Дараах өгөгдлүүдээс аль нь Монгол улсын хоёр талын харилцаа, оролцооны үйл ажиллагаа вэ?
A.
Ази номхон далайн бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээр интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа.
B.
Монгол улсаас олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд явуулах бодлого, олон талт харилцаа, түншлэл, дипломат үйл ажиллагаа.
C.
Зүүн хойд Ази, Төв Азийн олон талт үйл явц, интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа.
D.
Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээний улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа.
E.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах явдал.
Монгол улстай түншлэлийн харилцаатай улсуудыг харуулсан бүдүүвчийг гүйцээгээрэй.
a)…………………… |
БНСУ |
b).................................. |
АНУ |
Турк |
A.
a-Иж бүрэн түншлэл, b-Герман
B.
a-Иж бүрэн стратегийн түншлэл, b-БНХАУ
C.
a-Өргөн хүрээтэй түншлэл- b-Канад
D.
a-Стратегийн түншлэл, b-Япон
E.
a-Иж бүрэн стратегийн түншлэл, b-Австрали
Гуравдагч хөрш орнуудтай дипломат харилцаа тогтоосон оныг өгсөх эрэмбэд оруулна уу.
1. БНСУ 2. Япон 3. Турк 4. АНУ
A.
4, 3, 1, 2
B.
2, 3, 4, 1
C.
3, 2, 1, 4
D.
3, 2, 4, 1
E.
2, 3, 1, 4
Олон улсын харилцааны тоглогчид нь бүрэн эрхт улс, тэдгээрийн холбоо эвсэл байна гэж үздэг онолыг нэрлэнэ үү.
A.
Неореалист онол
B.
Реалист онол
C.
Либерал онол
D.
Неолиберал онол
E.
Марксист онол
Олон улсын байгууллагын үйл ажиллагааны цар хүрээний бүдүүвчийг гүйцээгээрэй.
ОУБ-ын үйл ажиллагааны цар хүрээ |
Глобал түвшин |
Бүс нутгийн түвшин |
a)....................................... |
b)......................................... |
A.
a-АСЕАН, b-АСЕМ
B.
a-ШХАБ, b-АПЕК
C.
a-НАТО, b-НҮБ
D.
а-НАТО, b-ШХАБ
E.
a-ЕХ, b-АПЕК
Зөөлөн хүчний бодлогын үйлдлийн төрлийг сонгоно уу.
A.
Үнэт зүйлс, төрийн бодлого
B.
Эдийн засгийн хүч
C.
Захирах чадвар
D.
Сэтгэл татам байдал
E.
Удирдамж
АНУ-ын эрдэмтэн Жозеф Самуэль Най, эрдэмтэн Роберт Коэхэнтэй хамтран 1977 онд олон улсын харилцааны неолиберал онолын чиглэлээр “Хүч чадавх ба харилцан хамаарал” гэсэн бүтээлээ туурвисан. Энэхүү бүтээлд хамаарах үзэл санааг ялгаарай.
|
A.
1, 2
B.
2, 4
C.
1, 3
D.
3, 4
E.
2, 3
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.
.................. гэдэг нь тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо.
A.
Тэгш бус байдал
B.
Нийгмийн давхраа
C.
Нийгмийн давхраажилт
D.
Нийгмийн нийтлэг
E.
Нийгмийн ялгарал
Дараах ойлголтоос аль нь алагчлалыг тодорхойлсон байна вэ?
A.
Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцооны ойлголт
B.
Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хааж буй үйлдэл
C.
Эрэгтэй эмэгтэй хүний биологийн буюу бие махбодын ялгаа, заяагдмал шинжтэй
D.
Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдал
E.
Хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тодорхойлж байдаг
Дараах ойлголтуудын аль нь зөрчилдөөний онолын үзэл баримтлалд хамаарах вэ?
A.
Ангийн ялгарлыг өмчийн гэхээсээ эрх мэдлийн ялгаатай түлхүү холбон үздэг.
B.
Ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаанд хүргэх ба нийгмийг хөдөлгөгч хүч нь болдог.
C.
Нийгмийн зөрчил нь ангийн ялгаанаас гадна шашин, үзэл суртлаас хамаардаг.
D.
Тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг.
E.
Ажил мэргэжлийн нэр хүнд нь хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.
Манжийн эрхшээлийн үеийн монголын нийгмийн давхраажилтыг хамаарах бүтэцтэй нь тохируулна уу.
а |
Дээд давхраа |
1 |
Засаг ноёдоос хамгийн олон нь алтан ургийн ноёд байсан. |
b |
Дунд давхраа |
2 |
Өмч хөрөнгө, эрх мэдэлгүй гэрийн боолууд |
c |
Доод давхраа |
3 |
Ноёдод татвар нийлүүлж, мал сүргийг нь адгуулах үүрэгтэй. |
A.
a1, b2, c3
B.
a3, b1, c2
C.
а1, b3, c2
D.
a3, b2, c1
E.
a2, b1, c3
2020-2023 оны “Зам тээврийн ослын бүртгэл” гэсэн баримт бичгээс хүүхдийн зам тээвэрт өртсөн хэсгийг сонгон, тус онуудын давтамж хоорондын хамаарлыг статистик шинжилгээ ашиглан шинжилсэн гэж үзвэл судалгааны аль арга вэ?
A.
Туршилтын арга
B.
Контент анализ
C.
Тоон судалгаа
D.
Асуулга
E.
Дедукц
Дараах бодомжуудаас марксизм (шүүмжлэлт онол) онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой.
A.
Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна.
B.
Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ.
C.
Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн аргын дагуу объективоор судлан онол бүтээх боломжтой гэж үздэг.
D.
Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг.
E.
Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаар индукцийн аргын дагуу тодорхой түвшний онол бүтээх боломжтой гэж үздэг.
Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс удиртгал хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ?
A.
Орон нутгийн нэр, огноо, мэдээлэл цуглуулагчийн нэр зэргийг тэмдэглэнэ
B.
Хувь хүний нийгмийн байр суурийг тодорхойлох асуултууд байна
C.
Судалгааны таамаглал, мэдээлэлд шаардлагатай туслах асуултууд байна
D.
Судалгаанд оролцогчдын холбоо барих утас, хаягийн талаар мэдээлэл байна
E.
Ямар зорилготой судалгааг, хаанаас явуулж байгаа тухай товч танилцуулга
Хүснэгтэд байгаа тулгуур ойлголтуудыг тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.
а |
Түүвэр судалгаа |
1 |
Эх олонлогоос судалгаанд сонгон хамруулах олонлог |
b |
Түүвэр олонлог |
2 |
Эх олонлогийг бүхэлд нь бус дэд хэсгийг хамруулах судалгаа |
c |
Санамсаргүй түүврийн арга |
3 |
Эх олонлогийн бүх гишүүд судалгаанд хамрагдах адил магадлалтай байх |
A.
a2, b1, c3
B.
a1, b2, c3
C.
a2, b3, c1
D.
a3, b2, c1
E.
а1, b3, c2
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.
Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөхийг.................................. гэнэ.
A.
Нийгмийн хувьсал
B.
Нийгмийн хувьсгал
C.
Нийгмийн шинэчлэл
D.
Нийгмийн хяналт
E.
Нийгмийн гажуудал
“Эдийн засгийн амьдрал бол нийгмийн өөрчлөлтийн суурь, түүнийг дагаж давхаргын шинжтэй улс төр, шашин зэрэгт өөрчлөлт гардаг” гэдэг нь хэний үзэл баримтлал вэ?
A.
Тённис
B.
М. Вебер
C.
Г. Ленский
D.
К. Маркс
E.
Т. Билтон
“Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэнэ” гэж үзсэн нь хэний үзэл баримтлал вэ?
A.
Р.Бенедикт
B.
Ж.Локк
C.
Э.Тайлор
D.
Э.Кассирер
E.
А.Гидденс
Хүснэгтэд байгаа тулгуур ойлголтуудыг тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.
а |
Монгол хэлний тухай хууль |
1 |
Соёлын үнэт зүйл гэдэгт бичиг үсэг, бэлгэ тэмдэг хамаарна. |
b |
МУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль |
2 |
Идэвх санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд 4 жил тутамд нэрэмжит шагнал олгох тухай заасан. |
c |
МУ-ын Соёлын тухай хууль |
3 |
Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн |
A.
a2, b1, c3
B.
a1, b2, c3
C.
a3, b2, c1
D.
a2, b3, c1
E.
а1, b3, c2
“Дэлхийн бүх улс орнууд он солигдох мөчийг өөрийн үндэстний зан үйл, итгэл үнэмшил, ёс заншлын онцлогоор хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг” гэсэн нь соёлын аль ойлголтод хамаарах вэ?
A.
Нэгдмэл шинж
B.
Соёлын динамик
C.
Түгээмэл шинж
D.
Сонгодог соёл
E.
Үндэсний соёл
Хүснэгт дэх мэдээллийг уншаад соёлыг хэн бүтээж байна вэ? гэдгээс хамаарч ангилсныг илэрхийлж байгаа хэсгийг сонгоорой.
A.
Үндэсний соёлыг ангилах гол шалгуур нь зонхилогч ба дэд соёл болно.
B.
Уртын дуу, дуурь, нийтийн дуу нь тус бүр соёлын ардын, нийтийн, сонгодог гэсэн ангилалд хамаарна.
C.
Хадны зураг, археологийн дурсгал, морин хуур, уртын дуу, бие биелгээ нь биет ба биет бус соёлд хамаарна.
D.
Соёл нь ан агнуур, түүвэрлэгчдийн, нүүдэлчдийн гэх мэт аж ахуйн хувьд ялгаатай оршдог.
E.
Хүмүүсийн амьдралын хэв маягт онцлог ялгаатай соёл бүрэлдэх нь олон хэв загварын соёлд хамаарна.
“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж тодорхой хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүнд хамаарах хүрээг ялгана уу.
1. Кино урлаг 2. Уламжлалт анагаах ухаан 3. Шинжлэх ухаан
4. Техник технологи 5. Тайзны уран бүтээл
A.
2, 3
B.
4, 5
C.
1, 5
D.
2, 4
E.
3, 4
Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд баримтлах зарчмуудыг гүйцээгээрэй.
A.
Тухайн соёлын бусдаас ялгарах, дахин давтагдашгүй өвөрмөц шинжийг нээх
B.
Эрх чөлөө, ардчилал, хүлээцтэй байдал, шударга ёсны үнэ цэнийг дэлгэрүүлэх
C.
Дэлхийд өөрсдийн брэндийг бий болгож, шударга өрсөлдөөнийг дэмжих
D.
Байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх
E.
ДНБ-ийн хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амьжиргааг дээшлүүлэх
“Телевизийн олон суваг олон нийтийн ухамсарт таалагдаж, тэднийг байлдан дагуулахын тулд америкчилал, европчилол, өрнөдийн элдэв уриа лоозон дэвшүүлэн, халамжлагч ивээгчийн дүрээр халхавчлан зүсэн зүйлээр довтолж байна” гэсэн монгол судлаачийн дүгнэлт нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ?
A.
Соёлын дархлаа сулрах шалтгаан
B.
Соёлоо хадгалж үлдэх шалтгаан
C.
Соёлоо эрхэмлэхийн шалтгаан
D.
Соёлын суурь зарчмын шалтгаан
E.
Соёлын зөрчих хандлагын шалтгаан
Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрийг гүйцээгээрэй.
A.
Соёлыг хуулбарлан дуурайх
B.
Соёлын цочирдол
C.
Соёлын солилцоо
D.
Соёлын эрх чөлөө
E.
Соёлыг тулгалт
Дараах эрдэмтдийг тохирох үзэл баримтлалтай нь харгалзуулна уу.
а |
Ж. Локк |
1 |
Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж, хорвоо ертөнцөд итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог. |
b |
Дж. Кэмпбелл |
2 |
Хуулийн зорилго нь хүний эрхийг устгах буюу хавчин хясах явдал биш харин түүнийг хамгаалж өргөжүүлэх явдал юм. |
c |
Э. Фромм |
3 |
Эрх чөлөө бол хүний амьдралын эрхэм зорилго, хувь хүний өөрийгөө нээх боломж юм. |
A.
a2, b3, c1
B.
a1, b2, c3
C.
a2, b1, c3
D.
a3, b2, c1
E.
а1, b3, c2
Тухайн улсын хэмжээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг юу гэж нэрлэдэг вэ?
A.
ДНБ- ийг тогтмол үнээр тооцох
B.
ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцох
C.
ДНБ-ийг орлогоор тооцох
D.
ДНБ-ийг зардлаар тооцох
E.
Нэг хүнд ногдох ДНБ-ийг тооцох
Нийгэм, эдийн засгийн үзэгдэлд өсөлтийн хурдыг хувиар тооцоолоход үзүүлэлт нь 100-аас дээш утгатай бол ямар утгыг харуулах вэ?
A.
Өсөлт, бууралт байхгүй
B.
Өссөн утгыг илэрхийлнэ
C.
2 дахин хурдтай өссөн
D.
2 дахин хурдтай буурсан
E.
Буурсан утгыг илэрхийлнэ
Дараах өгөгдлүүдийн аль нь төсвийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах вэ?
A.
Зээлийн хүүг бууруулж, гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх
B.
Засгийн газар бонд гаргаж худалдах, худалдан авах
C.
Хувь хүн болон ААН-ээс авах татварын хэмжээг бууруулах
D.
Зээлийн хүүг өсгөж, гүйлгээнд байгаа мөнгийг бууруулах
E.
Эдийн засгийн уналтыг сааруулах, инфляцыг бууруулах
2023 онд Монгол улсын экспорт нь 490 тэрбум төгрөг, импорт нь 330 тэрбум төгрөг байсан бол тус оны МУ-ын гадаад худалдааны тэнцлийг тооцоолно уу.
A.
160
B.
- 160
C.
820
D.
- 820
E.
410
Дараах эдийн засгийн ойлголтоос аль нь Д.Кейнсийн үзэл баримтлал вэ?
A.
Эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна.
B.
Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшин нь шууд хамааралгүй.
C.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан.
D.
Эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Нобелийн шагнал олгосон.
E.
Эдийн засагт төрийн оролцоо нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх гол арга зам гэж үзсэн.
Инфляцын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд үл хамаарахыг олно уу.
A.
Зээлдүүлэгчдэд ашигтай нөхцөл бий болно
B.
Бараа, үйлчилгээний нийт эрэлт муудна
C.
Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр өснө
D.
Иргэдийн худалдан авах чадвар буурна
E.
Эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна
Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 300 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 200 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 400 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ?
A.
Ажиллах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өснө)
B.
Ажиллах хүчний хомсдол бий болно (300 нэгжээр буурсан)
C.
Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)
D.
Ажиллах хүчний илүүдэл бий болно (300 нэгжээр өснө)
E.
Ажиллах хүчний илүүдэл бий болно (600 нэгжээр өссөн)
Дараах мэдээллийг уншаад, өгөгдсөн томьёоны дагуу тооцоолоорой.
Монгол улсын эдийн засаг 2021 онд 20 тэрбум байсан бол, 2022 онд 21.4 тэрбум болсон гэж үзвэл 2022 онд МУ-ын эдийн засаг хэдэн хувиар өссөн бэ?
A.
1.4%
B.
7%.
C.
-7%
D.
-1.4%
E.
20.5%
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.
Улс төрийн намууд, нийгмийн бүлгүүдийн хооронд үзэл бодол, байр суурийн ялгааг нэгтгэх арга зам нь ............................ юм.
A.
Шударга байх зарчим
B.
Хууль дээдлэх зарчим
C.
Зөвшилцлийн зарчим
D.
Нээлттэй зарчим
E.
Цөөнхийг хүндэтгэх зарчим
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг харуулсан бүдүүвчийг ажиглаад алдаатай хэсгийн дугаарыг сонгоно уу.
A.
2
B.
3
C.
1
D.
3, 1
E.
2, 3
Дараах өгөгдлөөс иргэний улс төр дэх хууль ёсны бус оролцоог ялгана уу.
1. Сонгуульд санал өгөх 2. Улс төрийн шийдвэрийг дагахаас татгалзах
3. Эсэргүүцлийн жагсаалд оролцох 4. Нийгэм, улс төрийн амьдралд оролцох
A.
1, 3
B.
1, 2
C.
2, 4
D.
1, 4
E.
2, 3
Сонгуулийн мажоритар тогтолцоог тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.
a |
Энгийн олонх |
1 |
50-аас дээш хувийн санал авсан дэвшигчийг ялсанд тооцдог |
b |
Харьцангуй олонх |
2 |
Хамгийн олон санал авсан дэвшигчийг ялсанд тооцдог |
c |
Үнэмлэхүй олонх |
3 |
Нийт саналын ¾ буюу 75% эсвэл 2/3 буюу 66% дээш санал авсан дэвшигчийг ялсанд тооцно |
A.
a2,b3,c1
B.
a2,b1,c3
C.
а1,b3,c2
D.
a1,b2,c3
E.
a3,b1,c2
Улс төр судлаач Г.Алмондын тодорхойлсон улс төрийн системийн оролтын чиг үүрэгт хамаарах өгөгдлийг олно уу.
A.
Хууль зүйн хэм хэмжээ, шийдвэр боловсруулах
B.
Хэм хэмжээ шийдвэрийг хэрэгжүүлэх
C.
Улс төрийн нийгэмшилтийг хангах
D.
Хэм хэмжээг хэрхэн дагаж мөрдөж буйг хянах
E.
Улс төрийн нам сонгуулиар дамжин төрийн эрх барих
Дараах өгөгдлөөс улс төрийн намын зорилгыг ялгаарай.
- Иргэдийн улс төрийн хүсэл зорилгыг хэрэгжүүлэх
- Улс төрчдийг бэлтгэн чадавхжуулж нэр дэвшүүлэх
- Засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөх
- Намын дотоод ардчиллыг хангах, бэхжүүлэх
A.
2, 4
B.
1, 3
C.
2, 3
D.
1, 2
E.
3, 4