Дараах зургаас хүн амын шилжилт хөдөлгөөнийг хаанаас хаашаа чиглэсэн байгааг ажиглаарай. Хүн амын шилжилт хөдөлгөөний ямар хэлбэр болохыг тодорхойлно уу.
A.
Дүүжин шилжилт
B.
Албадлагын шилжилт
C.
Дотоод шилжилт
D.
Ажиллах хүчний шилжилт
E.
Улс төрийн шилжилт
Дараах зурагт ХАА-н /Хөдөө аж ахуй/ салбарт ажиллагсдын эзлэх хувь ба нэг хүнд ногдох ҮНБ-ний /Үндэсний нийт бүтээгдэхүүн/ хамаарлыг цэгэн тархалтат диаграммаар дүрсэлжээ. Диаграммыг ажиглаж зөв дүгнэлтийг олоорой.
A.
Нэг хүнд ногдох ҮНБ бага байх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь өндөр байна
B.
Нэг хүнд ногдох ҮНБ нэмэгдэх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь аажим нэмэгдэж байна
C.
Нэг хүнд ногдох ҮНБ бага байх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь бага байна.
D.
Нэг хүнд ногдох ҮНБ нэмэгдэх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь өндөр байна
E.
Нэг хүнд ногдох ҮНБ бага байх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь 0-тэй ойр байна
Эрдэнэтийн 1 тн зэсийн хүдрийн 23-25% нь зэсийн агуулгатай байдаг. Зургийг ажиглаж олборлох үйлдвэрийг хаана байршуулах нь ашигтай болохыг сонгоорой.
A.
Түүхий эдтэй ойр байршуулах
B.
Зах зээлтэй ойр байршуулах
C.
Дэд бүтэц сайтай газар байршуулах
D.
Ажиллах хүчний нөөцөө түшиглэх
E.
Байгалийн нөхцөлийг харгалзах
Хэрвээ чамд гадаадын их сургуульд элсэн суралцах хүсэлтээ яаралтай хүргэх хэрэгцээ тулгарсан бол доорх үйлдлүүдээс аль нь хамгийн тохиромжтой вэ?
A.
Шаардлагатай бичиг баримтаа бэлдэж биеэр очиж уулзалт хийх
B.
Google хайлтын системээс мэдээллээ хэрхэн бичих тухай судлах
C.
Өөрийн товч мэдээллээ компьютерт шивж хэвлээд шуудангаар илгээх
D.
Өөрийн мэдээллийг тодорхой бичиж сургуулийн нь мэйл хаяг руу илгээх
E.
Тухайн улсын Элчин сайдын яаманд очиж материалаа хүргэж өгөх
Хүлэмжийн хийг бууруулах арга замыг тодорхойлсон 3 зөв хариултыг сонгоно уу.
- Ойн талбайн эзлэх хувийг нэмэгдүүлэх
- Цахилгаан эрчим хүчний зохисгүй хэрэглээ
- Хог хаягдлыг багасгаж дахин боловсруулах
- Эко барилга, барилгын дулаан хадгалалт
- Малын тоо толгойг өсгөх
- Өдөр бүр халуун усанд орох
A.
2,3,4
B.
1,2,6
C.
1,3,4
D.
2,5,6
E.
3,5,6
Дорж зуслангийн байшингаа өнгөлөхөөр болжээ. Ямар чулуулгийг сонговол гоёмсог, бат бөх болох вэ?
A.
Хүрмэн чулуу
B.
Гантиг
C.
Жонш
D.
Гялтгануур
E.
Гнейс
Байгаль нуурын орчим болсон газар хөдлөлтийг бүх хүн мэдэрч цонхны шил, сав суулга хагарч, байшингийн доторх шавардлагууд хуурчээ. Хэдэн баллын хүчтэй газар хөдлөлт болсныг тодорхойлно уу.
A.
IX балл
B.
VI балл
C.
XII балл
D.
IV балл
E.
II балл
Салхины зүг чигийн давтагдлын зургаас зонхилох салхины чиглэлийг ажиглан дулааны цахилгаан станцыг аль зүгт байрлуулбал тохиромжтой болохыг сонгоно уу.
A.
Зүүн хойд
B.
Зүүн өмнөд
C.
Өмнөд
D.
Баруун өмнөд
E.
Баруун хойд
Голыг цүнхээл /гүнзгий хэсэг/ багатай газраар гатлан гарна гэвэл аль гармаар гарвал тохиромжтой вэ?
A.
4 ба 5
B.
1 ба 3
C.
2 ба 3
D.
3 ба 4
E.
2 ба 4
Хэрвээ чи хүнсний ногоо тариалах болбол ямар хөрстэй газрыг сонгох вэ? Яагаад?
A.
Уулын хүрэн хөрс – нимгэн, ялзмаг багатай учир
B.
Цөлийн цайвар бор хөрс – ялзмагт давхарга бараг байхгүй учир
C.
Говийн бор хөрс – ялзмаг бага, ус чийгээр дутмаг учир
D.
Хар шороон хөрс – үржил шим сайтай, ялзмаг ихтэй учир
E.
Давсархаг хөрс – давстай, чийг багатай учир
Хөгжингүй орнуудад хамаарах 3 үзүүлэлтийг сонгоорой.
1. Хүн амын нөхөн үржихүйн I хэв шинжтэй.
2. Аж үйлдвэрийн боловсруулах үйлдвэр түлхүү хөгжсөн.
3. Аж үйлдвэрт олборлох үйлдвэрлэл давуу хөгжсөн.
4. Хөдөө аж ахуй нь эрчимжсэн, ашиг өндөр
5. Хөдөө аж ахуй нь эрчимжээгүй
6. Зах зээлийн өрсөлдөөн бага
A.
1,2,4
B.
1,3,6
C.
2,4,5
D.
1,5,6
E.
2,4,6
Суурингийн энгийн хэлбэр болох хөдөөгийн суурингууд нь барааны хэрэглээ, үйлчилгээний газруудаараа ялгаатай байдаг. Аль нь гацаа бүхий сууринг бүрдүүлж байна вэ?
A.
хүнсний дэлгүүр+шуудан+бага сургууль
B.
супермаркет+ТВ/радио+орон нутгийн захиргаа
C.
дэлгүүр+шуудан+ угаалгын газар
D.
дэлгүүр+шуудан+цайны газар
E.
бага сургууль+үсчин+хуулийн зөвлөх
Аж үйлдвэрийн салбарын ангиллыг тайлбарласан ойлголтуудыг уншин үнэн, худлыг зөв ялгаж тодорхойлсон хувилбарыг хүснэгтээс сонгоорой. (Үнэн – Ү, Худал – Х үсгээр)
Аж үйлдвэрийн салбарын ангилал |
А |
В |
С |
D |
E |
|
Анхдагч |
Мэдээлэл харилцаа холбоо, санхүүгийн болон бизнес үйлчилгээ үзүүлэх салбарууд хамаарна. |
Ү |
Ү |
Х |
Ү |
Х |
Хоёрдогч |
Түүхий эдийг боловсруулан бүтээгдэхүүн гарган авах, үйлдвэрлэх салбарууд хамаарна. |
Ү |
Х |
Ү |
Х |
Ү |
Гуравдагч |
Боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ зэрэг үйлчилгээний салбарууд хамаарна. |
Ү |
Ү |
Ү |
Х |
Х |
Дөрөвдөгч |
МАА, газар тариалан, уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарууд хамаарна. |
Ү |
Ү |
Х |
Ү |
Ү |
A.
Ү,Ү,Ү,Ү
B.
Ү,Х,Ү,Ү
C.
Х,Ү,Ү,Х
D.
Ү,Х,Х,Ү
E.
Х,Ү,Х,Ү
Синоптик зурагт цаг агаарын үзүүлэлтүүдийг зөв илэрхийлсэн хариуг олно уу.
A.
Температур:- 70С, даралт: 1019,6 гПа, үүлгүй
B.
Температур: 70С, даралт: 1096 гПа, бүрхэг
C.
Температур: 30С, даралт: 1019,6 гПа, цэлмэг
D.
Температур: -100С, даралт: 196 гПа, багавтар үүлтэй
E.
Температур: 100С, даралт: 1019,6 гПа, үүлэрхэг
2019 оны байдлаар аялал жуулчлалын хэд хэдэн төв байгаа ч АНУ болон Европын бүс дэлхийд тэргүүлж байна. Европын бүс нутагт 742 сая жуулчин ирсэн нь нийт жуулчдын 51%-ийг эзэлж байна. Дийлэнх жуулчид Европ руу аялж байгаагийн учир шалтгааныг тайлбарлаарай.
A.
Тээврийн хэрэгслийн хүртээмж сайтай, дуу чимээ их, хүссэн газраа хоноглох боломжит газар нутгуудтай учир
B.
Жуулчдын амрах байр жижиг, тээврийн хэрэгсэл цөөн, чийглэг сэрүүн орчинтой, хөл хөдөлгөөн чимээ шуугиан ихтэй байдаг учир
C.
Эртний түүх соёлын дурсгалууд хомс, дээд зэрэглэлийн өндөр үнэтэй амралтын газар, зочид буудал хангалттай байдаг учир.
D.
Эртний түүх соёлын дурсгалт газар их, тээврийн үйлчилгээ сайн, аюулгүй таатай орчинтой, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар элбэг учир.
E.
Хүний гараар бүтээсэн үзмэр элбэг, тээврийн хэрэгсэл олон учир түгжрэл ихтэй, дуу чимээ, орчны бохирдол элбэгтэй.
Чойбалсан хотод агаарын температур +200С, үнэмлэхүй чийгийн багтаамж нь 17.5 гр/м3, харьцангуй чийг нь 80% байсан бол агаарын үнэмлэхүй чийгийг ол. (Үч= (Хч * Чб) /100%)
A.
21.8 гр/м3
B.
1.4 гр/м3
C.
14 гр/м3
D.
91.4 гр/м3
E.
457 гр/м3
Далайн усны гадарга орчмын давсжилтын газар зүйн хуваарилалтын зургийг ашиглан цэгийн оронд тохирох хувилбарыг сонгоорой.
Номхон далайд давсжилтыг ЗУ1800-ын дагуу үзэхэд ХӨ600 орчмоор ........... байснаа нэмэгдэж ХӨ40 – 300-ын хооронд ........... хүрсэн байна. |
A.
35%0; 32%0
B.
32%0; 35%0
C.
34%0; 34%0
D.
28%0; 35%0
E.
34%0; 36%0
Хэрлэн гол Хэнтийн нурууны өвөр д.т.д 1750 м өндөртэй хэсгээс эх авч 1382 км урсаад д.т.д 625 м өндөртэй Далай нуурт цутгадаг. Өгөгдлийг ашиглан даалгаврыг гүйцэтгээрэй.
- i. Голын уналыг тооцоолоорой. [abcd] м
ii. Голын хэвгийг тооцоолоорой [e.f] м/км
A.
B.
C.
D.
E.
Зургийг ашиглан даалгаврыг гүйцэтгээрэй. (ХӨ 480-ын дагуу зэргэдийн 10-т тулсан нумын урт 74.6
- R,T цэгийн хоорондох зайг тооцоолоорой.[abc.d]
- 1:6 000 000 масштабтай зурагт уг зай хэдэн см болж дүрслэгдэх вэ?[e.fg]
A.
B.
C.
D.
E.
Авто замын ачаа тээврийн мэдээнд үндэслэн ачаа эргэлтийг тооцоорой. (E=A*S)
Хэмжигдэхүүн, нэгж |
Өдөр |
НИЙТ |
||
Даваа |
Мягмар |
Лхагва |
||
Тээсэн ачааны хэмжээ /мян.тн/ |
10.3 |
25.5 |
17.2 |
? |
Туулсан замын урт / км/ |
35 |
22 |
20 |
? |
- Нийт тээвэрлэсэн ачааны хэмжээг тооцоолоорой. [ab] мян.тн
- Нийт явсан замыг тооцоолоорой. [сd] км
- Ачаа эргэлтийг тооцоолоорой. [efgh] тн.км
A.
B.
C.
D.
E.
Бразил улс 2017 оны байдлаар 207 сая хүн амтай, хүн амын жилийн дундаж өсөлт нь 0.8% байв. Бразил улсын хүн ам 2025 онд [abc.d] сая болох төлөвтэй байна.
PN=P0(1+(R/100)T)
Pn - n жилийн дараах хүн амын тоо P0 – тухайн жилийн хүн амын тоо R – жилийн дундаж өсөлт (%) T – тооцооны хамрах хугацаа (жилийн тоо) |
A.
B.
C.
D.
E.
Дараах зурагт зурагзүйн дүрслэлийн аль аргыг ашигласан байна вэ?
A.
Ареал
B.
Өнгөт дэвсгэр
C.
Ижил шугам
D.
Хөдөлгөөнт шугам
E.
Картодиаграмм
Манай галактик ямар хэлбэртэй вэ?
A.
Зууван
B.
Зөв биш
C.
Дугуй
D.
Мушгиа
E.
Цацарсан
12-р сарын 22-ны “Ес эхлэх өдөр” үд дундын нар ямар өргөрөг дээр эгц тусах вэ?
A.
Экватор
B.
Мэлхийн зам
C.
Матрын зам
D.
Хойд туйл
E.
Өмнөд туйл
Хүний хөгжлийн индексийг илэрхийлдэг хэмжигдэхүүнд хамааралтай нь аль вэ?
A.
Газар зүйн байрлал, орчин
B.
Хүн амын дундаж наслалт
C.
Нийгэм дэх иргэдийн оролцоо
D.
Хүн аын тоо өсөлт, нягтшил
E.
Цэвэр усны хангамж, хүртээмж
Дараах зурагт 2-ын тоогоор тэмдэглэсэн хүн амын нягтшил өндөртэй бүс нутгийг нэрлэнэ үү.
A.
Өмнөд Африк
B.
Зүүн ба Зүүн Өмнөд Ази
C.
Баруун Европ
D.
Өмнөд Ази
E.
Төв Америк
Дэлхийн эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдол өндөртэй бета (гол) зэрэглэлд хамаарах хотыг сонгоорой.
A.
Сан-Франциско
B.
Токио
C.
Мельбурн
D.
Манчестер
E.
Тегеран
Монгол орны хувьд тэмээний аж ахуй эрхлэхэд хамгийн тохиромжтой нутгийг сонгоно уу.
A.
Ойт хээрийн бүс, хээрийн бүсийн зүүн хагас
B.
Монгол орны хойд хэсэг, ойт хээрийн бүс
C.
Өндөр уулын уулт хээр, говь хосолсон газрууд
D.
Өмнөд хэсгийн говь, Их нууруудын хотгор
E.
Ойт хээрийн өмнөд хэсэг, хээрийн бүс
Дулааны цахилгаан станцын эрчим хүчний гол эх үүсвэр аль нь вэ?
A.
Салхины энерги
B.
Нарны энерги
C.
Хүрэн нүүрс
D.
Цөмийн энерги
E.
Усны урсац
Чулуулгийн үе давхарга тектоник хөдөлгөөний улмаас цуурч зөрдөг. Зурагт үзүүлсэн зөрөгт хөдөлгөөний доош суусан хэсгийг зөв нэрлэснийг сонгоорой.
A.
Атираат уулс
B.
Горст
C.
Антиклиналь
D.
Синклиналь
E.
Грабен
Дэлхийн дулааны бүслүүрийн зургийг ажиглан туйл талаасаа хамгийн дулаан сарын +100С-ийн изотермээр зааглагдаж буй бүслүүрийг нэрлээрэй.
A.
Сэрүүн бүслүүр
B.
Халуун бүслүүр
C.
Хүйтэн бүслүүр
D.
Мөнх хүйтний бүслүүр
E.
Өндөр уулын бүслүүр
Далайн хэсгүүдийг тэмдэглэсэн зурагт Мексикийн буланг хэдийн тоогоор илэрхийлсэн байна вэ?
A.
4
B.
2
C.
1
D.
3
E.
5
Амьд организмуудын амьдралын бүлгэмдлээс ургамал ба орчны нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Зооценоз
B.
Биоценоз
C.
Фитоценоз
D.
Биотоп
E.
Микробиоценоз
Вектор хэлбэрээр өгөгдсөн дүрслэлийг растер хэлбэрт зөв шилжүүлсэн зургийг олоорой.
A.
B.
C.
D.
E.
Нар, сар, дэлхийн байрлалын өөрчлөлтөөс сарны харагдах хэлбэр өөр өөр үзэгдэнэ. Дараах зурагт G үсгээр тэмдэглэсэн байрлалд сар ямар хэлбэртэй харагдах вэ?
A.
B.
C.
D.
E.
Аль ойлголт нь дангаарчлалыг тодорхойлж байна вэ?
A.
2016 оны байдлаар Монгол улсын гадаадын жуулчдаас олсон орлого 313 сая ам. доллар орчим байжээ.
B.
Монгол Улс 2003 онд олон улсын GSI байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр элсэж бараа бүтээгдэхүүнд “865” бүхий код олгож эхэлжээ.
C.
Интернет худалдаа нь интернетийн сүлжээгээр дамжуулан бараа худалдах, худалдан авах үйл явц юм.
D.
Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд 2008 онд Монгол ардын уртын дуу бүртгэгджээ.
E.
NBA –ийн нөлөөгөөр гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгчид манай үндэсний лигт тоглох болжээ.
ОПЕК буюу “Газрын тос экспортлогч орнуудын холбоо” –ны гол зорилгыг сонгоно уу.
A.
Газрын тос экспортлогч орнуудын орлогыг эрс багасгах
B.
Дэлхий нийтээрээ нүүрсний хэт хэрэглээг багасгах
C.
Газрын тосны үнийг тогтмол өндөр хэмжээнд байлгах
D.
Газрын тосны нийлүүлэлтийн хэмжээг тасалдуулах
E.
Газрын тосны үнэ, орлогыг тогтвортой байлгах
Харилцаа холбооны чиглэлээр ажилладаг компаниудыг үйл ажиллагааны чиглэлтэй нь зөв харгалзуулна уу.
№ |
Компаний нэр |
|
Үйл ажиллагааны чиглэл |
1 |
SAMSUNG |
a |
Харилцаа холбоо |
2 |
VODAFONE |
b |
e-худалдаа |
3 |
MICROSOFT |
c |
Гар утас |
4 |
AMAZON |
d |
Мэдээллийн технологи |
A.
1c, 2a, 3d, 4b
B.
1c, 2b, 3d, 4a
C.
1d, 2b, 3c, 4a
D.
1a, 2b, 3c, 4d
E.
1b, 2c, 3a, 4d
Нарны цацрагийн нөлөөгөөр газрын гадарга халахад ууршилт нэмэгдэж агаарт гарсан чийг өтгөрч үүл бүрэлдэнэ. Үүл нарны цацрагийг ямар нэг хэмжээгээр саатуулж хэт халахаас хамгаалдаг нь газар зүйн бүрхэвчийн ямар шинж чанарыг илэрхийлж байна вэ?
A.
Өөрийгөө зохицуулах шинж
B.
Тасралтгүй нэгдмэл байх шинж
C.
Мөчлөг ба хэмнэлтийн шинж
D.
Бүс бүслүүрлэг шинж
E.
Эргэлтэнд байх шинж
Температур болон тунадасны харьцааг ажиглан уур амьсгалын ямар бүс болохыг тодорхойлоорой.
A.
Тропикийн бүс
B.
Туйлын бүс
C.
Экваторын бүс
D.
Хээрийн бүс
E.
Цөлийн бүс