Дорнод аймгийн Хөх нуурийн Өгөөмөр хэмээх газраас төмөр дөрөө илрүүлсэн нь Монголд хамгийн эртнийх юм. Аль улсын үед хамаарах вэ?
A.
Сяньби
B.
Хүннү
C.
Жужан
D.
Түрэг
E.
Уйгур
- а,b жагсаалтыг ямар шалгуураар гаргасан бэ?
- Хүннү, Сяньби, Жужан
- Түрэг, Уйгур, Киргиз
A.
Угсаа гарвалын ялгаагаар
B.
Оршин тогтносон он цагийн урт богиноор
C.
Нийгмийн хөгжлийн түвшингийн ялгаагаар
D.
Монгол болон Хятад нутагт оршиж байснаар нь
E.
Нүүдэлчид болон суурин иргэншлээр нь
Хятадын төрийн түүх “Түүхэн тэмдэглэл”-д Хүннү нар “могой, нохой өдрийг эрхэмлэнэ” хэмээжээ. Энэ баримтад хийсэн дүгнэлтүүдээс аль нь илүү бодитой вэ?
A.
Түүхэн тэмдэглэл нь зөвхөн Хүннүгийн тухай зохиол байжээ.
B.
Тэд могой, нохойг эрхэмлэн шүтдэг байжээ.
C.
Могой, нохой Хүннү нарын амьдралд чухал үүрэгтэй байжээ.
D.
Хүннү нар 12 жил бүхий тооллын цагалбартай байжээ.
E.
Хүннүчүүд гар урлалд могой, нохойг их дүрсэлдэг байжээ.
Уйгур улсад бурхны шашин дэлгэрч байсан боловч, Уйгурын хаад ямар шашныг ивээлдээ авч байсан бэ?
A.
Бөөгийн шашин
B.
Исламын шашин
C.
Манихейн шашин
D.
Христийн шашин
E.
Бурхны шашин
Амбагай хаан охиноо Татарт хүргэж өгөхдөө баригдаж Алтан улсад хүргэгдэн цаазлуулжээ. Амбагай хааны төрийн бодлого аль нь вэ?
A.
Алтан улсыг эзлэн авах
B.
Татар улсад дагаар орох
C.
Татар улсыг эзлэн авах
D.
Татар улсыг ивээлдээ авах
E.
Эв нэгдлийг сахих
Монгол улсын хаадыг он цагийн дараалалд зөв оруулсан нь аль вэ?
A.
- Хабул, Хотула, Амбагай, Тэмүжин
B.
- Амбагай, Хотула, Есүхэй, Хабул
C.
- Хотула, Тэмүжин, Хабул, Амбагай
D.
- Хабул, Амбагай, Хотула, Тэмүжин
E.
- Тэмүжин, Амбагай, Хабул, Хотула
- Монгол аймаг улсуудыг газар нутагтай нь зөв тохируулсныг сонгоорой
- Ойн иргэд a. Алтайн, Хангайн нурууг дамнан Эрчис мөрөн хүртэлх
- Найман улс b. Байгаль нуур, Баргужин төхөм, Горлог мөрний сав
- Мэргид c. Орхон голын адаг
A.
1b, 2a, 3c
B.
1c, 2b, 3a
C.
1b, 2c, 3a
D.
1c, 2a, 3b
E.
1a, 2b, 3c
Чингис хаанд нэгдэхээс дургүйцсэн Тайчууд, Мэргид, Хатагин, Салжиуд нар хэдэн онд Жамухыг “Гүр” хаанд өргөмжилсөн бэ?
A.
1189 он
B.
1206 он
C.
1203 он
D.
1201 он
E.
1179 он
Чингис хааны хишигтэн цэргийн үүргийг зөв тохируулсныг олно уу
A.
Хэвтүүл-шөнийн манаа, Торгууд-өдрийн харуул, Хорчин- шадар цэрэг
B.
Хэвтүүл-өдрийн манаа, Торгууд-шадар цэрэг, Хорчин- шөнийн манаа
C.
Хэвтүүл-шөнийн манаа, Торгууд-шадар цэрэг, Хорчин- өдрийн манаа
D.
Хэвтүүл-шадар цэрэг, Торгууд-шөнийн манаа, Хорчин- өдрийн манаа
E.
Хэвтүүл-өдрийн манаа, Торгууд-шөнийн манаа, Хорчин- шадар цэрэг
Монголын Их Юань улсын нийслэл хотуудыг сонгоно уу.
A.
Марага, Тебриз
B.
Дайду, Шанду
C.
Султание, Хархорум
D.
Аксу, Карши
E.
Шанду, Багдад
Их Юань улсын захиргаанд байсан улс орнуудыг зөв тодорхойлсон нь аль вэ?
A.
Иран, Ирак, Азербайжан, Армян
B.
Монгол, Иран, Афганистан, Бага Ази
C.
Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Ази
D.
Турк, Афганистан, Перс, Араб
E.
Хятад, Солонгос, Ирак, Бага Ази
Тогоонтөмөр хаан хэзээ, хаана нас барсан бэ?
A.
1388 онд Буйр нуурын ойролцоо
B.
1368 онд Дайду
C.
1374 онд Хархорум
D.
1370 онд Инчан /Барс/
E.
1372 онд Шанду хотод
Түүхэнд тэмдэглэгдсэн “Түмү-гийн хэрэг” гэгч аль нь вэ?
A.
Түмэн засагт хаан зүүн, баруун түмнийг эвлэрүүлэх Төв засгийн газар байгуулсан явдал.
B.
1452 онд Эсэн тайш Тайсун хааныг хороож хаан болсон явдал.
C.
Боди-Алаг хаан ах Гүнбилэгийн хамт Урианхай түмнийг 6 удаа довтолсон явдал.
D.
Алтан хан 1557 онд Хөх нуурыг довтолсон явдал.
E.
1449 онд Эсэн тайш Мин улсын Инзүн хааныг олзолсон явдал.
- XV-XVI зууны үеийн Зүүн Монголын хааны шууд захиргаанд байдаг, зүүн гурван түмэнг зөв ялгасан хувилбар аль нь вэ? 1. Ордос 2. Цахар 3. Юншээбү 4. Түмэд 5. Халх 6. Урианхай
A.
2, 5, 6
B.
1, 3, 4
C.
5, 1, 3
D.
6, 1, 3
E.
3, 4, 5
Батмөнх даян хааны үед Халх түмэн нь Арын 7 отог, Өврийн 5 отгоос бүрдэж байсан ба Арын 7 отгийг түүний хөвгүүн хэн өвлөн захирч байсан бэ?
A.
Гэрсэнз
B.
Алчуболд
C.
Агваржин
D.
Боди-Алаг
E.
Гүнбилэг
- Далай лам: Өдгөө шарын шашны тэргүүнээр XIV Далай лам Данзанжамц заларч буй бөгөөд 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Далай ламын бүх дүр Монголын түүхтэй ямар нэгэн сэжмээр холбогддог билээ.Тэгвэл Монголоос тодруулсан IV Далай ламын нэр хэн бэ?
A.
Намхайжамц
B.
Содномжамц
C.
Занабазар
D.
Ёндонжамц
E.
Нэйж тойн
Амарбаясгалант хийдийг хэзээ, хэний дурсгалд зориулан барьсан бэ?
A.
1748 онд Агваанжамбалданзан
B.
1586 онд Абтай сайн хан
C.
1727 онд Занабазар
D.
1577 онд Алтан хан
E.
1576 онд Түмэн засагт хаан
- Дараах ойлголтуудыг утгаар зөв харгалзуулна уу?
- Тод үсэг a. 1686 он
- Али гали үсэг b. 1648 он
- Соёмбо үсэг c. Аюуш гүүш
A.
1a, 2b, 3c
B.
1b, 2c, 3a
C.
1a, 2c, 3b
D.
1c, 2a, 3b
E.
1b, 2a, 3c
Халх Монголыг Манжийн харьяанд оруулах ёслол хэзээ, хаана болсон бэ?
A.
1686 онд Хүрэн бэлчир
B.
1640 онд Тарвагтайн Улаан бураа
C.
1691 онд Долоон нуурт
D.
1689 онд Ар элстэйд
E.
1636 онд Мүгдэнд
1655 онд өөрийн дүүгээ Манжийн хааны ордонд барьцаанд явуулсан хан хэн бэ?
A.
Субадай
B.
Гомбодорж
C.
Шолой
D.
Чахундорж
E.
Норов
“Буурын гэрээ”-гээр Оросын хаант улс ба Манж Чин улсын хилийн заагийг тогтоосноор Буриад монголчууд Оросын эзэнт улсын мэдэлд оржээ. Уг гэрээ хэдэн онд болсон бэ?
A.
1771 онд
B.
1630 онд
C.
1689 онд
D.
1607 онд
E.
1727 онд
1646 онд харьяат нараа дагуулан Халхын сэцэн хан Шолойг түшихээр ирсэн хүн хэн бэ?
A.
Сөнидийн Тэнгис ван
B.
Дэгдээхэй мэргэн ахай
C.
Доржжав
D.
Хо өрлөг
E.
Аюук хаан
Монгол улс тусгаар тогтнолоо алдсан дотоод шалтгаануудаас ИЛҮҮЦ нь аль вэ?
A.
Хагалан бутаргах бодлого явагдсан.
B.
Эрх мэдлийн хувиарлалт алдагдсан.
C.
Хувийг ашиг сонирхол ихэссэн.
D.
Өвөр зуураа өрсөлдөн тэмцэлдсэн.
E.
Их хааны сүр хүч буурсан.
Манжийн эсрэг Халх Монголд гарсан бослого тэмцэл хэрхэн эхэлсэн бэ?
A.
Амарсанаа цэргээ удирдаж бослого гаргаснаар
B.
Манжийн цэргийн жанжинг хороосноор
C.
Чингүнжав дайны талбараас босож, нутгийн зүг явснаар
D.
Сэвдэнбалжирыг Бээжинд дуудаж гэрийн хорионд хийснээр
E.
Манжийн цэрэг дайрч орж ирсэнээр
- Монголчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл хөдөлгөөнүүдийг он цагийн зөв дараалалд оруулсан хариултыг сонгоорой.
- Байлинга, Мялсэнгэ удирдсан бослого
- Цогдалайн удирдсан бослого
- Амарсанаа,Чингүнжав нарын удирдсан бослого
A.
1, 3, 2
B.
1, 2, 3
C.
2, 3, 1
D.
3, 1, 2
E.
3, 2, 1
1911 оны хувьсгалаар Жавзандамба хутагтыг Монгол улсын хаанд залахдаа ямар цол өргөмжилсөн бэ?
A.
Монгол улсын Түмэн наст Их хаанаар
B.
Монгол улсын хэмжээгүй эрхт хаанаар
C.
Хэмжээт цаазат шашин төрийг хослон баригч Богд хаанаар
D.
Монгол улсын их хаанаар
E.
Монгол улсын шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хаанаар
1913 онд “Монгол улсын хязгаарын доторх олон зүйлийн уурхайг нээн шийтгэх дүрэм хэмжээ”-г батлав. Дүрэмд зааснаар олборлосон цагаан алт, очир алмас, эрдэнийн чулууны орлогын хэдэн хувийг татварлах болсон бэ?
A.
30-60%
B.
5-10%
C.
10-15%
D.
20-30%
E.
20-50%
Хужирбуланд цэргийн сургуулийг хэдэн онд байгуулсан бэ?
A.
1913 он
B.
1914 он
C.
1915 он
D.
1918 он
E.
1912 он
- 1912 онд Монгол цэргүүд Улиастайг чөлөөлжээ. Уг оныг билгийн тоололд шилжүүлнэ үү
Доорх өгөгдлийг ашиглаж бодоорой.
Аргын оныг билгийн жилд шилжүүлэх арга |
Махбодь жил |
Гал |
Шороо |
Төмөр |
Ус |
Мод |
Аргын оныг билгийн жилд шилжүүлэхдээ тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ноогдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харьяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно. |
Туулай |
1 |
13 |
25 |
37 |
49 |
Луу |
50 |
2 |
14 |
26 |
38 |
|
Могой |
51 |
3 |
15 |
27 |
39 |
|
Морь |
40 |
52 |
4 |
16 |
28 |
|
Хонь |
41 |
53 |
5 |
17 |
29 |
|
Бич |
30 |
42 |
54 |
6 |
18 |
|
Тахиа |
31 |
43 |
55 |
7 |
19 |
|
Нохой |
20 |
32 |
44 |
56 |
8 |
|
Гахай |
21 |
33 |
45 |
57 |
9 |
|
Хулгана |
10 |
22 |
34 |
46 |
58 |
|
Үхэр |
11 |
23 |
35 |
47 |
59 |
|
Бар |
60 |
12 |
24 |
36 |
48 |
A.
XIV жарны усан бар жил
B.
XIV жарны усан хулгана жил
C.
XV жарны усан гахай жил
D.
XV жарны усан хулгана жил
E.
XVII жарны усан нохой жил
Ардын засгийн газрын бүтцийг зөв тохируулсан нь аль вэ?
A.
Гадаад яам-С.Данзан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Пунцагдорж
B.
Гадаад яам-С.Данзан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Лосол
C.
Гадаад яам-Д.Бодоо, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Н.Магсаржав
D.
Гадаад яам-С.Данзан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Догсом
E.
Гадаад яам-Х.Чойбалсан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Чагдаржав
Судар бичгийн хүрээлэн хэдэн онд байгуулагдсан бэ?
A.
1922 он
B.
1921 он
C.
1923 он
D.
1924 он
E.
1925 он
Ардын засгийн газраас 1922.01.25-нд “Эзэн хамжлагын харилцааг халах” түүхэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн гол ач холбогдол аль нь вэ?
A.
Улс орон цөөн хүний эрх мэдлээс ангижирсан.
B.
Ард олныг нийгмийн хүлээс, ноёдын мэдлээс салгаж чөлөөлсөн.
C.
Социализмыг байгуулах анхны алхам болсон.
D.
Засгийн бүх эрх ард түмний гарт бүрэн шилжсэн.
E.
Хамжлагад байсан бүх хүн баяжсан.
Анхдугаар үндсэн хуулийг хэдэн онд баталсан бэ?
A.
1992 он
B.
1960 он
C.
1924 он
D.
1940 он
E.
1922 он
1924 оны Үндсэн хууль боловсруулсан комиссын гишүүдийг олно уу
A.
Э.Ринчино, С.Данзан
B.
Ж.Цэвээн, Ч.Бат-Очир
C.
Ч.Бат-Очир, Х.Чойбалсан
D.
Б.Цэрэндорж, Ж.Цэвээн
E.
Н.Магсаржав, Х.Чойбалсан
Шинэ эргэлтийн бодлогын агуулгад аль нь ХАМААРАХГҮЙ вэ?
A.
Социализмын үндэс суурийг байгуулах
B.
Хувийн хөдөлмөр худалдааг хөгжүүлэх
C.
Шашин шүтлэгийг бүрэн чөлөөтэй болгох
D.
Ардын засгийн газрийг бэхжүүлэх
E.
Үндэсний ардчилсан үзлийг чиг баримжаа болгох
1935 онд нийт хүн амын 5.6 хувь нь бичиг үсэгтэй байсан бол 1940 онд хэдэн хувь болж нэмэгдсэн бэ?
A.
20.8%
B.
40.1%
C.
15.7%
D.
39.1%
E.
30.8%
1935 оны 1 сард Япон улс БНМАУ-д халдаж эзэлсэн газар нутгийг олно уу
A.
Мэнэнгийн тал
B.
Байтаг Богд уул
C.
Хөлөн буйрын орчмын нутаг
D.
Алтайн өвөр бие
E.
Халхын сүм орчмын нутаг
Атар газрыг эзэмших II аян хэдэн онд эхэлсэн бэ?
A.
1959 он
B.
1961 он
C.
1956 он
D.
1976 он
E.
2008 он
БНМАУ, 1972 онд Япон улстай дипломат харилцаа тогтоожээ. Энэ онд дипломат харилцаа тогтоосны хэдэн жилийн ой болох вэ?
A.
51 жилийн ой
B.
59 жилийн ой
C.
48 жилийн ой
D.
61 жилийн ой
E.
58 жилийн ой
БНМАУ-тай дипломат харилцаа тогтоосон улс орнуудын он цагийг зөв тохируулсан нь аль вэ?
- Их Британи а. 1987 он
- Япон b. 1963 он
- АНУ c. 1972 он
A.
1c, 2a, 3b
B.
1a, 2b, 3c
C.
1a, 2c, 3b
D.
1b, 2c, 3a
E.
1b, 2a, 3c