Аль түүхэн үйл явдлаар БНМАУ-д нэг намын ноёрхол эцэс болсон бэ?
A.
1990 оны 3 сарын 7-ны өдрийн 14 цагт МоАХ-ны 10 гишүүн Сүхбаатарын талбайд улс төрийн тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарлан тэмцсэнээр
B.
1990 оны 3 сарын 12-14 нд болсон МАХН-ын бүгд хурлаар улс төрийн товчоо, нарийн бичгийн дарга нарыг бүрэн бүрэлдэхүүнээр огцруулснаар
C.
1990 оны 3 сарын 9-ний орой нам, төрийн тэргүүн Ж.Батмөнх ард түмэндээ хандан радио, телевизээр орон даяар мэдээлэл хийснээр
D.
1990 оны 3 сарын 22-24-нд хуралдсан АИХ-ын чуулган, МАХН бол “төр нийгмийг удирдан чиглүүлэгч цорын ганц хүчин мөн” гэсэн үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосноор
E.
. 1990 оны 2 сарын 18-нд Монголын ардчилсан намыг эмхлэн байгуулснаар
Монгол улс шинэ Үндсэн хуулиа хэзээ баталсан бэ?
A.
1991 оны 1-р сарын 31
B.
1990 оны 4-р сарын 27
C.
1990 оны 7-р сарын 22
D.
1996 оны 6-р сарын 30
E.
1992 оны 1-р сарын 13
Шинэ үндсэн хуулиар гүйцэтгэх эрх мэдлийг төрийн ямар институт хэрэгжүүлэх болсон бэ?
A.
Засгийн газар
B.
Улсын их хурал
C.
Улсын дээд шүүх
D.
Үндсэн хуулийн цэц
E.
Ардын их хурал
Монголын төр 1996 онд ард түмнээсээ уучлал гуйж, 9 сарын 10-ыг ямар тэмдэглэлт өдөр болгосон бэ?
A.
Хэвлэлийн эрх чөлөөний өдөр
B.
Монгол бахархлын өдөр
C.
Эх орончдын өдөр
D.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
E.
Олон улсын хүний эрхийн өдөр
Ардчилсан хувьсгалын үр дүнд үндэсний үзэл, ухамсар сэргэснийг илэрхийлэх баримт аль нь вэ?
A.
1993 онд Бурхан багшийн чандрыг Монголд залсан.
B.
“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” баталсан.
C.
Төрт ёсны уламжлалт 9 хөлт цагаан тугаа хүндэтгэн залсан.
D.
Спортын салбарт тив, дэлхийн аваргууд олноор төрсөн.
E.
Электрон технологи бүтээж, цахим сүлжээ чөлөөтэй ашиглах болсон.
Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт юу вэ?
A.
НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
B.
ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх
C.
Өрнө, дорнын хөгжингүй орнуудтай найрсаг харилцаатай байх
D.
Азийн улсуудтай найрсаг харилцаатай байх
E.
“Гуравдагч хөрш” улсуудтай найрсаг харилцаатай байх
Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж төрөө бэхжүүлж, улс төрийн тогтвортой байдлыг хангах нь.....................................-ын үндэс мөн.
A.
Мэдээллийн аюулгүй байдал
B.
Хүний аюулгүй байдал
C.
Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал
D.
Дотоод аюулгүй байдал
E.
Эдийн засгийн аюулгүй байдал
Дунд палеолитын үед гарсан дэвшил аль нь вэ?
A.
. Гал
B.
Эхийн эрхт овог
C.
Хэл яриа
D.
Үйлдвэрлэх аж ахуй
E.
Хүрэл зэвсэг
Дунд палеолитын үед багаж зэвсэгт ямар дэвшил гарсан бэ?
A.
Модны уян харимхай чанарыг ашиглан нум сум зохион бүтээсэн.
B.
Зэсийг хорголжин тугалгатай хольж хүрэл боловсруулж эхэлсэн.
C.
Үзүүр мэсийг ишинд бэхэлж жад хийх болсон.
D.
Үлдэц, цуулдас гаргах аргаар чулуун зэвсэг хийх болсон
E.
Шавар ваар, сав хийж хэрэглэх болсон.
3000 гаруй сувс, хүний нүүр сийлсэн чулуун онго, чулуун ир шигтгэсэн ясан хутга, амьтны шүд хэлхсэн хүзүүний зүүлт, ясан бугуйвч зэрэг гоёлын зүйлс болон чулуун зэвсгүүд дагалдуулсан неолитын үеийн булш хаанаас олдсон бэ?
A.
Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхэрийн агуй
B.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мойлтын ам
C.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх уул
D.
Дорнод аймгийн Булган сумын Норовлин
E.
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй
Цэгийн оронд тохирох утгыг нөхөж бичнэ үү. Монгол орны төв, баруун хэсэгт өргөн тархсан хүрэл, түрүү төмрийн үеийн тахилга ба оршуулгын байгууламжийг .................... гэнэ.
A.
Хадны зураг
B.
Буган хөшөө
C.
Хиргисүүр
D.
Дөрвөлжин булш
E.
Шоргоолжин булш
Хүрлийн үе, түрүү төмрийн үеэс цэргийн удирдагчдын гарт эрх мэдэл очив. Цэргийн удирдагчдад эрх мэдэл төвлөрөх болсон шалтгааныг тодорхойлно уу.
A.
Торгоны замд нөлөөллөө тогтоох өрсөлдөөн нэмэгдсэн
B.
Галыг эзэмшсэн нь цэргийн удирдагчдад давуу байдлыг үүсгэсэн
C.
Нум сум зохион бүтээснээр эрчүүд илүү эрх мэдэлтэй болсон.
D.
Овог аймгуудын хооронд зөрчил тэмцэл гарах болсноор цэргийн үүрэг нэмэгдсэн
E.
Овог дотор өмч хөрөнгийн ялгаа бий болсноор тэдний зарим хэсэг нь эрх мэдэлтэй болсон.
Хүннү гүрний шаньюй нарыг төр барьсан онтой нь зөв харгалзуулна уу.
1. Модунь шаньюй a. НТӨ 161-126 он
2. Гүнчин шаньюй b. НТӨ 209-174 он
3. Гиюй (Лаошан) шаньюй c. НТӨ 174-161 он
A.
1a2b3c
B.
1b2a3c
C.
1c2a3b
D.
1b2c3a
E.
1c2b3a
Даюанаас баруун тийш 3000 ли /1500км/ газар Гүй голын хойно Их Юэжи нар амьдардаг. 1 ли хэдэн км-тэй тэнцэх вэ?
A.
1500 км
B.
0.5 км
C.
4500 км
D.
2 км
E.
0.05 км
Сяньби угсааны улсыг олно уу.
A.
Цинь улс
B.
Хань улс
C.
Түрэг улс
D.
Уйгур улс
E.
Тоба Вэй улс
“Их ахлагч нум сум, эмээл хазаар хийж чаддаг, алт, төмөр хайлдаг, цэргийн зэвсэг хийдэг, арьс боловсруулдаг...” гэсэн сурвалжийн мэдээ нь ямар аж ахуйн талаар өгүүлж байна вэ?
A.
Худалдаа, арилжаа
B.
. Газар тариалан
C.
Мал аж ахуй
D.
Ан гөрөө
E.
Гар урлал
“Хүннүгийн хүн ам Хань улсын нэг тойрогт хүрэхгүй. Хүчирхэг байгаагийн шалтгаан нь хувцас хунар, хоол, идээ өөр. Хань (Хятад)-д түшиглэхгүйн учир болой” гэсэн сурвалжийн мэдээ нь ямар утга санаа илэрхийлж байна вэ?
A.
Хүннү улс нийгэм, соёлын хувьд бие даасан хүчирхэг улс байсан.
B.
Хань улсын хүн ам Хүннүгээс олон байсан учир хүчирхэг байсан.
C.
Хүннү нар Хань улстай хувцас хунар, хоол, идээ ижил байсан.
D.
Хүннү улс Хань улсад түшиглэдэг байсан учир хүчирхэг байсан.
E.
Хүннү нар Хань улсын хүн амаас цөөн байсан учир хүчирхэг биш байсан.
Хятан гүрний хаад ямар шашныг тэтгэж байсан бэ?
A.
Бурхны шашин
B.
. Бөөгийн шашин
C.
Исламын шашин
D.
Загалмайн шашин
E.
Манихейн шашин
Төв аймгийн Борнуур сумын Ноён уулын язгууртны булшнаас Грек домгийн бурхад дүрсэлсэн мөнгөн эдлэл олдсон нь юуг илэрхийлж байна вэ?
A.
Модунь шаньюй Грект айлчилж байсан
B.
Грекчүүд, Хүннү гүрэнд жил бүр алба барьдаг байсан
C.
Хүннү гүрэн, Гректэй хиллэдэг байсан
D.
Хүннү гүрэн, Гректэй байлдаж байсан
E.
Хүннү гүрэн өрнийн орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаатай байсан
Монголын Хэрэйд, Найман зэрэг улсууд нь ямар шашин шүтэж байсан бэ?
A.
Буддын шашин
B.
. Бөөгийн шашин
C.
Исламын шашин
D.
Загалмайн шашин
E.
Манихейн шашин
1135 онд Хабул хан Алтан улсад айлчилжээ. Энэ үйл явдал хэддүгээр зуунд хамаарахыг тооцоолно уу.
A.
. XI зууны I хагас
B.
XII зууны II хагас
C.
XII зууны I хагас
D.
. XI зууны II хагас
E.
X зууны I хагас
“Татар хүний бие бялдар өндөр бус, хамгийн өндөр нь таван тохой хоёр ямхаас давахгүй” гэсэн сурвалжийн мэдээг ашиглан татар хүний өндрийг тооцоолон олно уу. /нэг тохой 35 см орчим, ямх-3.2 см/
A.
171.4 см
B.
175 см
C.
156.4 см
D.
181.4 см
E.
176.4 см
Их Монгол улс нэгэн зэрэг хоёр хаантай байсан үеийг олно уу.
A.
1246-1248 он
B.
1241-1246 он
C.
1260-1264 он
D.
1251-1259 он
E.
1229-1241 он
Юань улс хүн амаа дөрвөн зэрэгт хуваажээ. Монгол хүн хэддүгээр зэрэгт хамаарах вэ?
A.
Тэргүүн
B.
. Дэд
C.
Гуравдугаар
D.
Дөрөвдүгээр
E.
Тавдугаар
Алтан орд улсын газар нутгийг зөв тодорхойлно уу
A.
Өнөөгийн Иран, Ирак, Солонгос, Хятадын нутаг
B.
Или голын сав, Долоон гол, Кашгарын нутаг буюу Хуучин Хар Хятаны нутаг
C.
Өнөөгийн Иран, Ирак, Азербайжан, Армян, Гүрж, Турк, Сирийн хойд хэсэг Афганистаны баруун хэсэг
D.
Монгол, Төвөд, Солонгос, Хятадын нутаг
E.
Дорно зүг Эрчис мөрөн, өрнө зүгт Дунай мөрний доод урсгал, өмнө зүгт Кавказын нуруу, хойд зүгт Ижил мөрөн хүртэл
Даалгаврыг гүйцэтгэхдээ дараах томьёог ашиглаарай. (X=M-M/33+622) Хижрийн 719 онд Бухар хотод цутгасан зоосны нүүрэн талд “Кебек хаан” ар талд “Цагадай хааны тамга” сийлжээ. Хижрийн тооллын 719 оныг аргын тоололд шилжүүлнэ үү.
A.
1341 он
B.
64 он
C.
1374 он
D.
1320 он
E.
655 он
Аюушридар хааны төр барьсан он аль нь вэ?
A.
1393-1399 он
B.
1378-1388 он
C.
1370-1378 он
D.
1400-1402 он
E.
1403-1412 он
Улс төрийн бутралын үеийн Зүүн Монголын баруун гарын гурван түмнийг зөв ялгасныг олно уу.
1. Ордос 2. Халх 3. Урианхай 4. Түмэд 5. Юншээбүү 6. Цахар A. 2,3,6 B. 1,4,5 C. 2,4,5 D. 1,2,3 E. 1,3,6
A.
2,3,6
B.
1,4,5
C.
2,4,5
D.
1,2,3
E.
1,3,6
Мин улс Монгол улстай худалдаа хийхдээ зөвхөн нас залуу агт морьд, үржлийн насны гүүгээр арилжаа хийдэг байжээ. Энэ нь ямар зорилготой байсан бэ?
A.
Газар тариалангийн салбарт адууны хүчийг ихээр ашиглах
B.
. Монголчуудын цэрэглэх чадварыг бууруулах, адуун сүргийн бүтцийг алдагдуулах
C.
Худалдааны салбарт адуу ашиглан бараа таваар тээвэрлэх
D.
Мин улс барууны улс орнуудтай адуугаар худалдаа хийх
E.
Монголчуудад адуугаараа хятад бараа худалдан авах нь ашигтай байсан.
Зүүнгарын хаант улсыг байгуулсан түүхэн зүтгэлтэн аль нь вэ?
A.
Цэвээнравдан хаан
B.
Гүүш хан Төрбайх
C.
Галдан хаан
D.
Галданцэрэн хаан
E.
Даваач хаан
Соёмбо үсгийг хэн зохиосон бэ?
A.
Зая бандида Намхайжамц
B.
Өндөр гэгээн Занабазар
C.
Аюуш гүүш
D.
Пагва лам
E.
Агваан лам
Түмэдийн Алтан ханы шашны цааз ёсоор лам нарт юуг хориглож байсан бэ?
A.
Сарын гурван бацгийн (мацаг) өдөр мацаг барихыг хориглоно.
B.
Сүм, хийдэд ерөөл, хурал майдар эргэхийг хориглоно.
C.
Тойн лам нар гэргий авахыг хориглоно.
D.
Төвөд хэл бичиг сурахыг хориглоно
E.
Хүрээ хийдэд шавилан суухыг хориглоно.
Монголд бурхны шашин дэлгэрэхэд нөлөөлсөн дотоод хүчин зүйл аль нь вэ? (
A.
Монголын эрх баригчид улс орныхоо нэгдмэл байдлыг сэргээн бэхжүүлэх зорилгодоо шашныг ашиглаж байжээ.
B.
XVI зууны сүүл үеэс бурхны шашны шар, улааны урсгалууд өөрсдийн нөлөөг дэлгэрүүлэхээр өрсөлдөх болжээ
C.
Төвөд улсын шашны урсгалууд монголчуудаас цэрэг, эдийн засгийн дэмжлэг хайж байжээ
D.
Төвөд, Мин улсын түрэмгийллээс өөрсдийгөө хамгаалахын тулд гаднаас цэрэг, эдийн засгийн тусламж хайж байжээ.
E.
Монголын мал сүрэг, алт мөнгө нь Төвөдийн шар, улааны урсгалуудад томоохон дэмжлэг болжээ.
Халх Монгол Манжид хэзээ дагаар орсон бэ?
A.
1688 он
B.
1636 он
C.
1721 он
D.
1755 он
E.
1691 он
1689 оны Ар элстэйн чуулганаар Халхын ноёд ямар асуудлыг хэлэлцсэн бэ? (
A.
Халхын ноёд Манжид дагаар орох асуудлыг хэлэлцсэн.
B.
Өвөр Монголын 16 аймгийн ноёд Манжид дагаар орох асуудлыг хэлэлцсэн
C.
Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөх асуудлыг хэлэлцсэн.
D.
“Монгол-Ойрадын Их цааз” -ыг батлах асуудлыг хэлэлцсэн
E.
Торгуудын Хо өрлөг, Дөрвөдийн Далай тайш нар харьяатаа авч баруун тийш нүүдлэх асуудлыг хэлэлцсэн.
1630-аад оны дундуур Ижил мөрний доод хэсэгт нутаглах болсон Монголчуудыг хожим юу гэж нэрлэх болсон бэ?
A.
Аварууд
B.
Буриад Монгол
C.
Өвөр Монгол
D.
Хазар
E.
Халимаг
Лигдэн хаан 1617 онд Авга хар ууланд ямар нэртэй хотыг байгуулсан бэ?
A.
Хархорум хот
B.
Хөх хот
C.
Шар бөсийн орд
D.
Очир Цагаан хот
E.
Байшин хот
1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол ач холбогдол юу вэ?
A.
Манжийн эрхшээлээс гарч үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн
B.
Таван яам бүхий үндэсний Засгийн газар байгуулагдсан
C.
Монгол улс автономит эрхтэй оршин тогтнох болсон
D.
Монгол, Оросын улс төр эдийн засгийн харилцаа сэргэсэн
E.
Монгол овогтон нэгдмэл нэг улс болон тогтсон
Улсын Дээд, Доод хурал байгуулагдсаны ач холбогдол юу вэ?
A.
Монголын нийгмийн бүхий л давхрагын ашиг сонирхлыг хангах бололцоо бүрдсэн
B.
Гадаад улс орнуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлсөн
C.
Ард иргэд улс төрийн хэрэгт шууд оролцох боломжтой болсон
D.
Монгол улс парламентийн засаглалд шилжсэн
E.
Улс орны аливаа хэргийг зөвлөн хэлэлцэж шийдвэрлэхэд ардчилсан зарчмыг нэвтрүүлэх алхам болсон
Монгол улсыг өөртөө нэгтэн захирах бодлогыг аль улс баримталж байсан бэ?
A.
АНУ
B.
Герман улс
C.
Хаант Орос улс
D.
Англи улс
E.
ДИУ