Оноо-1 Минут-0
D хувилбарын 43-р даалгавар

1937-1939 онд Монголд тоталитар дэглэм тогтож, улс төрийн хэлмэгдүүлэлт гүнзгийрэх дотоод нөхцөл бүрджээ. Энэ үед хүчний байгууллагын бүх эрх мэдэл хэний гарт төвлөрсөн бэ?

  • A.

    Г.Цэрэндорж

  • B.

    Г.Дамба

  • C.

    Д.Лувсаншарав

  • D.

    Х.Чойбалсан

  • E.

    Ю.Цэдэнбал

Оноо-2 Минут-0
D хувилбарын 44-р даалгавар

1930-аад онд Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг юу вэ?

  • A.

    Олон мянган хүн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон

  • B.

    БНМАУ, ЗХУ-ын харилцаа хөндийрсөн

  • C.

    ЗХУ эдийн засгийн тусламж үзүүлэхээ зогсоосон

  • D.

    Монгол улсын тусгаар тогтнолыг ДИУ хүлээн зөвшөөрөхгүй байх шалтаг болгосон

  • E.

    Япон улс шалтаг болгон Монголын хилд халдах болсон 

Оноо-1 Минут-0
D хувилбарын 45-р даалгавар

1939 оны Халх голын дайны шалтгаан юу вэ?

  • A.

    Японыг Монголын эсрэг турхирах Хятадын бодлого

  • B.

    ЗХУ-ын зүүн хойд Хятадад нөлөөгөө тогтоох сонирхол

  • C.

    Социалист, капиталист лагерийн зөрчил, өрсөлдөөн

  • D.

    Монголын удирдагчдын улс төрийн алдаатай шийдвэр            

  • E.

    ЗХУ, Японы улс төрийн бодлогын зөрчилдөөн, өрсөлдөөн

Оноо-1 Минут-0
D хувилбарын 46-р даалгавар

1945 оны 10-р сарын 20-нд БНМАУ-д тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал хураалт явуулсан. Уг санал хураалтыг явуулах болсны учир юу вэ?

  • A.

    ЗХУ-аар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд

  • B.

    БНМАУ-ын Үндсэн хууль дахь тусгаар тогтнолын асуудалтай холбогдох зарим заалтыг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх

  • C.

    АНУ-аар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд

  • D.

    ДИУ-аас тавьсан болзлыг хангаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд

  • E.

    Японы эсрэг дайнд оролцох эсэх асуудлаар санал хураасан

Оноо-1 Минут-0
D хувилбарын 47-р даалгавар

1990 оны Монголын ардчилсан хувьсгалд нөлөөлсөн гадаад хүчин зүйл юу вэ?  

  • A.

    ЗХУ-аас эдийн засгийн тусламж авахын тулд

  • B.

    ЗХУ-аас холдож хөндийрөхийн тулд

  • C.

    Социалист системийн мухардал, задрал

  • D.

    НҮБ дахь байр сууриа бэхжүүлэхийн тулд

  • E.

    ЗХУ-ын улс төр, цэргийн хүч нөлөө буурсныг ашигласан

Оноо-1 Минут-0
D хувилбарын 48-р даалгавар

1989 оны 12-р сарын 10-ны өдөр Залуучуудын соёлын ордны талбайд болсон цуглаан дээр улс төрийн ямар хүчин байгуулагдсаныг зарласан бэ?

  • A.

    Монголын Ардчилсан Нам   

  • B.

    Монголын Ардчилсан Холбоо      

  • C.

    Шинэ үе бүлгэм     

  • D.

    Шинэ Дэвшилтэт Холбоо               

  • E.

    Монголын Үндэсний Дэвшлийн Нам

Оноо-2 Минут-0
D хувилбарын 49-р даалгавар

1990 оны 3-р сарын 7-нд Монголын Ардчилсан Холбооноос улс төрийн өлсгөлөн зарлахдаа эрх баригчдад ямар шаардлага тавьсан бэ?

  • A.

    Цалин тэтгэвэрийг нэмэх замаар ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх

  • B.

    Олон намын оролцоотой ардчилсан сонгуулийг яаралтай явуулах    

  • C.

    Төрийн эрх мэдлийг ардчилсан хүчнүүдэд тайван замаар шилжүүлэх

  • D.

    МАХН-ын үйл ажиллагааг төрөөс тусгаарлаж, улс төрийн бүх хүчнийг тэгш оролцуулсан Ардын Түр Хурлыг байгуулах   

  • E.

    Монгол Ардын Хувьсгалт Намыг татан буулгах

Оноо-2 Минут-0
D хувилбарын 50-р даалгавар

1990 оны ардчилсан хувьсгалын ач холбогдлыг тодорхойлно уу

  • A.

    Социалист хөгжлийн чиг баримжааг засаж сайжруулах боломжтой болсон

  • B.

    Социалист системийн орнуудаас холдон хөндийрсөн

  • C.

    Англи, Франц зэрэг орнуудтай дипломат харилцаа тогтоох боломж нээгдсэн

  • D.

    НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх болзлыг хангасан

  • E.

    Хүний эрх, эрх чөлөөг хангах нийгэм-улс төрийн тогтолцоонд шилжсэн

Оноо-1 Минут-0
D хувилбарын 51-р даалгавар

Малчдыг өмч хувьчлалд хэрхэн оролцуулсан бэ?

  • A.

    Хөдөө аж ахуйн нэгдлийн мал сүрэг, өмч хөрөнгийг хувьцаа хэлбэрээр тараасан

  • B.

    Малчид хоршоо байгуулан тендерт оролцож, хөдөө аж ахуйн нэгдлийн өмчөөс эзэмших болсон

  • C.

    Малчид дуудлага худалдаанд оролцох замаар мал сүргийг хувьдаа авсан

  • D.

    Маллаж буй малыг бүхэлд нь тухайн малчны өмчид шилжүүлсэн

  • E.

    Хөдөө аж ахуйн нэгдлүүдтэй өмчийн гэрээ байгуулж хувьчлалд оролцуулсан

Оноо-1 Минут-0
D хувилбарын 52-р даалгавар

1990-ээд онд Монгол улс чөлөөт үнийн тогтолцоонд шилжих болсны гол шалтгаан юу вэ?    

  • A.

    Төрөөс бараа бүтээгдэхүүний үнийг зохицуулахын тулд

  • B.

    Бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барьж байхын тулд

  • C.

    Ард иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд

  • D.

    Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихийн тулд

  • E.

    Гадаад валютыг дотоод зах зээлээс шахаж гаргахын тулд

Оноо-1 Минут-0
D хувилбарын 53-р даалгавар

1990 оноос хойш Монголд хэвлэл мэдээллийн тоо огцом нэмэгдсэн нь юутай холбоотой вэ? 

  • A.

    Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олноор орж ирсэн

  • B.

    Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хувьчилсан

  • C.

    Олон урьгальч үзэл дэлгэрч, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэрэгжих болсон

  • D.

    Хэвлэх үйлдвэрүүдийн хүчин чадал эрс нэмэгдсэн

  • E.

    Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавих хяналтаа багасгасан

Оноо-1 Минут-0
D хувилбарын 54-р даалгавар

1990 оноос хойш Монгол улсын гадаад бодлогод гарсан гол өөрчлөлт юу вэ?

  • A.

    Хятад, Оростой харилцах харилцааг хязгаарлах чиг шугам баримталсан

  • B.

    Бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулах болсон

  • C.

    АНУ-ын эрх ашгийг түлхүү анхаарах бодлого баримталсан

  • D.

    Япон улстай харилцах харилцаандаа түлхүү анхаарах болсон

  • E.

    Баруун Европын орнуудтай тогтоосон харилцаагаа хөгжүүлэхэд түлхүү анхаарах

Оноо-1 Минут-0
D хувилбарын 55-р даалгавар

Иргэдээ гэмт халдлагын золиос болохоос сэргийлэх бодлого боловсруулж ажиллах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын аль чиглэлд хамаарах вэ?

  • A.

    Монгол улсын дотоод аюулгүй байдал

  • B.

    Монгол улсын хүрээлэн буй орчны аюулгүй байдал

  • C.

    Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал

  • D.

    Монгол улсын хүний аюулгүй байдал

  • E.

    Монгол улсын мэдээллийн аюулгүй байдал

Оноо-2 Минут-0
D хувилбарын 56-р даалгавар

1997 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар ургийн овгийг сэргээн хэрэглүүлэх болсны зорилго юу вэ?

  • A.

    Монгол улсын удмын сангийн аюулгүй байдлыг хангах

  • B.

    Монгол улсын дотоод аюулгүй байдлыг хангах

  • C.

    Монгол улсын иргэдийн аюулгүй байдлыг хангах

  • D.

    Монгол улсын хүүхэд, өсвөр үеийн аюулгүй байдлыг хангах

  • E.

    Монгол улсад жендерийн эрх тэгш байдлыг хангах

Нийт: 1,854