Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрхийн хуваагдашгүй байх зарчим аль нь вэ?/
A.
Иргэний, улс төрийн, нийгэм, эдийн засаг, соёлын зэрэг хүний бүх эрх нэгдмэл байна.
B.
Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнтэй байж, адил хүндэтгэлийг хүлээнэ.
C.
Арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, нийгэмд эзэлж буй байр сууриас үл хамааран хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй
D.
оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй
E.
Хүний эрх нь сургууль, ажлын газар, гэр орон, зэрэг хүний амьдралын бүхий л хүрээг хамарна.
Эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс нь иргэний эрх зүйн харилцааны аль бүрдэл хэсэгт хамаарах вэ?
A.
Субъект
B.
Чадамж
C.
Агуулга
D.
Чадвар
E.
Объект
Захиргааны хэргийн оролцогчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл ямар хугацаанд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй вэ?
A.
7хоног
B.
30 хоног
C.
60 хоног
D.
14 хоног
E.
90 хоног
Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил гаргасан этгээдэд оногдуулах үндсэн шийтгэл аль нь вэ?
A.
Тусгайлан олгосон эрх хасах
B.
Жолооны эрх хасах
C.
Торгох
D.
Хорих
E.
Хууль бусаар олсон орлогыг хураах
Монгол улс бүрэн эрхт улсын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд 1961 он хүртэл ямар статустай байсан бэ?
A.
Социалист улс
B.
Де-факто
C.
Тусгаар тогтносон улс
D.
Де-юре
E.
Ардчилсан
Бүгд найрамдах Солонгос улс нь 100 мянган ам дөрвөлжин кмгазар нутагтай, 51 сая хүн амтай, ДНБ-ны хэмжээ нь 1.4 тэрбум доллар, ГХО-ын хэмжээ нь 11 сая доллар байдаг гэсэн шалгуураар олон улсын харилцааны улс оролцогчийн аль ангилалд орох вэ?
A.
Бага улс
B.
Өндөр хөгжилтэй улс
C.
Хөгжиж буй улс
D.
Дунд улс
E.
Их гүрэн
Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилготой НҮБ-д одоогийн байдлаар хэдэн улс нэгдэн ороод байна вэ?
A.
210
B.
51
C.
53
D.
192
E.
193
Монгол улс АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх уулзалтыг хэдэн онд хаана зохион байгуулсан бэ?
A.
2016 онд Улаанбаатарт
B.
2006 онд Улаанбаатарт
C.
2016 онд Дарханд
D.
2016 онд Төв аймагт “Цонжин болдог”
E.
2017 онд Улаанбаатарт
Монгол улс гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоогоо аль болох бүрэн дайчлан зохион байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны ямар зарчим бэ?
A.
Сайн хөршийн
B.
Тэнцвэртэй байх
C.
Олон тулгуурт байх
D.
Үндэсний эрх ашигт нийцсэн байх
E.
Прагматик байх
Монгол улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай улс аль нь вэ?
A.
Канад, Австрали
B.
ОХУ
C.
БНСУ, АНУ
D.
БНХАУE. Япон, Энэтхэг
E.
Манай улсын уул уурхайн салбар дахь ГШХО-ын сөрөг үр дагавар аль нь вэ?
A.
Гадаадын уул уурхайн компанид манай улсын олон мянган хүн ажил эрхэлж байна
B.
Экспортын 80 хувийг эзэлж байгаа нь эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл болж байна.
C.
Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамаарал бүхий эдийн засгийн бүтэцтэй болсон.
D.
Үйлдвэрлэлийн орчин үеийн удирдлага, зохион байгуулалтын аргад суралцах болсон.
E.
Монголын ААН-үүд гадны компанийн ашиглаж буй технологийг хуулах замаар бүтээмжээ өсгөх болсон.
Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү.
Хувь хүний тухайн байр сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлийн цогц бол .............юм
A.
Үүрэг
B.
Байр суурь
C.
Эрх
D.
Нийгмийн бүтэц
E.
Институт
Хувь хүн тодорхой зүйлд чиглэсэн зорилготой, бүтээлч үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг гэж үздэг онол аль нь вэ?
A.
Нийгмийн
B.
Зөрчилдөөний
C.
Бүтэц чиг үүргийн
D.
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн
E.
Соёл иргэншлийн
Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших,нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явцыг ..................... гэнэ.
A.
Дахин нийгэмшилт
B.
Адилсал
C.
Нийгэмшилт
D.
Хүүхдийн нийгэмшилт
E.
Аялдах үйлдэл
Нийгэм, нийгмийн бүлгийн дийлэнхийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй нийцэх төлөвийг............. гэнэ.
A.
Нийгмийн санкц
B.
Нийгмийн гажуудал
C.
Нийгмийн хяналт
D.
Аялдах үйлдэл
E.
Гэмт хэрэг
Засгийн газрын шагнал, төрийн одон медаль, алдар цол зэрэг нь санкцын аль төрөлд хамаарах вэ?
A.
Нийгмийн хяналт
B.
Албан сөрөг
C.
Албан бус сөрөг
D.
Албан бус эерэг
E.
Албан эерэг
Нийт хүн амын гурав орчим хувийг эзэлдэг бөгөөд хэрэглээний өндөр хангамжтай, тансаг, хангалуун амьдралтай хэсгийнхнийг судлаач Ц. Уртнасан Монголын нийгмийн давхраажилтын аль ангид хамааруулж үзсэн бэ?
A.
Дээд
B.
Дээдийн доод
C.
Дундын дээд
D.
Дээдийн дээд
E.
Дундын доод
Их Британи дахь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр XVIII зууны сүүлчээр үүссэн, орчин үед хамгийн түгээмэл тархсан нийгмийн байгуулал аль нь вэ?
A.
Аж үйлдвэржсэн
B.
Газар тариалангийн
C.
Ан агнуурын
D.
Цэцэрлэг аж ахуйн
E.
Аж үйлдвэржилтийн дараах
Нэг бүлгийн зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлагыг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Шууд бус алагчлал
B.
Институтийн алагчлал
C.
Шууд алагчлал
D.
Бурангуй үзэл
E.
Алагчлал
Монгол улсын иргэн Болд нь 2002 онд Оксфордын их сургууль төгссөн. 2005-2015 онд хувийн компани байгуулан ажиллах болсон. 2016 оноос дэд сайдын алба хашиж байгаа нь байр суурийн шилжих хөдөлгөөний аль хэлбэрт хамаарах вэ?
A.
Хэвтээ
B.
Үе хоорондын
C.
Үе дотоодын
D.
Бүлгийн
E.
Хүн амын
Социализмын үеийн Монголын нийгмийн давхрааны дээд хэсэгт аль нь хамаарах вэ?
A.
Ажилчин анги
B.
Номенклатура
C.
Сэхээтэн
D.
Хоршоолсон ард
E.
Лам нар
Аливаа зүйлийн үнэн эсэхийг шалган тодорхойлох арга аргачлал, зарчимд тулгуурладаг мэдлэгийн төрлийг нэрлэнэ үү.
A.
Урлаг
B.
Шинжлэх ухаан
C.
Домог
D.
Шашин
E.
Соёл
Үнэлгээ хэмээх ойлголтын зөв тайлбарыг олно уу.
A.
Нийт хүн төрөлхтний хувьд хүлээн зөвшөөрөгддөг утгат чанарууд
B.
Тухайн зүйлийн үнэ цэн
C.
Үнэлэмжийг хувь хүн өөриймшүүлсэн хэр хэмжээ, түвшинг
D.
Нийгмийн бүлэг, хамт олон, бие хүний зан төлөв үйлдлийг тодорхой шалгуурт нийцэж байна уу, үгүй юу гэдгийг шүүн тунгаах үйл явц
E.
Хэм хэмжээг эзэмшсэнээр хүмүүс амьдралын чиг баримжаагаа олж авах
...................... соёл бол өөр соёлын элементүүд нэвтрэх боломжгүй хаалттай соёл мөн.
A.
Олон хэв загварт
B.
Нэг хэв загварт
C.
Дорнын
D.
Өрнийн
E.
Нүүдэлчдийн
Цаатан ард түмний урц барих, цаа буга сэтэрлэх, хурим найр хийх, цаа маллах арга ухаан зэрэг нь үндэсний соёлын аль ангилалд хамаарагдах вэ?
A.
Сөрөг
B.
Элит
C.
Зонхилогч
D.
Дэд
E.
Шилмэл
Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хувиарлалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Жижиг дунд аж ахуй эрхлэх
B.
Үйлдвэрлэл, үйлчилгээ
C.
Бизнесийн үйлчилгээ
D.
Аялал жуулчлал
E.
Соёлын үйлдвэрлэл
Соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал хэмээх ойлголтуудын аль нь хамрах хүрээ, агуулгын хувьд явцуу вэ?
A.
Эдийн засгийн хүрээ
B.
Соёлын үйлдвэрлэл
C.
Хамрах хүрээ, агуулгын хувьд адил
D.
Соёлын аялал жуулчлал
E.
Ахуйн соёлын хүрээ
Бүргэдийн баяр ямар угсаатан, ястны уламжлалт баяр вэ?/
A.
Урианхай
B.
Тува
C.
Буриад
D.
Халх
E.
Казах
Уран бүтээлээр дамжуулан нийгэм, хүний амьдралын нарийн төвөгтэй үйл явдлуудын талаар мэдлэг, мэдээлэл түгээж байдаг нь урлагийн аль үүрэгт хамаарах вэ?
A.
Үйл ажиллагааны үүрэг
B.
Бие хүн төлөвшүүлэх үүрэг
C.
Гоо сайхны үүрэг
D.
Бэлгэдлийн үүрэг
E.
Танин мэдэхүйн үүрэг
Дэлхий нийтийн олон янзын соёлд байх биеэ гоёх, хуримлах, шашны зан үйл, бэлэг өгөх, оршуулах зэрэг нь соёлын ямар шинж вэ?
A.
Соёлын өвөрмөц шинж
B.
Соёлын тогтвортой шинж
C.
Соёлын динамик шинж
D.
Соёлын түгээмэл шинж
E.
Соёлын адилсал
Хүнд төрөлхөөс заяасан амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх гэсэн тулгуур гурван эрх байдаг тухай үзэл санааг дэвшүүлсэн сэтгэгчийг нэрлэнэ үү.
A.
Э. Фромм
B.
Дж. Кемпбелл
C.
Ж. Локк
D.
Б. Батчулуун
E.
Б. Баабар
Бүтээсэн бүхнийг үгүйсгэх, хүнийг тэр зүйлээ дахин бүтээхгүй болтол нь айлган сүрдүүлэх үйл явцыг соёлын харилцан үйлчлэлийн аль хэлбэрт хамааруулж болох вэ?
A.
Соёлын солилцоо
B.
Соёлын тулгалт
C.
Соёлыг хуулбарлан дуурайх
D.
Соёлын адилсал
E.
Соёлын хожимдолт
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшинд нөлөөлдөг болохыг судлангүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэдий их байна, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ төдий чинээ өсдөг болохыг тогтоосон судлаачийг нэрлэнэ үү.
A.
Кейнс
B.
Смит
C.
Хайек
D.
Фишер
E.
Оуэкен
Бүтээгдэхүүн, үйлчилгээг хоорондоо солилцоход хэрэглэдэг бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн онцгой төрлийн төлбөрийн хэрэгсэл аль нь вэ?
A.
Банкнот
B.
Вексель
C.
Депозит мөнгө
D.
Чек
E.
Мөнгө
Мөнгө нь хөрвөх чадвар хамгийн өндөртэй, бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй солигдох боломжтой санхүүгийн хэрэгсэл гэвэл мөнгөний аль үүрэг вэ?
A.
Хуримтлалын хэрэгсэл
B.
Харилцааны хэрэгсэл
C.
Гүйлгээний хэрэгсэл
D.
Төлбөрийн хэрэгсэл
E.
Арилжааны хэрэгсэл
Тухайн улсын жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр тодорхойлох аргыг ДНБ-ийг ................... арга гэнэ.
A.
Зардлаар тооцох
B.
Нийлбэрээр тооцох
C.
Үнийн дүнгээр тооцох
D.
Орлогоор тооцох
E.
Худалдан авалтаар тооцох
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Турк улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг нь .....................................-нд тооцогдоно.
A.
Монгол улсын ҮНБ, Турк улсын ДНБ
B.
Монгол улсын ҮНБ, Монгол улсын ДНБ
C.
Монгол улсын ДНБ, Турк улсын ҮНБ
D.
Турк улсын ДНБ, Турк улсын ҮНБ
E.
Монгол улсын нэрлэсэн ДНБ, Турк улсын бодит ДНБ
Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү.
Хувьцаа эзэмшигч нь ........................ байдаг бол бонд эзэмшигч нь зөвхөн мөнгө зээлдүүлэгч байна.
A.
Бонд эзэмшигч
B.
Хөрөнгө эзэмшигч
C.
Мөнгө зээлдүүлэгч
D.
Бонд гаргасан компани
E.
Засгийн газар
Иргэн Дорж 2021.01.25-нд 5000 ширхэг ард койн “хувьцаа” –г тус бүрийг нь 350 төгрөгөөр худалдан авч, 2021.03.20-нд 150 төгрөгөөр эргүүлэн худалдсан бол хэдэн төгрөгийн алдагдалд орсон бэ?
A.
1.750.000
B.
100.000
C.
10.000.000
D.
1.000.000
E.
650.000
Төрийн өмчийн ЕБС-ийн багш нарыг зөөврийн компьютерээр хангасан нь зардлын аль төрөлд хамаарах вэ?
A.
Гадаадын хэрэглэгчийн зардал
B.
Хувь хүний хэрэглээний зардал
C.
Өрх гэрийн хэрэглээний зардал
D.
Аж ахуйн нэгжийн зардал
E.
Төрийн зардал