Оноо-2 Минут-2
D хувилбарын 33-р даалгавар

  1. Монголчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл хөдөлгөөнүүдийг он цагийн зөв дараалалд оруулсан хариултыг сонгоно уу.                                                            
  1. Тогтох тайжийн удирдсан бослого
  2. Лувсанданзангийн удирдсан бослого
  3. Онолтын удирдсан бослого

  • A.

    3, 1, 2     

  • B.

    1, 2, 3

  • C.

    3, 2, 1

  • D.

    2, 1, 3

  • E.

    2, 3, 1

Оноо-1 Минут-1
D хувилбарын 34-р даалгавар

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн ач холбогдол аль нь вэ?   

  • A.

    Манжийн төрийн хуулийг дагаж мөрдөхөө больсон.

  • B.

    Манжийн амбан сайдыг хөөн гаргасан.

  • C.

    Манжийн алба татвараас чөлөөлөгдсөн.

  • D.

    Манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо сэргээсэн.

  • E.

    Хятад худалдаачдын тоо багассан.

Оноо-1 Минут-1
D хувилбарын 35-р даалгавар

1913 онд “Монгол улсын хязгаарын доторх олон зүйлийн уурхайг нээн шийтгэх дүрэм хэмжээ”-г батлав. Дүрэмд зааснаар олборлосон чулуун нүүрсний орлогын хэдэн хувийг татварлах болсон бэ?                                                                                    

  • A.

    10-20%          

  • B.

    10-15%            

  • C.

    5-10%             

  • D.

    20-50%          

  • E.

    30-50% 

Оноо-1 Минут-1
D хувилбарын 36-р даалгавар

Дээд, доод танхим бүхий Улсын хурлыг хэдэн онд байгуулсан бэ?                      

  • A.

    1918 онд        

  • B.

    1911 онд        

  • C.

    1913 онд         

  • D.

    1914 онд       

  • E.

    1919 онд

Оноо-2 Минут-2
D хувилбарын 37-р даалгавар

  1. 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ. Уг оныг билгийн тоололд шилжүүлнэ үү?                                                                               

            Доорх өгөгдлийг ашиглаж бодоорой.

 

Аргын оныг билгийн жилд шилжүүлэх арга

Махбодь

жил

Гал

Шороо

Төмөр

Ус

Мод

Аргын оныг билгийн жилд шилжүүлэхдээ тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ноогдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харьяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно.

Туулай

1

13

25

37

49

Луу

50

2

14

26

38

Могой

51

3

15

27

39

Морь

40

52

4

16

28

Хонь

41

53

5

17

29

Бич

30

42

54

6

18

Тахиа

31

43

55

7

19

Нохой

20

32

44

56

8

Гахай

21

33

45

57

9

Хулгана

10

22

34

46

58

Үхэр

11

23

35

47

59

Бар

60

12

24

36

48

  • A.

    1. XV жарны модон бар жил     
  • B.

    1. XVI жарны шороон тахиа жил
  • C.

    1. XIV жарны модон гахай жил
  • D.

    1. XVII жарны шороон бич жил
  • E.

    1. XV жарны төмөр гахай жил
Оноо-2 Минут-2
D хувилбарын 38-р даалгавар

Ардын засгийн газрын бүтцийг зөв тохируулсан нь аль вэ?                                  

  • A.

    Ерөнхий сайд-Д.Бодоо, Дотоод яам-Х.Чойбалсан, Сангийн яам- Д.Догсом

  • B.

    Ерөнхий сайд-Д.Бодоо, Дотоод яам-С.Данзан, Сангийн яам- Д.Пунцагдорж

  • C.

    Ерөнхий сайд-Д.Бодоо, Дотоод яам-Н.Магсаржав, Сангийн яам- Д.Сүхбаатар

  • D.

    Ерөнхий сайд-Д.Бодоо, Дотоод яам-Д.Пунцагдорж, Сангийн яам- С.Данзан

  • E.

    Ерөнхий сайд-Д.Бодоо, Дотоод яам-Д.Лосол, Сангийн яам Д.Чагдаржав 

Оноо-1 Минут-1
D хувилбарын 39-р даалгавар

Ардын засгийн газрын анхны бага сургууль хэдэн онд байгуулагдсан бэ?          

  • A.

    1921 он       

  • B.

    1923 он           

  • C.

    1925 он         

  • D.

    1924 он        

  • E.

    1922 он 

Оноо-2 Минут-2
D хувилбарын 40-р даалгавар

Монгол, Зөвлөлт Орос Улс хоёрын 1921.11.05-ны өдөр байгуулсан гэрээний агуулга аль нь вэ?                                                                                                                   

  • A.

    Эзэн хамжлагын харилцааг халах тухай

  • B.

    Цагаантны үлдэгдлийн эсрэг цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх тухай

  • C.

    Хятадын эсрэг эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай

  • D.

    Хоёр улс засгийн газруудаа харилцан хүлээн зөвшөөрч, бүрэн эрхт төлөөлөгч суулгах тухай

  • E.

    Тангарагийн гэрээг батлан мөрдүүлэх тухай

Оноо-1 Минут-1
D хувилбарын 41-р даалгавар

VIII Богд хаан хэдэн онд таалал төгссөн бэ?                                                           

  • A.

    1921 он       

  • B.

    1928 он        

  • C.

    1926 он        

  • D.

    1923 он         

  • E.

    1924 он

Оноо-1 Минут-1
D хувилбарын 42-р даалгавар

1922 оны 05 дугаар 29-нд байгуулагдсан Үндсэн хууль боловсруулах комиссын гишүүдийг олно уу.                                                                                                     

  • A.

    Ж.Цэвээн, Д.Догсом           

  • B.

    Б.Цэрэндорж, Ч.Дамбадорж   

  • C.

    Х.Чойбалсан, Д.Лосол       

  • D.

    Ж.Цэвээн, Ч.Бат-Очир

  • E.

    Догсом, Х.Чойбалсан.   

Оноо-1 Минут-1
D хувилбарын 43-р даалгавар

1932 оны 06-р сарын 29-30 хуралдсан МАХН-ын ТХ, хянан байцаах Төв Комиссын хамтарсан III бүгд хурлаар баталсан “Шинэ эргэлтийн бодлого”-ын ерөнхий агуулга аль вэ?                                                                                                                        

  • A.

    Зүүнтний алдаатай бодлогын уршгаар бий болсон сөрөг үр дагаварыг засах

  • B.

    Эдийн засгийг сэргээн хөгжүүлэх

  • C.

    Төрийн байгууламжийг өөрчлөх

  • D.

    Улс орны батлан хамгаалах хүчийг нэмэгдүүлэх

  • E.

    Төр намын байгуулгыг урвагчдаас цэвэрлэх  

Оноо-2 Минут-2
D хувилбарын 44-р даалгавар

Зүүнтний алдаатай бодлогоор 16.3 сая болтол хорогдсон мал сүрэг 1940 он гэхэд хэд болж өссөн бэ?                                                                                                           

  • A.

    30 сая          

  • B.

    20 сая          

  • C.

    25 сая           

  • D.

    26 сая             

  • E.

    31 сая  

Оноо-1 Минут-1
D хувилбарын 45-р даалгавар

1936 оны 3-р сарын 12-нд БНМАУ, ЗСБНХУ-н хооронд “Харилцан туслалцах Протокол”-ыг Улаанбаатар хотноо байгуулжээ. Уг “Протокол”-ын гол агуулга аль нь вэ?                                                                                                                               

  • A.

    Хоёр улс хамтран Хятадын эсрэг довтлох   

  • B.

    Эдийн засгийн салбарт хамтран ажиллах

  • C.

    Японд довтолж түүний түрэмгийллийг зогсоох

  • D.

    Хоёр улсын хилийг шинээр тогтоох

  • E.

    Гурав дахь этгээд хэн нэгэнд нь халдан довтолбол харилцан туслалцах

Оноо-1 Минут-1
D хувилбарын 46-р даалгавар

Атрын анхдугаар аян хэдэн оноос эхэлсэн бэ?                                                       

  • A.

    2008 он       

  • B.

    1961 он      

  • C.

    1976 он        

  • D.

    1959 он      

  • E.

    1982 он

Оноо-2 Минут-2
D хувилбарын 47-р даалгавар

БНМАУ, 1963 онд Австри улстай дипломат харилцаа тогтоожээ. Энэ онд дипломат харилцаа тогтоосны хэдэн жилийн ой болох вэ?                                                    

  • A.

    50 жилийн ой                     

  • B.

    61 жилийн ой 

  • C.

    60 жилийн ой

  • D.

    51 жилийн ой                  

  • E.

    59 жилийн ой   

Оноо-2 Минут-2
D хувилбарын 48-р даалгавар

  1. БНМАУ-тай дипломат харилцаа тогтоосон улс орнуудын он цагийг зөв тохируулсныг сонгоорой.                                                                                 
  1. Австри                                              а. 1965 он
  2. Франц                                               b. 1974 он
  3. ХБНГУ                                              c. 1963 он

  • A.

    1b, 2a, 3c  

  • B.

    1c, 2b, 3a

  • C.

    1b, 2c, 3a

  • D.

    1c, 2a, 3b

  • E.

    1a, 2c, 3b   

Оноо-1 Минут-1
D хувилбарын 49-р даалгавар

Ховд дахь Багшийн Дээд сургуулийн хэсэг залуу багш оюутнууд Монголд анх удаа олон нийтийг хамарсан жагсаалыг хэзээ зохион байгуулсан бэ?                          

  • A.

    1990 оны 03 сарын 07  

  • B.

    1989 оны 12 сарын 09

  • C.

    1990 оны 02 сарын 18

  • D.

    1990 оны 01 сарын 21

  • E.

    1989 оны 12 сарын 07

Оноо-2 Минут-2
D хувилбарын 50-р даалгавар

Ардчилсан хүчнийхэн 1990.03.08-ны орой мэдэгдэл гаргахдаа ямар шаардлагыг гол болгож тавьсан бэ?                                                                                                    

  • A.

    МАХН-ын үйл ажиллагааг зогсоох  

  • B.

    МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог огцруулах

  • C.

    МАХН-ын аппаратыг төрийн ордноос гаргах

  • D.

    МАХН-ын түүхийг үнэн бодитой шинэчлэн боловсруулах

  • E.

    МАХН-ын үйл ажиллагааг төрөөс ангид байлгах

Оноо-1 Минут-1
D хувилбарын 51-р даалгавар

  1. Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу.

1992 оны Үндсэн хуулиар Ардчилал, хууль ёсыг хамгаалах дээд байгуулга ...................... хэмээх цоо шинэ байгуулгыг бий болгов.                                                                

  • A.

    Авилгалтай тэмцэх газар  

  • B.

    Үндсэн хуулийн Цэц

  • C.

    Хүний эрхийн үндэсний комисс

  • D.

    Тагнуулын ерөнхий газар

  • E.

    Хууль зүй дотоод хэргийн яам  

Оноо-1 Минут-1
D хувилбарын 52-р даалгавар

1992 оны Үндсэн хуулийн дагуу явагдсан  Монгол улсын Ерөнхийлөгчийн анхны сонгуульд хэн, хэн өрсөлдсөн бэ?                                                                            

  • A.

    П.Очирбат, Д.Батбилэг

  • B.

    Л.Түдэв, П.Очирбат

  • C.

    П.Очирбат, Э.Бат-Үүл

  • D.

    Н.Багабанди, Л.Түдэв

  • E.

    Н.Багабанди, С.Зориг  

Оноо-1 Минут-1
D хувилбарын 53-р даалгавар

  1. Хэдэн онд “Монголын нууц товчоо” зохиогдсоны 750 жилийн ойг тэмдэглэсэн бэ?     

  • A.

    1995 онд      

  • B.

    1990 онд      

  • C.

    1994 онд      

  • D.

    1980 онд        

  • E.

    1985 онд

Оноо-2 Минут-2
D хувилбарын 54-р даалгавар

Ардчилсан хувьсгал гарснаас хойш эзэн богд Чингис хаанаа дээдлэн сүслэх болж, төрийн ордны өмнө ямар хаадуудын хөшөөг сүндэрлүүлсэн бэ?                          

  • A.

    Чингис, Өгэдэй, Хубилай

  • B.

    Чингис, Өгэдэй, Гүюг

  • C.

    Чингис, Гүюг, Хубилай

  • D.

    Чингис, Мөнх, Хубилай

  • E.

    Чингис, Гүюг, Мөнх  

Оноо-1 Минут-1
D хувилбарын 55-р даалгавар

2002 онд Монгол улсын гадаад харилцаанд болсон онцлог үйл явдал аль нь вэ

  • A.

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлав

  • B.

    Японы ерөнхий сайд Тошку Кайфу айлчлав.

  • C.

    АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш айлчлав.

  • D.

    ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин айлчлав.

  • E.

    НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн К.Аннан айлчлав.

Оноо-1 Минут-1
D хувилбарын 56-р даалгавар

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын аль чиглэлд хамаарах вэ?                                                                                                                               

  • A.

    Хүний аюулгүй байдлыг хангах

  • B.

    Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах

  • C.

    Дотоод аюулгүй байдлыг хангах

  • D.

    Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах

  • E.

    Мэдээллийн аюулгүй байдлыг хангах

Нийт: 224