Оноо-2 Минут-1
A хувилбарын 56-р даалгавар

АНУ-ын эрдэмтэн Жозеф Самуэль Най, эрдэмтэн Роберт Коэхэнтэй хамтран 1977 онд олон улсын харилцааны неолиберал онолын чиглэлээр “Хүч чадавх ба харилцан хамаарал” гэсэн бүтээлээ туурвисан. Энэхүү бүтээлд хамаарах үзэл санааг ялгаарай.                                     

  1. Хатуу, зөөлөн хүчний ялгааг тайлбарласан
  2. Соёлын дипломат харилцааг тайлбарласан
  3. Зөөлөн хүчний онолыг анх удаа дэвшүүлсэн
  4. Гуравдагч хөршийн бодлогыг дэвшүүлсэн

 

 

 

 

 

  • A.

    1, 2                    

  • B.

    1, 3                      

  • C.

    2, 4                       

  • D.

    3, 4                     

  • E.

    2, 3  

Оноо-1 Минут-1
B хувилбарын 1-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.

.................. гэдэг нь ижил төстэй шинж бүхий хүм амын статистик нэгдэл.               

  • A.

    Нийгмийн давхраажилт                 

  • B.

    Нийгмийн ялгарал               

  • C.

    Нийгмийн давхраа

  • D.

    Тэгш бус байдал                             

  • E.

    Нийгмийн нийтлэг

Оноо-1 Минут-1
B хувилбарын 2-р даалгавар

Дараах ойлголтоос аль нь алагчлалыг тодорхойлсон байна вэ?                              

  • A.

    Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцооны ойлголт

  • B.

    Эрэгтэй эмэгтэй хүний биологийн буюу бие махбодийн ялгаа, заяагдмал шинжтэй

  • C.

    Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдал

  • D.

    Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хааж буй үйлдэл

  • E.

    Хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тодорхойлж байдаг

Оноо-2 Минут-1
B хувилбарын 3-р даалгавар

Дараах ойлголтуудын аль нь бүтэц-чиг үүргийн онолд хамаарах вэ?                       

  • A.

    Ашиг сонирхлоо хэрэгжүүлж чадах эсэх нь эрх мэдэлд хүрч байгаагаас хамаардаг

  • B.

    Анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаагаараа ялгаатай бүлэг

  • C.

    Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг

  • D.

    Баялгийг шинээр олж авсан баяныг бус, ядуурч хоосорсон язгууртныг хүндэтгэдэг

  • E.

    Нам нь ашиг сонирхлоороо ялгаатай хүмүүс бөгөөд эрх мэдлийн ялгарлыг илтгэнэ

Оноо-2 Минут-1
B хувилбарын 4-р даалгавар

Манжийн эрхшээлийн үеийн монголын нийгмийн давхраажилтыг хамаарах бүтэцтэй нь тохируулна уу.                                                                                                              

 

а

Дээд давхраа

1

Засаг ноёдоос хамгийн олон нь алтан ургийн ноёд байсан.

b

Дунд давхраа

2

Өмч хөрөнгө, эрх мэдэлгүй гэрийн боолууд

c

Доод давхраа

3

Ноёдод татвар нийлүүлж, мал сүргийг нь адгуулах үүрэгтэй.

  • A.

    a1, b2, c3              

  • B.

    а1, b3, c2            

  • C.

    a3, b1, c2          

  • D.

    a3, b2, c1           

  • E.

    a2, b1, c3

Оноо-1 Минут-1
B хувилбарын 5-р даалгавар

5 настай нэгэн охиныг ноорхой хувцас өмсгөж, нөгөө охиныг үнэтэй брэндийн хувцас өмсгөн дэлгүүрийн үүдэнд зогсоон “ утсаараа яриулаач” гэж хүмүүсээс тусламж хүсэхэд алинд нь илүү анхаарал хандуулж байгааг судлах, хамаарлыг нь илрүүлэхээр зохиомол орчин бүрдүүлэх замаар судалгаа хийсэн гэж үзвэл аль аргад хамаарах вэ?   

  • A.

    Ажиглалт  

  • B.

    Туршилт 

  • C.

    Фокус ярилцлага                    

  • D.

    Асуулга  

  • E.

    Контент анализ                       

Оноо-1 Минут-1
B хувилбарын 6-р даалгавар

Дараах бодомжуудаас марксизм (шүүмжлэлт онол) онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой.                                                                                                

  • A.

    Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна.

  • B.

    Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ.

  • C.

    Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг.

  • D.

    Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн аргын дагуу объективоор судлан онол бүтээх боломжтой гэж үздэг.

  • E.

    Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаар индукцийн аргын дагуу тодорхой түвшний онол бүтээх боломжтой гэж үздэг.

Оноо-1 Минут-1
B хувилбарын 7-р даалгавар

Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс ерөнхий мэдээллийн хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ?                                                                                          

  • A.

    Судалгаанд баримталж буй ёс зүйн хэм хэмжээний тухай байна.

  • B.

    Судалгаанд байгаа асуултад хэрхэн хариулах заавар байна.

  • C.

    Туслах асуултын залгамж чанар, логик, уялдааг анхаарсан байна.

  • D.

    Хувь хүний нийгмийн байр суурийг тодруулах асуултууд байна.

  • E.

    Талархал, холбоо барих утас, хаяг зэргийн талаар мэдээлэл байна.                      

Оноо-2 Минут-1
B хувилбарын 8-р даалгавар

Хүснэгтэд байгаа тулгуур ойлголтуудыг тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.   

 

а

Түүвэр судалгаа

1

Эх олонлогоос судалгаанд сонгон хамруулах олонлог

b

Түүвэр олонлог

2

Эх олонлогийг бүхэлд нь бус дэд хэсгийг хамруулах судалгаа

c

Санамсаргүй түүврийн арга

3

Эх олонлогийн бүх гишүүд судалгаанд хамрагдах адил магадлалтай байх

  • A.

    a2, b1, c3            

  • B.

    a1, b2, c3             

  • C.

    a2, b3, c1          

  • D.

    a3, b2, c1           

  • E.

    а1, b3, c2   

Оноо-1 Минут-1
B хувилбарын 9-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.

Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг зэвсэгт бослого, төрийн эргэлт зэрэг харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг  .......................... гэнэ.                

  • A.

    Нийгмийн хувьсгал                      

  • B.

    Нийгмийн гажуудал                   

  • C.

    Нийгмийн хувьсал

  • D.

    Нийгмийн шинэтгэл                     

  • E.

    Нийгмийн шинэчлэл

Оноо-1 Минут-1
B хувилбарын 10-р даалгавар

“Эдийн засгийн амьдрал бол нийгмийн өөрчлөлтийн суурь, түүнийг дагаж давхаргын шинжтэй улс төр, шашин зэрэгт өөрчлөлт гардаг” гэдэг нь хэний үзэл баримтлал вэ?

  • A.

    Тённис

  • B.

    М. Вебер             

  • C.

    Г. Ленский             

  • D.

    Т. Билтон            

  • E.

    К. Маркс            

Оноо-1 Минут-1
B хувилбарын 11-р даалгавар

“Зөгий, шоргоолжны эд эсэнд нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй, ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэдэг”. Энэ хэний үзэл баримтлал вэ?     

  • A.

    Э.Кассирер 

  • B.

    А.Гидденс           

  • C.

    Э.Тайлор           

  • D.

    Р.Бенедикт         

  • E.

    Ж.Локк

Оноо-2 Минут-1
B хувилбарын 12-р даалгавар

Хүснэгтэд байгаа тулгуур ойлголтуудыг тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.    

 

а

Монгол хэлний тухай хууль

1

Соёлын үнэт зүйл гэдэгт бичиг үсэг, бэлгэ тэмдэг хамаарна.

b

МУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль

2

Идэвх санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд 4 жил тутамд нэрэмжит шагнал олгох тухай заасан.

c

МУ-ын Соёлын тухай хууль

3

Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн

  • A.

    a2, b1, c3          

  • B.

    a1, b2, c3             

  • C.

    a2, b3, c1             

  • D.

    a3, b2, c1           

  • E.

    а1, b3, c2   

Оноо-1 Минут-1
B хувилбарын 13-р даалгавар

“Монгол соёлыг нэгтгэгч язгуур үнэлэмжид монгол аж төрөх ёс, ардын урлаг, ёс заншил, бусад үндэстнээс ялгарсан өвөрмөц төрхтэй” гэсэн нь соёлын аль ойлголтыг илэрхийлж байна вэ?      

  • A.

    Түгээмэл шинж        

  • B.

    Нэгдмэл шинж                             

  • C.

    Соёлын статик                                

  • D.

    Соёлын даяаршил                      

  • E.

    Соёлын хэлбэр

Оноо-1 Минут-1
B хувилбарын 14-р даалгавар

Хүснэгт дэх мэдээллийг уншаад соёлыг хэн бүтээж байна вэ? гэдгээс хамаарч ангилсан хэсгийг сонгоорой.                                                                                                           

  • A.

    Үндэсний соёлыг ангилах гол шалгуур нь зонхилогч ба дэд соёл болно.

  • B.

    Хадны зураг, археологийн дурсгал, морин хуур, уртын дуу, бие биелгээ нь биет ба биет бус соёлд хамаарна.

  • C.

    Уртын дуу, дуурь, нийтийн дуу нь тус бүр соёлын ардын, нийтийн, сонгодог гэсэн ангилалд хамаарна.

  • D.

    Соёл нь ан агнуур, түүвэрлэгчдийн, нүүдэлчдийн гэх мэт аж ахуйн хувьд ялгаатай оршдог.

  • E.

    Хүмүүсийн амьдралын хэв маягт онцлог ялгаатай соёл бүрэлдэх нь олон хэв загварын соёлд хамаарна.

Оноо-1 Минут-1
B хувилбарын 15-р даалгавар

Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж тодорхой хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүнд хамаарах хүрээг ялгана уу.                              

        1. Дизайн, дүрслэх урлаг             2. Дэвшилтэд технологи          3. Шинжлэх ухаан      

        4. Соёлын аялал жуулчлал          5. Соёлын шок

  • A.

    4, 5                     

  • B.

    1, 4                       

  • C.

    2, 3                         

  • D.

    2, 4                       

  • E.

    3, 4

Оноо-2 Минут-1
B хувилбарын 16-р даалгавар

Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд баримтлах зарчмуудыг гүйцээгээрэй.                                                                                             

 

  • A.

    Тухайн соёлын бусдаас ялгарах, дахин давтагдашгүй өвөрмөц шинжийг нээх

  • B.

    Эрх чөлөө, ардчилал, хүлээцтэй байдал, шударга ёсны үнэ цэнийг дэлгэрүүлэх

  • C.

    Дэлхийд өөрсдийн брэндийг бий болгож, шударга өрсөлдөөнийг дэмжих

  • D.

    Байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх

  • E.

    ДНБ-ийн хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амьжиргааг дээшлүүлэх

Оноо-1 Минут-1
B хувилбарын 17-р даалгавар

“Хүнийг өдөр бүр телевизийн дэлгэц болон дэлхийн цахим сүлжээний шүүлтүүр муутай мэдээллээр угжаад байвал хүний, түүний эргэн тойрныхны мэдлэг туршлага, үнэт зүйл алдагдах нь илэрхий” гэсэн мэдээлэл нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ?                                                                                                                                     

  • A.

    Соёлын дархлаа сулрах шалтгаан                      

  • B.

    Соёлоо хадгалж үлдэх шалтгаан

  • C.

    Соёлоо эрхэмлэхийн шалтгаан                           

  • D.

    Соёлын суурь зарчмын шалтгаан

  • E.

    Соёлын зөрчих хандлагын шалтгаан

Оноо-2 Минут-1
B хувилбарын 18-р даалгавар

Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрийг гүйцээгээрэй.

/2 оноо/

 

 

 

 

 

  • A.

    Соёлыг тулгалт                       

  • B.

    Соёлын цочирдол                           

  • C.

    Соёлын солилцоо

  • D.

    Соёлын эрх чөлөө                  

  • E.

    Соёлыг хуулбарлан дуурайх

Оноо-2 Минут-1
B хувилбарын 19-р даалгавар

Дараах эрдэмтдийг тохирох үзэл баримтлалтай нь харгалзуулна уу.              

 

а

Ж. Локк

1

Кибернетикийн хувьсгал, цөмийн зэвсэглэл нь нийгмийн зан чанарыг хүнлэг бус болгож байна.

b

Дж.Кэмпбелл

2

Хүнд амьдрах эрх, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрх гэсэн 3 эрх төрөлхөөс заяадаг.

c

Э. Фромм

3

Эрх чөлөөтэй байх эсэх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална.

  • A.

    a3, b2, c1             

  • B.

    a1, b2, c3             

  • C.

    a2, b1, c3          

  • D.

    a2, b3, c1          

  • E.

    а1, b3, c2  

Оноо-1 Минут-1
B хувилбарын 20-р даалгавар

Тухайн улсын хэмжээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг юу гэж нэрлэдэг вэ?                                                        

  • A.

    ДНБ- ийг тогтмол үнээр тооцох                     

  • B.

    ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцох           

  • C.

    ДНБ-ийг орлогоор тооцох                              

  • D.

    ДНБ-ийг зардлаар тооцох               

  • E.

    Нэг хүнд ногдох ДНБ-ийг тооцох  

Оноо-1 Минут-1
B хувилбарын 21-р даалгавар

Нийгэм, эдийн засгийн үзэгдэлд өсөлтийн хурдыг хувиар тооцоолоход үзүүлэлт нь 100-аас бага утгатай бол ямар утгыг харуулах вэ?                                                                    

  • A.

    ​​​​​​​Өсөлт, бууралт байхгүй

  • B.

    ​​​​​​​2 дахин хурдтай өссөн

  • C.

    ​​​​​​​2 дахин хурдтай буурсан

  • D.

    ​​​​​​​Өссөн утгыг илэрхийлнэ

  • E.

    ​​​​​​​Буурсан утгыг илэрхийлнэ

Оноо-1 Минут-1
B хувилбарын 22-р даалгавар

Дараах өгөгдлүүдийн аль нь төсвийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах вэ?           

  • A.

    Зээлийн хүүг бууруулж, гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх

  • B.

    Засгийн газар бонд гаргаж худалдах, худалдан авах

  • C.

    Зээлийн хүүг өсгөж, гүйлгээнд байгаа мөнгийг бууруулах

  • D.

    Хувь хүн болон ААН-ээс авах татварын хэмжээг бууруулах

  • E.

    Эдийн засгийн уналтыг сааруулах, инфляцийг бууруулах

Оноо-1 Минут-1
B хувилбарын 23-р даалгавар

2023 онд Монгол улсын экспорт нь 490 тэрбум төгрөг, импорт нь 330 тэрбум төгрөг байсан бол тус оны МУ-ын гадаад худалдааны нийт эргэлтийг тооцоолно уу.                        

  • A.

    820

  • B.

    -160                       

  • C.

    160 

  • D.

    - 820                     

  • E.

    410

Оноо-2 Минут-1
B хувилбарын 24-р даалгавар

Дараах эдийн засгийн ойлголтоос аль нь Д.Кейнсийн үзэл баримтлал вэ?               

  • A.

    Эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна.                      

  • B.

    Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшин нь шууд хамааралгүй.

  • C.

    Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан.

  • D.

    Эдийн засагт төрийн оролцоо нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх гол арга зам гэж үзсэн.

  • E.

    Эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Нобелийн шагнал олгосон.

Оноо-1 Минут-1
B хувилбарын 25-р даалгавар

Инфляцийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд үл хамаарахыг олно уу.

  • A.

    Бараа, үйлчилгээний нийт эрэлт буурна

  • B.

    Хүн амын орлого буурна

  • C.

    Бараа, бүтээгдэхүүний үнэ буурна

  • D.

    Үнэт цаас, хадгаламж, зээл үнэгүйднэ

  • E.

    Эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна

Оноо-2 Минут-1
B хувилбарын 26-р даалгавар

Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 300 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 200 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 400 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ?                                                                                                                         

  • A.

    Ажилах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өснө)

  • B.

    Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)

  • C.

    Ажиллах хүчний хомсдол бий болно (300 нэгжээр буурсан)

  • D.

    Ажиллах хүчний илүүдэл бий болно (300 нэгжээр өснө)

  • E.

    Ажиллах хүчний илүүдэл бий болно (600 нэгжээр өссөн)

Оноо-2 Минут-1
B хувилбарын 27-р даалгавар

Дараах мэдээллийг уншаад, өгөгдсөн томьёоны дагуу тооцоолоорой                      

Монгол улсын эдийн засаг 2021 онд 25 тэрбум байсан бол, 2022 онд 25.5 тэрбум болсон гэж үзвэл 2022 онд МУ-ын эдийн засаг хэдэн хувиар өссөн бэ?  

                                                                                 

  • A.

    0.5%                    

  • B.

    -2%                   

  • C.

    2%                       

  • D.

    -0.5%                 

  • E.

    25.3%

Оноо-1 Минут-1
B хувилбарын 28-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.                                                         

Улс төрийн намууд, нийгмийн бүлгүүдийн хооронд үзэл бодол, байр суурийн ялгааг нэгтгэх арга зам нь ............................ юм.

  • A.

    Шударга байх зарчим                  

  • B.

    Хууль дээдлэх зарчим                

  • C.

    Нээлттэй зарчим

  • D.

    Зөвшилцлийн зарчим                  

  • E.

    Цөөнхийг хүндэтгэх зарчим

Оноо-2 Минут-1
B хувилбарын 29-р даалгавар

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг харуулсан бүдүүвчийг ажиглаад алдаатай хэсгийн дугаарыг сонгоно уу.                                                                                                   

 

  • A.

    1, 2                       

  • B.

    3

  • C.

    2

  • D.

    2, 3                          

  • E.

     1

Оноо-1 Минут-1
B хувилбарын 30-р даалгавар

Дараах өгөгдлөөс иргэний улс төр дэх хууль ёсны бус оролцоог ялгана уу.             

   1. Сонгуульд санал өгөх                           2. Улс төрийн шийдвэрийг дагахаас татгалзах                               

   3. Эсэргүүцлийн жагсаалд оролцох         4. Нийгэм, улс төрийн амьдралд оролцох   

 

 

  • A.

    2, 3                       

  • B.

    1, 2                    

  • C.

    2, 4                      

  • D.

    1, 4                      

  • E.

    1, 3

Оноо-2 Минут-1
B хувилбарын 31-р даалгавар

Сонгуулийн тогтолцоог тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.                               

a

Мажоритари тогтолцоо

1

Мажоритари болон пропорциональ тогтолцооны аль алиных нь онцлог шинжийг хадгалсан тогтолцоо

b

Пропорциональ тогтолцоо

2

Өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялдаг тогтолцоо

c

Холимог тогтолцоо

3

Намын нэрээр санал хурааж авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг тогтолцоо

 

  • A.

    a1,b2,c3              

  • B.

    a2,b1,c3              

  • C.

    а1,b3,c2             

  • D.

    а2,b3,c1             

  • E.

    a3,b1,c2

Оноо-2 Минут-1
B хувилбарын 32-р даалгавар

Улс төр судлаач Г.Алмондын тодорхойлсон улс төрийн системийн оролтын чиг үүрэгт хамаарах өгөгдлийг олно уу.                                                                                          

  • A.

    Хууль зүйн хэм хэмжээ, шийдвэр боловсруулах 

  • B.

    Хэм хэмжээ шийдвэрийг хэрэгжүүлэх

  • C.

    Улс төрийн нийгэмшилтийг хангах

  • D.

    Хэм хэмжээг хэрхэн дагаж мөрдөж буйг хянах

  • E.

    Улс төрийн нам сонгуулиар дамжин төрийн эрх барих       

Оноо-2 Минут-1
B хувилбарын 33-р даалгавар

Дараах өгөгдлөөс намын нийгэмд гүйцэтгэх үүргийг ялгаарай.       

  1. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх
  2. Засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөх
  3. Төрийн санхүүжилтыг багасгах, хасах
  4. Бодлогын хэрэгжилтийг тайлагнах, хариуцлага хүлээх

  • A.

    1,3                    

  • B.

    1, 4                      

  • C.

    2,4                     

  • D.

    1, 2                       

  • E.

    2, 3

Оноо-2 Минут-1
B хувилбарын 34-р даалгавар

Чиний бодлоор дараах ойлголт нь ардчиллын аль үнэт зүйлийг зөрчсөн байна вэ?  

      Ардчилсан нийгэм нь иргэдийг боловсролтой болгохоос илүү ажилтай байлгахад анхаардаг бөгөөд ажилтай иргэд нь эдийн засгийг хөгжүүлэх гол хөшүүрэг юм.

 

  • A.

    Тэгш эрх                  

  • B.

    Нийтэд тайлагнах, ил тод байх ёс             

  • C.

    Хуулийн засаглал

  • D.

    Боловсрол  

  • E.

    Иргэдийн улс төрийн оролцоо

Оноо-1 Минут-1
B хувилбарын 35-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.                                                                 

...................  гэдэг нь улс орны хөгжлийн бодлогыг хамтын зарчмаар тодорхойлж, хэрэгжүүлж, улс төрийн хамтын хариуцлага хүлээлгэх чадвартай иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага юм.

  • A.

    Лобби бүлэг                                                

  • B.

    Иргэний нийгэм                           

  • C.

    Төр

  • D.

    Сонирхолын бүлэг                                      

  • E.

    Улс төрийн нам

Оноо-1 Минут-1
B хувилбарын 36-р даалгавар

Сонирхлын бүлгийн үйл ажиллагаа нь түүний чиг үүргээр илэрдэг. Нийгэм дэх явцуу олон шаардлагыг цэгцлэн, нэгтгэн боловсруулах нь аль чиг үүрэгт хамаарах вэ?              

  • A.

    Агрегаци

  • B.

    Артикуляци

  • C.

    Интеграци

  • D.

    Интервенц 

  • E.

    Девальваци

Оноо-1 Минут-1
B хувилбарын 37-р даалгавар

Дараах ойлголтуудын аль нь Монгол улсын гадаад бодлогын үндэсний эрх ашигт нийцсэн байх зарчмыг илэрхийлж байна вэ?                                                                             

  • A.

    Үндэсний язгуур ашиг сонирхлыг сахин хамгаалсан, хөгжлийг хэрэгжүүлэх

  • B.

    Стратегийн зорилт, ач холбогдолтой улсуудын сонирхлыг тэнцвэржүүлэх

  • C.

    Гадаад харилцаандаа нөөц бололцоог бүрэн дайчлах, зохион байгуулах

  • D.

    Олон улс гүрэнтэй хамтран ажиллах, харилцааг олон хэлбэрээр явуулах

  • E.

    Хөгжиж байгаа орнуудтай нийтлэг зорилгын үүднээс хамтран ажиллах

Оноо-1 Минут-1
B хувилбарын 38-р даалгавар

“Нийгмийн гишүүн бүрийн амь бие, эд хөрөнгийг нийтийн хүчээр сахин хамгаалах чадвартай нийгмийн холбооны хэлбэрийг олох хэрэгтэй бөгөөд гишүүн бүр энэ нэгдэлд нэгдэх ёстой” гэх үзлээрээ хүний эрх, эрх чөлөөг төрийн хүчнээс хамгаалах тухай илэрхийлсэн сэтгэгч хэн бэ?                                                                                           

  • A.

    Ж.Локк                    

  • B.

    Т.Гоббс               

  • C.

     Л.Актон                

  • D.

    Ж. Руссо           

  • E.

    Р.Нозик

Оноо-1 Минут-1
B хувилбарын 39-р даалгавар

Шударга, энэрэнгүй, хүнлэг, тэгш, бусдын эрх ашгийг зөрчихгүй байх нь аль ёсны үзэл баримтлалд хамаарах вэ?                                                                                               

  • A.

    Үндсэн хуульт ёс                                

  • B.

    Иргэний эрх зүйд захирагдах ёс  

  • C.

    Эрх зүйд захирагдах ёс                      

  • D.

    Захиргааны эрх зүйд захирагдах ёс

  • E.

    Төрийн албаны эрх зүйд захирагдах ёс

Нийт: 1,762