Соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал хэмээх ойлголтуудын аль нь хамрах хүрээ, агуулгын хувьд явцуу вэ?
A.
Ахуйн соёлын хүрээ
B.
Соёлын үйлдвэрлэл
C.
Хамрах хүрээ, агуулгын хувьд адил
D.
Эдийн засгийн хүрээ
E.
Соёлын аялал жуулчлал
Бүргэдийн баяр ямар угсаатан, ястны уламжлалт баяр вэ?
A.
Буриад
B.
Тува
C.
Казах
D.
Халх
E.
Урианхай
Жинхэнэ сайхныг зохисгүй бүхнээс ялган салгаж, өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмших нь урлагийн аль үүрэгт хамаарах вэ?
A.
Бэлгэдлийн
B.
Бие хүн төлөвшүүлэх
C.
Танин мэдэхүйн
D.
Гоо сайхны
E.
Ёс суртахууны
Дэлхий нийтийн олон янзын соёлд байх биеэ гоёх, хуримлах, шашны зан үйл, бэлэг өгөх, оршуулах зэрэг нь соёлын ямар шинж вэ?
A.
Соёлын адилсал
B.
Соёлын тогтвортой шинж
C.
Соёлын динамик шинж
D.
Соёлын өмөрмөц шинж
E.
Соёлын түгээмэл шинж
Эх дэлхий, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх явдлыг эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн шалгуур, улс үндэстэн, гэр бүл, хувь хүний эрхэмлэх зүйл хэмээн тунхагласан Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрт манай улс хэдэн онд нэгдэн орсон бэ?
A.
1992 онд
B.
2015 онд
C.
2000 онд
D.
2005 онд
E.
2004 онд
Бүтээсэн бүхнийг үгүйсгэх, хүнийг тэр зүйлээ дахин бүтээхгүй болтол нь айлган сүрдүүлэх үйл явцыг соёлын харилцан үйлчлэлийн аль хэлбэрт хамааруулж болох вэ?
A.
Соёлыг хуулбарлан дуурайх
B.
Соёлын солилцоо
C.
Соёлын тулгалт
D.
Соёлын адилсал
E.
Соёлын хожимдолт
Ажилгүйдэл 1.0 хувь өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5 хувиар буурдаг болохыг баталсан судлаачийг нэрлэнэ үү.
A.
Кейнс
B.
Фишер
C.
Хайек
D.
Оуэкен
E.
Смит
Бүтээгдэхүүн, үйлчилгээг хоорондоо солилцоход хэрэглэдэг бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн онцгой төрлийн төлбөрийн хэрэгсэл аль нь вэ?
A.
Банкнот
B.
Вексель
C.
Депозит мөнгө
D.
Чек
E.
Мөнгө
Аливаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ өөрийн гэсэн өртөг, үнэтэй байдаг. Үүнийг гүйцэтгэх арга хэрэгсэл нь мөнгө юм. Энэ нь мөнгөний ямар үүрэг вэ?
A.
Хуримтлалын хэрэгсэл
B.
Үйлчилгээний хэрэгсэл
C.
Харилцааны хэрэгсэл
D.
Төлбөрийн хэрэгсэл
E.
Хадгаламжийн хэрэгсэл
Тухайн улсын жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр тодорхойлох аргыг ДНБ-ийг ................... арга гэнэ
A.
Үнийн дүнгээр тооцох
B.
Нийлбэрээр тооцох
C.
Орлогоор тооцох
D.
Зардлаар тооцох
E.
Худалдан авалтаар тооцох
Турк улсад үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг нь ...........................................................-нд тооцогдоно.
A.
Монгол улсын ҮНБ, Монгол улсын ДНБ
B.
Монгол улсын ҮНБ, Турк улсын ДНБ
C.
Монгол улсын ДНБ, Турк улсын ҮНБ
D.
Турк улсын ДНБ, Турк улсын ҮНБ
E.
Монгол улсын бодит ДНБ, Турк улсын нэрлэсэн ДНБ
Цэгийн оронд тохирох зөв хариултыг нөхнө үү.
Хувьцаа эзэмшигч нь ........................ байдаг бол бонд эзэмшигч нь зөвхөн мөнгө зээлдүүлэгч байна.
A.
Хөрөнгө эзэмшигч
B.
Бонд эзэмшигч
C.
Мөнгө зээлдүүлэгч
D.
Бонд гаргасан компани
E.
Засгийн газар
Иргэн Батбаяр 2020 оны 12 сард 5000 ширхэг ард койн “хувьцаа” –г тус бүрийг нь 30 төгрөгөөр худалдан авч, 2021 оны 4 сард 350 төгрөгөөр эргүүлэн худалдсан бол хэдэн төгрөгийн ашиг олсон бэ?
A.
160.000
B.
1.600.000
C.
16.000.000
D.
1.750.000
E.
3.500.000
Төрийн өмчийн ЕБС-ийн багш нарыг зөөврийн компьютерээр хангасан нь зардлын аль төрөлд хамаарах вэ?
A.
Хувь хүний хэрэглээний зардал
B.
Төрийн зардал
C.
Өрх гэрийн хэрэглээний зардал
D.
Аж ахуйн нэгжийн зардал
E.
Гадаадын хэрэглэгчийн зардал
Шууд бус татвар хэний орлого болох вэ?
A.
Төрийн
B.
Капиталын
C.
Аж ахуйн нэгжийн
D.
Ажилчдын
E.
Мөнгө зээлдүүлэгчийн
Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хүний эрхийн аль ангилалд хамаарагдах вэ?
A.
Улс төрийн
B.
Нийгмийн
C.
Эдийн засгийн
D.
Соёлын
E.
Боловсролын
“Нэг хүүхэд, нэг багш, нэг үзэг, нэг ном дэлхийг өөрчилж чадна” хэмээн хэн хэлсэн бэ?
A.
Жон Кеннеди
B.
Элеанор Рузвельт
C.
Малала Юсуфзай
D.
Жон Локк
E.
Мартин Лютер Кинг
Монгол улсын анхны Үндсэн хууль хэдэн онд батлагдсан бэ?
A.
1960
B.
1990
C.
1940
D.
1924
E.
1992
Сонгуульд саналаа өгөх нь ардчиллын аль үнэт зүйлд хамаарах вэ?
A.
Ил тод байх
B.
Иргэдийн улс төрийн оролцоо
C.
Хяналт тавих
D.
Тэгш эрхтэй байх
E.
Хүний эрх, эрх чөлөө
Аймаг, нийслэлийн засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ямар эрх зүйн акт батлан гаргадаг вэ?
A.
Хууль
B.
Шийдвэр
C.
Тушаал
D.
Захирамж
E.
Тогтоол
Иргэд хоорондын гэрээний дагуу эд зүйл, өмч хөрөнгийг өмчлөхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх нь аль байгууллагын шийдвэрлэх асуудал вэ?
A.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
B.
Прокурор
C.
Хүний эрхийн үндэсний комисс
D.
Цагдаагийн байгууллага
E.
Шүүх байгууллага
Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү.
Парламентын засаглалтай улсад гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ................. байна.
A.
Ерөнхийлөгч
B.
УИХ-ын дарга
C.
ТЕГ-ын дарга
D.
Ерөнхий сайд
E.
УИХ-ын гишүүн
“Төрсөн болон үрчлэн авсан хүүхэд адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн заалт нь хүүхдийн эрхийг хамгаалах аль зарчмыг илэрхийлж байна вэ?
A.
Оролцооны эрхийг хамгаалах
B.
Ялгаварлан гадуурхахгүй байх
C.
Эрүүл энх байх, хөгжих боломж олгох
D.
Хүүхдийн эрхийг хамгаалах
E.
Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах
Хүний эрхийн талаарх хууль тогтоомж, олон улсын гэрээний биелэлтийг хангах, үр дүнг УИХ, НҮБ-д тогтмол тайлагнах нь аль байгууллагын чиг үүрэг вэ?
A.
Үндсэн хуулийн цэц
B.
УИХ
C.
Дээд шүүх
D.
Засгийн газар
E.
Хүний эрхийн комисс
Монгол улсын иргэний журамт үүрэг аль нь вэ?
A.
Хууль дээдэлж, сахин биелүүлэх
B.
Албан татвар төлөх
C.
Эх орноо хамгаалан цэргийн алба хаах
D.
Хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх
E.
Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрхийн ялгаварлан гадуурхахгүй байх зарчим аль нь вэ?
A.
Хүн оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй
B.
Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнтэй байж, адил хүндэтгэлийг хүлээнэ.
C.
Иргэний, улс төрийн, нийгэм, эдийн засаг, соёлын эрх зэрэг хүний бүх эрх нэгдмэл байна.
D.
Арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, нийгэмд эзэлж буй байр сууриас үл хамааран хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй
E.
Хүний эрх нь сургууль, ажлын газар, гэр орон зэрэг хүний амьдралын бүхий л хүрээг хамарна.
Эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс нь иргэний эрх зүйн харилцааны аль бүрдэл хэсэгт хамаарах вэ?
A.
Субъект
B.
Чадамж
C.
Агуулга
D.
Чадвар
E.
Объект
Иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдлыг захиргааны байгууллага, албан тушаалтан хүлээн аваад ямар хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй вэ?
A.
30 хоног
B.
14 хоног
C.
60 хоног
D.
7 хоног
E.
90 хоног
Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил гаргасан этгээдэд оногдуулах үндсэн шийтгэл аль нь вэ?
A.
Тусгайлан олгосон эрх хасах
B.
Жолооны эрх хасах
C.
Торгох
D.
Хорих
E.
Хууль бусаар олсон орлогыг хураах
Монгол улс бүрэн эрхт улсын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд 1961 оноос хойш өнөөг хүртэл ямар статустай байгаа вэ?
A.
Социалист улс
B.
Де-юре
C.
Тусгаар тогтносон улс
D.
Де-факто
E.
Ардчилсан
Бүгд найрамдах Солонгос улс нь 100 мянган ам дөрвөлжин кмгазар нутагтай, 51 сая хүн амтай, ДНБ-ны хэмжээ нь 1.4 тэрбум доллар, ГХО-ын хэмжээ нь 11 сая доллар байдаг гэсэн шалгуураар олон улсын харилцааны улс оролцогчийн аль ангилалд орох вэ?
A.
Бага улс
B.
Өндөр хөгжилтэй улс
C.
Хөгжиж буй улс
D.
Дунд улс
E.
Их гүрэн
Монгол улс 1961 онд НҮБ-ын хэд дэх гишүүнээр элссэн бэ?
A.
92
B.
51
C.
193
D.
108
E.
101
Монгол улс АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх уулзалтыг хэдэн онд хаана зохион байгуулсан бэ?
A.
2016 онд Дарханд
B.
2006 онд Улаанбаатарт
C.
2016 онд Улаанбаатарт
D.
2016 онд Төв аймагт “Цонжин болдог”
E.
2017 онд Улаанбаатарт
Монгол улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий гүрнүүдийн Монгол дахь эдийн засгийн болон бусад сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн бодлого нь олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны ямар зарчим бэ?
A.
Прагматик байх
B.
Тэнцвэртэй байх
C.
Олон тулгуурт байх
D.
Үндэсний эрх ашигт нийцсэн байх
E.
Сайн хөршийн
Монгол улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай улс аль нь вэ?
A.
Канад, Австрали
B.
ОХУ
C.
БНСУ, АНУ
D.
БНХАУ
E.
Япон, Энэтхэг
Манай улсын уул уурхайн салбар дахь ГШХО-ын эерэг үр дүн аль нь вэ?
A.
Монголын ААН-үүд гадны компанийн ашиглаж буй технологийг хуулах замаар ашиг орлогоо өсгөх болсон.
B.
Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамаарал бүхий эдийн засгийн бүтэцтэй болсон.
C.
Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд нөлөөлөхгүй байна.
D.
Бэлчээрийн талбайн хомсдлыг бий болгож уламжлалт МАА-н салбарын хөгжлийг саатуулагч хүчин зүйлийн нэг болсон.
E.
Гадны компанид ажиллаж байгаа монгол ажилчдын цалин бусад орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур байгаа нь мөлжлөгийн шинжтэй болж байна.
Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү.
Хувь хүний тухайн байр сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлийн цогц бол .............юм.
A.
Үүрэг
B.
Байр суурь
C.
Эрх
D.
Нийгмийн бүтэц
E.
Институт
Нийгэм нь нөөцийг хянаж, эзэмшиж буй нийгмийн томоохон бүлгүүдийн зөрчил бүхий байдаг. Зөрчлийг шийдвэрлэх, даван туулах гэсэн үйлдлүүд нь нийгэм өөрчлөгдөхөд хүргэдэг гэж үзсэн нь аль онолын үндэслэл вэ?
A.
Иргэншлийн
B.
Бүтэц чиг үүргийн
C.
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн
D.
Нийгмийн
E.
Зөрчилдөөний
Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явцыг ............ гэнэ.
A.
Хүүхдийн нийгэмшилт
B.
Адилсал
C.
Дахин нийгэмшилт
D.
Нийгэмшилт
E.
Аялдах үйлдэл
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөвийг............. гэнэ.
A.
Нийгмийн хяналт
B.
Аялдах үйлдэл
C.
Нийгмийн гажуудал
D.
Нийгмийн санкц
E.
Гэмт хэрэг