Сурагчид ойгоос нэгэн амьд биеийг олж тодорхойлов. Энэхүү амьд бие нь нэг ба олон эсээс тогтсон, гифтэй, эсийн хана нь хитин хэмээх нүүрс-уснаас тогтсон бол ангилал зүйн аль аймагт хамаарах вэ?
A.
монера
B.
ургамал
C.
амьтан
D.
протиста
E.
мөөг
Дараах амьтдын төлөөлөгчдийг харгалзах хүрээ болон үндсэн шинжтэй нь зөв холбосон хариултыг сонгоно уу.
|
Амьтдын нэр |
|
Хүрээ |
|
Үндсэн шинж |
1 |
Хялгасан хорхой |
А |
Гархит хорхой |
I |
Хос бэлэгтэй. Жинхэнэ эзнийхээ нарийн гэдсэнд соруулаар бэхлэгдэн амьдардаг, завсрын эзэн дамждаг. |
2 |
Чийгийн улаан хорхой |
В |
Дугариг хорхой |
II |
Олон тооны цагираг үеүдээс тогтсон цусны эргэлтийн тогтолцоотой, чөлөөт амьдралтай. |
3 |
Үхрийн туузан хорхой |
С |
Хавтгай хорхой |
III |
Арьсны доор тууш булчингийн давхаргатай, саланги бэлэгтэй, эзэн солихгүй шимэгчлэн амьдарна. |
A.
1-C-III
B.
2-В-I
C.
2-C-II
D.
1-B-III
E.
3-A-II
Дараах салаалсан түлхүүр бичгийг ашиглан шувууны ангийн төлөөлөгчдөд тохирох шинжийг тодорхойлно уу.
A.
Цусны дан эргэлттэй
B.
Хайрстай
C.
Хянга ястай
D.
Арьс ба уушгиар амьсгална.
E.
Хянга ясгүй
Нэг ба хос талт үрт ургамлын ангийн ургал ба үржлийн эрхтний онцлог шинжийг зурагт үзүүлэв. Хос талт үрт ургамлын ангийн шинжид тохирох хариуг сонгоорой.
1 |
2 |
3 |
4 |
5 |
үр |
иш |
навч |
үндэс |
цэцгийн бүтэц |
A.
1, 2, 4
B.
1, 3, 5
C.
2, 3, 4
D.
2, 4, 5
E.
3, 4, 5
Ургамлын аймгийн салаалсан түлхүүр бичгийн 1 болон 3 дугаарт тохирох хүрээг зөв тодорхойлно уу.
A.
1-ойм, 3-хөвд
B.
1-замаг, 3- хаг
C.
1-хөвд, 3-ойм
D.
1-хөвд, 3-хаг
E.
1-хаг, 3-хөвд
Эукариот эс, түүний эрхтэнцрүүдийн бүтцийг гэрлийн болон электрон микроскопоор судалдаг. Зарим эс энгийн нүдээр ч харагдах боломжтой. Хүснэгтэд өгөгдсөн мэдээллийг уншиж, зөв тодорхойлсон мөрийг сонгоорой.
Түлхүүр: тийм (✓), үгүй (x)
|
Эс, түүний эрхтэнцрүүд |
Электрон микроскоп |
Гэрлийн микроскоп |
Энгийн нүдээр харагдах |
А |
Ургамлын эс |
✓ |
✓ |
x |
В |
Рибосом |
x |
✓ |
✓ |
С |
Хлоропласт |
✓ |
✓ |
✓ |
D |
Эндоплазмын тор |
x |
✓ |
✓ |
E |
Тахианы өндгөн эс |
✓ |
✓ |
x |
A.
Ургамлын эс - тийм, тийм, үгүй
B.
Рибосом - үгүй, тийм, тийм
C.
Хлоропласт - тийм, тийм, тийм
D.
Эндоплазмын тор - үгүй, тийм, тийм
E.
Тахианы өндгөн эс - тийм, тийм, үгүй
Төмсний хэрчмийг эсийн шүүснээс нь их концентрацтай уусмалд хийхэд эсийн бүтцэд гарч буй өөрчлөлтийг зурагт үзүүлэв. Төмсний эсэд ямар үйл явц явагдсан бэ?Төмсний хэрчмийг эсийн шүүснээс нь их концентрацтай уусмалд хийхэд эсийн бүтцэд гарч буй өөрчлөлтийг зурагт үзүүлэв. Төмсний эсэд ямар үйл явц явагдсан бэ?
A.
Мембраны интеграл уургийн сүвээр
бодис идэвхгүй зөөвөрлөлтөөр орсон.
B.
Мембранаар бодис шилжин орох үед
ГФА-аас ялгарах энергийг ашигласан.
C.
Эсийн протоплазмд ус эргэн орж, хэвийн
байдалд шилжин, деплазмолиз явагдсан.
D.
Вакуоль дахь бодисын хэмжээ нэмэгдэж,
эзлэхүүн тэлэхэд цитоплазмд тургорын даралт үүссэн
E.
Эсийн протоплазм ханаасаа хөндийрч, плазмолиз явагдсан.
Хүнсний бүтээгдэхүүн дэх цардуулыг иодоор илрүүлэх туршилтын үйл явцыг зөв тодорхойлсон хариуг сонгоорой.
A.
B.
C.
D.
E.
Субстратын концентрацийг нэмэгдүүлэхэд урвалын хурд хэрхэн өөрчлөгдөж байгааг графикаар үзүүлэв. Дараах урвалын хамгийн дээд хурдыг /Vmax/ тодорхойлно уу.
A.
31
B.
50
C.
62
D.
58
E.
70
Амьд бие махбодод агуулагдах уургуудыг үүрэгтэй зөв харгалзуулсан хариуг сонгоорой.
№ |
Уураг |
|
Үүрэг |
1 |
фибриноген |
a |
цусан дахь сахарын хэмжээг зохицуулах |
2 |
эсрэг бие |
b |
цус бүлэгнүүлэх |
3 |
инсулин |
c |
бие махбодыг хамгаалах |
4 |
кератин |
d |
үс, эвэр, өд, арьс гэх мэт дайвар эрхтнийг бат бөх болгох |
A.
1b2с3a4d
B.
1c2b3d4a
C.
1a2c3b4d
D.
1b2a3d4c
E.
1d2c3b4a
. Полимер нэгдлүүд гидролизын урвалаар мономерүүд болж задардаг. Дараах урвалын молекулын томьёог ажиглан зөв хариуг сонгоорой.
A.
глюкоз+глюкоз= мальтоз
B.
глюкоз + фруктоз= сахароз
C.
лактоз= глюкоз + галактоз
D.
сахароз = глюкоз + фруктоз
E.
мальтоз = глюкоз + глюкоз
Ургамлын навчинд фотосинтезийн үйл явц явагддаг. Навчны бүтцийг үүсгэж буй ямар эсүүд фотосинтезд чухал үүрэгтэй вэ?
1. мезофилл эс 2. амсрын эс 3. дамжуулах багц 4. эпидермис 5. кутикул
A.
2,4
B.
2,3
C.
3,5
D.
1,4
E.
1,2
Хоол боловсруулах тогтолцооны зарим эрхтнийг зурагт харуулав. “1” дугаараар тэмдэглэсэн эрхтний үүргийг зөв илэрхийлсэн хариуг сонгоорой.
A.
Уургийг пепсин энзимийн тусламжтайгаар задалж, аминхүчлүүд үүсгэнэ.
B.
Цардуулыг амилаза энзимийн тусламжтайгаар задалж, мальтоз үүсгэнэ.
C.
Өөх тосыг липаза энзимийн оролцоотойгоор задалж, глицерин болон тосны хүчил үүсгэнэ.
D.
Мальтозыг мальтоза энзимийн оролцоотой задлан 2 молекул глюкоз үүсгэнэ.
E.
Лактозыг лактоза энзимийн нөлөөгөөр задалж, глюкоз болон галактоз үүсгэнэ.
Ус ба түүнд ууссан эрдэс давс үндэсний үсэнцэрээр шингээгдэн эсийн плазмодесмагаар дамжин цитозоль дундуур шилжих хөдөлгөөнийг “В” сумаар үзүүлэв. Ус, эрдэс давс эсэд ямар замаар орж байгааг илэрхийлсэн бэ?
A.
транспирац
B.
апопласт
C.
симпласт
D.
адгези
E.
когези
Судас зүрхнээс гараад олон салаа үүсгэн бие махбодод тархаад буцаж зүрхэнд ирдэг. Венийн диаграмыг ашиглан дээд хөндийн вен, уушгины артери, гол судасны ижил шинжийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу.
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
А |
уушгины артери |
тараагуур судас |
дээд хөндийн вен |
артерийн цус урсана |
гол судас |
В |
дээд хөндийн вен |
венийн цус урсана |
уушгины артери |
тараагуур судас |
гол судас |
С |
гол судас |
тараагуур судас |
дээд хөндийн вен |
венийн цус урсана |
уушгины артери |
D |
уушгины артери |
венийн цус урсана |
гол судас |
артерийн цус урсана |
дээд хөндийн вен |
E |
дээд хөндийн вен |
артерийн цус урсана |
гол судас |
тараагуур судас |
уушгины артери |
A.
1-уушгины артери, 2-тараагуур судас, 3-дээд хөндийн вен, 4-артерийн цус урсана, 5-гол судас
B.
1-дээд хөндийн вен, 2-венийн цус урсана, 3-уушгины артери, 4-тараагуур судас, 5-гол судас
C.
1-гол судас, 2-тараагуур судас, 3-дээд хөндийн вен , 4-венийн цус урсана, 5-уушгины артери
D.
1-уушгины артери, 2-венийн цус урсана, 3-гол судас, 4-артерийн цус урсана, 5-дээд хөндийн вен
E.
1-дээд хөндийн вен, 2-артерийн цус урсана, 3-гол судас, 4-тараагуур судас, 5-уушгины артери
Сээр нуруутны хүрээний нэгэн ангийн цусны эргэлтийн тогтолцоог бүдүүвчээр харуулав. Цусны эргэлтийн тогтолцоог зөв тодорхойлсон хариуг сонгоорой.
1. зүрх нь 2 тасалгаатай
2. зүрх нь 3 тасалгаатай
3. цусны дан эргэлттэй
4. цусны давхар эргэлттэй
5. зүрх нь холимог цустай.
6. зүрх нь зөвхөн венийн цустай.
A.
1, 3, 5
B.
1, 4, 5
C.
2, 3, 5
D.
1, 3, 6
E.
2, 4, 6
Судсаар цус урсах хурд харилцан адилгүй байдаг. “А” судсыг зөв тодорхойлсон хариуг сонгоорой.
A.
Артери, венийн судас хялгасан судсанд шилжих үед цус
урсах хурд ихэснэ.
B.
Хялгасан судасны цусны урсгалыг гол судасныхтай харьцуулахад 500 дахин удаан урсдаг.
C.
Венийн судасны цусны урсгал булчингийн агшилтаар эрчимжинэ.
D.
Артерийн судас хялгасан судсанд шилжих үед цусны урсах
хурд буурдаг.
E.
Ховдол агших үед гол судсаар цус өндөр даралтын нөлөөгөөр
хурдтай урсдаг.
Амьсгалын эрхтэн тогтолцооны хийн солилцоо явуулдаг эрхтнийг нэрлэнэ үү.
A.
хамрын хөндий
B.
мөгөөрсөн хоолой
C.
уушги
D.
гуурсан хоолой
E.
төвөнх
Амьсгалын эрхтэн тогтолцооны зарим эд, эрхтнүүдэд харгалзах бүтцийн онцлогийг зөв тодорхойлсон хариуг сонгоорой.
Түлхүүр: байдаг (✓),байдаггүй (x)
A.
B.
C.
D.
E.
Талх хийхэд хөрөнгө мөөгийг гурил хөөлгөгч болгон ашигладаг. Хөрөнгө мөөгийн анаэроб амьсгалын явцад ямар бодис үүсдэг вэ?
A.
С3Н6О3 болон СО2
B.
С2Н5ОН болон СО2
C.
С6Н12О6 болон СО2
D.
СО2 болон Н2О
E.
С3Н6О3
Хүний нэг өдөрт авсан болон алдсан усны хэмжээ тэнцвэртэй байх ёстой. Эрүүл хүн хэвийн нөхцөлд дараах хэмжээний шингэнийг авч, ялгаруулсан гэж үзвэл шээсээр ялгарах усны хэмжээг “Х” утга дээр тооцно уу.
Авсан |
Ус шингээлт /мл/ |
Гарсан |
Ус алдагдал /мл/ |
хоолоор |
750 |
шээс |
Х |
шингэнээр |
1500 |
хөлс |
900 |
бодисын солилцоогоор |
250 |
ялгадас |
100 |
A.
2000
B.
1500
C.
1000
D.
950
E.
500
Бөөрний нефроны бүтцийг зургаар харуулав. 1, 3, 5 дугаартай бүтцийн хэсгийг зөв тодорхойлсон мөрийг олоорой.
A.
B.
C.
D.
E.
Мэдрэлийн эс (нейрон) нь гүйцэтгэх үүргээсээ хамааран бүтцийн хувьд ялгаатай байдаг. Зурагт өгөгдсөн нейроны үүргийг зөв илэрхийлсэн хариуг сонгоорой.
A.
Завсрын нейроны дийлэнх нь мэдээллийг задлан шинжилж хэлхээ үүсгэнэ.
B.
Хөдөлгөөний нейрон нь булчингийн эсэд дохио дамжуулж, агшихад хүргэнэ.
C.
Мэдрэхүйн нейрон нь гадаад орчны цочролыг төвд дамжуулна.
D.
Мэдрэхүйн нейрон нь булчингийн эсэд дохио дамжуулна.
E.
Хөдөлгөөний нейрон нь тархинд байрлан мэдээлэл боловсруулна.
Хүн харанхуй орчинд орох үед нүдний хүүхэн хараа рефлексийн замаар өөрчлөлтөд орохыг “А” зурагт харуулав. Хүснэгтээс зөв хариуг сонгоорой.
A.
B.
C.
D.
E.
Амьд биеийн үйл ажиллагааг хянан зохицуулах үйл явц нь биологийн идэвхт бодис болох дааврын /гормон/ оролцоотой явагддаг. Хүснэгтэд өгөгдсөн мэдээллийг ашиглан ямар дааврын ялгаралт явагдаж буйг тодорхойлно уу.
Хүний биеийн үзүүлэлт |
Хэвийн хэмжээ |
Өөрчлөлт |
Цусны даралт /м.у.б/ |
80-120 |
100-130 |
Амьсгалын тоо /1 минутд/ |
14-16 |
20-24 |
Булчингийн хурд, хүч |
хэвийн |
нэмэгдэнэ |
A.
эстроген
B.
инсулин
C.
тироксин
D.
соматотропин
E.
адерналин
Дархлааг идэвхтэй ба идэвхгүй гэж ангилдаг. Бүдүүвчний “Х” үсгээр тэмдэглэсэн хэсэгт тохирох хариуг сонгоорой.
A.
Эхээс хүүхдэд дамжин очих эсрэг биеэр үүссэн
төрөлхийн идэвхгүй дархлаа
B.
Өөр бие махбодоос бэлэн эсрэг биет авах үед өрнөсөн идэвхгүй дархлаа
C.
Эсрэгтөрөгчийн эсрэг үүссэн өвөрмөц дархлаа
D.
Эмчилгээний ийлдэс хэрэглэсний дараа үүсдэг
олдмол идэвхгүй дархлаа
E.
Эмчилгээний ийлдэс хийлгэсний дараа үүсдэг идэвхтэй дархлаа
Манай улсад ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш ДОХ-той хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Энэ өвчний талаарх ойлголтыг зөв тодорхойлсон мөрийг сонгоорой.
A.
B.
C.
D.
E.
Халдварт өвчний эсрэг вакцин хийлгэсний дараа цусанд үүсэж буй эсрэг биеийн концентрац хэрхэн өөрчлөгдөж буйг графикаар харуулав. С ба D үсгээр тэмдэглэсэн хэсгийн түвшин ялгаатай байгаа нь ямар эстэй холбоотой вэ?
A.
залгиур эс
B.
санамжийн эс
C.
В-лимфоцит
D.
Т-лимфоцит
E.
моноцит эс
Митоз хуваагдлаар хуваагдаж буй эсийн зургийг ажиглан, ямар үе шат явагдаж байгааг илэрхийлсэн мөрийг сонгоорой.
|
||
А |
Профаз |
Телофаз |
В |
Метафаз |
Анафаз |
С |
Анафаз |
Телофаз |
D |
Интерфаз |
Профаз |
E |
Профаз |
Анафаз |
A.
А
B.
B
C.
C
D.
D
E.
E
Мейоз хуваагдлын үе шатын онцлогийг тодорхойлсон дараах өгүүлбэрийн цэгийн оронд тохирох үгсийг илэрхийлсэн хариултыг сонгоорой.
Мейоз хуваагдлаар (1)........ хуваагдах бөгөөд хуваагдлын төгсгөлд (2).......... бүрдэлтэй (3)........... төл эс үүснэ. Мейоз хуваагдлын профаз I үед гомологи хромосомууд ижил хэсгээ солилцохыг (4)............. гэнэ.
A.
B.
C.
D.
E.
Сурагч нэгэн ургамлын үндэсний хуваагдах бүсийн эсүүдийг микроскопоор судлан, хичнээн тооны эс ямар үе шатанд хуваагдаж буйг тоолжээ.
Митозын үе шат |
Эсүүдийн тоо |
интерфаз |
915 |
профаз |
87 |
метафаз |
23 |
анафаз |
12 |
телофаз |
6 |
Митоз хуваагдалд орж буй нийт эсүүдийн хэд нь хос хроматид агуулж байсан бэ?
A.
18
B.
45
C.
93
D.
99
E.
110
РНХ-ийн бүтэц, онцлогийг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоорой.
- Дан гинжээс тогтоно
- Хоёр гинжээс тогтоно
- Аденин хэмээх азотлог суурьтай
- Урацил хэмээх азотлог суурьтай
- Уураг нийлэгжихэд оролцоно
- Энергийн гол эх үүсвэр болдог.
A.
1, 4, 6
B.
1, 3, 6
C.
2, 3, 5
D.
1, 4, 5
E.
2, 4, 6
ДНХ-ын молекулын бүтцийг зурагт үзүүлэв. “4” дугаарт бүтцийн ямар хэсгийг илэрхийлсэн байна вэ?
A.
дезоксирибоз
B.
азотлог суурь
C.
фосфодиэфирийн холбоо
D.
рибоз
E.
устөрөгчийн холбоо
ДНХ молекулын нэг гинжний азотлог сууриудын дараалал өгөгдөв. Нөгөө гинжний азотлог сууриудын дарааллыг тогтоож, устөрөгчийн хэдэн холбоо үүсэхийг тооцоолж бичээрэй.
A.
B.
C.
D.
E.
Нэгэн уургийн анхдагч бүтэц нь мет- цис- про-сер-фен-вал гэсэн амин хүчлүүдийн дарааллаас тогтдог. Амин хүчлүүд тэдгээрийг зөөх зРНХ-ийн антикодоныг бүдүүвчээр өгөв.
Тухайн уургийн мэдээллийг агуулж буй мРНХ-ийн дарааллыг тогтооно уу.
A.
АУГУГЦЦЦГАГЦУУУГУЦ
B.
АУГУГЦАГЦУУУГУЦЦЦГ
C.
АУГГУЦУУУЦЦГАГЦУГЦ
D.
АУГЦЦГУГЦАГЦГУЦУУУ
E.
АУГУГЦГУЦУУУАЦГЦЦГ
Түүхэн хөгжлийн явцад амьд биеийн бүтэц хувьсан өөрчлөгдөн доод зэргийн хөгжилтэй амьд биеэс дээд зэргийн хөгжилтэй амьд үүсдэг болохыг эволюцийн баталгаагаар нотолдог. Дараах жишээг эволюцийн баталгаатай зөв тохируулна уу.
|
Эволюцийн баталгаа |
|
Жишээ |
1 |
Жишил анатомийн баталгаа |
а |
Мэлхий шанаганцар үедээ сүүлтэй байдаг. |
2 |
Үр хөврөлийн баталгаа |
b |
Австрали тивийн сүүн тэжээлтний ихэнх нь ууттан амьтад байдаг. |
3 |
Палеонтологийн баталгаа |
с |
Кактусын өргөс, вандуйн цалам нь дүрс хувирсан навч юм. |
4 |
Биогеографийн баталгаа |
d |
Адууны эртний өвөг болох эогиппусийн биеийн хэмжээ үнэгнийхтэй ижил байдаг. |
A.
1b2a3d4c
B.
1a2c3b4d
C.
1с2а3d4b
D.
1d2b3a4c
E.
1c2b3d4a
. Хромосомын тодорхой локуст генүүд байрлана. Зурагт өгөдсөн генийн байрлал, тэдгээрийн онцлогийг зөв тохируулсан хувилбарыг сонгоорой.
A.
B.
C.
D.
E.
Нэгэн хүний кариотипийг зурагт үзүүлжээ. Энэ хүний кариопитийг зөв тодорхойлсон хариултыг сонгоорой.
A.
Хэвийн хромосомын бүрдэлтэй, эмэгтэй
B.
Хэвийн хромосомын бүрдэлтэй, эрэгтэй
C.
Дауны хам шинжтэй, эмэгтэй
D.
Дауны хам шинжтэй, эрэгтэй
E.
Тернерийн хам шинжтэй, эмэгтэй
Үр удмын 50% Aa, 50% aa гэсэн генотиптэй бол эцэг эхийн генотипийг тодорхойлно уу.
A.
Аа х Аа
B.
Аа х аа
C.
АА х аа
D.
АА х Аа
E.
Аа х АА
Шүүх эмнэлэгт хоёр гэр бүл хоёулаа нэг хүүхдийг өөрсдийн хүүхэд гэж мэдүүлж байв. Хүүхэд (IV) бүлгийн цустай. Шүүх эмнэлэг хүүхдийн эцэг, эхийг хэддүгээр бүлгийн цустай гэж тогтоосон бэ?
A.
B.
C.
D.
E.