Оноо-2 Минут-1
C хувилбарын 24-р даалгавар

Дараах эдийн засгийн ойлголтоос аль нь Ф. Хайекийн үзэл баримтлал вэ?             

  • A.

    Эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна.

  • B.

    Эдийн засаг дахь зах зээлийн тогтолцоо нь уналтаас өөрийгөө аврахгүй.                      

  • C.

    Эдийн засагт төрийн оролцоо нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх гол арга зам гэж үзсэн.

  • D.

    Эдийн засаг дахь уналт нь түүний онолыг баталж, хямралаас гаргасан.       

  • E.

    Эдийн засаг дахь мөнгө, банкны онол нь банкны шинэчлэлд гол үүрэг гүйцэтгэсэн.

Оноо-1 Минут-1
C хувилбарын 25-р даалгавар

Инфляцын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд үл хамаарахыг олно уу.

  • A.

    Бараа, бүтээгдэхүүний үнэ буурна

  • B.

    Бараа, үйлчилгээний нийт эрэлт буурна

  • C.

    Хүн амын орлого буурна

  • D.

    Үнэт цаас, хадгаламж, зээл үнэгүйднэ

  • E.

    Эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна

Оноо-2 Минут-1
C хувилбарын 26-р даалгавар

Хөдөлмөрийн зах зээл дээр цалингийн түвшин 600 мянган төгрөг болж өсөхөд  хөдөлмөрийн нийлүүлэлт 500 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 100 нэгж байхад  ямар үзэгдэл бий болох вэ?                                                                                            

  • A.

    Ажиллах хүчний хомсдол бий болно (400 нэгжээр буурсан)

  • B.

    Ажиллах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өссөн)

  • C.

    Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)

  • D.

    Ажиллах хүчний илүүдэл бий болно (400 нэгжээр өссөн)

  • E.

    Ажиллах хүч илүүдэл бий болно (600 нэгжээр өссөн)

Оноо-2 Минут-1
C хувилбарын 27-р даалгавар

Дараах мэдээллийг уншаад, өгөгдсөн томьёоны дагуу тооцоолоорой                      

Монгол улсын эдийн засаг 2021 онд 25 тэрбум байсан бол, 2022 онд 25.5 тэрбум болсон гэж үзвэл 2022 онд МУ-ын эдийн засаг хэдэн хувиар өссөн бэ?  

                                                                                

 

  • A.

    0.5%                    

  • B.

    -2%                  

  • C.

    2%                      

  • D.

    -0.5%                 

  • E.

    25.3%

Оноо-1 Минут-1
C хувилбарын 28-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.                                                                 

.........................  нь ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэнцүү боломж олгодог. Энэ нь хэн нэгнийг илүү харж, эрх дарх олгохгүй гэсэн үг юм.

  • A.

    Хууль дээдлэх зарчим                  

  • B.

    Шударга байх зарчим                

  • C.

    Нээлттэй зарчим

  • D.

    Зөвшилцлийн зарчим                  

  • E.

    Цөөнхийг хүндэтгэх зарчим

Оноо-2 Минут-1
C хувилбарын 29-р даалгавар

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг харуулсан бүдүүвчийг ажиглаад алдаатай хэсгийн дугаарыг сонгоно уу.                                                                                

  • A.

    1, 2                  

  • B.

    3  

  • C.

    1

  • D.

    2, 3                      

  • E.

    2

Оноо-1 Минут-1
C хувилбарын 30-р даалгавар

Дараах өгөгдлөөс иргэний улс төр дэх хууль ёсны оролцоог ялгана уу.                  

   1. Сонгуульд санал өгөх                            2. Улс төрийн шийдвэрийг дагахаас татгалзах                               

   3. Эсэргүүцлийн жагсаалд оролцох         4. Нийгэм, улс төрийн амьдралд оролцох    

  • A.

    1, 3                  

  • B.

    1, 2                    

  • C.

    2, 4                    

  • D.

    1, 4                    

  • E.

    2, 3

Оноо-2 Минут-1
C хувилбарын 31-р даалгавар

Сонгуулийн тогтолцоог тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.             

a

Мажоритар тогтолцоо

1

Мажоритар болон пропорциональ тогтолцооны аль алиных нь онцлог шинжийг хадгалсан тогтолцоо

b

Пропорциональ тогтолцоо

2

Өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялдаг тогтолцоо

c

Холимог тогтолцоо

3

Намын нэрээр санал хурааж авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг тогтолцоо

  • A.

    a1,b2,c3              

  • B.

    a2,b1,c3             

  • C.

    а1,b3,c2             

  • D.

    a3,b1,c2             

  • E.

    а2,b3,c1

Оноо-2 Минут-1
C хувилбарын 32-р даалгавар

Улс төр судлаач Г.Алмондын тодорхойлсон улс төрийн системийн гаралтын чиг үүрэгт хамаарах өгөгдлийг олно уу.                                                                                          

  • A.

    Хууль зүйн хэм хэмжээ, шийдвэр боловсруулах 

  • B.

    Улс төрийн нийгэмшилтийг хангах

  • C.

    Нийгэм дэх бүлгийн сонирхлыг илрүүлэн гаргах

  • D.

    Явцуу олон шаардлагыг нэгтгэн боловсруулах

  • E.

    Нам нь сонгуулиар дамжин төрийн эрх барих

Оноо-2 Минут-1
C хувилбарын 33-р даалгавар

Дараах өгөгдлөөс намын нийгэмд гүйцэтгэх үүргийг ялгаарай.  

  1. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх
  2. Засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөх
  3. Төрийн санхүүжилтийг багасгах, хасах
  4. Бодлогын хэрэгжилтийг тайлагнах, хариуцлага хүлээх

  • A.

    1,3                    

  • B.

    1, 2                      

  • C.

    2,4                     

  • D.

    1, 4                       

  • E.

    2, 3

Оноо-2 Минут-1
C хувилбарын 34-р даалгавар

Чиний бодлоор дараах ойлголт нь ардчиллын ямар үнэт зүйлийг зөрчсөн байна вэ?                             

Ардчилсан нийгэмд хаан, ерөнхийлөгч, сайд нар л хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, харин ард иргэд нь хуулийг сахиж, түүнийг зөрчвөл хариуцлага хүлээнэ.

  • A.

    Нийтэд тайлагнах, ил тод байх ёс                            

  • B.

    Иргэдийн улс төрийн оролцоо         

  • C.

    Хуулийн засаглал                                                      

  • D.

    Олон намын тогтолцоо 

  • E.

    Тогтмол чөлөөт, шударга сонгууль

Оноо-1 Минут-1
C хувилбарын 35-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.                                                                  

...................  гэдэг нь улс орны хөгжлийн бодлого хамтын зарчмаар тодорхойлж, хэрэгжүүлж, улс төрийн хамтын хариуцлага хүлээлгэх чадвартай иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага юм.

  • A.

    Улс төрийн амьдралын хүрээ                  

  • B.

    Улс төрийн нам                          

  • C.

    Төр

  • D.

    Сонирхлын бүлэг                                        

  • E.

    Иргэний нийгэм

Оноо-1 Минут-1
C хувилбарын 36-р даалгавар

Сонирхлын бүлгийн үйл ажиллагаа нь түүний чиг үүргээр илэрдэг. Нийгэм дэх олон бүлгийн сонирхлыг илрүүлэн гаргах нь аль чиг үүрэгт хамаарах вэ?                        

  • A.

     Агрегаци                             

  • B.

    Интеграци 

  • C.

    Артикуляци

  • D.

    Интервенц

  • E.

    Девальваци

Оноо-1 Минут-1
C хувилбарын 37-р даалгавар

Дараах ойлголтуудын аль нь Монгол улсын гадаад бодлогын үндэсний эрх ашигт нийцсэн байх зарчмыг илэрхийлж байна вэ?                                                                              

  • A.

    Стратегийн зорилт, ач холбогдолтой улсуудын сонирхлыг тэнцвэржүүлэх

  • B.

    Гадаад харилцаандаа нөөц бололцоог бүрэн дайчлах, зохион байгуулах

  • C.

    Олон улс гүрэнтэй хамтран ажиллах, харилцааг олон хэлбэрээр явуулах

  • D.

    Үндэсний язгуур ашиг сонирхлыг сахин хамгаалсан, хөгжлийг хэрэгжүүлэх

  • E.

    Хөгжиж байгаа орнуудтай нийтлэг зорилгын үүднээс хамтран ажиллах

Оноо-1 Минут-1
C хувилбарын 38-р даалгавар

“Хүмүүс байгалиас заяасан эрх чөлөөтэй. Гэтэл яагаад төр засагт захируулж, эрх чөлөөгөө хязгаарлуулдаг юм вэ?” гэсэн асуултыг тавьж түүнд тодорхой хариултыг гаргаж үзэл бодлоо илэрхийлсэн сэтгэгч хэн бэ?                                                                      

  • A.

    Ж. Руссо            

  • B.

    Т.Гоббс               

  • C.

    Л.Актон                

  • D.

    Р.Нозик           

  • E.

    Ж. Локк

Оноо-1 Минут-1
C хувилбарын 39-р даалгавар

Шударга, энэрэнгүй, хүнлэг, тэгш, бусдын эрх ашгийг зөрчихгүй байх нь аль ёсны үзэл баримтлалд хамаарах вэ?                                                                                               

  • A.

    Эрх зүйд захирагдах ёс                                     

  • B.

    Иргэний эрх зүйд захирагдах ёс  

  • C.

    Үндсэн хуульт ёс                                                

  • D.

    Захиргааны эрх зүйд захирагдах ёс

  • E.

    Төрийн албаны эрх зүйд захирагдах ёс

Оноо-2 Минут-1
C хувилбарын 40-р даалгавар

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд үл хамаарах жишээг олоорой.                                              

  • A.

    Иргэн Т-ийн ажилладаг аж ахуйн нэгж татан буугдсан

  • B.

    Иргэн М нь албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон

  • C.

    Иргэн Л нь өндөр настны тэтгэвэр авах эрх үүссэн

  • D.

    Иргэн А нь сахилгын зөрчил гаргаж сануулах шийтгэл авсан

  • E.

    Иргэн Б нь томилолтоор өөр орон тооны ажилд ажиллах болсон

Оноо-2 Минут-1
C хувилбарын 41-р даалгавар

Сахилгын зөрчлийн үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэлийг хэдэн сарын дотор ноогдуулах ёстой вэ?                                                

  • A.

    Зөрчил гаргаснаас хойш 5 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор

  • B.

    Зөрчил гаргаснаас хойш 4 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор

  • C.

    Зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор

  • D.

    Зөрчил гаргаснаас хойш 2 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 3 сарын дотор

  • E.

    Зөрчил гаргаснаас хойш 7 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор

Оноо-2 Минут-1
C хувилбарын 42-р даалгавар

Хүснэгт дэх өмчлөх эрхтэй холбоотой ойлголтуудыг ажиглаад 1, 2 хэсгийг харьцуулаад, аль хэсгийн, ямар дараалалд алдаа байгааг тодорхойлоорой.                                 

Хэсэг

А. Өмчлөх эрх үүсэх үндэслэл

Б. Өмчлөх эрхээ хэрхэн хамгаалах вэ?

В. Өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн үйлдэл

1-р хэсэг

Эзэнгүй эд юмс олж авах нь хуульд заасан үндэслэл болно.

Иргэний хэргийн анхан шатны  шүүхэд нэхэмжлэл гаргана.

Эд хөрөнгө устгах гэмтээх

2-р хэсэг

Зээлийн гэрээгээр өмчтэй болох нь гэрээнд заасан үндэслэл болно.

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргана.

Залилах, хулгайлах

  • A.

    1-р хэсгийн А                                

  • B.

    1-р хэсгийн В                        

  • C.

    2-р хэсгийн А

  • D.

    2-р хэсгийн В                                

  • E.

    2-р хэсгийн Б 

Оноо-2 Минут-1
C хувилбарын 43-р даалгавар

Дорж 15 настай бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцож болох уу?      

  • A.

    Дорж өөрийн хүсэлтээр ажил эрхлэх сонирхолтой бол хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

  • B.

    Дорж нь 15 настай тул иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.

  • C.

    Дорж нь 15 настай тул иргэний эрх зүйн заримдаг чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.

  • D.

    Дорж нь эцэг эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

  • E.

    Монгол улсын иргэн бүр өөрийн хүсэлтээр насны хязгаарлалтгүй ажил эрхлэх боломжтой.

Оноо-1 Минут-1
C хувилбарын 44-р даалгавар

Бүрэн тэтгэврийн хэмжээг хэрхэн тооцдог вэ?                                                             

  • A.

    Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч буюу төрийн албан хаагчид сүүлийн 12 сарын цалингийн дунджийн 100 хувиар тооцно.

  • B.

    Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд хувааж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.

  • C.

    Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар тооцно.

  • D.

    Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд үржүүлж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор хувааж тооцно.

  • E.

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт гэрээгээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй гэж тооцно.

Оноо-2 Минут-1
C хувилбарын 45-р даалгавар

Иргэнд захиргааны байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзвал 2 үе шатаар шийдвэрлүүлэх эрхтэй. 2-р үе шатад иргэн байгууллагатай харилцах аль хэлбэр хамаарахыг сонгоорой.

  • A.

    Захиргааны албан тушаалтанд хүсэлт гаргах          

  • B.

    Захиргааны хэргийн шүүхэд хандах

  • C.

    Захиргааны албан тушаалтанд гомдол гаргах          

  • D.

    Захиргааны байгууллагад гомдол гаргах

  • E.

    Захиргааны байгууллагад хүсэлт гаргах

Оноо-1 Минут-1
C хувилбарын 46-р даалгавар

Дараах тодорхойлолтоос эрх зүйн зөрчил гэсэн ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ?

  • A.

    Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, эрүүгийн хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл эс үйлдлийг хэлнэ.

  • B.

    Нийгэмд хор аюултай, эрүүгийн хуулиас бусад хууль зөрчсөн гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

  • C.

    Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

  • D.

    Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөвийг хэлнэ.

  • E.

    Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй нийцэх төлөвийг хэлнэ.

Оноо-1 Минут-1
C хувилбарын 47-р даалгавар

Үндсэн хуулийн цэц эрх зүйн ямар акт гаргадаг вэ?                                                   

  • A.

     Тогтоол               

  • B.

    Захирамж 

  • C.

    Тушаал  

  • D.

     Шийдвэр         

  • E.

    Зарлиг

Оноо-1 Минут-1
C хувилбарын 48-р даалгавар

Цэгийн оронд тохирох оныг сонгоорой.   

Монгол улс бүрэн улсын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд Де-факто улс байх статусыг ............ он хүртэл эдэлж байсан.

  • A.

    1961 он               

  • B.

    1945 он             

  • C.

    1948 он               

  • D.

    1989 он             

  • E.

    1990 он 

Оноо-1 Минут-1
C хувилбарын 49-р даалгавар

Олон улсын харилцааны улс оролцогчдыг дотор нь их гүрэн, дунд улс, бага улс хэмээн ангилдаг. Дунд улсыг илэрхийлсэн тодорхойлолтыг сонгоорой.                                

  • A.

    Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөөлдөг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсууд байдаг.

  • B.

    Өөрийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш, холбоотон улсуудын аюулгүй байдлыг хангах чадалтай байдаг.

  • C.

    Өөрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэрэгсэлтэй байдаг ч олон улсын харилцааны хамгийн чухал оролцогчид

  • D.

    Олон улсын харилцаанд нөлөө багатай ч дэлхий улсуудын 2/3 нь энэ ангилалд багтдаг. Эдгээр улсгүйгээр олон улсын харилцаа өрнөх боломжгүй.

  • E.

    Хөгжиж байгаа болон буурай эдийн засгийн хөгжилтэй, түүхий эд, гадаад хөрөнгө оруулалт, зээл тусламжаас эдийн засаг нь ихээхэн хамааралтай

Оноо-1 Минут-1
C хувилбарын 50-р даалгавар

Дараах өгөгдлүүдээс аль нь Монгол улсын хоёр талын харилцаа, оролцооны үйл ажиллагаа вэ?                                                                                                                 

  • A.

    Ази номхон далайн бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээр интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа.

  • B.

    Монгол улсаас олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд явуулах бодлого, олон талт харилцаа, түншлэл, дипломат үйл ажиллагаа.

  • C.

    Зүүн хойд Ази, Төв Азийн олон талт үйл явц, интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа.

  • D.

    Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээний улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа.

  • E.

    Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах явдал.

Оноо-2 Минут-1
C хувилбарын 51-р даалгавар

Монгол улстай түншлэлийн харилцаатай улсуудыг харуулсан бүдүүвчийг гүйцээгээрэй.                                                                                                                    

a)……………………

 

 

БНСУ

 

b)..................................

АНУ

Турк

 

 

  • A.

    a-Иж бүрэн түншлэл, b-Герман            

  • B.

    a-Иж бүрэн стратегийн түншлэл, b-БНХАУ 

  • C.

    a-Өргөн хүрээтэй түншлэл- b-Канад         

  • D.

    a-Стратегийн түншлэл, b-Япон 

  • E.

    a-Иж бүрэн стратегийн түншлэл, b-Австрали

Оноо-2 Минут-1
C хувилбарын 52-р даалгавар

Гуравдагч хөрш орнуудтай дипломат харилцаа тогтоосон оныг өгсөх эрэмбэд оруулна уу.                                                                                                                                                       

                                          1. БНСУ               2. Япон                3. Турк               4. АНУ

  • A.

    4, 3, 1, 2             

  • B.

    2, 3, 4, 1            

  • C.

    3, 2, 1, 4               

  • D.

    3, 2, 4, 1           

  • E.

    2, 3, 1, 4

Оноо-1 Минут-1
C хувилбарын 53-р даалгавар

Олон улсын харилцааны тоглогчид нь бүрэн эрхт улс, тэдгээрийн холбоо эвсэл байна гэж үздэг онолыг нэрлэнэ үү.                                                                                         

  • A.

    Неореалист онол                           

  • B.

    Реалист онол                    

  • C.

    Либерал онол

  • D.

    Неолиберал онол                          

  • E.

    Марксист онол

Оноо-2 Минут-1
C хувилбарын 54-р даалгавар

Олон улсын байгууллагын үйл ажиллагааны цар хүрээний бүдүүвчийг гүйцээгээрэй.

ОУБ-ын үйл ажиллагааны цар хүрээ

 

 

Глобал түвшин

 

Бүс нутгийн түвшин

a).......................................

b).........................................

 

 

 

 

 

 

  • A.

    a-АСЕАН, b-АСЕМ                 

  • B.

    a-ШХАБ, b-АПЕК                     

  • C.

    a-НАТО, b-НҮБ         

  • D.

    а-НАТО, b-ШХАБ                   

  • E.

    a-ЕХ, b-АПЕК

Оноо-1 Минут-1
C хувилбарын 55-р даалгавар

Зөөлөн хүчний бодлогын үйлдлийн төрлийг сонгоно уу.                                            

  • A.

    Үнэт зүйлс, төрийн бодлого              

  • B.

    Эдийн засгийн хүч               

  • C.

    Захирах чадвар                

  • D.

    Сэтгэл татам байдал                        

  • E.

    Удирдамж

Оноо-2 Минут-1
C хувилбарын 56-р даалгавар

АНУ-ын эрдэмтэн Жозеф Самуэль Най, эрдэмтэн Роберт Коэхэнтэй хамтран 1977 онд олон улсын харилцааны неолиберал онолын чиглэлээр “Хүч чадавх ба харилцан хамаарал” гэсэн бүтээлээ туурвисан. Энэхүү бүтээлд хамаарах үзэл санааг ялгаарай.                                     

  1. Хатуу, зөөлөн хүчний ялгааг тайлбарласан
  2. Соёлын дипломат харилцааг тайлбарласан
  3. Зөөлөн хүчний онолыг анх удаа дэвшүүлсэн
  4. Гуравдагч хөршийн бодлогыг дэвшүүлсэн

 

 

 

 

 

 

  • A.

    1, 2                    

  • B.

    2, 4                     

  • C.

    1, 3                       

  • D.

    3, 4                     

  • E.

    2, 3  

Оноо-1 Минут-1
D хувилбарын 1-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой. 

.................. гэдэг нь тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо.

  • A.

    Тэгш бус байдал                    

  • B.

    Нийгмийн давхраа               

  • C.

    Нийгмийн давхраажилт

  • D.

    Нийгмийн нийтлэг                  

  • E.

    Нийгмийн ялгарал

Оноо-1 Минут-1
D хувилбарын 2-р даалгавар

Дараах ойлголтоос аль нь алагчлалыг тодорхойлсон байна вэ?                                 

  • A.

    Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцооны ойлголт

  • B.

    Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хааж буй үйлдэл

  • C.

    Эрэгтэй эмэгтэй хүний биологийн буюу бие махбодын ялгаа, заяагдмал шинжтэй

  • D.

    Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдал

  • E.

    Хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тодорхойлж байдаг

Оноо-2 Минут-1
D хувилбарын 3-р даалгавар

Дараах ойлголтуудын аль нь зөрчилдөөний онолын үзэл баримтлалд хамаарах вэ?                          

  • A.

    Ангийн ялгарлыг өмчийн гэхээсээ эрх мэдлийн ялгаатай түлхүү холбон үздэг.

  • B.

    Ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаанд хүргэх ба нийгмийг хөдөлгөгч хүч нь болдог.

  • C.

    Нийгмийн зөрчил нь ангийн ялгаанаас гадна шашин, үзэл суртлаас хамаардаг.

  • D.

    Тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг.

  • E.

    Ажил мэргэжлийн нэр хүнд нь хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.

Оноо-2 Минут-1
D хувилбарын 4-р даалгавар

Манжийн эрхшээлийн үеийн монголын нийгмийн давхраажилтыг хамаарах бүтэцтэй нь тохируулна уу.                                                                                                                   

а

Дээд давхраа

1

Засаг ноёдоос хамгийн олон нь алтан ургийн ноёд байсан.

b

Дунд давхраа

2

Өмч хөрөнгө, эрх мэдэлгүй гэрийн боолууд

c

Доод давхраа

3

Ноёдод татвар нийлүүлж, мал сүргийг нь адгуулах үүрэгтэй.

  • A.

    a1, b2, c3              

  • B.

    a3, b1, c2            

  • C.

    а1, b3, c2         

  • D.

    a3, b2, c1           

  • E.

    a2, b1, c3

Оноо-1 Минут-1
D хувилбарын 5-р даалгавар

2020-2023 оны “Зам тээврийн ослын бүртгэл” гэсэн баримт бичгээс хүүхдийн зам тээвэрт өртсөн хэсгийг сонгон, тус онуудын давтамж хоорондын хамаарлыг статистик шинжилгээ ашиглан шинжилсэн гэж үзвэл судалгааны аль арга вэ?                                              

  • A.

    Туршилтын арга                            

  • B.

    Контент анализ

  • C.

    Тоон судалгаа                               

  • D.

    Асуулга   

  • E.

    Дедукц

Оноо-1 Минут-1
D хувилбарын 6-р даалгавар

Дараах бодомжуудаас марксизм (шүүмжлэлт онол) онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой.                                                                                                  

  • A.

    Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна.

  • B.

    Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ.

  • C.

    Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн аргын дагуу объективоор судлан онол бүтээх боломжтой гэж үздэг.

  • D.

    Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг.

  • E.

    Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаар индукцийн аргын дагуу тодорхой түвшний онол бүтээх боломжтой гэж үздэг.

Оноо-1 Минут-1
D хувилбарын 7-р даалгавар

Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс удиртгал хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ?                                                                                                             

  • A.

    Орон нутгийн нэр, огноо, мэдээлэл цуглуулагчийн нэр зэргийг тэмдэглэнэ

  • B.

    Хувь хүний нийгмийн байр суурийг тодорхойлох асуултууд байна

  • C.

    Судалгааны таамаглал, мэдээлэлд шаардлагатай туслах асуултууд байна

  • D.

    Судалгаанд оролцогчдын холбоо барих утас, хаягийн талаар мэдээлэл байна

  • E.

    Ямар зорилготой судалгааг, хаанаас явуулж байгаа тухай товч танилцуулга

Нийт: 1,762