Оноо-1 Минут-1
C хувилбарын 10-р даалгавар

Дэлхийн дулааны бүслүүрийн зургийг ажиглан туйл талаасаа хамгийн дулаан сарын +100С-ийн изотермээр зааглагдаж буй бүслүүрийг нэрлээрэй.

  • A.

    Сэрүүн бүслүүр

  • B.

    Халуун бүслүүр

  • C.

    Хүйтэн бүслүүр

  • D.

    Мөнх хүйтний бүслүүр

  • E.

    Өндөр уулын  бүслүүр

Оноо-1 Минут-1
C хувилбарын 11-р даалгавар

Далайн хэсгүүдийг тэмдэглэсэн зурагт Бенгалын буланг хэдийн тоогоор илэрхийлсэн байна вэ?     

  • A.

    4

  • B.

    1

  • C.

    3

  • D.

    2

  • E.

    5

Оноо-1 Минут-1
C хувилбарын 12-р даалгавар

Амьд организмуудын амьдралын бүлгэмдлээс ургамал ба орчны нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A.

    Зооценоз

  • B.

    Биоценоз

  • C.

    Фитоценоз

  • D.

    Биотоп

  • E.

    Микробиоценоз

Оноо-1 Минут-1
C хувилбарын 13-р даалгавар

Растер  хэлбэрээр өгөгдсөн дүрслэлийг  вектор хэлбэрт зөв шилжүүлсэн  зургийг сонгоорой. 

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо-1 Минут-1
C хувилбарын 14-р даалгавар

Нар, сар, дэлхийн байрлалын өөрчлөлтөөс сарны харагдах хэлбэр өөр өөр үзэгдэнэ. Дараах зурагт K үсгээр тэмдэглэсэн байрлалд сар ямар хэлбэртэй харагдах вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо-1 Минут-1
C хувилбарын 15-р даалгавар

Аль ойлголт нь даяаршлыг тодорхойлж байна вэ?

  • A.

    Монголын уламжлалт мэндчилгээ нь “Намаржаа тарган уу?” гэхчлэн улирал цаг агаартай холбоотой байдаг.

  • B.

    Монгол Улс АSEM-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 онд эх орондоо зохион байгуулав.

  • C.

    Монголын баруун хязгаарын ард түмний тууль хайлах нь өвөрмөц онцлогтой байдаг.

  • D.

    Идээ, ундааны соёлоо ЮНЕСКО-д бүртгүүлсэн дэлхийн ганц орон бол Франц  улс  юм.

  • E.

    ЮНЕСКО Монгол наадмыг “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэн авчээ.

Оноо-1 Минут-1
C хувилбарын 16-р даалгавар

ОПЕК буюу “Газрын тос экспортлогч орнуудын холбоо” –ны гол зорилгыг сонгоно уу.

  • A.

    Дэлхий нийтээрээ нүүрсний хэт хэрэглээг багасгах

  • B.

    Газрын тосны үнэ, орлогыг тогтвортой  байлгах

  • C.

    Газрын тосны үнийг тогтмол өндөр хэмжээнд байлгах

  • D.

    Газрын тосны нийлүүлэлтийн хэмжээг тасалдуулах

  • E.

    Газрын тос экспортлогч орнуудын орлогыг эрс багасгах

Оноо-1 Минут-1
C хувилбарын 17-р даалгавар

Харилцаа холбооны чиглэлээр ажилладаг компаниудыг үйл ажиллагааны чиглэлтэй нь зөв харгалзуулна уу.                                          

Компаний нэр

 

Үйл ажиллагааны чиглэл

1

GOOGLE

a

Мэдээллийн технологи

2

FACEBOOK

b

Хайлт

3

APPLE

c

Харилцаа холбоо

4

IBM

d

Гар утас

  • A.

    1a, 2b, 3c, 4d

  • B.

    1c, 2d, 3b, 4a

  • C.

    1d, 2a, 3a, 4b

  • D.

    1b, 2c, 3d, 4a

  • E.

    1b, 2a, 3d, 4c

Оноо-1 Минут-1
C хувилбарын 18-р даалгавар

Нарны цацрагийн нөлөөгөөр газрын гадарга халахад ууршилт нэмэгдэж агаарт гарсан чийг өтгөрч үүл бүрэлдэнэ. Үүл нарны цацрагийг ямар нэг хэмжээгээр саатуулж хэт халахаас хамгаалдаг нь газар зүйн бүрхэвчийн ямар шинж чанарыг илэрхийлж байна вэ?    

  • A.

    Тасралтгүй нэгдмэл байх шинж

  • B.

    Өөрийгөө зохицуулах шинж

  • C.

    Мөчлөг ба хэмнэлт шинж

  • D.

    Бүс бүслүүрлэг шинж

  • E.

    Эргэлтэнд байх шинж

Оноо-1 Минут-1
C хувилбарын 19-р даалгавар

Температур болон тунадасны харьцааг ажиглан уур амьсгалын ямар бүс болохыг тодорхойлоорой.

  • A.

    Тропикийн бүс

  • B.

    Экваторын бүс

  • C.

    Хээрийн бүс

  • D.

    Туйлын бүс

  • E.

    Цөлийн бүс

Оноо-1 Минут-1
C хувилбарын 20-р даалгавар

Одоогийн байдлаар дэлхий дээр 40 гаруй улс оронд 2 тэрбум гаруй хүн ам усны хомсдолд ороод байна. Усны хомсдолд нөлөөлдөг байгалийн хүчин зүйлийг сонгоно уу.

  • A.

    Усны дэд бүтэц

  • B.

    Улс орны хөгжлийн түвшин

  • C.

    Хотжилтийн түвшин

  • D.

    Хот, хөдөөгийн ялгаа

  • E.

    Тунадасны хэмжээ

Оноо-1 Минут-1
C хувилбарын 21-р даалгавар

Дараах зурагт H үсгээр дэлхийн дотоод бүтцийн аль хэсгийг дүрсэлсэн бэ?

  • A.

    Гадаад цөм

  • B.

    Дотоод цөм

  • C.

    Доод манти

  • D.

    Дээд манти

  • E.

    Газрын давхарга

Оноо-1 Минут-1
C хувилбарын 22-р даалгавар

Өмнөд Америкийн Андын нуруу тектоникийн хавтангийн ямар хөдөлгөөнөөр үүссэн бэ?

  • A.

    Зөрөгт хөдөлгөөн

  • B.

    Холдон салах

  • C.

    Шилжин зөрөх

  • D.

    Ойртон нийлэх

  • E.

    Атирааших

Оноо-1 Минут-1
C хувилбарын 23-р даалгавар

Аль нь үүлнээс унадаг тунадасны төрөл вэ?

  • A.

    Манан

  • B.

    Шүүдэр

  • C.

    Бороо

  • D.

    Хяруу

  • E.

    Цан

Оноо-1 Минут-1
C хувилбарын 24-р даалгавар

Хөрс бол газрын гадаргын үржил шим бүхий өнгөн хэсэг юм. Хөрс  үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсээс  орхигдсоныг  нөхөж схемийг гүйцээгээрэй.

  • A.

    Галт уулын дэлбэрэлт

  • B.

    Гадаргын хотгор гүдгэр

  • C.

    Хөрсний ширхэгийн бүрдэл

  • D.

    Хөрсний хүчиллэг

  • E.

    Хөрсний өнгө

Оноо-2 Минут-2
C хувилбарын 25-р даалгавар

Намиб улсын хүн амын дундаж наслалт ДОХ-ын өвчлөл гарахаас өмнө 69 байсан бол өвчлөлийн дараагаар 2015 онд 34 болж буурчээ. Хэдэн хувиар буурсныг тооцоолоорой.

  • A.

    35%

  • B.

    20.2%

  • C.

    23.4%

  • D.

    50.7%

  • E.

    51.5%

Оноо-2 Минут-2
C хувилбарын 26-р даалгавар

Хүн амын суваргуудаас 3 дугаартай зурагт тохирох дүгнэлтийг сонгоорой.               

 

  • A.

    Төрөлт өндөр, бүх насны бүлэгт нас баралт ихтэй, дундаж наслалт богино байна.

  • B.

    Төрөлт өндөр, нас баралт буурах тул дунд насныхан бага, дундаж наслалт аажим уртасна.

  • C.

    Төрөлт буурч, нас баралт багасна. Дундаж наслалт багасаж, ахмад насныхны эзлэх хувь буурна.

  • D.

    Төрөлт өндөр, нас баралт ихсэж, дундаж наслалт багасаж, ахмад настны эзлэх хувь өснө.

  • E.

    Төрөлт буурч зогсонги болно. Нас баралт багасан дундаж наслалт уртсаж өндөр настны эзлэх хувь нэмэгдэнэ

Оноо-2 Минут-1
C хувилбарын 27-р даалгавар

Суэцийн сувгаар холбогдсон усан замыг сонгоно уу.

  • A.

    Газар Дундын тэнгис, Улаан тэнгисийг холбосон усан зам

  • B.

    Номхон далай, Атлантын далай хоёрыг холбосон усан зам

  • C.

    Газар Дундын тэнгис, Атлантын далайг  холбосон усан зам

  • D.

    Балтийн тэнгис, Хойд мөсөн далайг холбосон усан зам

  • E.

    Энэтхэгийн далай, Номхон далайг холбосон усан зам

Оноо-2 Минут-1
C хувилбарын 28-р даалгавар

Аялал жуулчлалын үзмэрийг байгалийн ба хүний гараар бүтээгдсэн гэж 2 ангилдаг. Монгол орны аялал жуулчлалын хүний гараар бүтээгдсэн үзмэрүүдээс зөв нэрлэснийг сонгоорой.

  • A.

    Эрдэнэ зуу хийд,  Буйр нуур, Найман нуур

  • B.

    Богд хааны ногоон ордон музей, Увс нуур, Ёлын ам

  • C.

    Элсэн тасархай, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо

  • D.

    Чингис хаан музей, Цонжин болдог, Зайсан толгой

  • E.

    Хамрын хийд, Ээж мод, Алтай таван богд

Оноо-2 Минут-2
C хувилбарын 29-р даалгавар

Байрзүйн зургаас хөл бөмбөгийн талбай байгуулахад хамгийн тохиромжтой цэгийг сонгоно уу?

  • A.

    G цэг

  • B.

    Н цэг

  • C.

    Е цэг

  • D.

    К цэг

  • E.

    F цэг

Оноо-2 Минут-2
C хувилбарын 30-р даалгавар

Содоо сургуулиасаа шинэ сургалтын төвд явахаар болов. Хэрхэн очихоо Google earth ашиглан байршлаа хайж үзэхэд 4.5 км зайтай байсан учир дугуйгаар явахыг сонгожээ. Google Earth-ээс Содоогийн хайсан хайлтын үйл явцыг зөв тэмдэглэснийг сонгоорой.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо-2 Минут-1
C хувилбарын 31-р даалгавар

Алтан гадас одны байрлах зүгийг сонгоорой.

  • A.

    5

  • B.

    2

  • C.

    1

  • D.

    4

  • E.

    3

Оноо-2 Минут-2
C хувилбарын 32-р даалгавар

Туйлын азимут тусгагаар зурагдсан цагийн бүсийн зураг өгөгджээ. С цэг дээр хэдэн цагийн дараа нар жаргах вэ?

  • A.

    12 цагийн дараа

  • B.

    2 цагийн дараа

  • C.

    9 цагийн дараа

  • D.

    4 цагийн дараа

  • E.

    8 цагийн дараа

Оноо-2 Минут-2
C хувилбарын 33-р даалгавар

Өндөр хөгжилтэй улсыг орших тивтэй нь зөв харгалзуулсныг сонгоорой.            

Улс орнууд

 

Орших тив

1

Бразил

а

Европ

2

Либери

b

Ази

3

Чад

с

Өмнөд Америк

4

Энэтхэг

d

Хойд Америк

5

Эстони

е

Африк

6

Канад

f

Австрали

  • A.

    6-d

  • B.

    5-a

  • C.

    4-b

  • D.

    2-e

  • E.

    1-c

Оноо-2 Минут-2
C хувилбарын 34-р даалгавар

Дараах зургаас хүн амын шилжилт хөдөлгөөнийг хаанаас хаашаа чиглэсэн байгааг ажиглаарай. Хүн амын шилжилт хөдөлгөөний ямар хэлбэр болохыг тодорхойлно уу.

  • A.

    Дотоод шилжилт

  • B.

    Сайн дурын шилжилт

  • C.

    Эдийн засгийн шилжилт

  • D.

    Албадлагын шилжилт

  • E.

    Дүүжин шилжилт

Оноо-2 Минут-2
C хувилбарын 35-р даалгавар

Дараах зурагт ХАА-н  /Хөдөө аж ахуй/ салбарт ажиллагсдын эзлэх хувь ба нэг хүнд ногдох ҮНБ-ний  /Үндэсний нийт бүтээгдэхүүн/  хамаарлыг цэгэн тархалтат диаграммаар дүрсэлжээ. Диаграммыг ажиглаж зөв дүгнэлтийг олоорой.

  • A.

    Нэг хүнд ногдох ҮНБ  нэмэгдэх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь аажим нэмэгдэж  байна

  • B.

    Нэг хүнд ногдох ҮНБ бага байх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь бага байна

  • C.

    Нэг хүнд ногдох ҮНБ бага байх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь өндөр байна

  • D.

    Нэг хүнд ногдох ҮНБ нэмэгдэх  тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь өндөр байна

  • E.

    Нэг хүнд ногдох ҮНБ бага байх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь 0-тэй ойр  байна

Оноо-2 Минут-2
C хувилбарын 36-р даалгавар

Их Британи дахь чихрийн нишингэ боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн түүхий эдийн 90% нь алдагдал болдог. Алдагдлыг багасгахын тулд элсэн чихрийн үйлдвэрийг хаана байршуулах нь ашигтай вэ?  

  • A.

    Зах зээлтэй ойр байршуулах

  • B.

    Түүхий эдтэй ойр байршуулах

  • C.

    Дэд бүтэц сайтай газар байршуулах

  • D.

    Ажиллах хүчний нөөцөө түшиглэх

  • E.

    Байгалийн нөхцөлийг харгалзах

Оноо-2 Минут-2
C хувилбарын 37-р даалгавар

Хэрвээ чамд гадаадын их сургуульд элсэн суралцах хүсэлтээ яаралтай хүргэх хэрэгц Хэрвээ чамд гадаадын их сургуульд элсэн суралцах хүсэлтээ яаралтай хүргэх хэрэгцээ тулгарсан бол доорх үйлдлүүдээс аль нь хамгийн тохиромжтой вэ?

  • A.

    Google хайлтын системээс мэдээллээ хэрхэн бичих тухай судлах

  • B.

    Өөрийн товч мэдээллээ компьютерт шивж хэвлээд шуудангаар илгээх

  • C.

    Шаардлагатай бичиг баримтаа бэлдэж биеэр очиж уулзалт хийх

  • D.

    Өөрийн мэдээллийг тодорхой бичиж сургуулийн нь мэйл хаяг руу илгээх

  • E.

    Тухайн улсын Элчин сайдын яаманд очиж материалаа хүргэж өгөх

Оноо-2 Минут-2
C хувилбарын 38-р даалгавар

Хүлэмжийн хийг бууруулах арга замыг тодорхойлсон  3 зөв хариултыг сонгоно уу.                                        

  1. Мод тариалалтыг нэмэгдүүлэх                                                          
  2. Малын тоо толгойг өсгөх
  3. Зохистой хэрэглээ
  4. Хог хаягдлыг нэмэгдүүлэх
  5. Усыг зохисгүй хэрэглэх
  6. Сэргээгдэх эрчим хүчийг  ашиглах

  • A.

    3,4,6

  • B.

    1,2,5

  • C.

    1,3,4

  • D.

    1,4,5

  • E.

    1,3,6

Оноо-2 Минут-1
C хувилбарын 39-р даалгавар

Дорж зуслангийн байшингаа өнгөлөхөөр болжээ. Ямар  чулуулгийг сонговол гоёмсог, бат бөх болох вэ?

  • A.

    гантиг

  • B.

    хүрмэн чулуу

  • C.

    жонш

  • D.

    гялтгануур

  • E.

    гнейс

Оноо-2 Минут-2
C хувилбарын 40-р даалгавар

Гаити улсад болсон газар хөдлөлтөөр олон байшин барилга нурж, ангал үүсэн газар доорх хоолой эвдэрч, мод ганхаж хугарчээ. Хэдэн баллын хүчтэй газар хөдлөлт болсныг тодорхойлно уу.

  • A.

    IV балл

  • B.

    VI балл

  • C.

    VIII балл

  • D.

    X балл

  • E.

    XII балл

Оноо-2 Минут-2
C хувилбарын 41-р даалгавар

Салхины зүг чигийн давтагдлын зургаас зонхилох салхины чиглэлийг ажиглан дулааны цахилгаан станцыг аль зүгт байрлуулбал тохиромжтой болохыг сонгоно уу.

 

  • A.

    зүүн хойд

  • B.

    зүүн өмнөд

  • C.

    баруун өмнөд

  • D.

    өмнөд

  • E.

    баруун хойд

Оноо-2 Минут-2
C хувилбарын 42-р даалгавар

Голыг цүнхээл /гүнзгий хэсэг/ багатай газраар гатлан гарна гэвэл аль гармаар гарвал тохиромжтой вэ?

  • A.

    1 ба 2

  • B.

    2 ба 4

  • C.

    2 ба 5

  • D.

    3 ба 1

  • E.

    4 ба 5

Оноо-2 Минут-2
C хувилбарын 43-р даалгавар

Хэрвээ чи хүнсний ногоо тариалах болбол ямар хөрстэй газрыг сонгох вэ? Яагаад?  

  • A.

    Давсархаг хөрс – давстай чийг багатай учир

  • B.

    Цөлийн цайвар бор хөрс – ялзмагт давхарга бараг байхгүй учир

  • C.

    Говийн бор хөрс – ялзмаг бага, ус чийгээр дутмаг учир

  • D.

    Уулын хүрэн хөрс – нимгэн, ялзмаг багатай учир

  • E.

    Хар шороон хөрс – үржил шим сайтай, ялзмаг ихтэй учир

Оноо-2 Минут-2
C хувилбарын 44-р даалгавар

Хөгжиж буй орнуудад хамаарах 3 үзүүлэлтийг сонгоорой.                  

1. Хүн амын нөхөн үржихүйн  II хэв шинжтэй.

2. Тээврийн төрөл олон, замын нягтшил их

3. Аж үйлдвэрт олборлох үйлдвэрлэл давуу хөгжсөн.

4. Зах зээл дээр түлш, түүхий эд гаргадаг.

5. Аж ахуйн олон салбартай.

6. Зах зээлд өрсөлдөх чадвар өндөр

  • A.

    3,4,5

  • B.

    1,5,6

  • C.

    1,2,6

  • D.

    1,3,4

  • E.

    2,3,5

Оноо-2 Минут-2
C хувилбарын 45-р даалгавар

Суурингийн энгийн хэлбэр болох хөдөөгийн суурингууд нь барааны хэрэглээ, үйлчилгээний газруудаараа ялгаатай байдаг. Аль нь гацаа бүхий сууринг  бүрдүүлж байна вэ?

  • A.

    дэлгүүр+шуудан+цайны газар                          

  • B.

    супермаркет+ТВ/радио+орон нутгийн захиргаа

  • C.

    дэлгүүр+шуудан+ угаалгын газар                         

  • D.

    хүнсний дэлгүүр+шуудан+бага сургууль

  • E.

    бага сургууль+үсчин+хуулийн зөвлөх

Оноо-2 Минут-2
C хувилбарын 46-р даалгавар

Аж үйлдвэрийн салбарын ангиллыг тайлбарласан ойлголтуудыг уншин үнэн, худлыг зөв ялгаж тодорхойлсон хувилбарыг хүснэгтээс сонгоорой. (Үнэн – Ү, Худал – Х үсгээр)

Аж үйлдвэрийн салбарын ангилал

А

В

С

D

E

Анхдагч

МАА, газар тариалан, уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарууд хамаарна.

Ү

Ү

Х

Ү

Х

Хоёрдогч

Мэдээлэл харилцаа холбоо, санхүүгийн болон бизнес үйлчилгээ үзүүлэх салбарууд хамаарна.

Ү

Х

Ү

Х

Х

Гуравдагч

Боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ зэрэг үйлчилгээний салбарууд хамаарна.

Ү

Ү

Ү

Ү

Х

Дөрөвдөгч

Түүхий эдийг боловсруулан бүтээгдэхүүн гарган авах, үйлдвэрлэх салбарууд хамаарна.

Ү

Ү

Х

Х

Х

  • A.

    Ү,Ү,Ү,Ү

  • B.

    Ү,Х,Ү,Ү

  • C.

    Х,Ү,Ү,Х

  • D.

    Ү,Х,Ү,Х

  • E.

    Х,Х,Х,Х

Оноо-2 Минут-2
C хувилбарын 47-р даалгавар

Синоптик зурагт цаг агаарын үзүүлэлтүүдийг зөв илэрхийлсэн хариуг олно уу.

  • A.

    Температур: 30С, даралт: 1019,6 гПа, цэлмэг

  • B.

    Температур: 70С, даралт: 1096 гПа, бүрхэг

  • C.

    Температур: 100С, даралт: 1019,6 гПа, үүлэрхэг

  • D.

    Температур: -100С, даралт: 196 гПа, багавтар үүлтэй

  • E.

    Температур: -70С, даралт: 1019,6 гПа, үүлгүй

Оноо-2 Минут-2
C хувилбарын 48-р даалгавар

2019 оны байдлаар аялал жуулчлалын хэд хэдэн төв байгаа ч АНУ болон Европын бүс дэлхийд тэргүүлж байна. АНУ руу нийт жуулчдын 15% нь аялсан байна. Уг улс руу олон жуулчид аялж байгаагийн учир шалтгааныг тайлбарлаарай.

  • A.

    Жуулчдын амрах байр жижиг, тээврийн хэрэгсэл цөөн, чийглэг сэрүүн орчинтой, хөл хөдөлгөөн чимээ шуугиан ихтэй байдаг учир

  • B.

    Байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар элбэг, хямд хоноглох газар ихтэй, үзвэр үйлчилгээ хөтөлбөр түгээмэл байдаг учир

  • C.

    Эртний түүх соёлын дурсгалууд хомс, дээд зэрэглэлийн өндөр үнэтэй амралтын газар, зочид буудал хангалттай байдаг учир

  • D.

    Тээврийн хэрэгслийн хүртээмж сайтай, өртөг өндөр хоолны газар их, хүссэн газраа хоноглох боломжит газар нутгуудтай учир

  • E.

    Хүний гараар бүтээсэн үзмэр элбэг, тээврийн хэрэгсэл олон учир түгжрэл ихтэй, дуу чимээ, орчны бохирдол элбэгтэй

Оноо-2 Минут-2
C хувилбарын 49-р даалгавар

Чойбалсан хотод агаарын температур +200С, үнэмлэхүй чийгийн багтаамж нь 17.5 гр/м3, харьцангуй чийг нь 80% байсан бол агаарын үнэмлэхүй чийгийг ол.  ч= (Хч * Чб) /100%)

  • A.

    91.4 гр/м3

  • B.

    1.4 гр/м3

  • C.

    21.8 гр/м3

  • D.

    14 гр/м3

  • E.

    457 гр/м3

Нийт: 1,762