Оноо-2 Минут-1
C хувилбарын 31-р даалгавар

Монгол улс тусгаар тогтнолоо алдсан дотоод шалтгаануудаас ИЛҮҮЦ нь аль вэ?         

  • A.

    Хагалан бутаргах бодлого явагдсан.

  • B.

    Эрх мэдлийн хувиарлалт алдагдсан.

  • C.

    Хувийг ашиг сонирхол ихэссэн.

  • D.

    Өвөр зуураа өрсөлдөн тэмцэлдсэн.

  • E.

    Их хааны сүр хүч буурсан.  

Оноо-1 Минут-1
C хувилбарын 32-р даалгавар

Манжийн эсрэг Халх Монголд гарсан бослого тэмцэл хэрхэн эхэлсэн бэ?         

  • A.

    Амарсанаа цэргээ удирдаж бослого гаргаснаар      

  • B.

    Манжийн цэргийн жанжинг хороосноор

  • C.

    Чингүнжав дайны талбараас босож, нутгийн зүг явснаар

  • D.

    Сэвдэнбалжирыг Бээжинд дуудаж гэрийн хорионд хийснээр

  • E.

    Манжийн цэрэг дайрч орж ирсэнээр

Оноо-2 Минут-1
C хувилбарын 33-р даалгавар

  1. Монголчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл хөдөлгөөнүүдийг он цагийн зөв дараалалд оруулсан хариултыг сонгоорой.                                                   
  1. Байлинга, Мялсэнгэ удирдсан бослого
  2. Цогдалайн удирдсан бослого
  3. Амарсанаа,Чингүнжав нарын удирдсан бослого

  • A.

    1, 3, 2

  • B.

    1, 2, 3

  • C.

    2, 3, 1

  • D.

    3, 1, 2

  • E.

    3, 2, 1

Оноо-1 Минут-1
C хувилбарын 34-р даалгавар

1911 оны хувьсгалаар Жавзандамба хутагтыг Монгол улсын хаанд залахдаа ямар цол өргөмжилсөн бэ?                                                                                                       

  • A.

    Монгол улсын Түмэн наст Их хаанаар

  • B.

    Монгол улсын хэмжээгүй эрхт хаанаар

  • C.

    Хэмжээт цаазат шашин төрийг хослон баригч Богд хаанаар

  • D.

    Монгол улсын их хаанаар

  • E.

    Монгол улсын шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хаанаар

Оноо-1 Минут-1
C хувилбарын 35-р даалгавар

1913 онд “Монгол улсын хязгаарын доторх олон зүйлийн уурхайг нээн шийтгэх дүрэм хэмжээ”-г батлав. Дүрэмд зааснаар олборлосон цагаан алт, очир алмас, эрдэнийн чулууны орлогын хэдэн хувийг татварлах болсон бэ?                                           

  • A.

    30-60%            

  • B.

    5-10%             

  • C.

    10-15%            

  • D.

    20-30%           

  • E.

    20-50%    

Оноо-1 Минут-1
C хувилбарын 36-р даалгавар

Хужирбуланд цэргийн сургуулийг хэдэн онд байгуулсан бэ?                                 

  • A.

    1913 он           

  • B.

    1914 он                

  • C.

    1915 он             

  • D.

    1918 он               

  • E.

    1912 он   

Оноо-2 Минут-1
C хувилбарын 37-р даалгавар

  1. 1912 онд Монгол цэргүүд Улиастайг чөлөөлжээ. Уг оныг билгийн тоололд шилжүүлнэ үү                                                                      

                Доорх өгөгдлийг ашиглаж бодоорой.

Аргын оныг билгийн жилд шилжүүлэх арга

Махбодь

жил

Гал

Шороо

Төмөр

Ус

Мод

Аргын оныг билгийн жилд шилжүүлэхдээ тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ноогдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харьяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно.

Туулай

1

13

25

37

49

Луу

50

2

14

26

38

Могой

51

3

15

27

39

Морь

40

52

4

16

28

Хонь

41

53

5

17

29

Бич

30

42

54

6

18

Тахиа

31

43

55

7

19

Нохой

20

32

44

56

8

Гахай

21

33

45

57

9

Хулгана

10

22

34

46

58

Үхэр

11

23

35

47

59

Бар

60

12

24

36

48

  • A.

    XIV жарны усан бар жил

  • B.

    XIV жарны усан хулгана жил

  • C.

    XV жарны усан гахай жил

  • D.

    XV жарны усан хулгана жил

  • E.

    XVII жарны усан нохой жил

Оноо-2 Минут-1
C хувилбарын 38-р даалгавар

Ардын засгийн газрын бүтцийг зөв тохируулсан нь аль вэ?                                  

  • A.

    Гадаад яам-С.Данзан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Пунцагдорж 

  • B.

    Гадаад яам-С.Данзан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Лосол

  • C.

    Гадаад яам-Д.Бодоо, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Н.Магсаржав

  • D.

    Гадаад яам-С.Данзан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Догсом

  • E.

    Гадаад яам-Х.Чойбалсан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Чагдаржав 

Оноо-1 Минут-1
C хувилбарын 39-р даалгавар

Судар бичгийн хүрээлэн хэдэн онд байгуулагдсан бэ?                                          

  • A.

    1922 он          

  • B.

    1921 он           

  • C.

    1923 он            

  • D.

    1924 он          

  • E.

    1925 он

Оноо-2 Минут-1
C хувилбарын 40-р даалгавар

Ардын засгийн газраас 1922.01.25-нд “Эзэн хамжлагын харилцааг халах” түүхэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн гол ач холбогдол аль нь вэ?                        

  • A.

    Улс орон цөөн хүний эрх мэдлээс ангижирсан.

  • B.

    Ард олныг нийгмийн хүлээс, ноёдын мэдлээс салгаж чөлөөлсөн.

  • C.

    Социализмыг байгуулах анхны алхам болсон.

  • D.

    Засгийн бүх эрх ард түмний гарт бүрэн шилжсэн.

  • E.

    Хамжлагад байсан бүх хүн баяжсан.  

Оноо-1 Минут-1
C хувилбарын 41-р даалгавар

Анхдугаар үндсэн хуулийг хэдэн онд баталсан бэ?                                                

  • A.

    1992 он      

  • B.

    1960 он       

  • C.

    1924 он              

  • D.

    1940 он        

  • E.

    1922 он

Оноо-1 Минут-1
C хувилбарын 42-р даалгавар

1924 оны Үндсэн хууль боловсруулсан комиссын гишүүдийг олно уу                   

  • A.

    Э.Ринчино, С.Данзан    

  • B.

    Ж.Цэвээн, Ч.Бат-Очир

  • C.

    Ч.Бат-Очир, Х.Чойбалсан

  • D.

    Б.Цэрэндорж, Ж.Цэвээн

  • E.

    Н.Магсаржав, Х.Чойбалсан

Оноо-1 Минут-1
C хувилбарын 43-р даалгавар

Шинэ эргэлтийн бодлогын агуулгад аль нь ХАМААРАХГҮЙ вэ?                           

  • A.

    Социализмын үндэс суурийг байгуулах

  • B.

    Хувийн хөдөлмөр худалдааг хөгжүүлэх

  • C.

    Шашин шүтлэгийг бүрэн чөлөөтэй болгох

  • D.

    Ардын засгийн газрийг бэхжүүлэх

  • E.

    Үндэсний ардчилсан үзлийг чиг баримжаа болгох

Оноо-2 Минут-1
C хувилбарын 44-р даалгавар

1935 онд нийт хүн амын 5.6 хувь нь бичиг үсэгтэй байсан бол 1940 онд хэдэн хувь болж нэмэгдсэн бэ?                                                                                                   

  • A.

    20.8%          

  • B.

    40.1%         

  • C.

    15.7%            

  • D.

    39.1%                

  • E.

    30.8%  

Оноо-1 Минут-1
C хувилбарын 45-р даалгавар

1935 оны 1 сард Япон улс БНМАУ-д халдаж эзэлсэн газар нутгийг олно уу        

  • A.

    Мэнэнгийн тал          

  • B.

    Байтаг Богд уул     

  • C.

    Хөлөн буйрын орчмын нутаг

  • D.

    Алтайн өвөр бие       

  • E.

    Халхын сүм орчмын нутаг

Оноо-1 Минут-1
C хувилбарын 46-р даалгавар

Атар газрыг эзэмших II аян хэдэн онд эхэлсэн бэ?  

  • A.

    1959 он         

  • B.

    1961 он           

  • C.

    1956 он             

  • D.

    1976 он             

  • E.

    2008 он   

Оноо-2 Минут-1
C хувилбарын 47-р даалгавар

БНМАУ, 1972 онд Япон улстай дипломат харилцаа тогтоожээ. Энэ онд дипломат харилцаа тогтоосны хэдэн жилийн ой болох вэ?                                                    

  • A.

    51 жилийн ой                    

  • B.

    59 жилийн ой                    

  • C.

    48 жилийн ой

  • D.

    61 жилийн ой                     

  • E.

    58 жилийн ой

Оноо-2 Минут-2
C хувилбарын 48-р даалгавар

БНМАУ-тай дипломат харилцаа тогтоосон улс орнуудын он цагийг зөв тохируулсан нь аль вэ?

  1. Их Британи                                              а. 1987 он 
  2. Япон                                                         b. 1963 он
  3. АНУ                                                          c. 1972 он

                                                                                                                        

  • A.

    1c, 2a, 3b

  • B.

    1a, 2b, 3c

  • C.

    1a, 2c, 3b

  • D.

    1b, 2c, 3a

  • E.

    1b, 2a, 3c

Оноо-1 Минут-1
C хувилбарын 49-р даалгавар

Монголын ардчилсан холбооны анхны цуглаан хэзээ болсон бэ?                       

  • A.

    1989 оны 12 сарын 09      

  • B.

    1990 оны 02 сарын 18        

  • C.

    1989 оны 12 сарын 10      

  • D.

    1990 оны 01 сарын 21      

  • E.

    1990 оны 03 сарын 07

Оноо-2 Минут-1
C хувилбарын 50-р даалгавар

Ардчилсан хүчнийхэн 1990.03.08-ны орой мэдэгдэл гаргахдаа ямар шаардлагыг гол болгож тавьсан бэ?                                                                                                   

  • A.

    МАХН-ын үйл ажиллагааг төрөөс ангид байлгах

  • B.

    МАХН-ын үйл ажиллагааг зогсоох

  • C.

    МАХН-ын аппаратыг төрийн ордноос гаргах 

  • D.

    МАХН-ын түүхийг үнэн бодитой шинэчлэн боловсруулах

  • E.

    МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог огцруулах

Оноо-1 Минут-1
C хувилбарын 51-р даалгавар

1992 оны Үндсэн хуулиар Ардчилал, хууль ёсыг хамгаалах дээд байгуулга ...................... хэмээх цоо шинэ байгуулгыг бий болгов.                                                                    

  • A.

    Тагнуулын ерөнхий газар

  • B.

    Авилгалтай тэмцэх газар

  • C.

    Хүний эрхийн үндэсний комисс

  • D.

    Үндсэн хуулийн Цэц

  • E.

    Хууль зүй дотоод хэргийн яам

Оноо-1 Минут-1
C хувилбарын 52-р даалгавар

Шинэ үндсэн хуулийн дагуу  1992 оны 6 дугаар сард бүх нийтийн чөлөөт ардчилсан сонгууль 2 дахь удаагаа явагдав. Энэ сонгуульд аль нам ялж, хэдэн суудал авсан бэ?    

  • A.

    Монгол ардын хувьсгалт нам ялж,  50 суудал

  • B.

    Монголын социал демакрат нам ялж, 50 суудал

  • C.

    Монгол ардын хувьсгалт нам ялж,  70 суудал

  • D.

    Монголын уламжлалын нэгдсэн нам ялж, 1 суудал

  • E.

    Ардчилсан нам ялж, 50 суудал

Оноо-1 Минут-1
C хувилбарын 53-р даалгавар

Мэгжид Жанрайсиг шүтээнийг бүтээн залах ажлыг Ерөнхийлөгчийн зарлигаар гүйтэтгэж, хэдэн оны намар Гандантэгчинлэн хийдэд залсан бэ?                        

  • A.

    2000 он         

  • B.

    1997 он         

  • C.

    2003 он        

  • D.

    2007 он        

  • E.

    1996 он

Оноо-2 Минут-1
C хувилбарын 54-р даалгавар

Ардчилсан хувьсгалын дараагаар түүх судлалын шинэчлэл эрчимтэй өрнөж, олон арван түүхийн бүтээл гарч байсан бөгөөд судалгааны түвшинд бичигдэж, 2003 онд нийтийн хүртээл болсон бүтээл аль нь вэ?                                                             

  • A.

    Монголын нууц товчоо  

  • B.

    Зарлигаар тогтоосон Монгол улсын шастир

  • C.

    Монголын түүхийн дээж бичиг

  • D.

    Монгол улсын түүх 5 боть

  • E.

    Монголын товч түүх

Оноо-1 Минут-1
C хувилбарын 55-р даалгавар

2014 онд Монгол улсын гадаад харилцаанд болсон онцлог үйл явдал аль вэ? 

  • A.

    АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш айлчлав. 

  • B.

    Японы ерөнхий сайд Тошку Кайфу айлчлав.

  • C.

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлав.

  • D.

    НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга К.Аннан айлчлав.

  • E.

    Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал анх удаа батлагдав.

Оноо-1 Минут-1
C хувилбарын 56-р даалгавар

Хүний эрх, эрх чөлөөг хангаж үндсэн хуульт байдлыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрөө бэхжүүлж улс төрийн тогтвортой байдлыг хангах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын  аль чиглэлд хамаарах вэ?                                                                                         

  • A.

    Мэдээллийн аюулгүй байдлыг хангах

  • B.

    Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах

  • C.

    Хүний аюулгүй байдлыг хангах

  • D.

    Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах

  • E.

    Дотоод аюулгүй байдлыг хангах

Оноо-1 Минут-1
D хувилбарын 1-р даалгавар

Мезолитын үеийн үргэлжилсэн цаг хугацаа аль нь вэ?                                             

  • A.

    800000-100000 жилийн өмнө

  • B.

    12000-8000 жилийн өмнө

  • C.

    8000-НТӨ III мянган

  • D.

    40000-12000 жилийн өмнө

  • E.

    100000-40000 жилийн өмнө

Оноо-2 Минут-2
D хувилбарын 2-р даалгавар

Мезолитын үеийн гол нээлт аль нь вэ?

  • A.

    Урлагийн үүсэл     

  • B.

    Жад

  • C.

    Нум сум             

  • D.

    Гал

  • E.

    Чулуун зэвсэг

Оноо-1 Минут-1
D хувилбарын 3-р даалгавар

Хүснэгт доторх асуултын тэмдгийн оронд тохирох үгийг олоорой                       

Үе

Дурсгал

Палеолит

Нарийн голын бууц суурин

Неолит

?

  • A.

    Ярх уулын дархны газар        

  • B.

    Тамсагбулагийн суурин          

  • C.

    Мойлтын ам

  • D.

    Цагаан агуй                             

  • E.

    Оцон мааньт

Оноо-1 Минут-1
D хувилбарын 4-р даалгавар

Хүрлийн үе, түрүү төмрийн үеийн хүмүүс тахилга ба оршуулгын томоохон байгууламж босгодог байжээ. Ийм зориулалттай “Хиргисүүр” хэмээх байгууламж Монгол орны аль хэсгээр тархсан байдаг вэ?                                                                                

  • A.

    Баруун болон зүүн хэсгээр    

  • B.

    Зүүн болон төв хэсгээр

  • C.

    Төв болон баруун хэсгээр      

  • D.

    Зүүн болон хойд хэсгээр

  • E.

    Зүүн болон өмнөд хэсгээр   

Оноо-1 Минут-1
D хувилбарын 5-р даалгавар

Цэгийн оронд тохирох үгийг бичнэ үү

НТӨ II мянганд нүүдлийн мал аж ахуй бие даахтай зэрэгцэн технологийн бас нэгэн дэвшил гарсан нь.....................байв.                                                                           

  • A.

    Ялтсан хутга    

  • B.

    Чулуун зэвсэг   

  • C.

    Зээтүү

  • D.

    Төмөр зэвсэг   

  • E.

    Зүймэл зэвсэг  

Оноо-1 Минут-1
D хувилбарын 6-р даалгавар

Хань улс “Энх ургийн гэрээ” мөрдөхөөс татгалзаж Хүннүгийн эсрэг дайтах бодлогод хэдэн оноос шилжсэн бэ?                                                                         

  • A.

    НТӨ 141 он                        

  • B.

    НТӨ 176 он               

  • C.

    НТӨ 133 он

  • D.

    НТӨ 198 он                        

  • E.

    НТӨ 121 он  

Оноо-2 Минут-2
D хувилбарын 7-р даалгавар

Хүннү гүрний үед холбогдох түүхэн үйл явдлуудыг зөв дараалалд оруулсан нь аль вэ?          

  1. “Энх ургийн гэрээ”-г байгуулав.
  2. Цинь улс мөхөж, Хань улс байгуулагдав.
  3. Хүннүгийн вангууд болох Сютү, Хүнье нар ялагдаж, Хань улсад бууж өгөв.     

              

  • A.

    2,3,1              

  • B.

    1,2,3            

  • C.

    3,2,1           

  • D.

    2,1,3                

  • E.

    1,3,2

Оноо-1 Минут-1
D хувилбарын 8-р даалгавар

Сяньби улс задарсан 235 оныг зууны тоололд шилжүүлнэ үү                               

  • A.

    III зууны II хагас             

  • B.

    II зууны I хагас         

  • C.

    III зууны I хагас

  • D.

    II зууны II хагас             

  • E.

    I зууны I хагас     

Оноо-1 Минут-1
D хувилбарын 9-р даалгавар

Түрэгүүд Жужан улсад юугаар алба барьдаг байсан бэ?                                        

  • A.

    Давс

  • B.

    Мал

  • C.

    Торго

  • D.

    Ангийн арьс         

  • E.

    Төмөр

Оноо-1 Минут-1
D хувилбарын 10-р даалгавар

а,b жагсаалтыг ямар шалгуураар гаргасан бэ?                                                     

а.  Гиюй,              Таньшихуай,             Шэлүн

                 b. Буман,             Пэйло,                       Моюнчур   

  • A.

    Хаан суусан цаг хугацааны их багаар

  • B.

    Монгол нутагт тогтсон төрт улсуудыг үндэслэн байгуулагчдаар

  • C.

    Монгол нутагт тогтсон төрт улсуудын хаадын угсаа гарвалын ялгаагаар

  • D.

    Гадагш хийсэн аян дайны цар хэмжээгээр

  • E.

    Эцэг хүүгийн холбоогоор

Оноо-1 Минут-1
D хувилбарын 11-р даалгавар

Хятад сурвалжийн мэдээнд “Хүннү, Сяньби нар мод, яс сийлэн тэмдэглэж хол ойрын хэрэг явдлаа хүмүүст улируулан уламжилсан нь түүхч, төрийн түшмэдийн тэмдэглэл мэт болсон” гэж өгүүлжээ. Энэ мэдээнд хийсэн дүгнэлтүүдээс аль нь оновчтой вэ?                            

  • A.

    Хүннү, Сяньби нар бичиг үсэгтэй байсан бөгөөд хэрэг явдлаа тэмдэглэн үлдээдэг байжээ.

  • B.

    Хүннү, Сяньби нар мод сийлэхдээ гаргуун байжээ.

  • C.

    Хүннү, Сяньби нар Хятадтай адил төрийн түшмэдтэй байжээ.

  • D.

    Хүннү, Сяньби нарын төрийн түүхийг хятад түүхчид тусгайлан судалдаг байжээ.

  • E.

    Хүннү, Сяньби нар мод, ясан сийлбэрээр алдартай байжээ.   

Оноо-1 Минут-1
D хувилбарын 12-р даалгавар

Жужан улсад ямар шашин дэлгэрч улмаар төрийн шашин болсон бэ?                

  • A.

    Бурхны шашин             

  • B.

    Исламын шашин         

  • C.

    Манихейн шашин

  • D.

    Христийн шашин         

  • E.

    Үнэн алдартны шашин     

Оноо-1 Минут-1
D хувилбарын 13-р даалгавар

Монгол-Татар хоёр ханлигуудын хоорондын зөрчлийн шалтгаан аль нь вэ?      

  • A.

    Татарууд Монголчуудад дургуй байсан учраас

  • B.

    Татарууд Монголчууд биш учраас

  • C.

    Шашны зөрчлийн улмаас

  • D.

    Мал маллахад тохиромжтой бэлчээр нутгийн төлөөх тэмцэл

  • E.

    Татарууд хоёр хуваагдсан учраас

Оноо-2 Минут-2
D хувилбарын 14-р даалгавар

X-XII зууны Монгол улсын үндсэн нутаг аль нь вэ?                                              

  • A.

    Онон, Хэрлэн, Туул гурван голын эхээр

  • B.

    Хэрлэнгийн дунд урсгал, Сэлэнгэ голын саваар

  • C.

    Туул, Орхон голын саваар

  • D.

    Алтайн, Хангайн нурууг дамнан Эрчис гол хүртэлх нутаг

  • E.

    Хөлөн, Буйр нуурын орчмоор  

Нийт: 1,762