Оноо-2 Минут-1
B хувилбарын 47-р даалгавар

БНМАУ, 1963 онд Австри улстай дипломат харилцаа тогтоожээ.Энэ жил дипломат харилцаа тогтоосны хэдэн жилийн ой вэ?                                            

  • A.

    61 жилийн ой

  • B.

    60 жилийн ой

  • C.

    50 жилийн ой

  • D.

    51 жилийн ой

  • E.

    59 жилийн ой

Оноо-2 Минут-1
B хувилбарын 48-р даалгавар

  1. БНМАУ-тай дипломат харилцаа тогтоосон улс орнуудын он цагийг зөв тохируулсан нь аль вэ?                                                                                         
  1. Их Британи                                              А. 1987 он
  2. Япон                                                         В. 1963 он
  3. АНУ                                                          С. 1972 он

  • A.

    1А, 2С, 3В 

  • B.

    1А, 2В, 3С

  • C.

    1В, 2С, 3А

  • D.

    1С, 2А, 3В

  • E.

    1В, 2А, 3С

Оноо-1 Минут-1
B хувилбарын 49-р даалгавар

Ховд дахь Багшийн Дээд сургуулийн хэсэг залуу багш оюутнууд Монголд анх удаа олон нийтийг хамарсан жагсаалыг хэзээ зохион байгуулсан бэ?                

  • A.

    1990 оны 1 сарын 21 

  • B.

    1989 оны 12 сарын 9

  • C.

    1990 оны 2 сарын 18

  • D.

    1989 оны 12 сарын 7

  • E.

    1990 оны 3 сарын 7

Оноо-2 Минут-1
B хувилбарын 50-р даалгавар

Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан хаана болсон бэ?                                                                              

  • A.

    Ялалтын талбайд

  • B.

    Үйлдвэрчний соёлын төвд

  • C.

    Сүхбаатарын талбайд

  • D.

    МАХН-ын төв байрны урд

  • E.

    Залуучуудын соёлын төвийн үүдэнд

Оноо-1 Минут-1
B хувилбарын 51-р даалгавар

Цэгийн оронд тохирох үгийг сонгон уу

1992 шинэ Үндсэн хуулиар Ардчилал, хууль ёсыг хамгаалах дээд байгуулга ...................... хэмээх цоо шинэ байгуулгыг бий болгов.                                

  • A.

    Үндсэн хуулийн Цэц

  • B.

    Авилгалтай тэмцэх газар

  • C.

    Хүний эрхийн үндэсний комисс

  • D.

    Тагнуулын ерөнхий газар

  • E.

    Хууль зүй дотоод хэргийн яам

Оноо-1 Минут-1
B хувилбарын 52-р даалгавар

Шинэ үндсэн хуулийн дагуу  1992 оны 6-р сард бүх нийтийн чөлөөт ардчилсан сонгууль 2 дахь удаагаа явагдав. Энэ сонгуульд аль нам ялж, хэдэн суудал авсан бэ?                                                                                                                        

  • A.

    Монгол Ардын Хувьсгалт Нам ялж,  70 суудал

  • B.

    Монголын Социал Демакрат Нам ялж, 50 суудал

  • C.

    Монгол Ардын Хувьсгалт Нам ялж,  50 суудал

  • D.

    Ардчилсан холбоо эвсэл ялж, 70 суудал

  • E.

    Ардчилсан нам ялж, 50 суудал

Оноо-1 Минут-1
B хувилбарын 53-р даалгавар

Хэдэн онд “Монголын нууц товчоо” зохиогдсоны 750-н жилийн ойг тэмдэглэсэн бэ?

  • A.

    1980 онд 

  • B.

    1995 онд

  • C.

    1994 онд

  • D.

    1990 онд

  • E.

    1985 онд

Оноо-2 Минут-1
B хувилбарын 54-р даалгавар

Ардчилсан хувьсгалын дараагаар түүх судлалын шинэчлэл эрчимтэй өрнөж, олон арван түүхийн бүтээл гарч байсан бөгөөд судалгааны түвшинд бичигдэж, 2003 онд нийтийн хүртээл болсон бүтээл аль нь вэ?                          

  • A.

    Монголын түүхийн дээж бичиг

  • B.

    Зарлигаар тогтоосон Монгол улсын шастир

  • C.

    Монгол улсын түүх 5-н боть

  • D.

    Монголын нууц товчоо

  • E.

    Монголын товч түүх

Оноо-1 Минут-1
B хувилбарын 55-р даалгавар

2002 онд Монгол улсын гадаад харилцаанд болсон онцлог үйл явдал аль нь вэ?         

  • A.

    Японы ерөнхий сайд Тошку Кайфу айлчлав

  • B.

    НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн К.Аннан айлчлав.

  • C.

    АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш айлчлав.

  • D.

    ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин айлчлав.

  • E.

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлав.

Оноо-1 Минут-1
B хувилбарын 56-р даалгавар

Хүний эрх, эрх чөлөөг хангаж үндсэн хуульт байдлыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэглийг сахин дээдэлж, төрөө бэхжүүлж улс төрийн тогтвортой байдлыг хангах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын аль чиглэлд хамаарах вэ?                                                   

  • A.

    Хүний аюулгүй байдлыг хангах

  • B.

    Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах

  • C.

    Дотоод аюулгүй байдлыг хангах

  • D.

    Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах

  • E.

    Мэдээллийн аюулгүй байдлыг хангах

Оноо-1 Минут-1
C хувилбарын 1-р даалгавар

Палеолитын доод  шатны үргэлжилсэн цаг хугацаа аль нь вэ?                                

  • A.

    100000-40000 жилийн өмнө

  • B.

    8000-НТӨ III мянган

  • C.

    12000-8000 жилийн өмнө

  • D.

    800000-100000 жилийн өмнө

  • E.

    НТӨ III мянганаас- НТӨ IV зуун

Оноо-2 Минут-1
C хувилбарын 2-р даалгавар

Дунд палеолитын үеийн гол нээлт аль нь вэ?

  • A.

    Урлагийн үүсэл тавигдав.          

  • B.

    Газар тариалан эрхлэв.     

  • C.

    Гал эзэмшив.

  • D.

    Мал аж ахуй үүсэв.  

  • E.

    Чулуугаар анхны зэвсэг хийв.

Оноо-1 Минут-1
C хувилбарын 3-р даалгавар

  1. Хүснэгт доторх асуултын тэмдгийн оронд тохирох үгийг олоорой            

Үе

Гол нээлт

Палеолитын доод үе

Үлдэц, цуулдас

Неолитын үе

?

  • A.

    Зүймэл зэвсэг      

  • B.

    Шидэгч жад    

  • C.

    Ваар сав

  • D.

    Төмөр зэвсэг   

  • E.

    Гал

Оноо-1 Минут-1
C хувилбарын 4-р даалгавар

Хүрлийн үе, түрүү төмрийн үеийн хүмүүс оршуулгын дурсгал үлдээдэг байжээ. Ийм зориулалттай “Дөрвөлжин булш ” хэмээх дурсгал Монгол орны аль хэсгээр тархсан байдаг вэ?                                                                                                                   

  • A.

    Төв болон баруун хэсгээр

  • B.

    Зүүн болон төвийн хэсгээр

  • C.

    Баруун болон зүүн хэсгээр

  • D.

    Зүүн болон хойд хэсгээр

  • E.

    Баруун болон хойд хэсгээр

Оноо-1 Минут-1
C хувилбарын 5-р даалгавар

  1. Цэгийн оронд тохирох утгыг олно уу                                                                 

Хүрлийн үе түрүү төмрийн үед нүүдэлчдийн нийгэм соёл, аж ахуйн цогц тогтолцоо бүрэлдэж...................... бий болов. 

  • A.

    Суурин иргэншил                

  • B.

    Нүүдлийн иргэншил                       

  • C.

    Төрт улс

  • D.

    Овог  

  • E.

    Хотжилт

Оноо-1 Минут-1
C хувилбарын 6-р даалгавар

Хань улс Хүннү гүрнийг эн чацуу хүчирхэг болохыг зөвшөөрч “Энх ургийн гэрээ”-г хэдэн онд байгуулсан бэ?                                                                                         

  • A.

    НТӨ 133 он    

  • B.

    НТӨ 206 он    

  • C.

    НТӨ 209 он    

  • D.

    НТӨ 198 он    

  • E.

    НТӨ 129 он

Оноо-2 Минут-1
C хувилбарын 7-р даалгавар

  1. Хүннү гүрний  үед холбогдох түүхэн үйл явдлуудыг зөв дараалалд оруулсан нь аль вэ?                                                                                                           
  1. Цинь улс Ордосыг эзлэн авав.
  2. Модунь шаньюй Хань улсын Гаоди хааныг бүслэв.
  3. Хань улс “Энх ургийн гэрээ”-г мөрдөхөөс татгалзаж, Хүннүгийн эсрэг дайтах бодлогод шилжив.

  • A.

    3,2,1             

  • B.

    2,1,3                  

  • C.

    3,1,2                  

  • D.

    1,2,3                 

  • E.

    1,3,2

Оноо-1 Минут-1
C хувилбарын 8-р даалгавар

330 онд Жужанчууд төрт улсаа байгуулжээ. Уг оныг зууны тоололд шилжүүлнэ үү   

  • A.

    III зууны I хагас                   

  • B.

    III зууны II хагас             

  • C.

    IV зууны II хагас

  • D.

    V зууны I хагас                   

  • E.

    IV зууны I хагас

Оноо-1 Минут-1
C хувилбарын 9-р даалгавар

Дорнод аймгийн Хөх нуурийн Өгөөмөр хэмээх газраас төмөр дөрөө илрүүлсэн нь Монголд хамгийн эртнийх юм. Аль улсын үед хамаарах вэ?                                   

  • A.

    Сяньби

  • B.

    Хүннү

  • C.

    Жужан

  • D.

    Түрэг

  • E.

    Уйгур

Оноо-1 Минут-1
C хувилбарын 10-р даалгавар

  1. а,b жагсаалтыг ямар шалгуураар гаргасан бэ?                                               
  1. Хүннү, Сяньби, Жужан
  2. Түрэг, Уйгур, Киргиз

  • A.

    Угсаа гарвалын ялгаагаар

  • B.

    Оршин тогтносон он цагийн урт богиноор

  • C.

    Нийгмийн хөгжлийн түвшингийн ялгаагаар

  • D.

    Монгол болон Хятад нутагт оршиж байснаар нь

  • E.

    Нүүдэлчид болон суурин иргэншлээр нь

Оноо-1 Минут-1
C хувилбарын 11-р даалгавар

Хятадын төрийн түүх “Түүхэн тэмдэглэл”-д Хүннү нар “могой, нохой өдрийг эрхэмлэнэ” хэмээжээ. Энэ баримтад хийсэн дүгнэлтүүдээс аль нь илүү бодитой вэ?            

  • A.

    Түүхэн тэмдэглэл нь зөвхөн Хүннүгийн тухай  зохиол байжээ.

  • B.

    Тэд могой, нохойг эрхэмлэн шүтдэг байжээ.

  • C.

    Могой, нохой Хүннү нарын амьдралд чухал үүрэгтэй байжээ.

  • D.

    Хүннү нар 12 жил бүхий тооллын цагалбартай байжээ.

  • E.

    Хүннүчүүд гар урлалд могой, нохойг их дүрсэлдэг байжээ.

Оноо-1 Минут-1
C хувилбарын 12-р даалгавар

Уйгур улсад бурхны шашин дэлгэрч байсан боловч, Уйгурын хаад ямар шашныг ивээлдээ авч байсан бэ?                                                                                           

  • A.

    Бөөгийн шашин             

  • B.

    Исламын шашин               

  • C.

    Манихейн шашин 

  • D.

    Христийн шашин           

  • E.

    Бурхны шашин

Оноо-1 Минут-1
C хувилбарын 13-р даалгавар

Амбагай хаан охиноо Татарт хүргэж өгөхдөө баригдаж Алтан улсад хүргэгдэн цаазлуулжээ. Амбагай хааны төрийн бодлого аль нь вэ?                                      

  • A.

    Алтан улсыг эзлэн авах                 

  • B.

    Татар улсад дагаар орох

  • C.

    Татар улсыг эзлэн авах                   

  • D.

    Татар улсыг ивээлдээ авах

  • E.

    Эв нэгдлийг сахих

Оноо-2 Минут-1
C хувилбарын 14-р даалгавар

Монгол улсын хаадыг он цагийн дараалалд  зөв оруулсан нь аль вэ?                 

  • A.

    1. Хабул, Хотула, Амбагай, Тэмүжин 
  • B.

    1. Амбагай, Хотула, Есүхэй, Хабул
  • C.

    1. Хотула, Тэмүжин, Хабул, Амбагай
  • D.

    1. Хабул, Амбагай, Хотула, Тэмүжин
  • E.

    1. Тэмүжин, Амбагай, Хабул, Хотула
Оноо-2 Минут-1
C хувилбарын 15-р даалгавар

  1. Монгол аймаг улсуудыг газар нутагтай нь зөв тохируулсныг сонгоорой    
  1. Ойн иргэд                          a. Алтайн, Хангайн нурууг дамнан Эрчис мөрөн хүртэлх
  2. Найман улс                       b. Байгаль нуур, Баргужин төхөм, Горлог мөрний сав
  3. Мэргид                               c. Орхон голын адаг   

  • A.

    1b, 2a, 3c                  

  • B.

    1c, 2b, 3a                      

  • C.

    1b, 2c, 3a

  • D.

    1c, 2a, 3b                  

  • E.

    1a, 2b, 3c

Оноо-1 Минут-1
C хувилбарын 16-р даалгавар

Чингис хаанд нэгдэхээс дургүйцсэн Тайчууд, Мэргид, Хатагин, Салжиуд нар хэдэн онд Жамухыг “Гүр” хаанд өргөмжилсөн бэ?                                                                   

  • A.

    1189 он         

  • B.

    1206 он         

  • C.

    1203 он           

  • D.

    1201 он            

  • E.

    1179 он

Оноо-1 Минут-1
C хувилбарын 17-р даалгавар

Чингис хааны хишигтэн цэргийн үүргийг зөв тохируулсныг олно уу                      

  • A.

    Хэвтүүл-шөнийн манаа, Торгууд-өдрийн харуул, Хорчин- шадар цэрэг

  • B.

    Хэвтүүл-өдрийн манаа, Торгууд-шадар цэрэг, Хорчин- шөнийн манаа

  • C.

    Хэвтүүл-шөнийн манаа, Торгууд-шадар цэрэг, Хорчин- өдрийн манаа

  • D.

    Хэвтүүл-шадар цэрэг, Торгууд-шөнийн манаа, Хорчин- өдрийн манаа

  • E.

    Хэвтүүл-өдрийн манаа, Торгууд-шөнийн манаа, Хорчин- шадар цэрэг

Оноо-1 Минут-1
C хувилбарын 18-р даалгавар

Монголын Их Юань улсын нийслэл хотуудыг сонгоно уу.                                      

  • A.

    Марага, Тебриз               

  • B.

    Дайду, Шанду               

  • C.

    Султание, Хархорум

  • D.

    Аксу, Карши                     

  • E.

    Шанду, Багдад

Оноо-2 Минут-1
C хувилбарын 19-р даалгавар

Их Юань улсын захиргаанд байсан улс орнуудыг зөв тодорхойлсон нь аль вэ?

  • A.

    Иран, Ирак, Азербайжан, Армян             

  • B.

    Монгол, Иран, Афганистан, Бага Ази

  • C.

    Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Ази     

  • D.

    Турк, Афганистан, Перс, Араб

  • E.

    Хятад, Солонгос, Ирак, Бага Ази

Оноо-1 Минут-1
C хувилбарын 20-р даалгавар

Тогоонтөмөр хаан хэзээ, хаана нас барсан бэ?

  • A.

    1388 онд Буйр нуурын ойролцоо    

  • B.

    1368 онд Дайду     

  • C.

    1374 онд Хархорум

  • D.

    1370 онд Инчан /Барс/                     

  • E.

    1372 онд Шанду хотод

Оноо-2 Минут-1
C хувилбарын 21-р даалгавар

Түүхэнд тэмдэглэгдсэн “Түмү-гийн хэрэг” гэгч аль нь вэ?

  • A.

    Түмэн засагт хаан зүүн, баруун түмнийг эвлэрүүлэх Төв засгийн газар байгуулсан явдал.

  • B.

    1452 онд Эсэн тайш Тайсун хааныг хороож хаан болсон явдал.

  • C.

    Боди-Алаг хаан ах Гүнбилэгийн хамт Урианхай түмнийг 6 удаа довтолсон явдал.

  • D.

    Алтан хан 1557 онд Хөх нуурыг довтолсон явдал.

  • E.

    1449 онд Эсэн тайш Мин улсын Инзүн хааныг олзолсон явдал.

Оноо-2 Минут-1
C хувилбарын 22-р даалгавар

  1. XV-XVI зууны үеийн Зүүн Монголын хааны шууд захиргаанд байдаг, зүүн гурван түмэнг зөв ялгасан хувилбар аль нь вэ?                                                   1. Ордос          2. Цахар         3. Юншээбү          4. Түмэд          5. Халх          6. Урианхай

  • A.

    2, 5, 6            

  • B.

    1, 3, 4            

  • C.

    5, 1, 3            

  • D.

    6, 1, 3                

  • E.

    3, 4, 5

Оноо-1 Минут-1
C хувилбарын 23-р даалгавар

Батмөнх даян хааны үед Халх түмэн нь Арын 7 отог, Өврийн 5 отгоос бүрдэж байсан ба Арын 7 отгийг түүний хөвгүүн хэн өвлөн захирч байсан бэ?                             

  • A.

    Гэрсэнз

  • B.

    Алчуболд

  • C.

    Агваржин

  • D.

    Боди-Алаг             

  • E.

    Гүнбилэг

Оноо-1 Минут-1
C хувилбарын 24-р даалгавар

  1. Далай лам: Өдгөө шарын шашны тэргүүнээр XIV Далай лам Данзанжамц заларч буй бөгөөд 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Далай ламын бүх дүр Монголын түүхтэй ямар нэгэн сэжмээр холбогддог билээ.Тэгвэл Монголоос тодруулсан IV Далай ламын нэр хэн бэ?                                     

  • A.

    Намхайжамц

  • B.

    Содномжамц

  • C.

    Занабазар

  • D.

    Ёндонжамц

  • E.

    Нэйж тойн

Оноо-2 Минут-1
C хувилбарын 25-р даалгавар

Амарбаясгалант хийдийг хэзээ, хэний дурсгалд зориулан барьсан бэ?               

  • A.

    1748 онд Агваанжамбалданзан

  • B.

    1586 онд Абтай сайн хан

  • C.

    1727 онд Занабазар

  • D.

    1577 онд Алтан хан

  • E.

    1576 онд Түмэн засагт хаан

Оноо-2 Минут-1
C хувилбарын 26-р даалгавар

  1. Дараах ойлголтуудыг утгаар зөв харгалзуулна уу?                                          
  1. Тод үсэг                                                 a. 1686 он
  2. Али гали үсэг                                         b. 1648 он
  3. Соёмбо үсэг                                           c. Аюуш гүүш

  • A.

    1a, 2b, 3c

  • B.

    1b, 2c, 3a

  • C.

    1a, 2c, 3b

  • D.

    1c, 2a, 3b

  • E.

    1b, 2a, 3c

Оноо-1 Минут-1
C хувилбарын 27-р даалгавар

Халх Монголыг Манжийн харьяанд оруулах ёслол хэзээ, хаана болсон бэ?       

  • A.

    1686 онд Хүрэн бэлчир

  • B.

    1640 онд Тарвагтайн Улаан бураа

  • C.

    1691 онд Долоон нуурт

  • D.

    1689 онд Ар элстэйд

  • E.

    1636 онд Мүгдэнд

Оноо-2 Минут-1
C хувилбарын 28-р даалгавар

1655 онд өөрийн дүүгээ Манжийн хааны ордонд барьцаанд явуулсан хан хэн бэ?           

  • A.

    Субадай

  • B.

    Гомбодорж

  • C.

    Шолой

  • D.

    Чахундорж

  • E.

    Норов

Оноо-1 Минут-1
C хувилбарын 29-р даалгавар

“Буурын гэрээ”-гээр Оросын хаант улс ба Манж Чин улсын хилийн заагийг тогтоосноор Буриад монголчууд Оросын эзэнт улсын мэдэлд оржээ. Уг гэрээ хэдэн онд болсон бэ?                   

  • A.

    1771 онд      

  • B.

    1630 онд           

  • C.

    1689 онд        

  • D.

    1607 онд          

  • E.

    1727 онд  

Оноо-1 Минут-1
C хувилбарын 30-р даалгавар

1646 онд харьяат нараа дагуулан Халхын сэцэн хан Шолойг түшихээр ирсэн хүн хэн бэ?                                                                                                                               

  • A.

    Сөнидийн Тэнгис ван         

  • B.

    Дэгдээхэй мэргэн ахай        

  • C.

    Доржжав

  • D.

    Хо өрлөг                      

  • E.

    Аюук хаан 

Нийт: 1,762