1979 болон 1989 оны Монгол улсын хүн амын нас хүйсийн суваргыг харьцуулан ажиглаж, гарсан өөрчлөлтийг зөв дүгнэсэн тайлбарыг олж сонгоорой.
A.
1989 оны байдлаар 20-24 насныхан хүн амд хамгийн их хувийг эзэлж байна.
B.
1979 оныхтой харьцуулбал 1989 онд 30-34 насны хүн амын тоо буурсан байна.
C.
Төрөлт бага байснаар хүүхэд залуучуудын эзлэх хувийн жин буурсан байна.
D.
Эдгээр хүн амын суваргууд нь залуу хэв шинжийн хэлбэр загвартай байна.
E.
Төрөлт буурсан ч 1989 онд 5-9 насны хүүхдүүдийн тоо тогтвортой хэвээр байна.
Дэлхийн хүн амын шилжилт хөдөлгөөний чиглэл, бүс нутгийн тухай өгөгдсөн мэдээлэлд үндэслэн тохирох зөв жишээ баримтыг олж сонгоно уу?
Ажиллах хүчний татагч төв болсон Персийн булангийн газрын тос олборлогч орнуудад нүүн ирэгсдийн тоо тухайн улсын хүн амын тооноос хэд дахин давах болжээ. |
A.
B.
C.
D.
E.
Дэлхийн эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг ач холбогдлоороо гамма зэрэглэлд хамаарагдах дараах 10 хотуудаас аль тивд хамгийн олон хот оршиж байгааг сонгоно уу?
1. Амстердам 2. Бостон 3. Жакарта 4. Йоханнесбург 5. Каракас 6. Даллас 7. Мельбурн 8. Прага 9. Сантьяго 10. Тайбэй |
A.
Австрали тив
B.
Ази тив
C.
Европ тив
D.
Африк тив
E.
Америк тив
Байгаль дахь ашигт малтмалын төрлүүдийг түүний боловсруулах үйлдвэрлэл, хэрэглээтэй нь зөв харгалзуулсныг олж сонгоно уу?
1.Газрын тос а. Бордоо болон гэрэл чимэглэл үйлдвэрлэх
2. Хайрга, элс б. Эрчим хүч, шатахуун үйлдвэрлэх
3. Төмрийн хүдэр в. Барилгын материалыг үйлдвэрлэх
4. Фосфорит г. Хүнд аж үйлдвэрлэл, ган үйлдвэрлэх
A.
1а,2в,3б,4г
B.
1а,2б,3в,4г
C.
1г,2в,3б,4а
D.
1б,2в,3г,4а
E.
1г,2а,3б,4в
Газар тариалангийн үйлдвэрлэлийн “орц-үйл явц-гарц”-ын зөв дарааллыг сонгоорой.
A.
Үржил шимтэй нам газар - Борнойдох тэгшлэх үр цацах - Арвай буудай
B.
Хөрсөө услах - Техник тоног төхөөрөмж авах - Хөх тариа
C.
Шавжны хор - Агуулах дахь бордоо - Суулгацыг усжуулах
D.
Хүнсний ногоо - Ажиллах хүч авах - Үр цацах тариалах
E.
Хагалж элдэншүүлж - Нөөцөлсөн буудайн үр - Ургамлын хор
Өгөгдсөн мэдээллийг дүгнэж, эдийн засгийн аль бүс болохыг тодорхойлоорой.
“Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 26.5%-ийг эзлэх ба хүн амын 16% нь суурьшдаг, олон ястны өвөрмөц ахуй соёл, зан заншилтай. Алт, мөнгө, нүүрсний судлагдсан ихээхэн нөөцтэй томоохон ордуудтай. Ихэнх гол мөрд нь төв азийн гадагш урсгалгүй ай савд хамаарах ба өндөр уулс, уул хоорондын томоохон хотгор, өргөн хөндий бүхий гадарга зонхилдог”.
A.
Төвийн бүс
B.
Зүүн бүс
C.
Улаанбаатарын бүс
D.
Баруун бүс
E.
Хангайн бүс
Монгол улсын газар нутгийн 90% нь цөлжилтөд өртөх магадлал ихтэй, 41% нь цөлжилтөд өртөмтгий хуурай бүсэд оршдог. Цөлжилтийг сааруулах арга замыг сонгоно уу?
A.
Шороон зам хаа сайгүй гаргах
B.
Түймэр тавих, газар ихээр хагалах
C.
Ой, модлог ургамал тариалагчдыг дэмжих
D.
Ой мод огтлох, түлшинд хэрэглэх
E.
Малын тоог хэт их өсгөж, бэлчээр талхлах
Дэлхийн хүлэмжийн хийн 14.3%-ыг тээврийн салбараас ялгаруулж байгааг ирээдүйд
хэрхэн бууруулж болох вэ?
A.
Хувийн авто машиныг гаалийн болон бүх татвараас чөлөөлөх
B.
Дугуйн замыг нэмэгдүүлж, түүний орчныг сайжруулах
C.
Цахилгаан тээврийн хэрэгслийн үнийг өсгөх
D.
Хүнд даацын тээврийн үйлдвэрлэлийг ихэсгэх
E.
Нийтийн тээврийн билетийн үнийг нэмэгдүүлэх
Манай орон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Дараах зурагт Хөвсгөл нуур орчим дахь газар хөдлөлтийн чичирхийллийн тархалтыг харуулжээ.
A.
Гутал хувцас бэлтгэж, эд хогшлыг хананд сайтар бэхлэх
B.
Бичиг баримтыг хамт хадгалж аюулгүй байршлыг тогтоох
C.
Гар чийдэн, шүгэл, эмийн сан, скоч зэрэг нэн шаардлагатай зүйлсийг бэлтгэх
D.
Гэр бүлийн гишүүдийг бүрэн гарсан эсэхийг нягтлах
E.
Химийн бодис, тэсэрч дэлбэрэх зүйлсийг гэрт худалдан авах, хадгалахгүй байх
Харьцангуй өндөр 300 метртэй уулын бэлд агаарын даралт 990 гПа байсан бол уулын оройд агаарын даралт хэд байхыг тооцоолоорой. (Газрын гадарга 100 м-ээр нэмэгдэхэд агаарын даралт 10 гПа-аар буурдаг зүй тогтолтой )
A.
690 гПа
B.
1290 гПа
C.
790 гПа
D.
1020 гПа
E.
960 гПа
Баруун-Урт хотын цаг уурын станцын мэдээг ашиглан агаарын даралтын үзүүлэлтийг тайлбарлаарай.
A.
63 гПа
B.
23 гПа
C.
4 гПа
D.
1007 гПа
E.
1006 гПа
Гадаргын болон гүний усны бохирдлыг зургаар харуулжээ. Малын ялгадас нь байгаль- нийгмийн юмс үзэгдлүүдийн алинд нь шууд нөлөөллийг үзүүлэх вэ?
A.
Цөөрөм
B.
Зам
C.
Уулын мөнх цас
D.
Үүлшилт
E.
Цахилгааны шугам
Дэлхийгээс нар хүртэлх зай дунджаар 150 000 000 км бөгөөд энэхүү зай хэмжээг 1 одон орны нэгж (1о.о.н) гэж нэрлэдэг. Тэнгэрийн ван гаригийн нарнаас алслагдсан зай 19.11 о.о.н бол тухайн гариг Дэлхийгээс хэр хол зайд байрлаж байгааг бодож олоорой.
A.
2866 сая км
B.
3016 сая км
C.
7849 сая км
D.
2885 сая км
E.
2716 сая км
Органик болон органик бус материалаар хучигдсан ижил төрлийн хөрснөөс ууршсан усны хэмжээ (%) болон ургамалжилтын ялгааг зургаар харуулжээ. Чулуугаар хучигдсан хөрсөнд хадгалагдаж үлдсэн чийгийн хувь болон ургамалжилтыг дүгнээрэй.
A.
27.7%, тачир
B.
67.5%, өндөр
C.
53.2%, маш өндөр
D.
32.5%, намхан
E.
60.6%, өндөр
А-аас В цэг хүртэл өгөгдсөн шулууны дагуух хотгор гүдгэрийн зүсэлтийг аль нь зөв дүрсэлсэн байна вэ?
A.
B.
C.
D.
E.
Манай улсын хүн амын жилийн дундаж өсөлт 2.5% буюу түүнээс дээш байсан үеийг олоорой.
A.
1918-1956 он
B.
1969-2010 он
C.
1956-1979 он
D.
1963-1989 он
E.
2000-2020 он
1990-2020 оны Монгол улсын хөдөөгийн хүн амын тоон өөрчлөлтийг ажиглаарай. Хамгийн их болон хамгийн бага үзүүлэлттэй онуудын тоон утгыг ашиглан хэдэн жилийн дотор хөдөөгийн хүн ам хэдээр буурсан байгааг тооцоолоорой.
A.
20 жил 125100 хүн
B.
25 жил, 48800 хүн
C.
30 жил, 74900 хүн
D.
10 жил, 115000 хүн
E.
15 жил, 236500 хүн
Өгөгдсөн мэдээлэлд үндэслэн ямар тээврийн төрөл болохыг дүгнэж тодорхойлоорой “Манай улсын зорчигч эргэлтийн 40%, зорчигч тээврийн 95%-иас илүүг дангаараа гүйцэтгэдэг, богино зайн тээвэрт илүү зохицсон, хөдөлгөөний чиглэл чөлөөтэй, ачааг хэрэглэгчдэд шууд хүргэж өгдөг онцлогтой”.
Д/д |
Тээврийн төрөл |
Замын урт (км) |
Ачаа эргэлт (тн.км) |
Ачаа тээвэр (тн) |
Зорчигч эргэлт (хүн.км) |
Зорчигч тээвэр (хүн) |
Нийт |
100% |
100% |
100% |
100% |
||
1 |
Төмөр зам |
1922,1 |
78.4 |
53.4 |
24.5 |
1.1 |
2 |
Авто зам |
9800 |
21.5 |
46.5 |
47.8 |
98.6 |
3 |
Агаарын зам |
40000 |
0.1 |
0.1 |
27.6 |
0.2 |
4 |
Усан зам |
135 |
- |
- |
0.1 |
0.02 |
A.
Авто замын
B.
Усан замын
C.
Агаарын замын
D.
Төмөр замын
E.
Цахилгаан
Сурагчид таван өөр өрөөний чийг, температурын үзүүлэлтийг хэмжиж судалжээ. Тасалгааны агаарыг илтгэх чийгийн үзүүлэлтүүдийг ажиглаад чийгшилт хамгийн ихтэй байгаа өрөөний дугаар тоотыг тодорхойлно уу?
Д/д |
Өрөөний агаарыг хэмжих үзүүлэлтүүд |
Өрөөний дугаар |
||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
||
1 |
Тасалгааны температур (°C) |
-10 |
0 |
+10 |
+20 |
+30 |
2 |
Үнэмлэхүй чийгийн багтаамж (гр/м3) |
2.35 |
4.86 |
9.41 |
17.32 |
30.38 |
3 |
Үнэмлэхүй чийг (гр/м3) |
2 |
2 |
2 |
2 |
2 |
A.
5-р өрөө
B.
3-р өрөө
C.
2-р өрөө
D.
1-р өрөө
E.
4-р өрөө
Баянхонгор аймгийн нутагт орших Байдрагийн гол нь д.т.д 3300 м өндөр Хангайн нуруунаас эх авч өмнө зүгийг чиглэн 310 км урсаад д.т.д 1313 м өндөрт орших Нууруудын хөндийн Бөөн цагаан нуурт цутгадаг. Голын усны хэвгийг тооцоолж промиль нэгжээр илэрхийлээрэй.
A.
14.8806
B.
0.0148
C.
0.0064
D.
0.0042
E.
0.0106
Нарны аймгийн “дэлхий төст” ангилалд багтах хатуу чулуун гаригуудыг сонгоно уу?
A.
Буд, Тэнгэрийн ван
B.
Санчир, Дэлхий
C.
Сугар, Ангараг
D.
Бархасбадь, Сугар
E.
Далай ван, Буд
“Хөгжингүй орны нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ дунджаар 20000 доллар бөгөөд энэ нь жил бүр тогтмол өсч байна” гэсэн дүгнэлтийг хөгжлийн ямар шалгуур үзүүлэлтээр тодорхойлсон байна вэ?
A.
Ардчиллын хөгжлийн үзүүлэлт
B.
Нийгмийн үзүүлэлт
C.
Хүн ам зүйн үзүүлэлт
D.
Эдийн засгийн үзүүлэлт
E.
Эрүүл мэндийн үзүүлэлт
Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу?
“Алтайн язгуур хэлний бүлэгт Монгол, Түрэг, Манж,............., Солонгос хэл багтана.”
A.
Англи
B.
Хятад
C.
Япон
D.
Орос
E.
Герман
Шохойн чулууны нөөц, цементийн үйлдвэрийг түшиглэн хөгжсөн хотыг сонгоно уу?
A.
Бэрх
B.
Ханбогд
C.
Бор-Өндөр
D.
Цогтцэций
E.
Хөтөл
Манай улсын ашигт малтмалаас аль нь экспортын голлох нэрийн бүтээгдэхүүн болдог вэ?
A.
Занар
B.
Гөлтгөнө
C.
Фосфорит
D.
Алт
E.
Шохойн чулуу
Схем бүдүүвч дэх өгөгдөл нь эдийн засгийн аль бүсийг илэрхийлж байна вэ?
A.
Улаанбаатарын бүс
B.
Төвийн бүс
C.
Зүүн бүс
D.
Хангайн бүс
E.
Баруун бүс
Говь цөлийн бүсийн ургамал, амьтныг олно уу?
A.
Агь - Тарвага
B.
Бажууна - Мазаалай
C.
Тоорой - Хандгай
D.
Далан хальс - Хавтгай
E.
Ерхөг - Хулан
Дараах мэдээлэл нь эрдэс чулуулгийн ямар шинжийг илэрхийлж байна вэ?
Зарим эрдсүүд давхарласан үеллээрээ амархан салдаг. Жишээлбэл: Гялтгануурын хавтгай хэсгүүдийг гараар ч салгаж болно. |
A.
Эрдсийн өнгө
B.
Эрдсийн хуурал ба хуваагдал
C.
Эрдсийн гялга
D.
Эрдсийн хатуулаг
E.
Эрдсийн зураасны өнгө
Дэлхийн газрын гадаргад хамгийн ойр орших хийн мандлын үе давхарга аль нь вэ?
A.
Экзосфер
B.
Тропосфер
C.
Термосфер
D.
Мезосфер
E.
Стратосфер
Агаарт байх ёстой чийгийн хэдэн хувь нь одоо байгааг илэрхийлдэг үзүүлэлт аль нь вэ?
A.
Шүүдэр цэг
B.
Харьцангуй чийг
C.
Үнэмлэхүй чийг
D.
Дутмаг чийг
E.
Үнэмлэхүй чийгийн багтаамж
Экваторын чийглэг ойн бүсэд ямар мод, ургамал ихэвчлэн ургадаг вэ?
A.
Ороонго, Далдуу мод
B.
Өвслөг бут, Баобаб мод
C.
Кактус, Тоорой мод
D.
Нарс, Секвей мод
E.
Эуквалифт, Кофены мод
Зургийн хаяалбар шугамыг ажиглан B цэгийн орших өндрийг олно уу?
A.
82 м
B.
73 м
C.
65 м
D.
54 м
E.
92 м
Даяаршлын эерэг давуу талыг олж сонгоорой.
A.
Хөгжиж буй орнуудын иргэд хэт хүнд нөхцөлд ажиллан бага цалин, орлого олох
B.
Улс орнуудын хөгжил жигд бус байдал нэмэгдэх, хоорондын ялгаа ихсэх
C.
Хөгжингүй орны эдийн засаг хүчирхэгжиж түүхий эд сонголт, үнэ ханшид нөлөөлөх
D.
Хил хязгаар хамаарахгүйгээр улс орон дамнан сурах, боловсрол эзэмших
E.
Үндэстэн дамнасан корпорациуд улам томрон тэлж, улс төрд ихээр нөлөөлөх
Аж үйлдвэр нь түүхий эдийг боловсруулан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг. Аль нь “түүхий эд-бүтээгдэхүүн”-ий зөв хослол вэ?
A.
Арьс шир - хуванцар сав
B.
Шохойн чулуу – хүнсний бүтээгдэхүүн
C.
Мод - компьютер
D.
Улаанбуудай - тавилга
E.
Ноолуур - хувцас, хөнжил
Мал аж ахуйн байршилд нөлөөлөх хүчин зүйлсэд үндэслэн ямар аж ахуйг голлон эрхлэхэд тохиромжтой болохыг тодорхойлно уу?
A.
Адууны аж ахуй
B.
Үхрийн аж ахуй
C.
Хонины аж ахуй
D.
Тэмээний аж ахуй
E.
Сарлагийн аж ахуй
Гималайн уулсад үүсэх өндрийн босоо бүслүүрийн ургамлын зүйлийн бүрдэл өөр өөр байна. Шилмүүст ой далайн түвшнээс дээш хэдэн метрийн өндөрт үүссэнийг зургаас ажиглаж тодорхойлоорой.
A.
2300-3300 м
B.
4500 м-с дээш
C.
3500-4500 м
D.
1000-2000 м
E.
0-1000 м
Бодисын нягт нь дэлхийн гүн рүү болох тусам нэмэгддэг. Дэлхийн дотоод үе давхаргуудаас хамгийн нягт ихтэйг нь сонгоно уу?
A.
Дотоод цөм
B.
Гадаад цөм
C.
Доод манти
D.
Дээд манти
E.
Газрын давхарга
Говь цөлийн нутагт чулуулаг нь өдрийн цагт гадаргаасаа халсан хэдий ч цөмдөө хүйтэн байна. Орой болоход чулуулаг бүрэн халдаг боловч нар жаргаж шөнө болоход чулуулаг цөмдөө бүлээн гадаргуунаасаа огцом хөрч, ан цав үүсэн хагарч бутрах нь ямар төрлийн өгөршил вэ?
A.
Салхины өгөршил
B.
Биологийн өгөршил
C.
Химийн өгөршил
D.
Температурын өгөршил
E.
Усны өгөршил
Хэвтээ чиглэлд дулаан ба хүйтэн агаар шилжиж температур өөрчлөгдөх үзэгдлийг сонгоорой
A.
Конвекц
B.
Адиабат процесс
C.
Адвекц
D.
Орчинтойгоо дулаан солилцох
E.
Цацрагийн дулаан дамжуулалт
Дэлхийн өмнөд хагас руу нарны эгц тусгал шилжихэд хойд хагаст хуурай газар огцом хөрөх ба агаар хүндэрч гадарга руу доош чиглэхэд агаарын даралт ихэсдэг. Харин далай дээрх агаарын температур буурахад далай нь өөртөө шингээсэн дулаанаа ялгаруулж, эхлэх ба агаарын хөдөлгөөн дээшээ чиглэх тул даралт буурдаг. Их даралттай хуурай газраас бага даралттай далайн зүг чиглэх салхийг сонгоно уу?
A.
Баруун зүгийн
B.
Өвлийн муссон
C.
Зүүн зүгийн
D.
Зуны муссон
E.
Хойд пассат