Оноо-2 Минут-1
B хувилбарын 40-р даалгавар

Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарах жишээг олоорой.                           

  • A.

    Иргэн А нь ажлаа шалтгаангүйгээр тасалсан энэ нь анхны тохиолдол

  • B.

    Иргэн М нь албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон

  • C.

    Иргэн С нь сахилгын зөрчил гаргаж сануулах шийтгэл авсан

  • D.

    Иргэн Т нь сахилгын зөрчил гаргаж цалингийн 20% аар шийтгүүлсэн

  • E.

    Иргэн  Д нь ээлжийн амралтаа авсан (48 хоног амарсан)

Оноо-2 Минут-1
B хувилбарын 41-р даалгавар

Сахилгын зөрчлийн үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэлийг хэдэн сарын дотор ноогдуулах ёстой вэ?                                                

  • A.

    Зөрчил гаргаснаас хойш 5 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор

  • B.

    Зөрчил гаргаснаас хойш 4 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор

  • C.

    Зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор

  • D.

    Зөрчил гаргаснаас хойш 2 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 3 сарын дотор

  • E.

    Зөрчил гаргаснаас хойш 7 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор

Оноо-2 Минут-1
B хувилбарын 42-р даалгавар

Хүснэгт дэх өмчлөх эрхтэй холбоотой ойлголтуудыг ажиглаад 1, 2 хэсгийг харьцуулаад, аль хэсгийн, ямар дараалалд алдаа байгааг тодорхойлоорой.                                 

 

Хэсэг

А. Өмчлөх эрх үүсэх үндэслэл

Б. Өмчлөх эрхээ хэрхэн хамгаалах вэ?

В. Өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн үйлдэл

1-р хэсэг

Эд хөрөнгийг дайчлан авах нь хуульд заасан үндэслэл болно.

Иргэний хэргийн анхан шатны  шүүхэд нэхэмжлэл гаргана.

Мал хулгайлах, дээрэмдэх

2-р хэсэг

Шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгөтэй болох нь гэрээнд заасан үндэслэл болно.

Иргэний хэргийн анхан шатны  шүүхэд нэхэмжлэл гаргана.

Хөрөнгө завших, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

  • A.

    2-р хэсгийн Б                                

  • B.

    1-р хэсгийн В                        

  • C.

    1-р хэсгийн А

  • D.

    2-р хэсгийн А                               

  • E.

    2-р хэсгийн В

Оноо-2 Минут-1
B хувилбарын 43-р даалгавар

Дорж 15 настай бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцож болох уу?       

  • A.

    Дорж өөрийн хүсэлтээр ажил эрхлэх сонирхолтой бол хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

  • B.

    Дорж нь 15 настай тул иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.

  • C.

    Дорж нь эцэг эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

  • D.

    Дорж нь 15 настай тул иргэний эрх зүйн заримдаг чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.

  • E.

    Монгол улсын иргэн бүр өөрийн хүсэлтээр насны хязгаарлалтгүй ажил эрхлэх боломжтой.

Оноо-1 Минут-1
B хувилбарын 44-р даалгавар

Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг хэрхэн тооцдог вэ?                                           

  • A.

    Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд үржүүлж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор хувааж тооцно.

  • B.

    Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд хувааж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.

  • C.

    Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар тооцно.

  • D.

    Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч буюу төрийн албан хаагчид сүүлийн 12 сарын цалингийн дунджийн 100 хувиар тооцно.

  • E.

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжэээний 75 хувиас багагүй байхаар тооцно.

Оноо-2 Минут-1
B хувилбарын 45-р даалгавар

  1.  Иргэнд захиргааны байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзвал 2 үе шатаар шийдвэрлүүлэх эрхтэй. 2-р үе шатад иргэн байгууллагатай харилцах аль хэлбэр хамаарахыг сонгоорой                                                                                                   

 

  • A.

    Захиргааны албан тушаалтанд хүсэлт гаргах          

  • B.

    Захиргааны байгууллагад гомдол гаргах

  • C.

    Захиргааны албан тушаалтанд гомдол гаргах          

  • D.

    Захиргааны хэргийн шүүхэд хандах

  • E.

    Захиргааны байгууллагад хүсэлт гаргах

Оноо-1 Минут-1
B хувилбарын 46-р даалгавар

Гэмт хэргийн бус зөрчилд хамаарах ойлголт аль нь вэ?                                             

  • A.

    Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг хэлнэ

  • B.

    Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, эрүүгийн хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг хэлнэ

  • C.

    Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг хэлнэ.

  • D.

    Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж бусдад гэм хор, хор хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэл хамаарна.

  • E.

    Захиргааны, эд хөрөнгийн, сахилгын зөрчил гаргасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдэл хамаарна.

Оноо-1 Минут-1
B хувилбарын 47-р даалгавар

Үндсэн хуулийн цэц эрх зүйн ямар акт гаргадаг вэ?                                                    

  • A.

    Шийдвэр  

  • B.

    Захирамж

  • C.

    Тушаал 

  • D.

    Тогтоол 

  • E.

    Зарлиг

Оноо-1 Минут-1
B хувилбарын 48-р даалгавар

Цэгийн оронд тохирох оныг сонгоорой.                                                                       

Монгол улс бүрэн улсын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд .......... оноос Де-юре улс байх статустай болсон.

  • A.

    1961 он                 

  • B.

    1945 он                 

  • C.

    1948 он               

  • D.

    1989 он           

  • E.

    1990 он 

Оноо-1 Минут-1
B хувилбарын 49-р даалгавар

Олон улсын харилцааны улс оролцогчдыг дотор нь их гүрэн, дунд улс, бага улс хэмээн ангилдаг. Дунд улсыг илэрхийлсэн тодорхойлолтыг сонгоорой.                                 

  • A.

    Өөрийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш, холбоотон улсуудын аюулгүй байдлыг хангах чадалтай байдаг.

  • B.

    Өөрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэрэгсэлтэй байдагч олон улсын харилцааны хамгийн чухал оролцогчид

  • C.

    Олон улсын харилцаанд нөлөө багатай ч дэлхий улсуудын 2/3 нь энэ ангилалд багтдаг. Эдгээр улсгүйгээр олон улсын харилцаа өрнөх боломжгүй.

  • D.

    Хөгжиж байгаа болон буурай эдийн засгийн хөгжилтэй, түүхий эд, гадаад хөрөнгө оруулалт, зээл тусламжаас эдийн засаг нь ихээхэн хамааралтай

  • E.

    Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөөлдөг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсууд байдаг.

Оноо-1 Минут-1
B хувилбарын 50-р даалгавар

 Дараах өгөгдлүүдээс аль нь Монгол улсын олон талт харилцаа, оролцооны үйл ажиллагаа вэ?                                                                                                                  

  • A.

    Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээний улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа.

  • B.

    Ази номхон далайн бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээр интеграцид үр ашигтай оролцох явдал.

  • C.

    Зүүн хойт Ази, Төв Азийн олон талт үйл явц, яриа хэлэлцээр интеграцид үр ашигтай оролцох явдал.

  • D.

    Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд явуулах бодлого, олон талт харилцаа, түншлэл, диполмат үйл ажиллагаа.

  • E.

    Монгол улсын хувьд нөөц бололцоог бүрэн дайчлах, зохион байгуулах үйл ажиллагаа

Оноо-2 Минут-1
B хувилбарын 51-р даалгавар

Монгол улстай түншлэлийн харилцаатай улсуудыг харуулсан бүдүүвчийг гүйцээгээрэй.                                                                                                                     

a)……………………

 

БНСУ

 

b)..................................

АНУ

Турк

 

 

  • A.

    a-Иж бүрэн стратегийн түншлэл, b-Австрали             

  • B.

    a-Иж бүрэн стратегийн түншлэл, b-БНХАУ 

  • C.

    a-Өргөн хүрээтэй түншлэл- b-Канад         

  • D.

    a-Стратегийн түншлэл, b-Япон 

  • E.

    a-Иж бүрэн түншлэл, b-Герман

Оноо-2 Минут-1
B хувилбарын 52-р даалгавар

Гуравдагч хөрш орнуудтай дипломат харилцаа тогтоосон оныг буурах эрэмбэд оруулна уу.                                                                                                                                      

                     1. БНСУ               2. Япон                3. Турк               4. АНУ

  • A.

    1, 4, 2, 3               

  • B.

    1, 4, 3, 2            

  • C.

    4, 1, 2, 3               

  • D.

    2, 3, 1, 4            

  • E.

    4, 3, 1, 2

Оноо-1 Минут-1
B хувилбарын 53-р даалгавар

Олон улсын харилцааны тоглогчид нь бүрэн эрхт улс, тэдгээрийн холбоо эвсэл байна гэж үздэг онолыг нэрлэнэ үү.                                                                                         

  • A.

    Либерал онол                          

  • B.

    Реалист онол                    

  • C.

    Неореалист онол 

  • D.

    Неолиберал онол                    

  • E.

    Марксист онол

Оноо-2 Минут-1
B хувилбарын 54-р даалгавар

Олон улсын байгууллагын үйл ажиллагааны цар хүрээний бүдүүвчийг гүйцээгээрэй.

ОУБ-ын үйл ажиллагааны цар хүрээ

 

 

Глобал түвшин

 

Бүс нутгийн түвшин

a)……………….

b).........................

 

 

 

 

 

 

 

 

  • A.

    a-НАТО, b-НҮБ  

  • B.

    а-НҮБ, b-Ислам улсуудын чуулга уулзалт               

  • C.

    a-Исламын улсуудын чуулга уулзалт, b-Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн                                

  • D.

    a-Олон улсын Гаалийн шүүх, b-ШХАБ                             

  • E.

    а-АПЕК, b-Евразийн эдийн засгийн холбоо

Оноо-1 Минут-1
B хувилбарын 55-р даалгавар

Зөөлөн хүчний бодлогын үйлдлийн төрлийг сонгоно уу.                                            

  • A.

    Үнэт зүйлс, төрийн бодлого          

  • B.

    Эдийн засгийн хүч                        

  • C.

    Захирах чадвар                

  • D.

    Удирдамж

  • E.

    Сэтгэл татам байдал

Оноо-2 Минут-1
B хувилбарын 56-р даалгавар

Жозеф Самуэль Най, Роберт Коэхэнтэй хамтран 1977 онд олон улсын харилцааны неолиберал онолын чиглэлээр “хүч чадавх ба харилцан хамаарал” гэсэн бүтээлээ туурвисан. Энэхүү бүтээлд хамаарах үзэл санааг ялгаарай.                               

  1. Клинтоны засаглалын үед түүний ухаалаг хүчний бодлогыг дэмжсэн
  2. ОХУ-д зөөлөн хүчний бодлогыг дэвшүүлж, хүлээн зөвшөөрүүлсэн
  3. Эдийн засгийн дипломат харилцааг тодорхойлж тайлбарласан
  4. Гадаад худалдааны протекционист бодлогыг дэвшүүлсэн

 

 

 

 

 

 

  • A.

    1, 2                    

  • B.

    1, 3                   

  • C.

    2, 4                   

  • D.

    3, 4                  

  • E.

     2, 3  

Оноо-1 Минут-1
C хувилбарын 1-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.

.................. гэдэг нь ижил төстэй шинж бүхий хүм амын статистик нэгдэл.              

       

  • A.

    Нийгмийн давхраажилт                 

  • B.

    Нийгмийн ялгарал               

  • C.

    Нийгмийн нийтлэг

  • D.

    Тэгш бус байдал                             

  • E.

    Нийгмийн давхраа

Оноо-1 Минут-1
C хувилбарын 2-р даалгавар

Дараах ойлголтоос аль нь бурангуй үзлийг тодорхойлсон байна вэ?                        

  • A.

    Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хаах үйлдэл.

  • B.

    Нэг бүлгийнхний зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлага.

  • C.

    Хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тодорхойлж байдаг.

  • D.

    Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрэй зааглагдан хуваагдах ойлголт.

  • E.

    Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоос хамааран тодорхойлогдох ялгаа.

Оноо-2 Минут-1
C хувилбарын 3-р даалгавар

Дараах ойлголтуудын аль нь бүтэц-чиг үүргийн онолд хамаарах вэ?                       

  • A.

    Ашиг сонирхлоо хэрэгжүүлж чадах эсэх нь эрх мэдэлд хүрч байгаагаас хамаардаг

  • B.

    Анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаагаараа ялгаатай бүлэг

  • C.

    Баялгийг шинээр олж авсан баяныг бус, ядуурч хоосорсон язгууртныг хүндэтгэдэг

  • D.

    Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг

  • E.

    Нам нь ашиг сонирхлоороо ялгаатай хүмүүс бөгөөд эрх мэдлийн ялгарлыг илтгэнэ

Оноо-2 Минут-1
C хувилбарын 4-р даалгавар

Монголын социализмын үеийн нийгмийн давхраажилтын ангиллыг ялгаатай бүтэцтэй нь тохируулна уу.

 

а

Ажилчдын

1

Босоо шатлалын дагуу эрх мэдэл, орлогын ялгаатай

b

Сэхээтний

2

Тээврийн, үйлчилгээний, аж үйлдвэрийн салбартай

c

Номенклатура

3

Нийтийн ба хоршооллын өмчлөлөөрөө ялгаатай

                                                                                                                 

  • A.

    a2, b1, c3             

  • B.

    a1, b2, c3            

  • C.

    а2, b3, c1           

  • D.

    a3, b2, c1           

  • E.

    a3, b1, c2

Оноо-1 Минут-1
C хувилбарын 5-р даалгавар

5 настай нэгэн охиныг ноорхой хувцас өмсгөж, нөгөө охиныг үнэтэй брэндийн хувцас өмсгөн дэлгүүрийн үүдэнд зогсоон “ утсаараа яриулаач” гэж хүмүүсээс тусламж хүсэхэд алинд нь илүү анхаарал хандуулж байгааг судлах, хамаарлыг нь илрүүлэхээр зохиомол орчин бүрдүүлэх замаар судалгаа хийсэн гэж үзвэл аль аргад хамаарах вэ?            

  • A.

    Ажиглалт

  • B.

    Туршилт  

  • C.

    Фокус ярилцлага                    

  • D.

    Асуулга        

  • E.

    Контент анализ                       

Оноо-1 Минут-1
C хувилбарын 6-р даалгавар

Дараах бодомжуудаас бүтэц-чиг үүргийн онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой.                                                                                                

  • A.

    Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг.

  • B.

    Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ.

  • C.

    Нийгмийн бодит байдлыг объективоор судлах боломжгүй ч, далд оршин буй бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судална гэж үздэг.

  • D.

    Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаар индукцийн аргын дагуу тодорхой түвшний онол бүтээх боломжтой гэж үздэг.

  • E.

    Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна.

Оноо-1 Минут-1
C хувилбарын 7-р даалгавар

Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс ерөнхий мэдээллийн хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ?                                                                                         

  • A.

    Хувь хүний нийгмийн байр суурийг тодруулах асуултууд байна.

  • B.

    Судалгаанд баримталж буй ёс зүйн хэм хэмжээний тухай байна.

  • C.

    Судалгаанд байгаа асуултад хэрхэн хариулах заавар байна.

  • D.

    Туслах асуултын залгамж чанар, логик, уялдааг анхаарсан байна.

  • E.

    Талархал, холбоо барих утас, хаяг зэргийн талаар мэдээлэл байна.                      

Оноо-2 Минут-1
C хувилбарын 8-р даалгавар

Судалгааны нэр томьёо, ойлголтыг тохирох жишээ өгөгдөлтэй нь харгалзуулна уу.  

а

Дүн шинжилгээний нэгж

1

Нийслэлийн өрхийг судлах бол УБ хотын бүх өрх хамаарна.

b

Эх олонлог

2

УБ хотын бүх өрхийг хэмжих, шинжлэх хувь хүн, бүлэг, байгууллага зэргийг хэлнэ.

c

Нэлэнхүй судалгаа

3

УБ хотын бүх өрхийг хамруулах ба хүн ам, орон сууцны тооллого явуулах судалгаа

  • A.

    a2, b3, c1           

  • B.

    a1, b2, c3            

  • C.

    a1,b3,c2            

  • D.

    a3, b2, c1             

  • E.

    a2, b1, c3   

Оноо-1 Минут-1
C хувилбарын 9-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.                                                          

Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг зэвсэгт бослого, төрийн эргэлт зэрэг харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг  .......................... гэнэ.

  • A.

    Нийгмийн хувьсгал                     

  • B.

    Нийгмийн гажуудал                  

  • C.

    Нийгмийн хувьсал

  • D.

    Нийгмийн шинэтгэл                     

  • E.

    Нийгмийн шинэчлэл

Оноо-1 Минут-1
C хувилбарын 10-р даалгавар

“Нийгмийн өөрчлөлтийг нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай, учир нь нийгэм өөрчлөгдөхөд эдийн засгийн адил төр, арми, шашин чухал үүрэг гүйцэтгэдэг” гэдэг нь хэний үзэл баримтлал вэ?

  • A.

    Г. Ленский, Ж. Ленский                      

  • B.

    К. Маркс                            

  • C.

    Т. Парсонс                                 

  • D.

    М. Вебер                                             

  • E.

    Тённис

Оноо-1 Минут-1
C хувилбарын 11-р даалгавар

“Зөгий, шоргоолжны эд эсэнд нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй, ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэдэг”. Энэ хэний үзэл баримтлал вэ?     

  • A.

    Э.Кассирер 

  • B.

    А.Гидденс           

  • C.

    Р.Бенедикт           

  • D.

    Э.Тайлор       

  • E.

    Ж.Локк

Оноо-2 Минут-1
C хувилбарын 12-р даалгавар

Хуулийн ойлголтыг тохирох хуультай нь харгалзуулна уу.                                         

а

Монгол хэлний тухай хууль

1

Соёлын үнэт зүйл гэдэгт эх хэл, уламжлалт технологи гэх мэт хамаарна.

b

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль

2

4 жил тутамд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгоно гэж заажээ.

c

Монгол улсын Соёлын тухай хууль

3

Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн

  • A.

    a2, b1, c3          

  • B.

    a2, b3, c1           

  • C.

    a1, b2, c3           

  • D.

    a3, b2, c1           

  • E.

    а1, b3, c2   

Оноо-1 Минут-1
C хувилбарын 13-р даалгавар

“Монгол соёлыг нэгтгэгч язгуур үнэлэмжид монгол аж төрөх ёс, ардын урлаг, ёс заншил, бусад үндэстнээс ялгарсан өвөрмөц төрхтэй” гэсэн нь соёлын аль ойлголтыг илэрхийлж байна вэ?      

  • A.

    Түгээмэл шинж        

  • B.

    Соёлын статик                           

  • C.

    Нэгдмэл шинж                                

  • D.

    Соёлын даяаршил                     

  • E.

    Соёлын хэлбэр

Оноо-1 Минут-1
C хувилбарын 14-р даалгавар

Хүснэгт дэх мэдээллийг уншаад соёлын өвийн ангиллыг илэрхийлж байгаа хэсгийг сонгоорой.                                                                                                                      

  • A.

    Хүмүүсийн амьдралын хэв маягт онцгой ялгаа илэрдэггүй нь нэг хэв загварын соёлд хамаарна.

  • B.

    Морин хуур, балет, нийтийн дуу нь тус бүр соёлын ардын, нийтийн, сонгодог гэсэн ангилалд хамаарна.

  • C.

    Үндэсний соёлыг ангилах гол шалгуур нь зонхилогч ба дэд соёл болно.

  • D.

    Хадны зураг, археологийн дурсгал, морин хуур, уртын дуу, бие биелгээ нь биет ба биет бус соёлд хамаарна.

  • E.

    Соёл нь хүй нэгдлийн, эртний, шинэ үеийн гэх мэт түүхэн цаг хугацааны хувьд ялгаатай оршдог.

Оноо-1 Минут-1
C хувилбарын 15-р даалгавар

Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж тодорхой хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүнд хамаарах хүрээг ялгана уу.                            

        1. Дизайн, дүрслэх урлаг             2. Дэвшилтэд технологи          3. Шинжлэх ухаан      

        4. Соёлын аялал жуулчлал          5. Соёлын шок

  • A.

    4, 5                    

  • B.

    3, 4                     

  • C.

    2, 3                        

  • D.

    2, 4                       

  • E.

    1, 4

Оноо-2 Минут-1
C хувилбарын 16-р даалгавар

Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд баримтлах зарчмуудыг гүйцээгээрэй.         

                                                                                      

  • A.

    Орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх

  • B.

    Иргэдийн авьяасыг нээн, хөгжүүлэх, таниулах боломжийг бий болгоно

  • C.

    Улс орнуудыг соёл, ёс заншлаар нь ялган таниулах гол арга зам болгох

  • D.

    Тухай соёлын бусдаас ялгарах, дахин давтагдашгүй шинжийг нээх

  • E.

    Иргэдийн оролцоо нь нийгмийг нягтруулж, бүлгийг хүчирхэг болгох

Оноо-1 Минут-1
C хувилбарын 17-р даалгавар

“Хүнийг өдөр бүр телевизийн дэлгэц болон дэлхийн цахим сүлжээний шүүлтүүр муутай мэдээллээр угжаад байвал хүний, түүний эргэн тойрныхны мэдлэг туршлага, үнэт зүйл алдагдах нь илэрхий” гэсэн мэдээлэл нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ?                                                                                                                                     

  • A.

    Соёлын зөрчих хандлагын шалтгаан                  

  • B.

    Соёлоо хадгалж үлдэх шалтгаан

  • C.

    Соёлоо эрхэмлэхийн шалтгаан                            

  • D.

    Соёлын суурь зарчмын шалтгаан

  • E.

    Соёлын дархлаа сулрах шалтгаан

Оноо-2 Минут-1
C хувилбарын 18-р даалгавар

Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрүүдийг гүйцээгээрэй.

  • A.

    Соёлын солилцоо                                    

  • B.

    Соёлын тулгалт              

  • C.

    Соёлын адилсал

  • D.

    Соёлыг хуулбарлан дуурайх                  

  • E.

    Соёлын орон зай

Оноо-2 Минут-1
C хувилбарын 19-р даалгавар

Дараах эрдэмтдийг тохирох үзэл баримтлалтай нь  харгалзуулна уу.                         

а

Ж. Локк

1

Кибернетикийн хувьсгал, цөмийн зэвсэглэл нь нийгмийн зан чанарыг хүнлэг бус болгож байна.

b

Дж.Кэмпбелл

2

Хүнд амьдрах эрх, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрх гэсэн 3 эрх төрөлхөөс заяадаг.

c

Э. Фромм

3

Эрх чөлөөтэй байх эсэх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална.

  • A.

    a3, b2, c1             

  • B.

    a1, b2, c3            

  • C.

    a2, b3, c1         

  • D.

    a2, b1, c3        

  • E.

    а1, b3, c2  

Оноо-1 Минут-1
C хувилбарын 20-р даалгавар

Хэрэглэгчдийн эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад зарцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг юу гэж нэрлэдэг вэ?

  • A.

    ДНБ-ийг орлогоор тооцох                        

  • B.

    ДНБ-ийг зардлаар тооцох

  • C.

    ДНБ-ийг тогтмол үнээр тооцох               

  • D.

    ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцох        

  • E.

    Нэг хүнд ногдох ДНБ-ийг тооцох     

Оноо-1 Минут-1
C хувилбарын 21-р даалгавар

Нийгэм, эдийн засгийн үзэгдэлд өсөлтийн хурдыг хувиар тооцоолоход үзүүлэлт нь 100-аас бага утгатай бол ямар утгыг харуулах вэ?                                                                   

  • A.

    Өсөлт, бууралт байхгүй

  • B.

    2 дахин хурдтай өссөн

  • C.

    Буурсан утгыг илэрхийлнэ

  • D.

    2 дахин хурдтай буурсан

  • E.

    Өссөн утгыг илэрхийлнэ

Оноо-1 Минут-1
C хувилбарын 22-р даалгавар

Дараах өгөгдлүүдийн аль нь мөнгө зээлийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах вэ?     

  • A.

    Хувь хүн болон ААН-ээс авах татварын хэмжээг бууруулах

  • B.

    Төрийн өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохиох

  • C.

    Засгийн газрын хөтөлбөр, төсөл боловсруулж зардлаа ихэсгэх

  • D.

    Зээлийн хүүг бууруулж, гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх

  • E.

    Эдийн засгийн уналтыг сааруулах, инфляцад нөлөөлдөггүй

Оноо-1 Минут-1
C хувилбарын 23-р даалгавар

2023 онд Монгол улсын экспорт нь 490 тэрбум төгрөг, импорт нь 330 тэрбум төгрөг байсан бол тус оны МУ-ын гадаад худалдааны нийт эргэлтийг тооцоолно уу.                        

  • A.

    410    

  • B.

    -160 

  • C.

    160   

  • D.

    - 820                    

  • E.

    820

Нийт: 1,762