A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined property: Welcome::$keys2021

Filename: core/Model.php

Line Number: 77

Backtrace:

File: /home/admin/web/eyeshitems.eec.mn/application/controllers/Welcome.php
Line: 107
Function: __get

File: /home/admin/web/eyeshitems.eec.mn/public_html/index.php
Line: 325
Function: require_once

ЭЕШ - даалгаврын сан
Оноо-1 Минут-1
D хувилбарын 27-р даалгавар

Дараах шашин, соёлын зүтгэлтнүүдээс “Тод үсэг”-ийг хэн зохиосон бэ?

  • A.

    Манзушир хутагт

  • B.

    Зая бандида Намхайжамц

  • C.

    Нэйж Тойн

  • D.

    Зая бандида Лувсанпэрэнлэй

  • E.

    Майдар хутагт

Оноо-2 Минут-1
D хувилбарын 28-р даалгавар

Бурхны шашнаар дамжин дорнын соёлын нөлөө Монголд нэвтэрсэн баримт аль вэ?                                                      

  • A.

    Хүн нас барвал чинээ чинээгээр тэмээ, морийг алж, хойлголон оршуулдаг байв

  • B.

    Монголчууд үр хүүхдүүддээ гэрийн сургуулиар боловсрол олгож байв                                               

  • C.

    Монголын дүрслэх урлагт “цутгуурын урлаг” гэдэг төрөл шинээр бий болов

  • D.

    Хаад ноёд асар том гэр тэрэг хэрэглэж байв

  • E.

    Монгол ноёд хан, тайш, жинон зэрэг цолыг хэрэглэж байв

Оноо-1 Минут-1
D хувилбарын 29-р даалгавар

XVII зуунд Халимагаас Зүүнгар руу буцах нүүдэл хэдэн удаа болсон бэ?

 

  • A.

    6 удаа    

  • B.

    4 удаа 

  • C.

    1 удаа        

  • D.

    7 удаа 

  • E.

    5 удаа 

Оноо-1 Минут-1
D хувилбарын 30-р даалгавар

1689 оны Манж-Оросын Нэрчүгийн гэрээний гол агуулга аль вэ?             

  • A.

    Байгаль нуурын зүүн талын Баргужин шивээг мэдэлдээ авах тохиролцоо

  • B.

    Буриад Монголчууд Орос улсын мэдэлд бүрэн орсон                                                                        

  • C.

    Байгаль нуурын баруун биед Эрхүү өвөлжөөг байгуулах тохиролцоо                                                           

  • D.

    Орос улс Эрхүү, Түнхэний шивээ орчмын нутгийг харьяандаа оруулсан

  • E.

    Үд шивээг байгуулж, бэхжүүлэх тохиролцоо

Оноо-1 Минут-1
D хувилбарын 31-р даалгавар

1688 оны “Халх – Зүүнгар”-ын дайн ямар үр дүнгээр дууссан бэ?          

  • A.

    Галдан хаан Халхыг харьяат ардын хамт бүхэлд нь эзлэн авсан

  • B.

    Галдан хаан 1690 онд Улаанбутанд ялагдсан

  • C.

    Галдан хаан Тэрэлжийн Зуун мод хэмээх газар бут цохигдсон

  • D.

    Халхын ноёд ялагдаж Оросын нутагт буруулан орсон                                          

  • E.

    Халхын ноёд ялагдаж Өвөр Монгол руу буруулан одсон

Оноо-1 Минут-1
D хувилбарын 32-р даалгавар

1756-1758 оны Халх Монголд гарсан Манжийг эсэргүүцсэн бослого нь тэмцлийн ямар хэлбэрээр эхэлсэн бэ?                                                                    

 

 

  • A.

    Дугуйлангийн хөдөлгөөн байгуулан тэмцэх

  • B.

    Хятадын мөнгө хүүлэгч пүүсүүдийг хөөх

  • C.

    Манжийн цэрэгтэй шууд тулгаран тулалдах

  • D.

    Манжийн албуудыг хаяж босох

  • E.

    Сайн эрсийн тэмцлээр

Оноо-2 Минут-1
D хувилбарын 33-р даалгавар

Өвөр Монголын тайж Цогдалайн удирдсан зэвсэгт бослого ямар зорилготой байсан бэ?                                                                                                                       

 

  • A.

    Өртөө харуулыг довтлон цохих    

  • B.

    Бэлчээр нутгаа хамгаалах

  • C.

    Өрийн дансыг шатаах

  • D.

    Мөнгө хүүлэгч Хятад пүүсүүдийг хөөх                                          

  • E.

    Хятад худалдаачдын хөрөнгийг хураах

Оноо-1 Минут-1
D хувилбарын 34-р даалгавар

Манжийн эрхшээлийн үеийн Халхын зарим аймгийг газарзүйн байршлаар нь баруунаас зүүн рүү зөв эрэмбэлнэ үү                                                                                                                            

1. Түшээт хан аймаг                    2. Засагт хан аймаг               3. Сэцэн хан аймаг 

 

  • A.

    3,1,2

  • B.

    1,2,3

  • C.

    1,3,2  

  • D.

    2,1,3

  • E.

    2, 3,1

Оноо-1 Минут-1
D хувилбарын 35-р даалгавар

Шинэ засгийн бодлогын гол зорилго юу байв?                

 

  • A.

    Монгол нутагт тариа тарих

  • B.

    Монголыг Хятадчилах, уусгах

  • C.

    Зах хязгаар нутгуудад хот сууринг байгуулах                                       

  • D.

    Монголын бурхны шашныг тэтгэх 

  • E.

    Монгол нутгаас байгалийн баялаг олзворлох

Оноо-2 Минут-1
D хувилбарын 36-р даалгавар

Манжийн төрөөс хэрэгжүүлсэн “Шинэ засгийн бодлого”-ын соёлын хүрээнд үзүүлэх үр дагаврыг Монголчууд юу гэж үзэж байв?                   

  • A.

    Хятад биш үндэстнийг хүчээр Хятадад уусган устгах

  • B.

    Монголыг Хятадчилах бодлого

  • C.

    Малын бэлчээрийг тариалангийн талбай болгох бодлого

  • D.

    Хэл, шашныг устгах бодлого  

  • E.

    Хятадтай адил болгох бодлого 

Оноо-1 Минут-1
D хувилбарын 37-р даалгавар

1911 оны хувьсгалын дараа Их хүрээг хэрхэн нэрлэсэн бэ?   

 

  • A.

    Улаанбаатар    

  • B.

    Нийслэл хүрээ

  • C.

    Да хүрээ 

  • D.

    Богдын хүрээ

  • E.

    Хүрээ 

Оноо-2 Минут-1
D хувилбарын 38-р даалгавар

“1911 оны 12-р сарын 29-ний өдрийг яг ёслол болсон цаг мөчид, Монголын өнцөг булан бүрт хүмүүс хүрээний зүг хандаж, нэгэн зэрэг сөгдөн мөргөж, зул, хүж өргөн баясчээ. Үүнийг үзсэн гадаадынхан олон Монголчуудын нүд урьд өмнө хэзээ ч ингэж гэрэлтэж байсныг хараагүй хэмээн бичсэн байдаг”  Дээрх түүхэн үйл явдал ямар утга санаа илэрхийлж байна вэ?                                 

  • A.

    Өв уламжлал, шашнаа дээдлэх зан үйл, үйл хэрэг

  • B.

    Ёс заншил, өв уламжлалаа хүндэтгэх үйл хэрэг

  • C.

    Өвөг дээдсээ хүндэтгэх ёсыг бэхжүүлэх үйл хэрэг

  • D.

    Шашин шүтлэг, өв соёлоо хүндэтгэх үйл хэрэг 

  • E.

    Үндэсний сэргэн мандалтын бодит үр дүн, үйл хэрэг

Оноо-1 Минут-1
D хувилбарын 39-р даалгавар

Д. Бодоогийн байгуулсан улс төрийн бүлгэмийг сонгоно уу        

 

  • A.

    Ноёдын бүлгэм

  • B.

    Зүүн хүрээний бүлгэм 

  • C.

    Угсаатан хэргэмтний бүлгэм

  • D.

    Консулын дэнжийн бүлгэм 

  • E.

    Ногоонтны бүлгэм

Оноо-1 Минут-1
D хувилбарын 40-р даалгавар

1921 онд АТЗГ-аас ардын засгийн газарт эрх шилжүүлэх ёслолыг хэзээ хийсэн бэ?                  

  • A.

    1921.VII.1-3

  • B.

    1921.VII.13

  • C.

    1921.VII.12

  • D.

    1921.III.13

  • E.

    1921.VII.10 

Оноо-2 Минут-1
D хувилбарын 41-р даалгавар

“Азийн морин дивиз”-ийн захирагч барон Унгерны үйл ажиллагааны үр дүнг зөв тодорхойлсныг олно уу                                                           

  • A.

    Нийслэл Хүрээг Хятад цэргээс чөлөөлсөн

  • B.

    Ардын хувьсгалыг ялалтанд хүргэсэн

  • C.

    Гамин цэргийг Хүрээнээс хөөн гаргасан

  • D.

    Богд хааныг гэрийн хорионоос чөлөөлсөн

  • E.

    Монголд хэмжээгүй эрхт хаант засаглалыг сэргээсэн

Оноо-1 Минут-1
D хувилбарын 42-р даалгавар

1921 оны хувьсгалын үр дүнд нийгмийн хүрээнд гарсан дэвшил аль нь вэ?  

  • A.

    Хамжлагат харилцааг халж, бусдын хөдөлмөрийг мөлжих явдал зогсов    

  • B.

    Монгол улс хэмжээт эрхт хаант засагт шилжив 

  • C.

    Бага, дунд сургуулийн танхимын дүрмийг батлав    

  • D.

    “Засаг ба засаг бус ван, гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм”-ийг батлав       

  • E.

    Үндэсний мөнгөн тэмдэгттэй болох эхлэл тавигдав

Оноо-1 Минут-1
D хувилбарын 43-р даалгавар

1921 оны хувьсгалын ач холбогдлыг оновчтой тодорхойлсныг олно уу     

  • A.

    Монгол улс тусгаар тогтнолоо дахин олж сэргээсэн

  • B.

    Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо сэргээсэн

  • C.

    Шинэ засгийн бодлогыг таслан зогсоосон

  • D.

    Ар, Өвөр Монголчуудаа нэгтгэсэн

  • E.

    Хятадын ДИУ-тай найрамдалт харилцаа тогтоосон

Оноо-1 Минут-1
D хувилбарын 44-р даалгавар

Монгол улс бүгд найрамдах засаглалд хэзээ шилжсэн бэ?               

 

  • A.

    1911.XII.29

  • B.

    1921.VII.10

  • C.

    1924.VII.10

  • D.

    1924.XI.26

  • E.

    1921.VII.1-3

Оноо-1 Минут-1
D хувилбарын 45-р даалгавар

Анхдугаар Үндсэн хуулиар хэний улс төрийн эрхийг хассан бэ?           

  • A.

    Жирийн малчид 

  • B.

    Жинхэнэ ардууд 

  • C.

    Үгээгүй ядуу ардууд

  • D.

    Хутагт, хувилгаад

  • E.

    Чинээлэг иргэд

Оноо-1 Минут-1
D хувилбарын 46-р даалгавар

БНМАУ хэдэн оноос кирилл бичигт шилжсэн бэ?                                            

  

  • A.

    1924 оноос   

  • B.

    1959 оноос

  • C.

    1941 оноос

  • D.

    1932 оноос 

  • E.

    1937 оноос

Оноо-2 Минут-1
D хувилбарын 47-р даалгавар

1937 онд хэний удирдлагаар, ямар байгууллага гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн бэ?                                                                                                     

  • A.

    Х.Чойбалсан “Дотоодыг хамгаалах газар”

  • B.

    Х.Чойбалсан  “Бүрэн эрхт комисс” 

  • C.

    Х.Чойбалсан, “Онцгой бүрэн эрхт комисс”

  • D.

    Х.Чойбалсан  “Дотоод явдлын яам”

  • E.

    Х.Чойбалсан “Хөрөнгө хураах комисс”

Оноо-2 Минут-1
D хувилбарын 48-р даалгавар

БНМАУ-ын ерөнхий сайд асан П.Гэндэн ЗХУ-д цөллөгт байхдаа 1937 онд БНМАУ-ын ерөнхий сайд А.Амарт илгээсэн захидлаас:

“...Миний бие Монголын хөрөнгийг хулгайлан завшсан буюу санаатайгаар бүрэлгэн сүйтгэсэн зүйл үгүй... Үндэсний тусгаар тогтносон байдлыг устгахаар гадаад, дотоодын харгис нартай ам ба бичгээр сүлбэлдсэн зүйл үгүй ... урьд ч үгүй, үүнээс хойш гарахгүйг ч би ойлгоно” гэсэн баримтад ямар үйл явдлын тухай өгүүлж байгааг тодорхойлно уу                                                                                                  

  • A.

    БНМАУ-ын хөгжлийн чиг шугамыг эсэргүүцэгчдийг таслан шийтгэж байсан тухай

  • B.

    Улс орны тусгаар тогтнолд аюул, занал учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн тухай

  • C.

    ЗХУ, Монголыг хувьсгалын эсэргүү нараас хамгаалж байсан тухай

  • D.

    Улс төрийн зүтгэлтнүүдийг хилс хэрэгт гүтгэж, хэлмэгдүүлж байсан тухай

  • E.

    Хувьсгалын эсэргүү бүлгийн удирдагчдын өгсөн мэдүүлгийн тухай 

Оноо-1 Минут-1
D хувилбарын 49-р даалгавар

Дэлхийн II дайны дараа БНМАУ-ын гадаад харилцаанд ямар эерэг үр дагавар гарсан бэ?                                                                          

  • A.

    Баруун Европын орнуудтай шинжлэх ухааны бүхий л салбарт хамтран ажиллах болсон

  • B.

    АНУ-тай хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх тал дээр хамтран ажиллаж эхэлсэн

  • C.

    Капиталист орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн

  • D.

    Их Британи улстай цэрэг арми, соёл, шинжлэх ухааны бүхий л салбарт хамтран ажиллах болсон

  • E.

    Монгол улсын бие даасан байдлыг дэлхийн их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн

Оноо-2 Минут-1
D хувилбарын 50-р даалгавар

Аугаа эх орны дайны жилүүдэд БНМАУ хууль эрх зүйн ямар үндэслэлээр ЗХУ-ын талд зогссон бэ?                                                                                       

  • A.

    1936 оны “Үл довтлолцох гэрээ”-нд заасан үүргийн дагуу

  • B.

    1921 оны  “Монгол-Оросын найрамдлын гэрээ”-нд заасан үүргийн дагуу

  • C.

    1936 оны “Харилцан туслалцах гэрээ”-нд заасан үүргийн дагуу

  • D.

    1939 оны  “Эв найрамдлын гэрээ”-нд заасан үүргийн дагуу

  • E.

    1939 оны “Үл довтлолцох гэрээ”-нд заасан үүргийн дагуу

Оноо-1 Минут-1
D хувилбарын 51-р даалгавар

МоАХ /Монголын ардчилсан холбоо/ хэзээ байгуулагдсан бэ?    

 

  • A.

    1989 оны 12-р сарын 17-нд

  • B.

    1990 оны 3-р сарын 7-нд 

  • C.

    1990 оны 3-р сарын 9-нд

  • D.

    1990 оны 3-р сарын 12-нд

  • E.

    1989 оны 12-р сарын 9-нд

Оноо-2 Минут-1
D хувилбарын 52-р даалгавар

“Аз болж хонх дуугарлаа, арай ядан нойрноос сэрлээ” дууны шүлгийн мөрүүд нийгмийн аль үеийг төлөөлж байна вэ?                                                       

                    “Хонхны дуу”

“Урт гар намайг зовооно

Хэлэх үгийг минь боогдуулж

Харах нүдийг минь халхална

Аз болж хонх дуугарлаа

Арай ядан нойрноос сэрлээ”

 

  • A.

    1990 оны хувьсгалын өмнөх үе

  • B.

    1990 оны хувьсгалын үе

  • C.

    1990 оны хувьсгалын дараах үе

  • D.

    1921 оны хувьсгалын өмнөх үе

  • E.

    1921 оны хувьсгалын дараах үе

Оноо-1 Минут-1
D хувилбарын 53-р даалгавар

МоАХ /Монголын ардчилсан холбоо/ -ны анхны ерөнхий зохицуулагч хэн бэ?                         

 

  • A.

    Д.Баасан 

  • B.

    Э.Бат-Үүл 

  • C.

    Ц.Элбэгдорж

  • D.

    С.Зориг

  • E.

    Ж.Батмөнх

Оноо-2 Минут-1
D хувилбарын 54-р даалгавар

1990 оны “Ардчилсан хувьсгал”-ын үр дүнд нийгмийн амьдралын хүрээнд гарсан өөрчлөлт аль вэ?                                                                                                                         

  • A.

    Олон намын тогтолцоонд шилжсэн

  • B.

    Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө баталгаажсан

  • C.

    1992 онд анхны чөлөөт, шударга, ардчилсан сонгууль явагдсан

  • D.

    Өмчийн бүх хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрсөн

  • E.

    2015 онд хүн амын тоо 3 саяд хүрсэн

Оноо-1 Минут-1
D хувилбарын 55-р даалгавар

2014 онд Монгол улсын гадаад харилцаанд болсон онцлох үйл явдал аль нь вэ?                                                    

  • A.

    НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга К. Аннан айлчлав

  • B.

    АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш айлчлав 

  • C.

    Японы ерөнхий сайд Т. Кайфу айлчлав

  • D.

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлав

  • E.

    Гадаад бодлогын үзэл баримтлал батлагдав

Оноо-1 Минут-1
D хувилбарын 56-р даалгавар

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсанаар “Гуравдагч хөрш” улс аль нь вэ?                                                                                                                                                                                                                                                                                           

 

  • A.

    Энэтхэг          

  • B.

    Франц          

  • C.

    Аргентин       

  • D.

    Итали        

  • E.

    Грек

Нийт: 1,830