Далайн усны гадарга орчмын давсжилтын газар зүйн хуваарилалтын зургийг ашиглан цэгийн оронд тохирох хувилбарыг сонгоорой.
Атлантын далайд давсжилтыг БУ400-ын дагуу үзэхэд ХӨ600 орчмоор ........... байснаа нэмэгдэж ХӨ40 – 200-ын хооронд ........... хүрсэн байна. |
A.
34%0; 36%0
B.
34%0; 35%0
C.
34%0; 34%0
D.
28%0; 37%0
E.
35%0; 37%0
Дараах зурагт зурагзүйн дүрслэлийн аль аргыг ашигласан байна вэ?
A.
Картодиаграмм
B.
Өнгөт дэвсгэр
C.
Ижил шугам
D.
Хөдөлгөөнт шугам
E.
Ареал
Манай галактикийг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Маралын Гялаан
B.
Нарны аймаг
C.
Сүүн зам
D.
Андромеда
E.
Хөхдэй мэргэн
12-р сарын 22-ны “Ес эхлэх өдөр” үд дундын нар ямар өргөрөг дээр эгц тусах вэ?
A.
Мэлхийн зам
B.
Матрын зам
C.
Экватор
D.
Хойд туйл
E.
Өмнөд туйл
Хүний хөгжлийн индексийг илэрхийлдэг хэмжигдэхүүнд хамааралтай нь аль вэ?
A.
Цэвэр усны хангамж, хүртээмж
B.
Газар зүйн байрлал, орчин
C.
Хүн амын тоо, өсөлт, нягтшил
D.
Бичиг үсэгт тайлагдсан байдал
E.
Нийгэм дэх иргэдийн оролцоо
Дараах зурагт 2-ын тоогоор тэмдэглэсэн хүн амын нягтшил өндөртэй бүс нутгийг нэрлэнэ үү.
A.
Төв Америк
B.
Зүүн ба Зүүн Өмнөд Ази
C.
Баруун Европ
D.
Өмнөд Африк
E.
Өмнөд Ази
Дэлхийн эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдол өндөртэй альфа (тэргүүлэх) зэрэглэлд хамаарах хотыг сонгоорой.
A.
Афин
B.
Сидней
C.
Жакарта
D.
Лондон
E.
Ханой
Монгол орны хувьд тэмээний аж ахуй эрхлэхэд хамгийн тохиромжтой нутгийг сонгоно уу.
A.
Монгол орны хойд хэсэг, ойт хээрийн бүс
B.
Өндөр уулын уулт хээр, говь хосолсон газрууд
C.
Өмнөд хэсгийн говь, Их нууруудын хотгор
D.
Ойт хээрийн бүс, хээрийн бүсийн зүүн хагас
E.
Ойт хээрийн өмнөд хэсэг, хээрийн бүс
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр аль нь вэ?
A.
Газрын тос
B.
Хүрэн нүүрс
C.
Байгалийн хий
D.
Нарны энерги
E.
Шатдаг занар
Чулуулгийн үе давхарга тектоник хөдөлгөөний улмаас цуурч зөрдөг. Зургаас зөрөгт хөдөлгөөний доош суусан хэсгийг зөв нэрлэснийг сонгоорой.
A.
Атираат уулс
B.
Горст
C.
Антиклиналь
D.
Синклиналь
E.
Грабен
Дэлхийн дулааны бүслүүрийн зургийг ажиглан хоёр талаасаа +200С-ийн изотермээр зааглагдаж буй бүслүүрийг нэрлээрэй.
A.
Халуун бүслүүр
B.
Сэрүүн бүслүүр
C.
Хүйтэн бүслүүр
D.
Мөнх хүйтний бүслүүр
E.
Өндөр уулын бүслүүр
Далайн хэсгүүдийг тэмдэглэсэн зурагт Мексикийн буланг хэдийн тоогоор илэрхийлсэн байна вэ?
A.
3
B.
2
C.
1
D.
4
E.
5
Амьд организмуудын амьдралын бүлгэмдлээс амьтан ба орчны нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Зооценоз
B.
Биоценоз
C.
Фитоценоз
D.
Биотоп
E.
Микробиоценоз
Вектор хэлбэрээр өгөгдсөн дүрслэлийг растер хэлбэрт зөв шилжүүлсэн зургийг олоорой.
A.
B.
C.
D.
E.
Нар, сар, дэлхийн байрлалын өөрчлөлтөөс сарны харагдах хэлбэр өөр өөр үзэгдэнэ. Дараах зурагт G үсгээр тэмдэглэсэн байрлалд сар ямар хэлбэртэй харагдах вэ?
A.
B.
C.
D.
E.
Аль ойлголт нь дангаарчлалыг тодорхойлж байна вэ?
A.
Монгол Улс 2003 онд олон улсын GSI байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр элсэж бараа бүтээгдэхүүнд “865” бүхий код олгож эхэлжээ
B.
Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд 2008 онд Монгол ардын уртын дуу бүртгэгджээ
C.
Интернет худалдаа нь интернетийн сүлжээгээр дамжуулан бараа худалдах, худалдан авах үйл явц юм
D.
2016 оны байдлаар Монгол улсын гадаадын жуулчдаас олсон орлого 313 сая ам. доллар орчим байжээ
E.
NBA –ийн нөлөөгөөр гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгчид манай үндэсний лигт тоглох болжээ
ОПЕК буюу “Газрын тос экспортлогч орнуудын холбоо” –ны гол зорилгыг сонгоно уу.
A.
Дэлхий нийтээрээ нүүрсний хэт хэрэглээг багасгах
B.
Газрын тосны нийлүүлэлтийг тогтвортой байлгах
C.
Газрын тосны үнийг тогтмол өндөр хэмжээнд байлгах
D.
Газрын тосны нийлүүлэлтийн хэмжээг тасалдуулах
E.
Газрын тос экспортлогч орнуудын орлогыг эрс багасгах
Харилцаа холбооны чиглэлээр ажилладаг компаниудыг үйл ажиллагааны чиглэлтэй нь зөв харгалзуулна уу.
№ |
Компаний нэр |
|
Үйл ажиллагааны чиглэл |
1 |
SAMSUNG |
a |
Харилцаа холбоо |
2 |
VODAFONE |
b |
e-худалдаа |
3 |
MICROSOFT |
c |
Гар утас |
4 |
AMAZON |
d |
Мэдээллийн технологи |
A.
1d, 2b, 3c, 4a
B.
1c, 2b, 3d, 4a
C.
1c, 2a, 3d, 4b
D.
1a, 2b, 3c, 4d
E.
1b, 2c, 3a, 4d
Галт уулын дэлбэрэлтээс агаарт хумхийн тоос ихээр нэмэгдэж тэр нь нарны цацрагийг саатуулж байснаас дэлхийн уур амьсгал хүйтэрч, мөстлөг явагджээ. Энэ нь газар зүйн бүрхэвчийн ямар шинж чанарыг илэрхийлж байна вэ?
A.
Мөчлөг ба хэмнэлтийн шинж
B.
Өөрийгөө зохицуулах шинж
C.
Тасралтгүй нэгдмэл шинж
D.
Бүс бүслүүрлэг шинж
E.
Эргэлтэнд байх шинж
Температур болон тунадасны харьцааг ажиглан уур амьсгалын ямар бүс болохыг тодорхойлоорой.
A.
Туйлын бүс
B.
Экваторын бүс
C.
Тропикийн бүс
D.
Хээрийн бүс
E.
Цөлийн бүс
Одоогийн байдлаар дэлхий дээр 40 гаруй улс оронд 2 тэрбум гаруй хүн ам усны хомсдолд ороод байна. Усны хомсдолд нөлөөлдөг нийгмийн хүчин зүйлийг сонгоно уу.
A.
Гадаргын хурдас чулуулгийн шинж чанар
B.
Усны эх үүсвэрийн нягтшил
C.
Чийг тунадасны хэмжээ
D.
Улс орны хөгжлийн түвшин
E.
Гүний хурдас чулуулгийн шинж чанар
Дараах зурагт G үсгээр дэлхийн дотоод үе давхаргын аль хэсгийг дүрсэлсэн бэ?
A.
Доод манти
B.
Дотоод цөм
C.
Гадаад цөм
D.
Дээд манти
E.
Газрын давхарга
Сан Андреасын зөрөг тектоникийн хавтангийн ямар хөдөлгөөнөөр үүссэн бэ?
A.
Атирааших
B.
Холдон салах
C.
Ойртон нийлэх
D.
Уул үүсэх
E.
Шилжин зөрөх
Аль нь газрын гадарга дээр үүсдэг тунадасны төрөл вэ?
A.
Мөндөр
B.
Бороо
C.
Цас
D.
Шүүдэр
E.
Нойтон цас
Хөрс бол газрын гадаргын үржил шим бүхий өнгөн хэсэг юм. Хөрс үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсээс орхигдсоныг нөхөж схемийг гүйцээгээрэй.
A.
Хөрсний ширхэгийн бүрдэл
B.
Галт уулын дэлбэрэлт
C.
Уур амьсгал
D.
Хөрсний хүчиллэг
E.
Хөрсний өнгө
Малави улсын хүн амын дундаж наслалт ДОХ-ын өвчлөл гарахаас өмнө 69 байсан бол өвчлөлийн дараагаар 2015 онд 37 болж буурчээ. Хэдэн хувиар буурсныг тооцоолоорой.
A.
46.4%
B.
65.0%
C.
32.0%
D.
53.0%
E.
25.5%
Хүн амын суваргуудаас 1 дугаартай зурагт тохирох дүгнэлтийг сонгоорой.
A.
Төрөлт өндөр, бүх насны бүлэгт нас баралт их, дундаж наслалт богино байна.
B.
Төрөлт өндөр, нас баралт буурах тул дунд насныхан их, дундаж наслалт аажим уртасна.
C.
Төрөлт буурч, нас баралт багасна. Дундаж наслалт уртсаж, ахмад насныхны эзлэх хувь нэмэгдэнэ.
D.
Төрөлт буурч зогсонги болно. Нас баралт багасан дундаж наслалт уртсаж өндөр настны тоо нэмэгдэнэ.
E.
Төрөлт өндөр, нас баралт ихсэж, дундаж наслалт уртсаж ахмад настны эзлэх хувь өндөр байна.
Панамын сувгаар холбогдсон усан замыг сонгоно уу.
A.
Энэтхэгийн далай, Номхон далайг холбосон усан зам
B.
Газар Дундын тэнгис, Улаан тэнгисийг холбосон усан зам
C.
Газар Дундын тэнгис, Атлантын далайг холбосон усан зам
D.
Балтийн тэнгис, Хойд мөсөн далайг холбосон усан зам
E.
Номхон далай, Атлантын далайг холбосон усан зам
Аялал жуулчлалын үзмэрийг байгалийн ба хүний гараар бүтээгдсэн гэж 2 ангилдаг. Монгол орны аялал жуулчлалын байгалийн үзмэрүүдээс зөв нэрлэснийг сонгоорой.
A.
Хархираа уул, Ёлын ам, Хар бухын балгас
B.
Эрдэнэ зуу хийд, Сүүн гол, Чингис хаан музей
C.
Төвхөн хийд, Монгол наадам, Увс нуур
D.
Хөвсгөл нуур, Халх гол, Улаан цутгалан
E.
Цагаан суварга, Балдан бэрээвэн хийд, Өгий нуур
Байрзүйн зургаас одон орны оргил байгуулахад хамгийн тохиромжтой цэгийг сонгоно уу?
A.
H цэг
B.
E цэг
C.
G цэг
D.
K цэг
E.
F цэг
Даваа гэрээсээ номын сан орохоор болов. Хэрхэн очихоо Google earth ашиглан байршлаа хайж үзэхэд 1,9 км зайтай байсан учир явганаар явахыг сонгожээ. Google Earth-ээс Даваагийн хайсан хайлтын үйл явцыг зөв тэмдэглэснийг сонгоорой.
A.
B.
C.
D.
E.
Алтан гадас одны байрлах зүгийг сонгоорой.
A.
5
B.
1
C.
2
D.
3
E.
4
Туйлын азимут тусгагаар зурагдсан цагийн бүсийн зураг өгөгджээ. Е цэг дээр хэдэн цагийн дараа нар жаргах вэ?
A.
12 цагийн дараа
B.
6 цагийн дараа
C.
2 цагийн дараа
D.
4 цагийн дараа
E.
3 цагийн дараа
Шинээр аж үйлдвэржиж байгаа улсыг орших тивтэй нь зөв харгалзуулсныг сонгоорой.
№ |
Улс орнууд |
|
Орших тив |
1 |
Бразил |
а |
Европ |
2 |
Либери |
b |
Ази |
3 |
Чад |
с |
Өмнөд Америк |
4 |
Энэтхэг |
d |
Хойд Америк |
5 |
Эстони |
е |
Африк |
6 |
Канад |
f |
Австрали |
A.
6-d
B.
1-c
C.
2-e
D.
5-a
E.
4-b
Дараах зургаас хүн амын шилжилт хөдөлгөөнийг хаанаас хаашаа чиглэсэн байгааг ажиглаарай. Хүн амын шилжилт хөдөлгөөний ямар хэлбэр болохыг тодорхойлно уу.
A.
Ажиллах хүчний шилжилт
B.
Албадлагын шилжилт
C.
Дотоод шилжилт
D.
Дүүжин шилжилт
E.
Улс төрийн шилжилт
Дараах зурагт ХАА-н /Хөдөө аж ахуй/ салбарт ажиллагсдын эзлэх хувь ба нэг хүнд ногдох ҮНБ-ний /Үндэсний нийт бүтээгдэхүүн/ хамаарлыг цэгэн тархалтат диаграммаар дүрсэлжээ. Диаграммыг ажиглаж зөв дүгнэлтийг олоорой.
A.
Нэг хүнд ногдох ҮНБ нэмэгдэх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь багасч байна
B.
Нэг хүнд ногдох ҮНБ бага байх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь аажим багасч байна
C.
Нэг хүнд ногдох ҮНБ бага байх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь бага байна
D.
Нэг хүнд ногдох ҮНБ нэмэгдэх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь өндөр байна
E.
Нэг хүнд ногдох ҮНБ бага байх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь 0-тэй ойр байна
Эрдэнэтийн 1 тн зэсийн хүдрийн 23-25% нь зэсийн агуулгатай байдаг. Зургийг ажиглаж олборлох үйлдвэрийг хаана байршуулах нь ашигтай болохыг сонгоорой.
A.
Байгалийн нөхцөлийг харгалзах
B.
Зах зээлтэй ойр байршуулах
C.
Дэд бүтэц сайтай газар байршуулах
D.
Ажиллах хүчний нөөцөө түшиглэх
E.
Түүхий эдтэй ойр байршуулах
Хэрвээ чамд гэрийн даалгавраа хийхэд яаралтай нэмэлт мэдээлэл хайх хэрэгцээ тулгарсан бол доорх үйлдлүүдээс хамгийн тохиромжтой нь аль вэ?
A.
Google хайлтын системийг ашиглан өөрт хэрэгтэй мэдээллээ олж тэмдэглэх
B.
Номын санд очиж тухайн сэдвийн дагуу ном цуглуулан уншиж тэмдэглэл хөтлөх
C.
Нэмэлт мэдээлэл олж авахаар тухайн мэргэжлийн хүмүүстэй уулзаж асуух
D.
Өөрт байгаа ном, сурах бичиг, гарын авлагаас нэмэлт мэдээллийг олж тэмдэглэх
E.
Нэмэлт мэдээлэл олж авахаар найз нартайгаа уулзаж санал солилцон ярилцах
Хүлэмжийн хийг бууруулах арга замыг тодорхойлсон 3 зөв хариултыг сонгоно уу.
- Ойн талбайн эзлэх хувийг нэмэгдүүлэх
- Цахилгаан эрчим хүчний зохисгүй хэрэглээ
- Хог хаягдлыг багасгаж дахин боловсруулах
- Эко барилга, барилгын дулаан хадгалалт
- Малын тоо толгойг өсгөх
- Өдөр бүр халуун усанд орох
A.
3,5,6
B.
1,2,6
C.
2,3,4
D.
2,5,6
E.
1,3,4
Бат нэгэн чулуугаар байшингийнхаа шатыг хийжээ. Ямар чулууг сонгосон гэж чи бодож байна вэ?
A.
Боржин
B.
Шохойн чулуу
C.
Диорит
D.
Шаварлаг занар
E.
Пемза