A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined property: Welcome::$keys2022

Filename: core/Model.php

Line Number: 77

Backtrace:

File: /home/admin/web/eyeshitems.eec.mn/application/controllers/Welcome.php
Line: 107
Function: __get

File: /home/admin/web/eyeshitems.eec.mn/public_html/index.php
Line: 325
Function: require_once

ЭЕШ - даалгаврын сан
Оноо-1 Минут-100
C хувилбарын 10-р даалгавар

“Хань (Хятад)-ийн торго дурданг өвс бутан дундуур чирэн явав. Хувцас хунар цөм урагдан салбарчээ. Арьсан дээл хувцас шиг бөх биш юм. Хань-ийн хоол идээ бүгдийг хаяв. Айраг хурууд шиг шимтэй бус гэдгийг үзэв” гэсэн сурвалжийн мэдээ нь ямар утга санаа илэрхийлж байна вэ?

  • A.

    Хүннү улсын хоол хүнс, эдийн соёл нь Хань улсынхаас илүү зохимжтой байсан

  • B.

    Хань улсын хоол хүнс, эдийн соёл нь Хүннүгийнхээс илүү зохимжтой байсан

  • C.

    Хүннү нар Хань улстай хувцас хунар, хоол, идээ ижил байсан

  • D.

    Хүннүчүүд бүх дээл хувцсаа торгоор хийдэг байсан      

  • E.

    Хань улс Хүннү нартай адил айраг хурууд хүнсэндээ хэрэглэх болсон

Оноо-1 Минут-100
C хувилбарын 11-р даалгавар

Хүннү нарын олонх нь ямар шашин, шүтлэгтэй байсан бэ?

  • A.

    Исламын шашин

  • B.

    Бурхны шашин

  • C.

    Бөөгийн шашин

  • D.

    Загалмайн шашин

  • E.

    Манихейн шашин

Оноо-1 Минут-100
C хувилбарын 12-р даалгавар

Хүннүгийн язгууртны булшнаас /Архангай аймгийн Өндөр-Улаан сум/ Ромын шилэн аяга олдсон нь юуг илэрхийлж байна вэ?

  • A.

    Хүннү гүрний шаньюй, Ромын эзэнт гүрэнд айлчилж байсан.

  • B.

    Хүннү гүрэн, Ромын эзэнт улсыг эзлэн захирч байсан.

  • C.

    Хүннү гүрэн, Ромын эзэнт улстай шууд хиллэдэг байсан

  • D.

    Ромын шилэн аяга Хүннү нараас үүсэлтэй

  • E.

    Хүннү гүрэн өрнийн орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаатай байсан.

Оноо-1 Минут-100
C хувилбарын 13-р даалгавар

X-XII зууны ихэнх Монгол аймгууд ямар шашин шүтлэгтэй байсан бэ?

  • A.

    Буддын шашин

  • B.

    Загалмайн шашин

  • C.

    Исламын шашин

  • D.

    Бөөгийн шашин

  • E.

    Манихейн шашин

Оноо-2 Минут-100
C хувилбарын 14-р даалгавар

1130 онд Хабул хан Монгол улсыг байгуулжээ. Энэ үйл явдал хэддүгээр зуунд хамаарахыг тооцоолно уу.

  • A.

    XII зууны I хагас

  • B.

    XII зууны II хагас

  • C.

    XI зууны I хагас

  • D.

    XI зууны II хагас

  • E.

    X зууны I хагас

Оноо-2 Минут-100
C хувилбарын 15-р даалгавар

“Татар хүний бие бялдар өндөр бус, хамгийн өндөр нь таван тохой хоёр гурван ямхаас давахгүй” гэсэн сурвалжийн мэдээг ашиглан татар хүний өндрийг тооцоолон олно уу. /нэг тохой 35 см орчим, ямх-3.2 см/

  • A.

    171.4-174.6 см

  • B.

    175-178.2 см

  • C.

    156.4-159.6 см

  • D.

    181.4-184.6 см

  • E.

    176.4-179.6 см

Оноо-1 Минут-100
C хувилбарын 16-р даалгавар

Их Монгол улс 1260-1264 онд нэгэн зэрэг хоёр хаантай байсан. Тэдгээр хаадыг олно уу.

  • A.

    Өгэдэй, Тулуй

  • B.

    Гүюг, Мөнх

  • C.

    Хубилай, Аригбөх

  • D.

    Хубилай, Хайду

  • E.

    Хүлэгү, Аригбөх

Оноо-1 Минут-100
C хувилбарын 17-р даалгавар

Юань улс хүн амаа дөрвөн зэрэгт хуваажээ. Тэргүүн зэрэгт ямар хүн хамаарах вэ?

  • A.

    Зүрчид, Хятан

  • B.

    Монгол хүн

  • C.

    Нанхиад хүн

  • D.

    Нанхиад хүн

  • E.

    Умард хятадын хүн

Оноо-1 Минут-100
C хувилбарын 18-р даалгавар

Цагадайн улсын газар нутгийг зөв тодорхойлно уу

  • A.

    Дорно зүг Эрчис мөрөн, өрнө зүгт Дунай мөрний доод урсгал, өмнө зүгт Кавказын нуруу, хойд зүгт Ижил мөрөн хүртэл

  • B.

    Или голын сав, Долоон гол, Кашгарын нутаг буюу хуучин Хар Хятаны нутаг

  • C.

    Өнөөгийн Иран, Ирак, Азербайжан, Армян, Гүрж, Турк, Сирийн хойд хэсэг Афганистаны баруун хэсэг

  • D.

    Монгол, Төвөд, Солонгос, Хятадын нутаг

  • E.

    Өнөөгийн Иран, Ирак, Солонгос, Хятадын нутаг

Оноо-2 Минут-100
C хувилбарын 19-р даалгавар

Даалгаврыг гүйцэтгэхдээ дараах томьёог ашиглаарай. (X=M-M/33+622) Зоосны нүүрэн талд “Аугаа их Султан Тогтох” нөгөө талд бурхны авралд Сарай хотод 710 онд цутгав” гэжээ. Хижрийн тооллын 710 оныг аргын тоололд шилжүүлнэ үү.

  • A.

    1365 он

  • B.

    55 он

  • C.

    1311 он

  • D.

    1332 он

  • E.

    655 он

Оноо-1 Минут-100
C хувилбарын 20-р даалгавар

Төгстөмөр хааны төр барьсан он аль нь вэ?.

  • A.

    1400-1402 он

  • B.

    1370-1378 он

  • C.

    1393-1399 он

  • D.

    1378-1388 он

  • E.

    1403-1412 он

Оноо-2 Минут-100
C хувилбарын 21-р даалгавар

Улс төрийн бутралын үеийн Зүүн Монголын зүүн гарын гурван түмнийг зөв ялгасныг олно уу

1. Ордос 2. Халх 3. Урианхай 4. Түмэд 5. Юншээбүү

  • A.

    4,5,6

  • B.

    . 1,4,5

  • C.

    2,4,5

  • D.

    1,2,3

  • E.

    2,3,6

Оноо-2 Минут-100
C хувилбарын 22-р даалгавар

Мин улс Монголчуудтай худалдаа хийхдээ баримталдаг “адуун засгийн бодлого” нь ямар зорилготой байсан бэ?

  • A.

    Монголчуудын цэрэглэх чадварыг бууруулах, адуун сүргийн бүтцийг алдагдуулах

  • B.

    Газар тариалангийн салбарт адууны хүчийг ихээр ашиглах

  • C.

    Худалдааны салбарт адуу ашиглан бараа таваар тээвэрлэх

  • D.

    Мин улс барууны улс орнуудтай адуугаар худалдаа хийх

  • E.

    . Монголчуудад адуугаараа хятад бараа худалдан авах нь ашигтай байсан

Оноо-1 Минут-100
C хувилбарын 23-р даалгавар

Хөх нуур, Төвөдийг эзэлж, Хошууд улсыг байгуулсан түүхэн зүтгэлтэн аль нь вэ?

  • A.

    Цогт Тайж

  • B.

    Лигдэн хаан

  • C.

    Галдан бошгот

  • D.

    Гүүш хан Төрбайх

  • E.

    Шолой Уваш

Оноо-1 Минут-100
C хувилбарын 24-р даалгавар

Тод үсгийг хэн зохиосон бэ?

  • A.

    Аюуш гүүш

  • B.

    Өндөр гэгээн Занабазар

  • C.

    Зая бандида Намхайжамц 

  • D.

    Пагва лам

  • E.

    Агваан лам

Оноо-2 Минут-100
C хувилбарын 25-р даалгавар

Түмэдийн Алтан ханы шашны цааз хэрэгжсэнээр монголчуудын ёс заншилд ямар өөрчлөлт гарсан бэ?

  • A.

    Хаад ноёд асар том гэр тэрэг хэрэглэх болсон.

  • B.

    Сарын гурван бацгийн /мацаг/ өдөрт малын амь таслах буюу шувуу авлахыг тэвчих болсон.

  • C.

    Хүн нас барвал чинээ чинээгээр тэмээ, морийг алж, хойлго хийх болсон

  • D.

    Монголчууд хүрээний зохион байгуулалтаар нүүдэллэх болсон.

  • E.

    Эрчүүд тайван цагт мал аж ахуйгаа эрхлэн, дайн байлдааны үед бүгд цэрэг болдог.

Оноо-2 Минут-100
C хувилбарын 26-р даалгавар

Монголд бурхны шашин дэлгэрэхэд нөлөөлсөн гадаад хүчин зүйл аль нь вэ?

  • A.

    Монголчуудыг шашиндаа оруулснаар нөлөөнийхөө хүрээг тэлэх, Төв Азид өөрийн улсын эзлэх байр суурийг өсгөх зорилготой байсан

  • B.

    Монголын эрх баригчид улс орныхоо нэгдмэл байдлыг сэргээн бэхжүүлэх зорилготой байсан

  • C.

    Бөөгийн хойлголох ёсыг халж хүн нас барахад амьтны амь таслахыг хориглосон нь ард олны сэтгэлд нийцсэн

  • D.

    Шашны цаазаар лам нарын эрх, дархыг хуульчлан баталж, дэмжих бодлого явуулсан

  • E.

    Шашин дэлгэрэхэд улсаас эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн

Оноо-1 Минут-100
C хувилбарын 27-р даалгавар

Зүүнгар улс Манжид хэзээ эзлэгдсэн бэ?

  • A.

    1755 он

  • B.

    1636 он

  • C.

    1721 он

  • D.

    1691 он

  • E.

    1688 он

Оноо-2 Минут-100
C хувилбарын 28-р даалгавар

1636 оны Мүгдэнгийн чуулганаар Өвөр Монголын ноёд ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ?

  • A.

    Өвөр Монголын 16 аймгийн ноёд Манж улсын хааныг эзэн хаанаа хэмээн зөвшөөрөв.

  • B.

    Халхын ноёд Манжид дагаар орох асуудлыг хэлэлцэв.

  • C.

    Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөв.

  • D.

    “Монгол-Ойрадын Их цааз” -ыг батлав.

  • E.

    Торгуудын Хо өрлөг, Дөрвөдийн Далай тайш нар харьяатаа авч баруун тийш нүүдэллэв.

Оноо-1 Минут-100
C хувилбарын 29-р даалгавар

1727 оны Буурын гэрээгээр Оросын хаант улсын мэдэлд бүрэн орсон монголчууд аль нь вэ?

  • A.

    . Буриад Монгол

  • B.

    Халимаг

  • C.

    Өвөр Монгол

  • D.

    Хотгойд

  • E.

    Халх Монгол

Оноо-1 Минут-100
C хувилбарын 30-р даалгавар

1617 онд Авга хар ууланд Очир Цагаан хотыг хэн байгуулсан бэ?

  • A.

    . Цогт тайж

  • B.

    Алтан хан

  • C.

    . Өндөр гэгээн Занабазар

  • D.

    Хубилай хаан

  • E.

    Лигдэн хаан

Оноо-2 Минут-100
C хувилбарын 31-р даалгавар

Монголчууд харийн эрхшээлд ороход нөлөөлсөн дотоод шалтгааныг олно уу

  • A.

    Монголын их хааны сүр хүч буурч, эрх мэдлийн хуваарилалт алдагдсан.

  • B.

    Мин улсын хагалан бутаргах бодлого нөлөөлсөн

  • C.

    Манж нар монголчуудыг их цэргээр удаа дараа довтолсон

  • D.

    Манж улс хагалан бутаргах, эзлэн түрэмгийлэх бодлогоо идэвхжүүлсэн.

  • E.

    Хаант Орос улс газар нутгаа тэлэх бодлого явуулж байсан.

Оноо-1 Минут-100
C хувилбарын 32-р даалгавар

Ихэтуаны бослогыг даруулахаар Халх Монголоос татсан 2000 монгол цэрэг 1900 онд Улиастайд .................... удирдлагаар бослого дэгдээв.

  • A.

    Тогтох тайж

  • B.

    Цогдалай

  • C.

    Чингүнжав

  • D.

    Онолт

  • E.

    Энхтайван

Оноо-2 Минут-100
C хувилбарын 33-р даалгавар

Тогтох тайж ямар шалтгаанаас болж хятад худалдаачид, мөнгө хүүлэгчдийн пүүсийг эвдэн сүйтгэж, өрийн дансыг устгасан бэ?

  • A.

    1758 оны эцэс хүртэл Зүүнгарын босогчид хэсэг бүлгээр тулалдсанаас болсон.

  • B.

    Бүрни, Лувсан нар 1675 онд Манжийн ноёрхлыг эсэргүүцэн босож тэмцээд амь үрэгдсэн.

  • C.

    1756 онд Чин ван Эринчиндоржийг Амарсанаагийн хэрэгт холбогдуулан цаазаар авснаас болсон.

  • D.

    Өвөр Монголд Хятадын мөнгө хүүлэгч, худалдаачдын мөлжлөг хэрээс хэтэрсэн

  • E.

    Зүүнгарын монголчуудыг олон арван мянгаар нь хядсан.

Оноо-1 Минут-100
C хувилбарын 34-р даалгавар

Монголчууд Манжийн эрхшээлээс салж тусгаар тогтнолоо хэзээ сэргээн тунхагласан бэ?

  • A.

    . 1911.12.01

  • B.

    1911.11.30

  • C.

    1911.12.29

  • D.

    1911.12.04

  • E.

    1911.12.03

Оноо-1 Минут-100
C хувилбарын 35-р даалгавар

Монголчууд Улиастайг Манжийн эрхшээлээс хэзээ чөлөөлсөн бэ?

  • A.

    1912.2 сард

  • B.

    1912.8 сард

  • C.

    1912.1 сард

  • D.

    1914.2 сард

  • E.

    1915.6 сард

Оноо-1 Минут-100
C хувилбарын 36-р даалгавар

Хужирбуланд цэргийн сургууль хэзээ байгуулсан бэ?

  • A.

    1913 он

  • B.

    1912 он

  • C.

    1914 он

  • D.

    1918 он

  • E.

    1915 он

Оноо-2 Минут-100
C хувилбарын 37-р даалгавар

1916 онд “Улсын хөрөнгийг захирах газар”-ыг байгуулжээ. Энэ Олноо өргөгдсөний хэддүгээр он бэ?

  • A.

    5 дугаар он

  • B.

    6 дугаар он

  • C.

    7 дугаар он

  • D.

    16 дугаар он

  • E.

    17 дугаар он

Оноо-2 Минут-100
C хувилбарын 38-р даалгавар

Ардын Түр Засгийн газрын үйл ажиллагаанд аль нь хамаарах вэ?

  • A.

    Америкийн консулыг Монголд суулгах хүсэлт гаргасан.

  • B.

    “Бага болзоот” хэмээх цаасан мөнгө гаргасан.

  • C.

    Гадаад бодлогодоо анхаарч Монгол, Дундад иргэн улсын хооронд АНУ-аар зуучлуулах хүсэлт гаргасан.

  • D.

    Цагаантны цэргийг хөөн зайлуулахын тулд улаан цэргийн ангийг Монголд оруулах хүсэлтийг ЗОУ-д тавьсан.

  • E.

    АТЗГ-тай сөргөлдөж байсан тул яваандаа зэвсэгт мөргөлдөөнд зайлшгүй хүрнэ хэмээн бэлтгэлээ хангаж байсан.

Оноо-1 Минут-100
C хувилбарын 39-р даалгавар

Монгол улсын хөгжлийн талаарх Д.Бодоогийн үзэл баримтлал аль нь вэ?

  • A.

    Уламжлалт хэмжээгүй эрхт хаант засаглалтай байх

  • B.

    Монголд бүгд найрамдах засаг тогтоох, хүн төрөлхтний туулж ирсэн жам ёсны дагуу, шат дараалан хөгжих ёстой.

  • C.

    Уламжлал, шинэчлэлийг хослуулах, ардчилсан чиг шугамыг баримтлах

  • D.

    Монгол улс социалист чиг баримжаагаар хөгжих

  • E.

    Ардын эрхт, хэмжээт цаазат засаг тухайн цаг үед тохиромжтой.

Оноо-2 Минут-100
C хувилбарын 40-р даалгавар

Ардын засгийн газраас дотоод байдлаа бэхжүүлэхийн тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ аль нь вэ?

  • A.

    Эзэн, хамжлагын харилцааг халах шийдвэр гаргасан

  • B.

    Дэлхийн олон улсад хандан хэмжээт цаазат хаант Монгол улс байгуулагдсаныг зарлан мэдэгдсэн.

  • C.

    С.Данзан тэргүүтэй Монголын төлөөлөгчид Москвад айлчилсан

  • D.

    1921 оны 11 сарын 5 нд ЗОУ-тай найрамдлын гэрээ байгуулсан.

  • E.

    Дундад иргэн улс цэрэг-улс төрийн дарамт шахалт үзүүлж байсан үед ЗОУ-ыг түшиглэсэн.

Оноо-1 Минут-100
C хувилбарын 41-р даалгавар

Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа хэзээ баталсан бэ?

  • A.

    1960.07.06

  • B.

    1924.06.07

  • C.

    1940 06.30

  • D.

    1924.11.26

  • E.

    1992.01.13

Оноо-1 Минут-100
C хувилбарын 42-р даалгавар

Анхдугаар Үндсэн хуулиар улс төрийн эрхээ хасуулсан хүмүүс аль нь вэ?

  • A.

    Бусдын хөдөлмөрийг үл мөлжигч 18 нас хүрсэн иргэн бүр

  • B.

    Жирийн ард

  • C.

    Урьдын ван, гүн ба хутагт хувилгаад

  • D.

    Үгээгүй ядуу ард

  • E.

    Малчид

Оноо-2 Минут-100
C хувилбарын 43-р даалгавар

Шинэ эргэлтийн бодлогын үр дүн аль нь вэ?

  • A.

    Ард иргэд хэвийн аж төрөх боломжгүй болсноос нутгаа орхин хил даван нүүж эхэлсэн.

  • B.

    Ард түмний шүтэх, бишрэх эрх чөлөөг сэргээж, лам нарыг албадан хар болгохоо зогсоосон.

  • C.

    Нөхөрлөл, коммуна, артель, нэгдэл хэмээх дундын өмчтэй хоршоолол хэдэн зуугаар нь байгуулсан.

  • D.

    Төрөөс худалдааны салбарт тавих хяналтыг хүчтэй болгон хувийн худалдааг хавчих болсон.

  • E.

    Улс орныг удирдах хэрэгт намын үүрэг нэмэгдсэн

Оноо-1 Минут-100
C хувилбарын 44-р даалгавар

Дэлхийн II дайн ямар үйл явдлаар дууссан бэ?

  • A.

    1945 оны 8 сарын 10-нд БНМАУ Японд дайн зарласан.

  • B.

    1945 оны 5 сарын 9-нд Нацист Герман бууж өгсөн.

  • C.

    1945 оны 8 сарын 9-нд ЗХУ, Японд дайн зарласан

  • D.

    1945 оны 9 сарын 2-нд Япон үг дуугүй бууж өгөх актад гарын үсэг зурсан.

  • E.

    945 оны 2 сард Ялтад гурван их гүрний уулзалт болсон

Оноо-1 Минут-100
C хувилбарын 45-р даалгавар

Соёлын довтолгоо хэдэн оноос эхэлсэн бэ?

  • A.

    1961 он

  • B.

    1956 он

  • C.

    1966 он

  • D.

    1981 он

  • E.

    1959 он

Оноо-1 Минут-100
C хувилбарын 46-р даалгавар

Монголын урлаг, уран сайхны хөгжилд аль нь хамаарах вэ?

  • A.

    1988 онд “Мандухай сэцэн хатан” кино дэлгэцнээ гарсан

  • B.

    Сургуулийн бүтцийг 3+5+2 болгон өөрчилсөн.

  • C.

    1970 он гэхэд хүн амын 89,3% нь бичиг үсэг тайлагдсан.

  • D.

    Монголын эрдэмтэд сансар судлалын “Интеркосмос” программыг хэрэгжүүлэх ажилд гар бие оролцсон.

  • E.

    Малын үүлдэр угсааг сайжруулах, элдэв өвчнийг анагаах чиглэлээр судалгаа хийсний үр дүнд Хангай, Байдраг зэрэг шинэ үүлдэр гаргасан.

Оноо-2 Минут-100
C хувилбарын 47-р даалгавар

БНМАУ 1965 онд Франц улстай дипломат харилцаа тогтоосон. Энэ жил дипломат харилцаа тогтоосны хэдэн жилийн ой вэ?

  • A.

    61 жилийн ой

  • B.

    59 жилийн ой

  • C.

    58 жилийн ой

  • D.

    . 57 жилийн ой

  • E.

    50 жилийн ой

Оноо-2 Минут-100
C хувилбарын 48-р даалгавар

Дараах улсуудаас капиталист системд хамаарч байсныг олно уу

  • A.

    Чехословак

  • B.

    Зүүн Герман

  • C.

    Баруун Герман

  • D.

    Хятад

  • E.

    Умард Солонгос

Оноо-1 Минут-100
C хувилбарын 49-р даалгавар

Ховдын Багшийн Дээд сургуулийн хэсэг залуус, багш, оюутнууд хэзээ улс төрийн жагсаал цуглаан зохион байгуулсан бэ?

  • A.

    1989.12.10

  • B.

    1989.12.07

  • C.

    1990.01.21

  • D.

    1990.02.18

  • E.

    1990.03.07

Нийт: 1,442