Оноо-1 Минут-1
C хувилбарын 49-р даалгавар

Монголын ардчилсан холбооны анхны цуглаан хэзээ болсон бэ?                       

  • A.

    1989 оны 12 сарын 09      

  • B.

    1990 оны 02 сарын 18        

  • C.

    1989 оны 12 сарын 10      

  • D.

    1990 оны 01 сарын 21      

  • E.

    1990 оны 03 сарын 07

Оноо-2 Минут-1
C хувилбарын 50-р даалгавар

Ардчилсан хүчнийхэн 1990.03.08-ны орой мэдэгдэл гаргахдаа ямар шаардлагыг гол болгож тавьсан бэ?                                                                                                   

  • A.

    МАХН-ын үйл ажиллагааг төрөөс ангид байлгах

  • B.

    МАХН-ын үйл ажиллагааг зогсоох

  • C.

    МАХН-ын аппаратыг төрийн ордноос гаргах 

  • D.

    МАХН-ын түүхийг үнэн бодитой шинэчлэн боловсруулах

  • E.

    МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог огцруулах

Оноо-1 Минут-1
C хувилбарын 51-р даалгавар

1992 оны Үндсэн хуулиар Ардчилал, хууль ёсыг хамгаалах дээд байгуулга ...................... хэмээх цоо шинэ байгуулгыг бий болгов.                                                                    

  • A.

    Тагнуулын ерөнхий газар

  • B.

    Авилгалтай тэмцэх газар

  • C.

    Хүний эрхийн үндэсний комисс

  • D.

    Үндсэн хуулийн Цэц

  • E.

    Хууль зүй дотоод хэргийн яам

Оноо-1 Минут-1
C хувилбарын 52-р даалгавар

Шинэ үндсэн хуулийн дагуу  1992 оны 6 дугаар сард бүх нийтийн чөлөөт ардчилсан сонгууль 2 дахь удаагаа явагдав. Энэ сонгуульд аль нам ялж, хэдэн суудал авсан бэ?    

  • A.

    Монгол ардын хувьсгалт нам ялж,  50 суудал

  • B.

    Монголын социал демакрат нам ялж, 50 суудал

  • C.

    Монгол ардын хувьсгалт нам ялж,  70 суудал

  • D.

    Монголын уламжлалын нэгдсэн нам ялж, 1 суудал

  • E.

    Ардчилсан нам ялж, 50 суудал

Оноо-1 Минут-1
C хувилбарын 53-р даалгавар

Мэгжид Жанрайсиг шүтээнийг бүтээн залах ажлыг Ерөнхийлөгчийн зарлигаар гүйтэтгэж, хэдэн оны намар Гандантэгчинлэн хийдэд залсан бэ?                        

  • A.

    2000 он         

  • B.

    1997 он         

  • C.

    2003 он        

  • D.

    2007 он        

  • E.

    1996 он

Оноо-2 Минут-1
C хувилбарын 54-р даалгавар

Ардчилсан хувьсгалын дараагаар түүх судлалын шинэчлэл эрчимтэй өрнөж, олон арван түүхийн бүтээл гарч байсан бөгөөд судалгааны түвшинд бичигдэж, 2003 онд нийтийн хүртээл болсон бүтээл аль нь вэ?                                                             

  • A.

    Монголын нууц товчоо  

  • B.

    Зарлигаар тогтоосон Монгол улсын шастир

  • C.

    Монголын түүхийн дээж бичиг

  • D.

    Монгол улсын түүх 5 боть

  • E.

    Монголын товч түүх

Оноо-1 Минут-1
C хувилбарын 55-р даалгавар

2014 онд Монгол улсын гадаад харилцаанд болсон онцлог үйл явдал аль вэ? 

  • A.

    АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш айлчлав. 

  • B.

    Японы ерөнхий сайд Тошку Кайфу айлчлав.

  • C.

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлав.

  • D.

    НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга К.Аннан айлчлав.

  • E.

    Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал анх удаа батлагдав.

Оноо-1 Минут-1
C хувилбарын 56-р даалгавар

Хүний эрх, эрх чөлөөг хангаж үндсэн хуульт байдлыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрөө бэхжүүлж улс төрийн тогтвортой байдлыг хангах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын  аль чиглэлд хамаарах вэ?                                                                                         

  • A.

    Мэдээллийн аюулгүй байдлыг хангах

  • B.

    Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах

  • C.

    Хүний аюулгүй байдлыг хангах

  • D.

    Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах

  • E.

    Дотоод аюулгүй байдлыг хангах

Оноо-1 Минут-1
D хувилбарын 1-р даалгавар

Мезолитын үеийн үргэлжилсэн цаг хугацаа аль нь вэ?                                             

  • A.

    800000-100000 жилийн өмнө

  • B.

    12000-8000 жилийн өмнө

  • C.

    8000-НТӨ III мянган

  • D.

    40000-12000 жилийн өмнө

  • E.

    100000-40000 жилийн өмнө

Оноо-2 Минут-2
D хувилбарын 2-р даалгавар

Мезолитын үеийн гол нээлт аль нь вэ?

  • A.

    Урлагийн үүсэл     

  • B.

    Жад

  • C.

    Нум сум             

  • D.

    Гал

  • E.

    Чулуун зэвсэг

Оноо-1 Минут-1
D хувилбарын 3-р даалгавар

Хүснэгт доторх асуултын тэмдгийн оронд тохирох үгийг олоорой                       

Үе

Дурсгал

Палеолит

Нарийн голын бууц суурин

Неолит

?

  • A.

    Ярх уулын дархны газар        

  • B.

    Тамсагбулагийн суурин          

  • C.

    Мойлтын ам

  • D.

    Цагаан агуй                             

  • E.

    Оцон мааньт

Оноо-1 Минут-1
D хувилбарын 4-р даалгавар

Хүрлийн үе, түрүү төмрийн үеийн хүмүүс тахилга ба оршуулгын томоохон байгууламж босгодог байжээ. Ийм зориулалттай “Хиргисүүр” хэмээх байгууламж Монгол орны аль хэсгээр тархсан байдаг вэ?                                                                                

  • A.

    Баруун болон зүүн хэсгээр    

  • B.

    Зүүн болон төв хэсгээр

  • C.

    Төв болон баруун хэсгээр      

  • D.

    Зүүн болон хойд хэсгээр

  • E.

    Зүүн болон өмнөд хэсгээр   

Оноо-1 Минут-1
D хувилбарын 5-р даалгавар

Цэгийн оронд тохирох үгийг бичнэ үү

НТӨ II мянганд нүүдлийн мал аж ахуй бие даахтай зэрэгцэн технологийн бас нэгэн дэвшил гарсан нь.....................байв.                                                                           

  • A.

    Ялтсан хутга    

  • B.

    Чулуун зэвсэг   

  • C.

    Зээтүү

  • D.

    Төмөр зэвсэг   

  • E.

    Зүймэл зэвсэг  

Оноо-1 Минут-1
D хувилбарын 6-р даалгавар

Хань улс “Энх ургийн гэрээ” мөрдөхөөс татгалзаж Хүннүгийн эсрэг дайтах бодлогод хэдэн оноос шилжсэн бэ?                                                                         

  • A.

    НТӨ 141 он                        

  • B.

    НТӨ 176 он               

  • C.

    НТӨ 133 он

  • D.

    НТӨ 198 он                        

  • E.

    НТӨ 121 он  

Оноо-2 Минут-2
D хувилбарын 7-р даалгавар

Хүннү гүрний үед холбогдох түүхэн үйл явдлуудыг зөв дараалалд оруулсан нь аль вэ?          

  1. “Энх ургийн гэрээ”-г байгуулав.
  2. Цинь улс мөхөж, Хань улс байгуулагдав.
  3. Хүннүгийн вангууд болох Сютү, Хүнье нар ялагдаж, Хань улсад бууж өгөв.     

              

  • A.

    2,3,1              

  • B.

    1,2,3            

  • C.

    3,2,1           

  • D.

    2,1,3                

  • E.

    1,3,2

Оноо-1 Минут-1
D хувилбарын 8-р даалгавар

Сяньби улс задарсан 235 оныг зууны тоололд шилжүүлнэ үү                               

  • A.

    III зууны II хагас             

  • B.

    II зууны I хагас         

  • C.

    III зууны I хагас

  • D.

    II зууны II хагас             

  • E.

    I зууны I хагас     

Оноо-1 Минут-1
D хувилбарын 9-р даалгавар

Түрэгүүд Жужан улсад юугаар алба барьдаг байсан бэ?                                        

  • A.

    Давс

  • B.

    Мал

  • C.

    Торго

  • D.

    Ангийн арьс         

  • E.

    Төмөр

Оноо-1 Минут-1
D хувилбарын 10-р даалгавар

а,b жагсаалтыг ямар шалгуураар гаргасан бэ?                                                     

а.  Гиюй,              Таньшихуай,             Шэлүн

                 b. Буман,             Пэйло,                       Моюнчур   

  • A.

    Хаан суусан цаг хугацааны их багаар

  • B.

    Монгол нутагт тогтсон төрт улсуудыг үндэслэн байгуулагчдаар

  • C.

    Монгол нутагт тогтсон төрт улсуудын хаадын угсаа гарвалын ялгаагаар

  • D.

    Гадагш хийсэн аян дайны цар хэмжээгээр

  • E.

    Эцэг хүүгийн холбоогоор

Оноо-1 Минут-1
D хувилбарын 11-р даалгавар

Хятад сурвалжийн мэдээнд “Хүннү, Сяньби нар мод, яс сийлэн тэмдэглэж хол ойрын хэрэг явдлаа хүмүүст улируулан уламжилсан нь түүхч, төрийн түшмэдийн тэмдэглэл мэт болсон” гэж өгүүлжээ. Энэ мэдээнд хийсэн дүгнэлтүүдээс аль нь оновчтой вэ?                            

  • A.

    Хүннү, Сяньби нар бичиг үсэгтэй байсан бөгөөд хэрэг явдлаа тэмдэглэн үлдээдэг байжээ.

  • B.

    Хүннү, Сяньби нар мод сийлэхдээ гаргуун байжээ.

  • C.

    Хүннү, Сяньби нар Хятадтай адил төрийн түшмэдтэй байжээ.

  • D.

    Хүннү, Сяньби нарын төрийн түүхийг хятад түүхчид тусгайлан судалдаг байжээ.

  • E.

    Хүннү, Сяньби нар мод, ясан сийлбэрээр алдартай байжээ.   

Оноо-1 Минут-1
D хувилбарын 12-р даалгавар

Жужан улсад ямар шашин дэлгэрч улмаар төрийн шашин болсон бэ?                

  • A.

    Бурхны шашин             

  • B.

    Исламын шашин         

  • C.

    Манихейн шашин

  • D.

    Христийн шашин         

  • E.

    Үнэн алдартны шашин     

Оноо-1 Минут-1
D хувилбарын 13-р даалгавар

Монгол-Татар хоёр ханлигуудын хоорондын зөрчлийн шалтгаан аль нь вэ?      

  • A.

    Татарууд Монголчуудад дургуй байсан учраас

  • B.

    Татарууд Монголчууд биш учраас

  • C.

    Шашны зөрчлийн улмаас

  • D.

    Мал маллахад тохиромжтой бэлчээр нутгийн төлөөх тэмцэл

  • E.

    Татарууд хоёр хуваагдсан учраас

Оноо-2 Минут-2
D хувилбарын 14-р даалгавар

X-XII зууны Монгол улсын үндсэн нутаг аль нь вэ?                                              

  • A.

    Онон, Хэрлэн, Туул гурван голын эхээр

  • B.

    Хэрлэнгийн дунд урсгал, Сэлэнгэ голын саваар

  • C.

    Туул, Орхон голын саваар

  • D.

    Алтайн, Хангайн нурууг дамнан Эрчис гол хүртэлх нутаг

  • E.

    Хөлөн, Буйр нуурын орчмоор  

Оноо-2 Минут-1
D хувилбарын 15-р даалгавар

Монгол аймаг улсуудыг газар нутагтай нь тохируулна уу.                                  

           1. Татар аймаг                          а. Хөлөн, Буйр нуурын сав газраар

           2. Хэрэйд улс                            b. Цагаан хэрмийн хойгуур

           3. Онгуд                                     c. Туул, Орхон голын савд  

  • A.

    1b, 2c, 3a                                            

  • B.

    1c, 2a, 3b                       

  • C.

    1a, 2b, 3c

  • D.

    1a, 2c, 3b                                           

  • E.

    1c, 2b, 3a   

Оноо-1 Минут-1
D хувилбарын 16-р даалгавар

Монгол улсыг довтлохоор зэхэж байсан Найман улсыг Чингис хаан хэдэн онд мөхөөн дагуулсан бэ?                                                                                                             

  • A.

    1202 он           

  • B.

    1201 он           

  • C.

    1206 он           

  • D.

    1203 он         

  • E.

    1204 он

Оноо-1 Минут-1
D хувилбарын 17-р даалгавар

Их Монгол улсын том түмний ноёдыг түмэнтэй нь зөв тохируулсныг олно уу.

  • A.

    Баруун түмэн-Мухулай,Төвийн түмэн-Боорчи, Зүүн түмэн-Хорчи, Ойн түмэн- Наяа

  • B.

    Баруун түмэн-Наяа, Төвийн түмэн-Боорчи, Зүүн түмэн-Хорчи, Ойн түмэн- Мухулай

  • C.

    Баруун түмэн-Хорчи, Төвийн түмэн-Мухулай, Зүүн түмэн-Боорчи, Ойн түмэн- Наяа

  • D.

    Баруун түмэн-Боорчи, Төвийн түмэн-Наяа, Зүүн түмэн-Мухулай, Ойн түмэн-Хорчи

  • E.

    Баруун түмэн-Боорчи, Төвийн түмэн-Мухулай, Зүүн түмэн-Наяа, Ойн түмэн- Хорчи     

Оноо-1 Минут-1
D хувилбарын 18-р даалгавар

Монголын Ил хаант улсын нийслэлийг сонгоно уу.                                                  

  • A.

    Сарай

  • B.

    Дайду 

  • C.

    Марага

  • D.

    Алмалиг

  • E.

    Аксу

Оноо-2 Минут-1
D хувилбарын 19-р даалгавар

Монголын Цагадайн улсын газар нутгийг зөв тодорхойлсон нь аль вэ?               

  • A.

    Эрчис мөрөн, Дунай мөрний доод урсгал, Кавказын нуруу 

  • B.

    Или голын сав, Долоон гол, Кашгарын нутаг буюу хуучин Хар Хятан

  • C.

    Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнууд

  • D.

    Армян, Гүрж, Турк, Афганистаны баруун хэсэг

  • E.

    Иран, Ирак, Сирийн хойд хэсэг    

Оноо-1 Минут-1
D хувилбарын 20-р даалгавар

Монголын төр хэзээ Хятад газраас эх нутагтаа эргэн ирсэн бэ?                           

  • A.

    1378 он         

  • B.

    1374 он         

  • C.

    1368 он           

  • D.

    1388 он        

  • E.

    1380 он   

Оноо-2 Минут-2
D хувилбарын 21-р даалгавар

Батмөнх даян хааны үеийг сурвалжид “Гар газар, хөл хөсөр болов” гэж тэмдэглэсний учир юу вэ?                                                                                                                 

  • A.

    Монголын дотоодын тэмцэл улам гүнзгийрч байсан үе

  • B.

    Монголд шарын шашин дэлгэрсэн үе

  • C.

    Мин улсын довтолгоо эрчимжиж байсан үе

  • D.

    Монголын дотоодын хямрал нэг хэсэгтээ зогссон үе

  • E.

    Тухайн үеийн нийгмийн амьдрал илүү хямралд орсон үе   

Оноо-2 Минут-2
D хувилбарын 22-р даалгавар

  1. XV-XVI зууны үеийн Зүүн Монголын жононгийн шууд захиргаанд байдаг, баруун гурван түмэнг зөв ялгасан хувилбар аль нь вэ?                                                      

     1. Цахар          2. Ордос         3. Түмэд          4. Халх          5. Урианхай            6. Юншээбү

  • A.

    2, 3, 6            

  • B.

    2, 4, 5           

  • C.

    1, 4, 5              

  • D.

    1, 2, 3            

  • E.

    4, 5, 6  

Оноо-1 Минут-1
D хувилбарын 23-р даалгавар

Батмөнх даян хааны үед Халх түмэн нь Арын 7 отог, Өврийн 5 отгоос бүрдэж байсан ба Өврийн 5 отгийг түүний хөвгүүдээс хэн нь өвлөн захирч байсан бэ?               

  • A.

    Боди-Алаг         

  • B.

    Гэрсэнз

  • C.

    Агваржин

  • D.

    Алчуболд

  • E.

    Гүнбилэг

Оноо-1 Минут-1
D хувилбарын 24-р даалгавар

Далай лам: Өдгөө Шарын шашны тэргүүнээр XIV Далай лам Данзанжамц заларч буй бөгөөд 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Далай ламын бүх дүр Монголын түүхтэй ямар нэгэн сэжмээр холбогддог билээ. Монголоос тодруулсан IV Далай лам хэний  гэрт мэндэлсэн бэ?                                                                     

  • A.

    Гэрсэнз

  • B.

    Алтан хан                 

  • C.

    Сүмир хунтайж

  • D.

    Абтай сайн хан          

  • E.

    Хутагтай сэцэн хунтайж     

Оноо-2 Минут-2
D хувилбарын 25-р даалгавар

Эрдэнэ зуу хийдийг хэн, хэзээ байгуулсан бэ?                                                        

  • A.

    1577 онд Алтан хан           

  • B.

    1586 онд Абтай сайн хан      

  • C.

    1592 онд Нэйж тойн

  • D.

    1748 онд Агваанжамбалданзан          

  • E.

    1648 онд Зая бандида Намхайжамц

Оноо-2 Минут-2
D хувилбарын 26-р даалгавар

  1. Дараах ойлголтуудыг утгаар нь зөв тохируулсныг сонгоорой.                               
  1. Соёмбо үсэг                                                 a. Намхайжамц
  2. Али гали үсэг                                               b. 1587 он
  3. Тод үсэг                                                        c. Занабазар

  • A.

    1c, 2a, 3b                            

  • B.

    1c, 2b, 3a                             

  • C.

    1a, 2b, 3c 

  • D.

    1b, 2c, 3a                            

  • E.

    1a, 2c, 3b          

Оноо-1 Минут-1
D хувилбарын 27-р даалгавар

1636 онд Өвөр Монголын ноёдын чуулган хаана, хэнийг Өвөр Монголын хаанд өргөмжилсөн бэ?                                                                                                        

  • A.

    Долоон нуурт Энх-Амгаланг         

  • B.

    Мүгдэнд Абахайг     

  • C.

    Бээжинд Абахайг           

  • D.

    Бээжинд Нурхачийг                       

  • E.

    Хөх нуурт Энх-Амгаланг   

Оноо-2 Минут-2
D хувилбарын 28-р даалгавар

1638 онд Манжийн хаан Халхын 3 ханыг жил бүр ямар алба барьж, байх зарлиг буулгасан бэ?                                                                                                             

  • A.

    Малаар алба хаах         

  • B.

    Ангийн үсний алба           

  • C.

    Өртөөний алба

  • D.

    Харуулын алба              

  • E.

    9 цагааны алба    

Оноо-1 Минут-1
D хувилбарын 29-р даалгавар

Манж-Оросын “Нэрчү”-гийн гэрээгээр Орос улс Эрхүү, Түнхэний шивээ орчмын нутгийг хүн амын хамт харьяандаа оруулжээ. Уг гэрээ хэдэн онд болсон бэ?                  

  • A.

    1681 онд          

  • B.

    1727 онд        

  • C.

    1607 онд      

  • D.

    1771 онд         

  • E.

    1689 онд

Оноо-1 Минут-1
D хувилбарын 30-р даалгавар

1617 онд Авга хар ууланд Цагаан хотыг байгуулсан хаан хэн бэ?                        

  • A.

    Буян сэцэн хаан                       

  • B.

    Аюук хаан                       

  • C.

    Галдан хаан

  • D.

    Цэвээнравдан хаан                 

  • E.

    Лигдэн хаан

Оноо-2 Минут-2
D хувилбарын 31-р даалгавар

XVII-XVIII зуунд Монгол улс тусгаар тогтнолоо алдсан гадаад шалтгаануудаас аль нь ИЛҮҮЦ вэ?                                                                                                                  

  • A.

    Монголын их хааны сүр хүч буурсан учир

  • B.

    Мин улсын хагалган бутаргах бодлого

  • C.

    Хойд талаас Орос улсын түрэмгийлэл

  • D.

    Мин улсын Монголын ноёдыг дэмжих бодлого

  • E.

    Зүүн урдаас Хойт Алтан улсын  заналхийлэл  

Оноо-1 Минут-1
D хувилбарын 32-р даалгавар

1723 онд болсон Хөхнуур, Төвөдийн бие даасан байдлыг хадгалахын төлөө Лувсанданзан тэргүүтэй ноёдын бослого Зүүн гарын хаант улсаас тусламж авч чадаагүй гол шалтгаан аль нь вэ ?                                                                           

  • A.

    Цэвээнравдан хаантай дайсагнасан харилцаатай байсан тул

  • B.

    Төвөдийн ноёд Лувсанданзанг дэмжээгүй

  • C.

    Халхын II Богд Жавзандамба хутагт туслаагүй

  • D.

    Олон ноёд харьяатаа авч Манжид урвасан.

  • E.

    Энгийн ард олон дэмжиж оролцоогүй

Нийт: 224