Эрдэнэ зуу хийдийг хэн, хэзээ байгуулсан бэ?
A.
1748 онд Агваанжамбалданзан
B.
1577 онд Алтан хан
C.
1592 онд Нэйж тойн
D.
1586 онд Абтай сайн хан
E.
1648 онд Зая бандида Намхайжамц
- Дараах ойлголтуудыг утгаар зөв харгалзуулна уу?
- Тод үсэг А. 1686 он
- Али гали үсэг В. 1648 он
- Соёмбо үсэг С. Аюуш гүүш
A.
1С, 2А, 3В
B.
1А, 2В, 3С
C.
1А, 2С, 3В
D.
1В, 2С, 3А
E.
1В, 2А, 3С
1636 онд Өвөр Монголын ноёдын чуулган хаана болж, хэнийг Өвөр Монголын хаанд өргөмжилсөн бэ?
A.
- Хөх нуурт Энх-Амгаланг
B.
- Долоон нуурт Энх-Амгаланг
C.
- Бээжинд Абахайг
D.
- Бээжинд Нурхач
E.
- Мүгдэнд Абахайг
1655 онд өөрийн дүүгээ Манжийн хааны ордонд барьцаанд явуулсан хан хэн бэ?
A.
Шолой
B.
Гомбодорж
C.
Чахундорж
D.
Субадай
E.
Норов
Манж-Оросын “Нэрчү”-гийн гэрээгээр Орос улс Эрхүү,Түнхэний шивээ орчмын нутгийг хүн амын хамт харьяандаа оруулжээ. Уг гэрээ хэдэн онд болсон бэ?
A.
1607 онд
B.
1727 онд
C.
1689 онд
D.
1771 онд
E.
1681 онд
1646 онд харьяат нараа дагуулан Халхын сэцэн хан Шолойг түшихээр ирсэн хүн хэн бэ?
A.
Дэгдээхэй мэргэн ахай
B.
Сөнидийн Тэнгис ван
C.
Доржжав
D.
Хо өрлөг
E.
Хо өрлөг
XVII-XVIII зуунд Монгол улс тусгаар тогтнолоо алдсан гадаад шалгаануудаас аль нь илүүц вэ?
A.
Мин улсын хагалган бутаргах бодлого
B.
Монголын их хааны сүр хүч буурч эрх мэдлийн хуваарилалт алдагдсан
C.
Хойд талаас Орос улсын түрэмгийлэл
D.
Мин улсын Монголын ноёдыг дэмжих бодлого
E.
Зүүн урдаас Хойт Алтан улсын заналхийлэл
Манжийн эсрэг Халх Монголд гарсан бослого тэмцэл хэрхэн эхэлсэн бэ?
A.
Амарсанаа цэргээ удирдаж бослого гаргаснаар
B.
Манжийн цэргийн жанжинг хороосноор
C.
Чингүнжав дайны талбараас босож, нутгийн зүг явснаар
D.
Сэвдэнбалжирыг Бээжинд дуудаж гэрийн хорионд хийснээр
E.
Манжийн цэрэг дайрч орж ирсэнээр
- Монголчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл хөдөлгөөнүүдийг зөв дараалалд оруулсан нь аль вэ?
- Тогтох тайжийн удирдсан бослого
- Лувсанданзангийн удирдсан бослого
- Онолтын удирдсан бослого
A.
2, 1, 3
B.
1, 2, 3
C.
3, 2, 1
D.
2, 3, 1
E.
3, 1, 2
1911 оны хувьсгалаар Жавзандамба хутагтыг Монгол улсын хаанд залахдаа ямар цол өргөмжилсөн бэ?
A.
Монгол улсын шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хаанаар
B.
Монгол улсын хэмжээгүй эрхт хаанаар
C.
Хэмжээт цаазат Богд хаанаар
D.
Монгол улсын их хаанаар
E.
Монгол улсын Түмэн наст Их хаанаар
1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ уг оныг билгийн тоололд шилжүүлнэ үү?
Доорх өгөгдлийг ашиглаж бодоорой.
Аргын оныг билгийн тоололд шилжүүлэх арга |
Махбодь жил |
Гал |
Шороо |
Төмөр |
Ус |
Мод |
Аргын оныг билгийн жилд шилжүүлэхдээ тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ноогдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харьяалах жарны дугаар гарна.Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно. |
Туулай |
1 |
13 |
25 |
37 |
49 |
Луу |
50 |
2 |
14 |
26 |
38 |
|
Могой |
51 |
3 |
15 |
27 |
39 |
|
Морь |
40 |
52 |
4 |
16 |
28 |
|
Хонь |
41 |
53 |
5 |
17 |
29 |
|
Бич |
30 |
42 |
54 |
6 |
18 |
|
Тахиа |
31 |
43 |
55 |
7 |
19 |
|
Нохой |
20 |
32 |
44 |
56 |
8 |
|
Гахай |
21 |
33 |
45 |
57 |
9 |
|
Хулгана |
10 |
22 |
34 |
46 |
58 |
|
Үхэр |
11 |
23 |
35 |
47 |
59 |
|
Бар |
60 |
12 |
24 |
36 |
48 |
A.
XV жарны төмөр гахай жил
B.
XVI жарны шороон тахиа жил
C.
XIV жарны модон гахай жил
D.
XVII жарны шороон бич жил
E.
XV жарны модон бар жил
Хужирбуланд цэргийн сургуулийг хэдэн онд байгуулсан бэ?
A.
1913 он
B.
1914 он
C.
1915 он
D.
1918 он
E.
1912 он
1913 онд “Монгол улсын хязгаарын доторх олон зүйлийн уурхайг нээн шийтгэх дүрэм хэмжээ”-г батлав. Дүрэмд зааснаар олборлосон чулуун нүүрсний орлогын хэдэн хувийг татварлах болсон бэ?
A.
20-50%
B.
10-15%
C.
10-20%
D.
5-10%
E.
30-50%
Ардын засгийн газрын бүтцийг зөв тохируулсан нь аль вэ?
A.
- Гадаад яам-С.Данзан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Пунцагдорж
B.
- Гадаад яам-С.Данзан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Лосол
C.
- Гадаад яам-Д.Бодоо, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Н.Магсаржав
D.
- Гадаад яам-С.Данзан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Догсом
E.
- Гадаад яам-Х.Чойбалсан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Чагдаржав
Ардын засгийн газрын анхны бага сургууль хэдэн онд байгуулагдсан бэ?
A.
1925 он
B.
1923 он
C.
1921 он
D.
1924 он
E.
1922 он
Ардын засгийн газраас 1922.1.25-нд “Эзэн хамжлагын харилцааг халах” түүхэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн гол ач холбогдол аль нь вэ?
A.
Социализмыг байгуулах анхны алхам болсон.
B.
Ард олныг нийгмийн хүлээс,ноёдын мэдлээс салгаж чөлөөлсөн.
C.
Улс орон цөөн хүний эрх мэдлээс ангижирсан.
D.
Засгийн бүх эрх ард түмний гарт бүрэн шилжсэн.
E.
Хамжлагад байсан бүх хүн баяжсан.
VIII Богд хаан хэдэн онд таалал төгссөн бэ?
A.
1923 он
B.
1928 он
C.
1926 он
D.
1924 он
E.
1921 он
1924 оны Үндсэн хууль боловсруулах комиссын гишүүдийг олно уу
A.
- Б.Цэрэндорж, Ж.Цэвээн
B.
- Ж.Цэвээн, Ч.Бат-Очир
C.
Ч.Бат-Очир, Х.Чойбалсан
D.
- Э.Ринчино, С.Данзан
E.
- Н.Магсаржав, Х.Чойбалсан
1932 оны 6-р сарын 29-30 хуралдсан МАХН-ын ТХ, хянан байцаах Төв Комиссын хамтарсан III бүгд хурлаар баталсан “Шинэ эргэлтийн бодлого”-ын ерөнхий агуулга аль вэ?
A.
Зүүнтний алдаатай бодлогын уршгаар бий болсон сөрөг үр дагаварыг засах.
B.
Эдийн засгийг сэргээн хөгжүүлэх.
C.
Төрийн байгууламжийг өөрчлөх.
D.
Улс орны батлан хамгаалах хүчийг нэмэгдүүлэх
E.
Төр намын байгуулгыг урвагчдаас цэвэрлэх
1935 онд нийт хүн амын 5,6 хувь нь бичиг үсэгтэй байсан бол 1940 онд хэдэн хувь болж нэмэгдсэн бэ?
A.
30,8%
B.
40,1%
C.
15,7%
D.
39,1%
E.
20,8%
1936 оны 3-р сарын 12-нд БНМАУ, ЗСБНХУ-н хооронд “Харилцан туслалцах Протокол”-ыг Улаанбаатар хотноо байгуулжээ. Уг “Протокол”-ын гол агуулга аль нь вэ?
A.
Хоёр улсын хилийг шинээр тогтоох
B.
Эдийн засгийн салбарт хамтран ажиллах
C.
Японд довтолж түүний түрэмгийллийг зогсоох
D.
Гурав дахь этгээд хэн нэгэнд нь халдан довтолбол харилцан туслалцах
E.
Хоёр улс хамтран Хятадын эсрэг довтлох
Атар газрыг эзэмших II аян хэдэн онд эхэлсэн бэ?
A.
1956 он
B.
1961 он
C.
1976 он
D.
1959 он
E.
2008 он
БНМАУ, 1963 онд Австри улстай дипломат харилцаа тогтоожээ.Энэ жил дипломат харилцаа тогтоосны хэдэн жилийн ой вэ?
A.
61 жилийн ой
B.
60 жилийн ой
C.
50 жилийн ой
D.
51 жилийн ой
E.
59 жилийн ой
- БНМАУ-тай дипломат харилцаа тогтоосон улс орнуудын он цагийг зөв тохируулсан нь аль вэ?
- Их Британи А. 1987 он
- Япон В. 1963 он
- АНУ С. 1972 он
A.
1А, 2С, 3В
B.
1А, 2В, 3С
C.
1В, 2С, 3А
D.
1С, 2А, 3В
E.
1В, 2А, 3С
Ховд дахь Багшийн Дээд сургуулийн хэсэг залуу багш оюутнууд Монголд анх удаа олон нийтийг хамарсан жагсаалыг хэзээ зохион байгуулсан бэ?
A.
1990 оны 1 сарын 21
B.
1989 оны 12 сарын 9
C.
1990 оны 2 сарын 18
D.
1989 оны 12 сарын 7
E.
1990 оны 3 сарын 7
Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан хаана болсон бэ?
A.
Ялалтын талбайд
B.
Үйлдвэрчний соёлын төвд
C.
Сүхбаатарын талбайд
D.
МАХН-ын төв байрны урд
E.
Залуучуудын соёлын төвийн үүдэнд
Цэгийн оронд тохирох үгийг сонгон уу
1992 шинэ Үндсэн хуулиар Ардчилал, хууль ёсыг хамгаалах дээд байгуулга ...................... хэмээх цоо шинэ байгуулгыг бий болгов.
A.
Үндсэн хуулийн Цэц
B.
Авилгалтай тэмцэх газар
C.
Хүний эрхийн үндэсний комисс
D.
Тагнуулын ерөнхий газар
E.
Хууль зүй дотоод хэргийн яам
Шинэ үндсэн хуулийн дагуу 1992 оны 6-р сард бүх нийтийн чөлөөт ардчилсан сонгууль 2 дахь удаагаа явагдав. Энэ сонгуульд аль нам ялж, хэдэн суудал авсан бэ?
A.
Монгол Ардын Хувьсгалт Нам ялж, 70 суудал
B.
Монголын Социал Демакрат Нам ялж, 50 суудал
C.
Монгол Ардын Хувьсгалт Нам ялж, 50 суудал
D.
Ардчилсан холбоо эвсэл ялж, 70 суудал
E.
Ардчилсан нам ялж, 50 суудал
Хэдэн онд “Монголын нууц товчоо” зохиогдсоны 750-н жилийн ойг тэмдэглэсэн бэ?
A.
1980 онд
B.
1995 онд
C.
1994 онд
D.
1990 онд
E.
1985 онд
Ардчилсан хувьсгалын дараагаар түүх судлалын шинэчлэл эрчимтэй өрнөж, олон арван түүхийн бүтээл гарч байсан бөгөөд судалгааны түвшинд бичигдэж, 2003 онд нийтийн хүртээл болсон бүтээл аль нь вэ?
A.
Монголын түүхийн дээж бичиг
B.
Зарлигаар тогтоосон Монгол улсын шастир
C.
Монгол улсын түүх 5-н боть
D.
Монголын нууц товчоо
E.
Монголын товч түүх
2002 онд Монгол улсын гадаад харилцаанд болсон онцлог үйл явдал аль нь вэ?
A.
Японы ерөнхий сайд Тошку Кайфу айлчлав
B.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн К.Аннан айлчлав.
C.
АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш айлчлав.
D.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин айлчлав.
E.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлав.
Хүний эрх, эрх чөлөөг хангаж үндсэн хуульт байдлыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэглийг сахин дээдэлж, төрөө бэхжүүлж улс төрийн тогтвортой байдлыг хангах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын аль чиглэлд хамаарах вэ?
A.
Хүний аюулгүй байдлыг хангах
B.
Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах
C.
Дотоод аюулгүй байдлыг хангах
D.
Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах
E.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах
Палеолитын доод шатны үргэлжилсэн цаг хугацаа аль нь вэ?
A.
100000-40000 жилийн өмнө
B.
8000-НТӨ III мянган
C.
12000-8000 жилийн өмнө
D.
800000-100000 жилийн өмнө
E.
НТӨ III мянганаас- НТӨ IV зуун
Дунд палеолитын үеийн гол нээлт аль нь вэ?
A.
Урлагийн үүсэл тавигдав.
B.
Газар тариалан эрхлэв.
C.
Гал эзэмшив.
D.
Мал аж ахуй үүсэв.
E.
Чулуугаар анхны зэвсэг хийв.
- Хүснэгт доторх асуултын тэмдгийн оронд тохирох үгийг олоорой
Үе |
Гол нээлт |
Палеолитын доод үе |
Үлдэц, цуулдас |
Неолитын үе |
? |
A.
Зүймэл зэвсэг
B.
Шидэгч жад
C.
Ваар сав
D.
Төмөр зэвсэг
E.
Гал
Хүрлийн үе, түрүү төмрийн үеийн хүмүүс оршуулгын дурсгал үлдээдэг байжээ. Ийм зориулалттай “Дөрвөлжин булш ” хэмээх дурсгал Монгол орны аль хэсгээр тархсан байдаг вэ?
A.
Төв болон баруун хэсгээр
B.
Зүүн болон төвийн хэсгээр
C.
Баруун болон зүүн хэсгээр
D.
Зүүн болон хойд хэсгээр
E.
Баруун болон хойд хэсгээр
- Цэгийн оронд тохирох утгыг олно уу
Хүрлийн үе түрүү төмрийн үед нүүдэлчдийн нийгэм соёл, аж ахуйн цогц тогтолцоо бүрэлдэж...................... бий болов.
A.
Суурин иргэншил
B.
Нүүдлийн иргэншил
C.
Төрт улс
D.
Овог
E.
Хотжилт
Хань улс Хүннү гүрнийг эн чацуу хүчирхэг болохыг зөвшөөрч “Энх ургийн гэрээ”-г хэдэн онд байгуулсан бэ?
A.
НТӨ 133 он
B.
НТӨ 206 он
C.
НТӨ 209 он
D.
НТӨ 198 он
E.
НТӨ 129 он
- Хүннү гүрний үед холбогдох түүхэн үйл явдлуудыг зөв дараалалд оруулсан нь аль вэ?
- Цинь улс Ордосыг эзлэн авав.
- Модунь шаньюй Хань улсын Гаоди хааныг бүслэв.
- Хань улс “Энх ургийн гэрээ”-г мөрдөхөөс татгалзаж, Хүннүгийн эсрэг дайтах бодлогод шилжив.
A.
3,2,1
B.
2,1,3
C.
3,1,2
D.
1,2,3
E.
1,3,2
330 онд Жужанчууд төрт улсаа байгуулжээ. Уг оныг зууны тоололд шилжүүлнэ үү
A.
III зууны I хагас
B.
III зууны II хагас
C.
IV зууны II хагас
D.
V зууны I хагас
E.
IV зууны I хагас