
A.
3, 1
B.
3
C.
1
D.
2
E.
2, 3
Дараах өгөгдлөөс иргэний улс төр дэх хууль ёсны оролцоог ялгана уу.
3. Эсэргүүцлийн жагсаалд оролцох 4. Нийгэм, улс төрийн амьдралд оролцох
A.
1, 3
B.
1, 2
C.
2, 4
D.
2, 3
E.
1, 4
Сонгуулийн мажоритари тогтолцоог тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.
a |
Энгийн олонх |
1 |
50-аас дээш хувийн санал авсан дэвшигчийг ялсанд тооцдог |
b |
Харьцангуй олонх |
2 |
Хамгийн олон санал авсан дэвшигчийг ялсанд тооцдог |
c |
Үнэмлэхүй олонх |
3 |
Нийт саналын ¾ буюу 75% эсвэл 2/3 буюу 66% дээш санал авсан дэвшигчийг ялсанд тооцно |
A.
a2,b3,c1
B.
a2,b1,c3
C.
а1,b3,c2
D.
a1,b2,c3
E.
a3,b1,c2
Улс төр судлаач Г.Алмондын тодорхойлсон улс төрийн системийн гаралтын чиг үүрэгт хамаарах өгөгдлийг олно уу.
A.
Хууль зүйн хэм хэмжээ, шийдвэр боловсруулах
B.
Улс төрийн нийгэмшилтийг хангах
C.
Нийгэм дэх бүлгийн сонирхлыг илрүүлэн гаргах
D.
Явцуу олон шаардлагыг нэгтгэн боловсруулах
E.
Нам нь сонгуулиар дамжин төрийн эрх барих
Дараах өгөгдлөөс улс төрийн намын зорилгыг ялгаарай.
- Иргэдийн улс төрийн хүсэл зорилгыг хэрэгжүүлэх
- Улс төрчдийг бэлтгэн чадавхжуулж нэр дэвшүүлэх
- Засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөх
- Намын дотоод ардчиллыг хангах, бэхжүүлэх
A.
1, 3
B.
2, 4
C.
2, 3
D.
1, 2
E.
3, 4
Чиний бодлоор дараах ойлголт нь ардчиллын ямар үнэт зүйлийг зөрчсөн байна вэ?
Ардчилсан нийгэмд хаан, ерөнхийлөгч, сайд нар л хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, харин ард иргэд нь хуулийг сахиж, түүнийг зөрчвөл хариуцлага хүлээнэ.
A.
Нийтэд тайлагнах, ил тод байх ёс
B.
Иргэдийн улс төрийн оролцоо
C.
Олон намын тогтолцоо
D.
Хуулийн засаглал
E.
Тогтмол чөлөөт, шударга сонгууль
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.
................... бол иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг хүмүүсийн нэгдэл. Өөрөөр хэлбэл хүмүүс хамтран нэгдэж, үзэл бодлын хүрээгээрээ өөрсдөө зохион байгуулахыг хэлнэ.
A.
Лобби бүлэг
B.
Улс төрийн нам
C.
Иргэний нийгэм
D.
Сонирхлын бүлэг
E.
Улс төрийн институт
Сонирхлын бүлгийн үйл ажиллагаа нь түүний чиг үүргээр илэрдэг. Нийгэм дэх олон бүлгийн сонирхлыг илрүүлэн гаргах нь аль чиг үүрэгт хамаарах вэ?
A.
Агрегаци
B.
Артикуляци
C.
Интеграци
D.
Интервенц
E.
Девальваци
Монгол улс нь олон улсын хамтын нийгэмлэгт оролцохдоо хэд хэдэн зарчмыг баримталдаг. Дараах ойлголтоос аль нь тэнцвэртэй байх зарчмыг илэрхийлж байна вэ?
A.
Гадаад харилцаандаа нөөц бололцоог бүрэн дайчлах, зохион байгуулах
B.
Үндэсний язгуур ашиг сонирхлыг сахин хамгаалсан, хөгжлийг хэрэгжүүлэх
C.
Стратегийн зорилт, ач холбогдолтой улсуудын сонирхлыг тэнцвэржүүлэх
D.
Олон улс гүрэнтэй хамтран ажиллах, харилцааг олон хэлбэрээр явуулах
E.
Хөгжиж байгаа орнуудтай нийтлэг зорилгын үүднээс хамтран ажиллах
“Хүмүүс байгалиас заяасан эрх чөлөөтэй. Гэтэл яагаад төр засагт захируулж, эрх чөлөөгөө хязгаарлуулдаг юм бэ?” гэсэн асуултыг тавьж түүнд тодорхой хариултыг гаргаж үзэл бодлоо илэрхийлсэн сэтгэгч хэн бэ?
A.
Ж. Руссо
B.
Т.Гоббс
C.
Л.Актон
D.
Ж. Локк
E.
Р.Нозик
Засаг төрийн эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, эрх зүйт төрийн үндсийг бэхжүүлэх зэрэг нь аль ёсны үзэл баримтлалд хамаарах вэ?
A.
Төрийн албаны эрх зүйд захирагдах ёс
B.
Иргэний эрх зүйд захирагдах ёс
C.
Эрх зүйд захирагдах ёс
D.
Захиргааны эрх зүйд захирагдах ёс
E.
Үндсэн хуульт ёс
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд үл хамаарах жишээг олоорой.
A.
Иргэн Т-ийн ажилладаг аж ахуйн нэгж татан буугдсан
B.
Иргэн М нь албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон
C.
Иргэн Л нь өндөр настны тэтгэвэр авах эрх үүссэн
D.
Иргэн А нь сахилгын зөрчил гаргаж сануулах шийтгэл авсан
E.
Иргэн Б нь томилолтоор өөр орон тооны ажилд ажиллах болсон
Сахилгын зөрчил гаргасан этгээдийн ажлаас халах шийтгэлийг хэдэн сарын дотор ноогдуулах ёстой вэ?
A.
Зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор
B.
Зөрчил гаргаснаас хойш 5 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
C.
Зөрчил гаргаснаас хойш 4 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
D.
Зөрчил гаргаснаас хойш 3 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
E.
Зөрчил гаргаснаас хойш 7 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор
Хүснэгт дэх өмчлөх эрхтэй холбоотой ойлголтуудыг ажиглаад 1, 2 хэсгийг харьцуулаад, аль хэсгийн, ямар дараалалд алдаа байгааг тодорхойлоорой.
Хэсэг |
А. Өмчлөх эрх үүсэх үндэслэл |
Б. Өмчлөх эрхээ хэрхэн хамгаалах вэ? |
В. Өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн үйлдэл |
1-р хэсэг |
Эзэнгүй эд юмс олж авах нь хуульд заасан үндэслэл болно. |
Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана. |
Эд хөрөнгө устгах гэмтээх |
2-р хэсэг |
Зээлийн гэрээгээр өмчтэй болох нь гэрээнд заасан үндэслэл болно. |
Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргана. |
Залилах, хулгайлах |
A.
1-р хэсгийн А
B.
1-р хэсгийн В
C.
2-р хэсгийн А
D.
2-р хэсгийн Б
E.
2-р хэсгийн В
Бат 14 настай бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцож болох уу?
A.
Бат өөрийн хүсэлтээр ажил эрхлэх сонирхолтой бол хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
B.
Бат нь 14 настай тул иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.
C.
Бат нь эцэг эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн чиг баримжаа, ажлын дадлага олох зорилгоор хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
D.
Бат нь 14 настай тул иргэний эрх зүйн заримдаг чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.
E.
Монгол улсын иргэн бүр өөрийн хүсэлтээр насны хязгаарлалтгүй ажил эрхлэх боломжтой.
Бүрэн тэтгэврийн хэмжээг хэрхэн тооцдог вэ?
A.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч буюу төрийн албан хаагчид сүүлийн 12 сарын цалингийн дунджийн 100 хувиар тооцно.
B.
Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд хувааж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.
C.
Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд үржүүлж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор хувааж тооцно.
D.
Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар тооцно.
E.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт гэрээгээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй гэж тооцно.
Иргэнд захиргааны байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзвал 2 үе шатаар шийдвэрлүүлэх эрхтэй. 1-р үе шатад иргэн байгууллагатай харилцах аль хэлбэр хамаарахыг сонгоорой.
A.
Захиргааны байгууллагын дараагийн шатны байгууллагад өргөдөл гаргах
B.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан магадлал гаргах
C.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргах
D.
Дээд албан тушаалтанд нь хандан амаар болон бичгээр хүсэлт гаргах
E.
Дээд албан тушаалтанд нь хандан амаар болон бичгээр гомдол гаргах
Дараах тодорхойлолтоос эрх зүйн зөрчил гэсэн ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ?
A.
Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, эрүүгийн хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл эс үйлдлийг хэлнэ.
B.
Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
C.
Нийгэмд хор аюултай, эрүүгийн хуулиас бусад хууль зөрчсөн гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
D.
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг хэлнэ.
E.
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй нийцэх төлвийг хэлнэ.
Аймаг, нийслэлийн засаг дарга эрх зүйн ямар акт гаргадаг вэ?
A.
Тушаал
B.
Захирамж
C.
Шийдвэр
D.
Тогтоол
E.
Зарлиг
Цэгийн оронд тохирох оныг сонгоорой.
Монгол улс бүрэн улсын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд Де-факто улс байх статусыг ............ он хүртэл эдэлж байсан.
A.
1989 он
B.
1945 он
C.
1948 он
D.
1961 он
E.
1990 он
Олон улсын харилцааны улс оролцогчдыг дотор нь их гүрэн, дунд улс, бага улс хэмээн ангилдаг. Их гүрнийг илэрхийлсэн тодорхойлолтыг сонгоорой.
A.
Олон улсын харилцаанд нөлөө багатай ч дэлхий улсуудын 2/3 нь энэ ангилалд багтдаг
B.
Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөөлдөг.
C.
Бүс нутагтаа нөлөөтэй, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсууд байдаг.
D.
Өөрийн болон хөрш, холбоотон, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чадалтай байдаг.
E.
Өөрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэрэгсэлтэй.
Дараах өгөгдлүүдээс аль нь Монгол улсын хоёр талын харилцаа, оролцооны үйл ажиллагаа вэ?
A.
Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээний улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа.
B.
Ази номхон далайн бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээр интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа.
C.
Монгол улсаас олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд явуулах бодлого, олон талт харилцаа, түншлэл, диполмат үйл ажиллагаа.
D.
Зүүн хойт Ази, Төв Азийн олон талт үйл явц, интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа.
E.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах явдал.
- Монгол улстай түншлэлийн харилцаатай улсуудыг харуулсан бүдүүвчийг гүйцээгээрэй.
/2 оноо/
a)……………………. |
ОХУ |
b)..................................... |
Япон |
A.
a-Стратегийн түншлэл, b-Энэтхэг
B.
а-Иж бүрэн стратегийн түншлэл, b-БНХАУ
C.
a-Стратегийн түншлэл, b-БНСУ
D.
a-Иж бүрэн түншлэл, b-АНУ
E.
a-Өргөн хүрээтэй түншлэл, b-Австрали
Гуравдагч хөрш орнуудтай дипломат харилцаа тогтоосон оныг өгсөх эрэмбэд оруулна уу.
1. БНСУ 2. Япон 3. Турк 4. АНУ
A.
4, 3, 1, 2
B.
2, 3, 4, 1
C.
3, 2, 1, 4
D.
2, 3, 1, 4
E.
3, 2, 4, 1
“Олон улсын харилцааны тоглогчид нь зөвхөн үндэсний бүрэн эрхт улсууд байдаг” гэж үздэг онолыг нэрлэнэ үү.
A.
Неолиберал онол
B.
Неореалист онол
C.
Либерал онол
D.
Реалист онол
E.
Марксист онол
Олон улсын харилцааны хатуу хүчний бодлогын үйлдлийн төрлийг сонгоно уу.
A.
Захирах чадвар
B.
Урамшуулал
C.
Удирдамж
D.
Үнэмшил
E.
Цэргийн хүч