Оноо-1 Минут-1
A хувилбарын 1-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.                                                              

.................. гэдэг нь тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо.

  • A.

    Тэгш бус байдал                     

  • B.

    Нийгмийн давхраажилт           

  • C.

    Нийгмийн давхраа

  • D.

    Нийгмийн нийтлэг                 

  • E.

    Нийгмийн ялгарал

Оноо-1 Минут-1
A хувилбарын 2-р даалгавар

Дараах ойлголтоос аль нь бурангүй үзлийг тодорхойлсон байна вэ?                        

  • A.

    Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хаах үйлдэл

  • B.

    Хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тодорхойлж байдаг.

  • C.

    Нэг бүлгийнхний зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлага

  • D.

    Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрэй зааглагдан хуваагдах ойлголт.

  • E.

    Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоос хамааран тодорхойлогдох ялгаа.

Оноо-2 Минут-1
A хувилбарын 3-р даалгавар

Дараах ойлголтуудын аль нь зөрчилдөөний онолын үзэл баримтлалд хамаарах вэ?

  • A.

    Ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаанд хүргэх ба нийгмийг хөдөлгөгч хүч нь болдог.

  • B.

    Нийгмийн зөрчил нь ангийн ялгаанаас гадна шашин, үзэл суртлаас хамаардаг

  • C.

    Тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг.

  • D.

    Ангийн ялгарлыг өмчийн гэхээсээ эрх мэдлийн ялгаатай түлхүү холбон үздэг.

  • E.

    Ажил мэргэжлийн нэр хүнд нь хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.

Оноо-2 Минут-1
A хувилбарын 4-р даалгавар

  1. Монголын социализмын үеийн нийгмийн давхраажилтын ангиллыг ялгаатай бүтэцтэй нь тохируулна уу.    

а

Ажилчдын

1

Босоо шатлалын дагуу эрх мэдэл, орлогын ялгаатай

b

Сэхээтний

2

Тээврийн, үйлчилгээний, аж үйлдвэрийн салбартай

c

Номенклатура

3

Нийтийн ба хоршооллын өмчлөлөөрөө ялгаатай

  • A.

    a2, b1, c3             

  • B.

    a1, b2, c3            

  • C.

    a3, b1, c2         

  • D.

    a3, b2, c1           

  • E.

    а2, b3, c1    

Оноо-1 Минут-1
A хувилбарын 5-р даалгавар

2020-2023 оны “Зам тээврийн ослын бүртгэл” гэсэн баримт бичгээс хүүхдийн зам тээвэрт өртсөн хэсгийг сонгон, тус онуудын давтамж хоорондын хамаарлыг статистик шинжилгээ ашиглан шинжилсэн гэж үзвэл судалгааны аль арга вэ?                                             

  • A.

    Контент анализ                              

  • B.

    Туршилтын арга

  • C.

    Тоон судалгаа                                

  • D.

    Асуулга

  • E.

    Дедукц

Оноо-1 Минут-1
A хувилбарын 6-р даалгавар

Дараах бодомжуудаас бүтэц-чиг үүргийн онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой.                                                                                               

  • A.

    Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна.

  • B.

    Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг.

  • C.

    Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ.

  • D.

    Нийгмийн бодит байдлыг объективоор судлах боломжгүй ч, далд оршин буй бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлана гэж үздэг.

  • E.

    Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаар индукцийн аргын дагуу тодорхой түвшний онол бүтээх боломжтой гэж үздэг.

Оноо-1 Минут-1
A хувилбарын 7-р даалгавар

Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс удиртгал хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ?                                                                                                          

  • A.

    Орон нутгийн нэр, огноо, мэдээлэл цуглуулагчийн нэр зэргийг тэмдэглэнэ

  • B.

    Хувь хүний нийгмийн байр суурийг тодорхойлох асуултууд байна

  • C.

    Судалгааны таамаглал, мэдээлэлд шаардлагатай туслах асуултууд байна

  • D.

    Ямар зорилготой судалгааг, хаанаас явуулж байгаа тухай товч танилцуулга

  • E.

    Судалгаанд оролцогчдын холбоо барих утас, хаягийн талаар мэдээлэл байна

Оноо-2 Минут-1
A хувилбарын 8-р даалгавар

  1. Судалгааны нэр томьёо, ойлголтыг тохирох жишээ өгөгдөлтэй нь харгалзуулна уу.  

 

а

Дүн шинжилгээний нэгж

1

Нийслэлийн өрхийг судлах бол УБ хотын бүх өрх хамаарна.

b

Эх олонлог

2

УБ хотын бүх өрхийг хэмжих, шинжлэх хувь хүн, бүлэг, байгууллага зэргийг хэлнэ.

c

Нэлэнхүй судалгаа

3

УБ хотын бүх өрхийг хамруулах ба хүн ам, орон сууцны тооллого явуулах судалгаа

  • A.

    a2, b3, c1           

  • B.

    a1, b2, c3            

  • C.

    a2, b1, c3             

  • D.

    a3, b2, c1             

  • E.

    а1, b3, c2   

Оноо-1 Минут-1
A хувилбарын 9-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.                                                                

Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөхийг.................................. гэнэ.

  • A.

    Нийгмийн хувьсал                       

  • B.

    Нийгмийн шинэчлэл               

  • C.

    Нийгмийн хувьсгал

  • D.

    Нийгмийн хяналт                        

  • E.

    Нийгмийн гажуудал

Оноо-1 Минут-1
A хувилбарын 10-р даалгавар

“Нийгмийн өөрчлөлтийг нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай, учир нь нийгэм өөрчлөгдөхөд эдийн засгийн адил төр, арми, шашин чухал үүрэг гүйцэтгэдэг” гэдэг нь хэний үзэл баримтлал вэ?

  • A.

    Г. Ленский, Ж. Ленский                          

  • B.

    К. Маркс                         

  • C.

    М. Вебер                                  

  • D.

    Т. Парсонс                                              

  • E.

    Тённис

Оноо-1 Минут-1
A хувилбарын 11-р даалгавар

“Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэнэ” гэж үзсэн нь хэний үзэл баримтлал вэ?

  • A.

    Р.Бенедикт      

  • B.

    А.Гидденс           

  • C.

    Э.Тайлор           

  • D.

    Э.Кассирер         

  • E.

    Ж.Локк

Оноо-2 Минут-1
A хувилбарын 12-р даалгавар

  1. Хуулийн ойлголтыг тохирох хуультай нь харгалзуулна уу.                                        

 

а

Монгол хэлний тухай хууль

1

Соёлын үнэт зүйл гэдэгт эх хэл, уламжлалт технологи гэх мэт хамаарна.

b

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль

2

4 жил тутамд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгоно гэж заажээ.

c

Монгол улсын Соёлын тухай хууль

3

Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн

  • A.

    a2, b1, c3          

  • B.

    a1, b2, c3           

  • C.

    a2, b3, c1             

  • D.

    a3, b2, c1           

  • E.

    а1, b3, c2   

Оноо-1 Минут-1
A хувилбарын 13-р даалгавар

“Дэлхийн бүх улс орнууд он солигдох мөчийг өөрийн үндэстний зан үйл, итгэл үнэмшил, ёс заншлын онцлогоор угтан хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг” гэсэн нь соёлын аль ойлголтод хамаарах вэ?    

  • A.

    Нэгдмэл шинж

  • B.

    Соёлын динамик                        

  • C.

    Сонгодог соёл

  • D.

    Түгээмэл шинж                                 

  • E.

    Үндэсний соёл

Оноо-1 Минут-1
A хувилбарын 14-р даалгавар

Хүснэгт дэх мэдээллийг уншаад соёлын өвийн ангиллыг илэрхийлж байгаа хэсгийг сонгоорой.                                                                                                                       

  • A.

    Хүмүүсийн амьдралын хэв маягт онцгой ялгаа илэрдэггүй нь нэг хэв загварын соёлд хамаарна.

  • B.

    Морин хуур, балет, нийтийн дуу нь тус бүр соёлын ардын, нийтийн, сонгодог гэсэн ангилалд хамаарна.

  • C.

    Үндэсний соёлыг ангилах гол шалгуур нь зонхилогч ба дэд соёл болно.

  • D.

    Соёл нь хүй нэгдлийн, эртний, шинэ үеийн гэх мэт түүхэн цаг хугацааны хувьд ялгаатай оршдог.

  • E.

    Хадны зураг, археологийн дурсгал, морин хуур, уртын дуу, бие биелгээ нь биет ба биет бус соёлд хамаарна.

Оноо-1 Минут-1
A хувилбарын 15-р даалгавар

“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж тодорхой хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүнд хамаарах хүрээг ялгана уу.                              

         1. Кино урлаг                      2. Уламжлалт анагаах ухаан          3. Шинжлэх ухаан      

         4. Техник технологи           5. Тайзны уран бүтээл

 

  • A.

    2, 4                     

  • B.

    4, 5                    

  • C.

    2, 3                       

  • D.

    1, 5                      

  • E.

    3, 4

Оноо-2 Минут-1
A хувилбарын 16-р даалгавар

Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд баримтлах зарчмуудыг гүйцээгээрэй.                                                                                               

  • A.

    Иргэдийн авьяасыг нээн, хөгжүүлэх, таниулах боломжийг бий болгоно

  • B.

    Улс орнуудыг соёл, ёс заншлаар нь ялган таниулах гол арга зам болгох

  • C.

    Орон нутгийн хүн амын амжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх

  • D.

    Тухайн соёлын бусдаас ялгарах, дахин давтагдашгүй шинжийг нээх

  • E.

    Иргэдийн оролцоо нь нийгмийг нягтруулж, бүлгийг хүчирхэг болгох

Оноо-1 Минут-1
A хувилбарын 17-р даалгавар

“Телевизийн олон суваг олон нийтийн ухамсарт таалагдаж, тэднийг байлдан дагуулахын тулд америкчлал, европчлол, өрнөдийн элдэв уриа лоозон дэвшүүлэн, халамжлагч ивээгчийн дүрээр халхавчлан зүсэн зүйлээр довтолж байна” гэсэн монгол судлаачийн дүгнэлт нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ?                            

  • A.

    Соёлын дархлаа сулрах шалтгаан                      

  • B.

    Соёлоо хадгалж үлдэх шалтгаан

  • C.

    Соёлоо эрхэмлэхийн шалтгаан                            

  • D.

    Соёлын суурь зарчмын шалтгаан

  • E.

    Соёлын зөрчих хандлагын шалтгаан

Оноо-2 Минут-1
A хувилбарын 18-р даалгавар

  1. Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрийг гүйцээгээрэй.

 

 

  • A.

    Соёлыг хуулбарлан дуурайх                

  • B.

    Соёлын тулгалт              

  • C.

    Соёлын адилсал

  • D.

    Соёлын солилцоо                                  

  • E.

    Соёлын орон зай

Оноо-2 Минут-1
A хувилбарын 19-р даалгавар

  1. Дараах эрдэмтдийг тохирох үзэл баримтлалтай нь харгалзуулна уу.                         

а

Ж. Локк

1

Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж, хорвоо ертөнцөд итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог.

b

Дж. Кэмпбелл

2

Хуулийн зорилго нь хүний эрхийг устгах буюу хавчин хясах явдал биш харин түүнийг хамгаалж өргөжүүлэх явдал юм.

c

Э. Фромм

3

Эрх чөлөө бол хүний амьдралын эрхэм зорилго, хувь хүний өөрийгөө нээх боломж юм.

  • A.

    a2, b3, c1             

  • B.

    a1, b2, c3             

  • C.

    a2, b1, c3           

  • D.

    a3, b2, c1          

  • E.

    а1, b3, c2   

Оноо-1 Минут-1
A хувилбарын 20-р даалгавар

Хэрэглэгчдийн эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад зарцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг юу гэж нэрлэдэг вэ?

  • A.

    ДНБ-ийг орлогоор тооцох                        

  • B.

    ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцох

  • C.

    ДНБ-ийг тогтмол үнээр тооцох               

  • D.

    ДНБ-ийг зардлаар тооцох         

  • E.

    Нэг хүнд ногдох ДНБ-ийг тооцох     

Оноо-1 Минут-1
A хувилбарын 21-р даалгавар

Нийгэм, эдийн засгийн үзэгдэлд өсөлтийн хурдыг хувиар тооцоолоход үзүүлэлт нь 100-аас дээш утгатай бол ямар утгыг харуулах вэ?                                                                   

  • A.

    Өсөлт, бууралт байхгүй

  • B.

    2 дахин хурдтай өссөн

  • C.

    2 дахин хурдтай буурсан

  • D.

    Буурсан утгыг илэрхийлнэ

  • E.

    Өссөн утгыг илэрхийлнэ

Оноо-1 Минут-1
A хувилбарын 22-р даалгавар

Дараах өгөгдлүүдийн аль нь мөнгө зээлийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах вэ?     

  • A.

    Хувь хүн болон ААН-ээс авах татварын хэмжээг бууруулах

  • B.

    Төрийн өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохиох

  • C.

    Засгийн газрын хөтөлбөр, төсөл боловсруулж зардлаа ихэсгэх

  • D.

    Зээлийн хүүг бууруулж, гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх

  • E.

    Эдийн засгийн уналтыг сааруулах, инфляцид нөлөөлдөггүй

Оноо-1 Минут-1
A хувилбарын 23-р даалгавар

2023 онд Монгол улсын экспорт нь 490 тэрбум төгрөг, импорт нь 330 тэрбум төгрөг байсан бол тус оны МУ-ын гадаад худалдааны тэнцлийг тооцоолно уу.                                  

  • A.

    820

  • B.

    -160

  • C.

    160

  • D.

    -820

  • E.

    410

Оноо-2 Минут-1
A хувилбарын 24-р даалгавар

Дараах эдийн засгийн ойлголтоос аль нь Ф. Хайекийн үзэл баримтлал вэ?             

  • A.

    Эдийн засаг дахь зах зээлийн тогтолцоо нь уналтаас өөрийгөө аврахгүй.                      

  • B.

    Эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна.

  • C.

    Эдийн засагт төрийн оролцоо нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх гол арга зам юм.

  • D.

    Эдийн засаг дахь уналт нь түүний онолыг батлаж, хямралаас гаргасан.       

  • E.

    Эдийн засаг дахь мөнгө, банкны онол нь банкны шинэчлэлд чухал үүрэгтэй.

Оноо-1 Минут-1
A хувилбарын 25-р даалгавар

Инфляцийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд үл хамаарахыг олно уу.

  • A.

    Бараа, үйлчилгээний нийт эрэлт муудна

  • B.

    Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр өснө

  • C.

    Зээлдүүлэгчдэд ашигтай нөхцөл бий болно

  • D.

    Иргэдийн худалдан авах чадвар буурна

  • E.

    Эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна

Оноо-2 Минут-1
A хувилбарын 26-р даалгавар

 Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 600 мянган төгрөг болж өсөхөд  хөдөлмөрийн нийлүүлэлт 500 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 100 нэгж байхад  ямар үзэгдэл бий болох вэ?                                                                                                                  

  • A.

    Ажилах хүчний хомсдол бий болно (400 нэгжээр буурсан)

  • B.

    Ажиллах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өссөн)

  • C.

    Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)

  • D.

    Ажиллах хүчний илүүдэл бий болно (400 нэгжээр өссөн)

  • E.

    Ажиллах хүч илүүдэл бий болно (600 нэгжээр өссөн)

Оноо-2 Минут-1
A хувилбарын 27-р даалгавар

Дараах мэдээллийг уншаад, өгөгдсөн томьёоны дагуу тооцоолоорой.                     

Монгол улсын эдийн засаг 2021 онд 20 тэрбум байсан бол, 2022 онд 21.4 тэрбум болсон гэж үзвэл 2022 онд МУ-ын эдийн засаг хэдэн хувиар өссөн бэ?  

                                                                                

 

  • A.

    1,4%

  • B.

    -7%

  • C.

    7%

  • D.

    -1,4%

  • E.

    20,5%

Оноо-1 Минут-1
A хувилбарын 28-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.                                                                 

.........................  нь ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэнцүү боломж олгодог. Энэ нь хэн нэгнийг илүү харж, эрх дарх олгохгүй гэсэн үг юм.

  • A.

    Хууль дээдлэх зарчим                    

  • B.

    Шударга байх зарчим                

  • C.

    Нээлттэй зарчим

  • D.

    Зөвшилцлийн зарчим                    

  • E.

    Цөөнхийг хүндэтгэх зарчим

Оноо-2 Минут-1
A хувилбарын 29-р даалгавар

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг харуулсан бүдүүвчийг ажиглаад алдаатай хэсгийн дугаарыг сонгоно уу.                                                                                                       

 

  • A.

    3, 1                     

  • B.

    3

  • C.

    1

  • D.

    2

  • E.

    2, 3

Оноо-1 Минут-1
A хувилбарын 30-р даалгавар

Дараах өгөгдлөөс иргэний улс төр дэх хууль ёсны оролцоог ялгана уу.                  

   1. Сонгуульд санал өгөх                            2. Улс төрийн шийдвэрийг дагахаас татгалзах                               

   3. Эсэргүүцлийн жагсаалд оролцох         4. Нийгэм, улс төрийн амьдралд оролцох    

 

  • A.

    1, 3                  

  • B.

    1, 2                   

  • C.

    2, 4                    

  • D.

    2, 3                     

  • E.

    1, 4

Оноо-2 Минут-1
A хувилбарын 31-р даалгавар

Сонгуулийн мажоритари тогтолцоог тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.           

a

Энгийн олонх

1

50-аас дээш хувийн санал авсан дэвшигчийг ялсанд тооцдог 

b

Харьцангуй олонх

2

Хамгийн олон санал авсан дэвшигчийг ялсанд тооцдог

c

Үнэмлэхүй олонх

3

Нийт саналын ¾ буюу 75% эсвэл 2/3 буюу 66% дээш санал авсан дэвшигчийг ялсанд тооцно

  • A.

    a2,b3,c1               

  • B.

    a2,b1,c3             

  • C.

    а1,b3,c2             

  • D.

    a1,b2,c3              

  • E.

    a3,b1,c2

Оноо-2 Минут-1
A хувилбарын 32-р даалгавар

Улс төр судлаач Г.Алмондын тодорхойлсон улс төрийн системийн гаралтын чиг үүрэгт хамаарах өгөгдлийг олно уу.                                                                                          

  • A.

    Хууль зүйн хэм хэмжээ, шийдвэр боловсруулах 

  • B.

    Улс төрийн нийгэмшилтийг хангах

  • C.

    Нийгэм дэх бүлгийн сонирхлыг илрүүлэн гаргах

  • D.

    Явцуу олон шаардлагыг нэгтгэн боловсруулах

  • E.

    Нам нь сонгуулиар дамжин төрийн эрх барих

Оноо-2 Минут-1
A хувилбарын 33-р даалгавар

Дараах өгөгдлөөс улс төрийн намын зорилгыг ялгаарай.                                         

  1. Иргэдийн улс төрийн хүсэл зорилгыг хэрэгжүүлэх
  2. Улс төрчдийг бэлтгэн чадавхжуулж нэр дэвшүүлэх
  3. Засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөх
  4. Намын дотоод ардчиллыг хангах, бэхжүүлэх

  • A.

    1, 3                      

  • B.

    2, 4                      

  • C.

    2, 3                       

  • D.

    1, 2                    

  • E.

    3, 4

Оноо-2 Минут-1
A хувилбарын 34-р даалгавар

Чиний бодлоор дараах ойлголт нь ардчиллын ямар үнэт зүйлийг зөрчсөн байна вэ?                             

Ардчилсан нийгэмд хаан, ерөнхийлөгч, сайд нар л хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, харин ард иргэд нь хуулийг сахиж, түүнийг зөрчвөл хариуцлага хүлээнэ.

  • A.

    Нийтэд тайлагнах, ил тод байх ёс                                        

  • B.

    Иргэдийн улс төрийн оролцоо        

  • C.

    Олон намын тогтолцоо                                                      

  • D.

    Хуулийн засаглал  

  • E.

    Тогтмол чөлөөт, шударга сонгууль

Оноо-1 Минут-1
A хувилбарын 35-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.                                                                

................... бол иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг хүмүүсийн нэгдэл. Өөрөөр хэлбэл хүмүүс хамтран нэгдэж, үзэл бодлын хүрээгээрээ өөрсдөө зохион байгуулахыг хэлнэ.

  • A.

    Лобби бүлэг                            

  • B.

    Улс төрийн нам                              

  • C.

    Иргэний нийгэм

  • D.

    Сонирхлын бүлэг                   

  • E.

    Улс төрийн институт

Оноо-1 Минут-1
A хувилбарын 36-р даалгавар

Сонирхлын бүлгийн үйл ажиллагаа нь түүний чиг үүргээр илэрдэг. Нийгэм дэх олон бүлгийн сонирхлыг илрүүлэн гаргах нь аль чиг үүрэгт хамаарах вэ?                        

  • A.

    Агрегаци 

  • B.

    Артикуляци

  • C.

    Интеграци

  • D.

    Интервенц 

  • E.

    Девальваци

Оноо-1 Минут-1
A хувилбарын 37-р даалгавар

Монгол улс нь олон улсын хамтын нийгэмлэгт оролцохдоо хэд хэдэн зарчмыг баримталдаг. Дараах ойлголтоос аль нь тэнцвэртэй байх зарчмыг илэрхийлж байна вэ?                                                                                                      

  • A.

    Гадаад харилцаандаа нөөц бололцоог бүрэн дайчлах, зохион байгуулах

  • B.

    Үндэсний язгуур ашиг сонирхлыг сахин хамгаалсан, хөгжлийг хэрэгжүүлэх

  • C.

    Стратегийн зорилт, ач холбогдолтой улсуудын сонирхлыг тэнцвэржүүлэх

  • D.

    Олон улс гүрэнтэй хамтран ажиллах, харилцааг олон хэлбэрээр явуулах

  • E.

    Хөгжиж байгаа орнуудтай нийтлэг зорилгын үүднээс хамтран ажиллах

Оноо-1 Минут-1
A хувилбарын 38-р даалгавар

“Хүмүүс байгалиас заяасан эрх чөлөөтэй. Гэтэл яагаад төр засагт захируулж, эрх чөлөөгөө хязгаарлуулдаг юм бэ?” гэсэн асуултыг тавьж түүнд тодорхой хариултыг гаргаж үзэл бодлоо илэрхийлсэн сэтгэгч хэн бэ?                                                                      

  • A.

    Ж. Руссо               

  • B.

    Т.Гоббс               

  • C.

    Л.Актон                

  • D.

    Ж. Локк              

  • E.

    Р.Нозик

Оноо-1 Минут-1
A хувилбарын 39-р даалгавар

Засаг төрийн эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, эрх зүйт төрийн үндсийг бэхжүүлэх зэрэг нь аль ёсны үзэл баримтлалд хамаарах вэ?                       

  • A.

    Төрийн албаны эрх зүйд захирагдах ёс               

  • B.

    Иргэний эрх зүйд захирагдах ёс  

  • C.

    Эрх зүйд захирагдах ёс                                         

  • D.

    Захиргааны эрх зүйд захирагдах ёс

  • E.

    Үндсэн хуульт ёс

Оноо-2 Минут-1
A хувилбарын 40-р даалгавар

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд үл хамаарах жишээг олоорой.                                              

  • A.

    Иргэн Т-ийн ажилладаг аж ахуйн нэгж татан буугдсан

  • B.

    Иргэн М нь албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон

  • C.

    Иргэн Л нь өндөр настны тэтгэвэр авах эрх үүссэн

  • D.

    Иргэн А нь сахилгын зөрчил гаргаж сануулах шийтгэл авсан

  • E.

    Иргэн Б нь томилолтоор өөр орон тооны ажилд ажиллах болсон

Нийт: 223