Зээлийн хүүгийн орлого нь хэний орлого болох вэ?
A.
Мөнгө зээлдүүлэгчийн
B.
Гаалийн
C.
Аж ахуйн нэгжийн
D.
Ажилчдын
E.
Төрийн
Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хүний эрхийн аль ангилалд хамаарагдах вэ?
A.
Соёлын
B.
Нийгмийн
C.
Эдийн засгийн
D.
Улс төрийн
E.
Боловсролын
. “Миний дөрвөн хүүхэд нэгэн өдөр арьсны өнгөөрөө бус, өөрийн чадвар, чадлаараа үнэлэгдэх тийм улсад амьдраасай гэж би мөрөөддөг” хэмээн хэн хэлсэн бэ?
A.
Жон Кеннеди
B.
Элеанор Рузвельт
C.
Мартин Лютер Кинг
D.
Жон Локк
E.
Малала Юсуфзай
test
A.
a
B.
a
C.
a
D.
E.
Монгол улсын анхны Үндсэн хууль хэдэн онд батлагдсан бэ?
A.
1990
B.
1924
C.
1940
D.
1960
E.
1992
Иргэнийг ижил боломжтой байлгаж, арьс өнгө, шашин, үндэс угсаа, үзэл бодлоор нь ялгаварлахгүй байх нь ардчиллын аль үнэт зүйлд хамаарах вэ?
A.
Иргэдийн улс төрийн оролцоо
B.
Ил тод байх
C.
Хяналт тавих
D.
Тэгш эрхтэй байх
E.
Хүний эрх, эрх чөлөө
Иргэнийг ижил боломжтой байлгаж, арьс өнгө, шашин, үндэс угсаа, үзэл бодлоор нь ялгаварлахгүй байх нь ардчиллын аль үнэт зүйлд хамаарах вэ?
A.
Иргэдийн улс төрийн оролцоо
B.
Ил тод байх
C.
Хяналт тавих
D.
Тэгш эрхтэй байх
E.
Хүний эрх, эрх чөлөө
Аймаг, нийслэлийн засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ямар эрх зүйн акт батлан гаргадаг вэ?
A.
Захирамж
B.
Шийдвэр
C.
Тушаал
D.
Хууль
E.
Тогтоол
Эд зүйл хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт үйлдлийг илрүүлж, таслан зогсоох нь аль байгууллагын шийдвэрлэх асуудал вэ?
A.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
B.
Захиргааны шүүх
C.
Хүний эрхийн үндэсний комисс
D.
Шүүх байгууллага
E.
Цагдаагийн байгууллага
Цэгийн оронд тохирох хариултыг нөхөж бичнэ үү.
Парламентын засаглалтай улсад гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ................. байна.
A.
Ерөнхий сайд
B.
УИХ-ын дарга
C.
ТЕГ-ын дарга
D.
Ерөнхийлөгч
E.
УИХ-ын гишүүн
“Төрсөн болон үрчлэн авсан хүүхэд адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн заалт нь хүүхдийн эрхийг хамгаалах аль зарчмыг илэрхийлж байна вэ?
A.
Эрүүл энх байх, хөгжих боломж олгох
B.
Оролцооны эрхийг хамгаалах
C.
Ялгаварлан гадуурхахгүй байх
D.
Хүүхдийн эрхийг хамгаалах
E.
Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах
Хууль тогтоох замаар хүний эрхийг хангах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь аль байгууллагын чиг үүрэг вэ?
A.
Засгийн газар
B.
УИХ
C.
Дээд шүүх
D.
Үндсэн хуулийн цэц
E.
Хүний эрхийн комисс
Монгол улсын иргэний үндсэн үүрэг аль нь вэ?
A.
Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
B.
Байгаль орчноо хамгаалах
C.
Хөдөлмөрлөх
D.
Эрүүл мэндээ хамгаалах
E.
Хууль дээдэлж, сахин биелүүлэх
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрхийн ялгаварлан гадуурхахгүй байх зарчим аль нь вэ?/
A.
Арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, нийгэмд эзэлж буй байр сууриас үл хамааран хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй
B.
Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнтэй байж, адил хүндэтгэлийг хүлээнэ
C.
Иргэний, улс төрийн, нийгэм, эдийн засаг, соёлын эрх зэрэг хүний бүх эрх нэгдмэл байна.
D.
Хүн оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй
E.
Хүний эрх нь сургууль, ажлын газар, гэр орон зэрэг хүний амьдралын бүхий л хүрээг хамарна.
Иргэд хоорондын эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины харилцаанд оролцож, хуулиар олгогдсон эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээд нь иргэний эрх зүйн харилцааны аль бүрдэл хэсэгт багтах вэ?
A.
Чадвар
B.
Чадамж
C.
Агуулга
D.
Субъект
E.
Объект
Иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдлыг захиргааны байгууллага, албан тушаалтан хүлээн аваад ямар хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй вэ?
A.
60 хоног
B.
14 хоног
C.
30 хоног
D.
7 хоног
E.
90 хоног
Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил гаргасан этгээдэд оногдуулах үндсэн шийтгэл аль нь вэ?
A.
Жолооны эрх хасах
B.
Баривчлах
C.
Тусгайлан олгосон эрх хасах
D.
Хорих
E.
Хууль бусаар олсон орлогыг хураах
Монгол улс бүрэн эрхт улсын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд 1961 оноос хойш өнөөг хүртэл ямар статустай байгаа вэ?
A.
Де-факто
B.
Социалист улс
C.
Тусгаар тогтносон улс
D.
Де-юре
E.
Ардчилсан
ОХУ нь 17 сая ам дөрвөлжин кмгазар нутагтай, 144 сая хүн амтай, ДНБ-ны хэмжээ нь 1.2 тэрбум доллар, ГХО-ын хэмжээ нь 33 сая доллар байдаг гэсэн шалгуураар олон улсын харилцааны улс оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?
A.
Дунд улс
B.
Өндөр хөгжилтэй улс
C.
Хөгжиж буй улс
D.
Бага улс
E.
Их гүрэн
Монгол улс 1961 онд НҮБ-ын хэд дэх гишүүнээр элссэн бэ?
A.
101
B.
51
C.
193
D.
108
E.
92
АСЕМ-ийн анхны дээд хэмжээний уулзалт хэзээ, хаана зохион байгуулагдсан бэ?
A.
1996 онд Германд
B.
2006 онд Финляндад
C.
2010 онд БНХАУ-д
D.
1996 онд Тайландад
E.
1990 онд Японд
Монгол улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий гүрнүүдийн Монгол дахь эдийн засгийн болон бусад сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн бодлого нь олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны ямар зарчим бэ?
A.
Олон тулгуурт байх
B.
Прагматик байх
C.
Тэнцвэртэй байх
D.
Үндэсний эрх ашигт нийцсэн байх
E.
Сайн хөршийн
Монгол улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцаатай улс аль нь вэ?
A.
ОХУ
B.
Канад, Австрали
C.
БНСУ, АНУ
D.
БНХАУ
E.
Япон, Энэтхэг
Манай улсын уул уурхайн салбар дахь ГШХО-ын эерэг үр дүн аль нь вэ?
A.
Бэлчээрийн талбайн хомсдлыг бий болгож уламжлалт МАА-н салбарын хөгжлийг саатуулагч хүчин зүйлийн нэг болсон.
B.
Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамаарал бүхий эдийн засгийн бүтэцтэй болсон.
C.
Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд нөлөөлөхгүй байна.
D.
Монголын ААН-үүд гадны компанийн ашиглаж буй технологийг хуулах замаар ашиг орлогоо өсгөх болсон.
E.
Гадны компанид ажиллаж байгаа монгол ажилчдын цалин бусад орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур байгаа нь мөлжлөгийн шинжтэй болж байна.
Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү.
................ гэдэг нь хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогц юм.
A.
Нийгмийн бүтэц
B.
Үүрэг
C.
Эрх
D.
Байр суурь
E.
Институт
Бүх хүний нийгэмшилт нь өмнөх туршлага дээрээ тулгуурласан өгсөх замаар явагддаггүй. Урьд тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөх нь бий. Үүнийг ............. гэнэ.
A.
Адилсал
B.
Дахин нийгэмшилт
C.
Нийгэмшилт
D.
Хүүхдийн нийгэмшилт
E.
Аялдах үйлдэл
Хувь хүн тодорхой зүйлд чиглэсэн зорилготой, бүтээлч үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг гэж үздэг онол аль нь вэ?
A.
Бүтэц чиг үүргийн
B.
Зөрчилдөөний
C.
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн
D.
Нийгмийн
E.
Соёл иргэншлийн
Нийгэм, нийгмийн бүлгийн дийлэнхийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй нийцэх төлөвийг............. гэнэ.
A.
Нийгмийн санкц
B.
Нийгмийн гажуудал
C.
Нийгмийн хяналт
D.
Аялдах үйлдэл
E.
Гэмт хэрэг
Иргэний тусгайлан олгосон эрхийг нь хасах, баривчлах, ажлаас халах, торгох зэрэг нь санкцын аль төрөлд хамаарах вэ?
A.
Нийгмийн хяналт
B.
Албан эерэг
C.
Албан бус сөрөг
D.
Албан бус эерэг
E.
Албан сөрөг
Ядуу хүмүүс бодит хэрэгцээнээсээ бага эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь нэгдүгээрт, санхүүгийн боломж, хоёрдугаарт, ядуусын соёл, гуравдугаарт, нийгмийн институтийн саад бэрхшээлтэй холбоотой хэмээн дүгнэсэн судлаач хэн бэ?
A.
Д. Датон
B.
Ө. Күүс
C.
О. Райт
D.
М. Вебер
E.
Л. Уорнер
Төр засгийн дунд тушаалын албан тушаалтан, банк, санхүү, томоохон аж ахуйн нэгжийн захирал, урлаг, спортын элит бүлгийг судлаач О. Мөнхбат давхраажилтын аль ангид хамааруулсан бэ?
A.
Дээдийн дээд
B.
Дээдийн доод
C.
Дундын доод
D.
Дундын дээд
E.
Ажилчин анги
Их Британи дахь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр XVIII зууны сүүлчээр үүссэн, орчин үед хамгийн түгээмэл тархсан нийгмийн байгуулал аль нь вэ?
A.
Ан агнуурын
B.
Газар тариалангийн
C.
Аж үйлдвэржсэн
D.
Цэцэрлэг аж ахуйн
E.
Аж үйлдвэржилтийн дараах
Ижил буюу төстэй нөхцөлд нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг зэрэг шинжээр ялгаатай байдалд хүргэсэн үйлдлийг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Институтийн алагчлал
B.
Шууд алагчлал
C.
Бурангуй үзэл
D.
Шууд бус алагчлал
E.
Нийгмийн ялгарал
Монгол улсын иргэн Болд нь 2002 онд Оксфордын их сургууль төгссөн. 2005-2015 онд хувийн компани байгуулан ажиллах болсон. 2016 оноос дэд сайдын алба хашиж байгаа нь байр суурийн шилжих хөдөлгөөний аль хэлбэрт хамаарах вэ?
A.
Бүлгийн
B.
Үе хоорондын
C.
Хэвтээ
D.
Үе дотоодын
E.
Хүн амын
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгмийн давхрааны дунд хэсэг аль вэ?
A.
Дээд тушаалын лам нар
B.
Хошууны ноёд
C.
Тайж
D.
Гэрийн боолууд
E.
Жирийн малчин ард
Дараах хэлнээс аль нь төрөлх хэлний төрөлд багтах вэ?
A.
Математикийн хэл
B.
Философийн хэл
C.
Археологийн хэл
D.
Орос хэл
E.
Физикийн хэл
Үнэлгээ хэмээх ойлголтын зөв тайлбарыг олно уу.
A.
Үнэлэмжийг хувь хүн өөриймшүүлсэн хэр хэмжээ, түвшинг
B.
Тухайн зүйлийн үнэ цэн
C.
Нийгмийн бүлэг, хамт олон, бие хүний зан төлөв үйлдлийг тодорхой шалгуурт нийцэж байна уу, үгүй юу гэдгийг шүүн тунгаах үйл явц
D.
Нийт хүн төрөлхтний хувьд хүлээн зөвшөөрөгддөг утгат чанарууд
E.
хэмжээг эзэмшсэнээр хүмүүс амьдралын чиг баримжаагаа олж авах
Социализмын үеийн Монголын соёл нь ....................соёлын жишээ юм.
A.
Олон хэв загварт
B.
Нэг хэв загварт
C.
Дорнын
D.
Өрнийн
E.
. Нүүдэлчдийн
Цаатан ард түмний урц барих, цаа буга сэтэрлэх, хурим найр хийх, цаа маллах арга ухаан зэрэг нь үндэсний соёлын аль ангилалд хамаарагдах вэ?
A.
Сөрөг
B.
Элит
C.
Зонхилогч
D.
Дэд
E.
Шилмэл
Түүх, соёл, урлаг, амьдралын хэв маяг, үнэт зүйл, үнэлэмж, уламжлал зэрэг соёл хоорондын харилцааны олон хэлбэрийг багтаасан өөр соёлын орчинтой биечлэн танилцахыг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Соёлын аялал жуулчлал
B.
Байгалийн аялал жуулчлал
C.
Олон улсын аялал жуулчлал
D.
Дотоодын аялал жуулчлал
E.
Соёлын даяаршил