Оноо-2 Минут-1
B хувилбарын 7-р даалгавар

  1. Хүннү гүрний үед холбогдох түүхэн үйл явдлуудыг зөв дараалалд оруулсан нь аль вэ?                                                                                                         
  1. “Энх ургийн гэрээ”-г байгуулав.
  2. Цинь улс мөхөж, Хань улс байгуулагдав.
  3. Хүннүгийн вангууд болох Сютү, Хүнье нар ялагдаж, Хань улсад бууж өгөв.      

  • A.

    1. 2,1,3
  • B.

    1. 1,2,3
  • C.

    1. 3,2,1
  • D.

    1. 2,3,1
  • E.

    1. 1,3,2
Оноо-1 Минут-1
B хувилбарын 8-р даалгавар

330 онд Жужанчууд төрт улсаа байгуулжээ. Уг оныг зууны тоололд шилжүүлнэ үү.

  • A.

    IV зууны I хагас

  • B.

    III зууны I хагас

  • C.

    III зууны II хагас

  • D.

    IV зууны II хагас

  • E.

    V зууны I хагас

Оноо-1 Минут-1
B хувилбарын 9-р даалгавар

Түрэгүүд Жужан улсад юугаар алба барьдаг байсан бэ?                        

  • A.

    Төмөр

  • B.

    Мал

  • C.

    Торго

  • D.

    Ангийн арьс

  • E.

    Давс

Оноо-1 Минут-1
B хувилбарын 10-р даалгавар

  1. А,B жагсаалтыг ямар шалгуураар гаргасан бэ?                                         
  1. Хүннү, Сяньби, Жужан
  2. Түрэг, Уйгур, Киргиз

                                

  • A.

    Монгол болон Хятад нутагт оршиж байснаар нь

  • B.

    Оршин тогтносон он цагийн урт богиноор

  • C.

    Нийгмийн хөгжлийн түвшингийн ялгаагаар

  • D.

    Угсаа гарвалын ялгаагаар

  • E.

    Нүүдэлчид болон суурин иргэншлээр нь

Оноо-1 Минут-1
B хувилбарын 11-р даалгавар

Хятад сурвалжийн мэдээнд “Хүннү,Сяньби нар мод, яс сийлэн тэмдэглэж хол ойрын хэрэг явдлаа хүмүүст улируулан уламжилсан нь түүхч, төрийн түшмэдийн тэмдэглэл мэт болсон” гэж өгүүлжээ. Энэ мэдээнд хийсэн дүгнэлтүүдээс аль нь оновчтой вэ?              

  • A.

    Хүннү, Сяньби нар Хятадтай адил адил төрийн түшмэдтэй байжээ.

  • B.

    Хүннү, Сяньби нар яс, мод сийлэхдээ гаргуун байжээ.

  • C.

    Хүннү, Сяньби нар бичиг үсэгтэй байсан бөгөөд хэрэг явдлаа тэмдэглэн үлдээдэг байжээ.

  • D.

    Хятад түүхчид Хүннү, Сяньби нарын төрийн түүхийг тусгайлан судалдаг байжээ.

  • E.

    Хүннү, Сяньби нар мод, ясан сийлбэрээр алдартай байжээ.

Оноо-1 Минут-1
B хувилбарын 12-р даалгавар

Уйгур улсад бурхны шашин дэлгэрч байсан боловч, Уйгурын хаад ямар шашныг ивээлдээ авч байсан бэ?                                         

  • A.

    Бөөгийн шашин

  • B.

    Манихейн шашин

  • C.

    Исламын шашин

  • D.

    Христийн шашин

  • E.

    Бурхны шашин

Оноо-1 Минут-1
B хувилбарын 13-р даалгавар

 

Монгол-Татар хоёр ханлигуудын хоорондын зөрчлийн шалтгаан аль нь вэ?     

  • A.

    Шашны зөрчлийн улмаас

  • B.

    Татарууд Монголчууд биш учраас

  • C.

    Мал маллахад тохиромжтой бэлчээр нутгийн төлөөх тэмцэл

  • D.

    Татарууд Монголчуудад дургуй байсан учраас

  • E.

    Татарууд 2 хуваагдсан учраас

Оноо-2 Минут-1
B хувилбарын 14-р даалгавар

Монгол улсын хаадыг он цагийн дараалалд  зөв оруулсан нь аль вэ?             

  • A.

    Хабул, Хотула, Амбагай Тэмүжин

  • B.

    Амбагай, Хотула, Есүхэй, Хабул

  • C.

    Хотула, Тэмүжин, Хабул, Амбагай

  • D.

    Хабул, Амбагай, Хотула, Тэмүжин

  • E.

    Тэмүжин, Амбагай, Хабул, Хотула

Оноо-2 Минут-1
B хувилбарын 15-р даалгавар

  1. Монгол аймаг улсуудыг газар нутагтай нь тохируулна уу                    
  1. Татар аймаг                          А. Хөлөн,Буйр нуурын сав газраар
  2. Хэрэйд улс                            B. Цагаан хэрмийн хойгуур
  3. Онгуд                                     C.Туул,Орхон голын савд  

  • A.

    1С, 2В, 3А

  • B.

    1С, 2А, 3В

  • C.

    1А, 2В, 3С

  • D.

    1В, 2С, 3В

  • E.

    1А, 2С, 3В

Оноо-1 Минут-1
B хувилбарын 16-р даалгавар

Чингис хаанд нэгдэхээс дургүйцсэн Тайчууд, Мэргид, Хатагин, Салжиуд нар хэдэн онд Жамухыг “Гүр” хаанд өргөмжилсөн бэ?                         

  • A.

    1. 1201 он
  • B.

    1. 1206 он
  • C.

    1. 1203 он
  • D.

    1. 1189 он
  • E.

    1. 1179 он
Оноо-1 Минут-1
B хувилбарын 17-р даалгавар

Их Монгол улсын том түмний ноёдыг түмэнтэй нь зөв тохируулсаныг олно уу.

  • A.

    1. Баруун түмэн-Мухулай, Төвийн түмэн-Боорчи, Зүүн түмэн-Хорчи, Ойн түмэн- Наяа
  • B.

    1. Баруун түмэн-Наяа, Төвийн түмэн-Боорчи, Зүүн түмэн-Хорчи, Ойн түмэн- Мухулай
  • C.

    1. Баруун түмэн-Хорчи, Төвийн түмэн-Мухулай, Зүүн түмэн-Боорчи, Ойн түмэн- Наяа
  • D.

    1. Баруун түмэн-Боорчи,  Төвийн түмэн-Наяа, Зүүн түмэн-Мухулай, Ойн түмэн-Хорчи
  • E.

    1. Баруун түмэн-Боорчи, Төвийн түмэн-Мухулай, Зүүн түмэн-Наяа, Ойн түмэн- Хорчи
Оноо-1 Минут-1
B хувилбарын 18-р даалгавар

Монголын Их Юань улсын нийслэл хотуудыг сонгоно уу                    

  • A.

    1. Султание, Хархорум
  • B.

    1. Марага, Тебриз
  • C.

    1. Дайду, Шанду
  • D.

    1. Аксу, Карши
  • E.

    1. Шанду, Багдад
Оноо-2 Минут-1
B хувилбарын 19-р даалгавар

Монголын Цагадай улсын газар нутгийг зөв тодорхойлсон нь аль вэ?

  • A.

    Эрчис мөрөн, Дунай мөрний доод урсгал, Кавказын нуруу

  • B.

    Или голын сав, Долоон гол, Кашгарын нутаг буюу хуучин Хар Хятан

  • C.

    Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнууд

  • D.

    Армян, Гүрж, Турк, Афганистаны баруун хэсэг

  • E.

    Иран, Ирак, Сирийн хойд хэсэг

Оноо-1 Минут-1
B хувилбарын 20-р даалгавар

Тогоонтөмөр хаан хэзээ, хаана нас барсан бэ?                               

  • A.

    1388 онд Буйр нуурын ойролцоо

  • B.

    1368 онд Дайду

  • C.

    1374 онд Хархорум

  • D.

    1370 онд Инчан /Барс/

  • E.

    1372 онд Шанду хотод

Оноо-2 Минут-1
B хувилбарын 21-р даалгавар

Батмөнх даян хааны үеийг сурвалжид “Гар газар, хөл хөсөр болов” гэж тэмдэглэсний учир юу вэ?                                                       

  • A.

    Тухайн үеийн нийгмийн амьдрал илүү хямралд орсон үе

  • B.

    Монголд шарын шашин дэлгэрсэн учраас

  • C.

    Мин улсын довтолгоо эрчимжиж байсан үе

  • D.

    Монголын дотоодын тэмцэл улам гүнзгийрж байсан үе

  • E.

    Монголын дотоодын хямрал нэг хэсэгтээ зогссон үе

Оноо-2 Минут-1
B хувилбарын 22-р даалгавар

  1. XV-XVI зууны үеийн Зүүн Монголын хааны шууд захиргаанд байдаг, зүүн гурван түмэнг зөв ялгасан хувилбар аль нь вэ?                                 

1. Ордос         2. Цахар       3. Юншээбү       4. Түмэд        5. Халх      6. Урианхай

  • A.

    2, 5, 6

  • B.

    1, 3, 4

  • C.

    5, 1, 3

  • D.

    6, 1, 3

  • E.

    3, 4, 5

Оноо-1 Минут-1
B хувилбарын 23-р даалгавар

Батмөнх даян хааны үед Халх түмэн нь Арын 7 отог, Өврийн 5 отгоос бүрдэж байсан ба Өврийн 5 отгийг түүний хөвгүүдээс хэн нь өвлөн захирч байсан бэ?            

  • A.

    Алчуболд

  • B.

    Гэрсэнз

  • C.

    Агваржин

  • D.

    Боди-Алаг

  • E.

    Гүнбилэг

Оноо-1 Минут-1
B хувилбарын 24-р даалгавар

  1. Далай лам: Өдгөө шарын шашны тэргүүнээр XIV Далай лам Данзанжамц заларч буй бөгөөд 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Далай ламын бүх дүр Монголын түүхтэй ямар нэгэн сэжмээр холбогддог билээ.

Тэгвэл Монголоос тодруулсан IV Далай ламын нэр хэн бэ?             

  • A.

    Намхайжамц

  • B.

    Содномжамц

  • C.

    Занабазар

  • D.

    Ёндонжамц

  • E.

    Нэйж тойн

Оноо-2 Минут-1
B хувилбарын 25-р даалгавар

Эрдэнэ зуу хийдийг хэн, хэзээ байгуулсан бэ?                                    

  • A.

    1748 онд Агваанжамбалданзан

  • B.

    1577 онд Алтан хан

  • C.

    1592 онд Нэйж тойн

  • D.

    1586 онд Абтай сайн хан

  • E.

    1648 онд Зая бандида Намхайжамц

Оноо-2 Минут-1
B хувилбарын 26-р даалгавар

  1. Дараах ойлголтуудыг утгаар зөв харгалзуулна уу?                       
  1. Тод үсэг                                                 А. 1686 он
  2. Али гали үсэг                                         В. 1648 он
  3. Соёмбо үсэг                                           С. Аюуш гүүш

  • A.

    1С, 2А, 3В  

  • B.

    1А, 2В, 3С

  • C.

    1А, 2С, 3В

  • D.

    1В, 2С, 3А

  • E.

    1В, 2А, 3С

Оноо-1 Минут-1
B хувилбарын 27-р даалгавар

1636 онд Өвөр Монголын ноёдын чуулган хаана болж, хэнийг Өвөр Монголын хаанд өргөмжилсөн бэ?                                                                                                 

  • A.

    1. Хөх нуурт Энх-Амгаланг 
  • B.

    1. Долоон нуурт Энх-Амгаланг
  • C.

    1. Бээжинд Абахайг
  • D.

    1. Бээжинд Нурхач
  • E.

    1. Мүгдэнд Абахайг
Оноо-2 Минут-1
B хувилбарын 28-р даалгавар

1655 онд өөрийн дүүгээ Манжийн хааны ордонд барьцаанд явуулсан хан хэн бэ?

  • A.

    Шолой  

  • B.

    Гомбодорж

  • C.

    Чахундорж

  • D.

    Субадай

  • E.

    Норов

Оноо-1 Минут-1
B хувилбарын 29-р даалгавар

Манж-Оросын “Нэрчү”-гийн гэрээгээр Орос улс Эрхүү,Түнхэний шивээ орчмын нутгийг хүн амын хамт харьяандаа оруулжээ. Уг гэрээ хэдэн онд болсон бэ?                           

  • A.

    1607 онд

  • B.

    1727 онд

  • C.

    1689 онд

  • D.

    1771 онд

  • E.

    1681 онд

Оноо-1 Минут-1
B хувилбарын 30-р даалгавар

1646 онд харьяат нараа дагуулан Халхын сэцэн хан Шолойг түшихээр ирсэн хүн хэн бэ?                                                                                                                         

  • A.

    Дэгдээхэй мэргэн ахай

  • B.

    Сөнидийн Тэнгис ван

  • C.

    Доржжав

  • D.

    Хо өрлөг

  • E.

    Хо өрлөг

Оноо-2 Минут-1
B хувилбарын 31-р даалгавар

XVII-XVIII зуунд Монгол улс тусгаар тогтнолоо алдсан гадаад шалгаануудаас аль нь илүүц вэ?            

  • A.

    Мин улсын хагалган бутаргах бодлого

  • B.

    Монголын их хааны сүр хүч буурч эрх мэдлийн хуваарилалт алдагдсан

  • C.

    Хойд талаас Орос улсын түрэмгийлэл

  • D.

    Мин улсын Монголын ноёдыг дэмжих бодлого

  • E.

    Зүүн урдаас Хойт Алтан улсын  заналхийлэл

Оноо-1 Минут-1
B хувилбарын 32-р даалгавар

Манжийн эсрэг Халх Монголд гарсан бослого тэмцэл хэрхэн эхэлсэн бэ? 

  • A.

    Амарсанаа цэргээ удирдаж бослого гаргаснаар  

  • B.

    Манжийн цэргийн жанжинг хороосноор

  • C.

    Чингүнжав дайны талбараас босож, нутгийн зүг явснаар

  • D.

    Сэвдэнбалжирыг Бээжинд дуудаж гэрийн хорионд хийснээр

  • E.

    Манжийн цэрэг дайрч орж ирсэнээр

Оноо-2 Минут-1
B хувилбарын 33-р даалгавар

  1. Монголчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл хөдөлгөөнүүдийг зөв дараалалд оруулсан нь аль вэ?                                                            
  1. Тогтох тайжийн удирдсан бослого
  2. Лувсанданзангийн удирдсан бослого
  3. Онолтын удирдсан бослого

  • A.

    2, 1, 3

  • B.

    1, 2, 3

  • C.

    3, 2, 1

  • D.

    2, 3, 1

  • E.

    3, 1, 2

Оноо-1 Минут-1
B хувилбарын 34-р даалгавар

1911 оны хувьсгалаар Жавзандамба хутагтыг Монгол улсын хаанд залахдаа ямар цол өргөмжилсөн бэ?                                                          

  • A.

    Монгол улсын шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хаанаар

  • B.

    Монгол улсын хэмжээгүй эрхт хаанаар

  • C.

    Хэмжээт цаазат Богд хаанаар

  • D.

    Монгол улсын их хаанаар

  • E.

    Монгол улсын Түмэн наст Их хаанаар

Оноо-1 Минут-1
B хувилбарын 35-р даалгавар

 

1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ уг оныг билгийн тоололд шилжүүлнэ үү?     

Доорх өгөгдлийг ашиглаж бодоорой.

Аргын оныг билгийн тоололд шилжүүлэх арга

Махбодь

жил

Гал

Шороо

Төмөр

Ус

Мод

Аргын оныг билгийн жилд шилжүүлэхдээ тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ноогдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харьяалах жарны дугаар гарна.Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно.

Туулай

1

13

25

37

49

Луу

50

2

14

26

38

Могой

51

3

15

27

39

Морь

40

52

4

16

28

Хонь

41

53

5

17

29

Бич

30

42

54

6

18

Тахиа

31

43

55

7

19

Нохой

20

32

44

56

8

Гахай

21

33

45

57

9

Хулгана

10

22

34

46

58

Үхэр

11

23

35

47

59

Бар

60

12

24

36

48

 

                                               

  • A.

    XV жарны төмөр гахай жил

  • B.

    XVI жарны шороон тахиа жил

  • C.

    XIV жарны модон гахай жил

  • D.

    XVII жарны шороон бич жил

  • E.

    XV жарны модон бар жил

Оноо-1 Минут-1
B хувилбарын 36-р даалгавар

Хужирбуланд цэргийн сургуулийг хэдэн онд байгуулсан бэ?               

  • A.

    1913 он  

  • B.

    1914 он

  • C.

    1915 он

  • D.

    1918 он

  • E.

    1912 он

Оноо-2 Минут-1
B хувилбарын 37-р даалгавар

1913 онд “Монгол улсын хязгаарын доторх олон зүйлийн уурхайг нээн шийтгэх дүрэм хэмжээ”-г батлав. Дүрэмд зааснаар олборлосон чулуун нүүрсний орлогын хэдэн хувийг татварлах болсон бэ?                                                                            

  • A.

    20-50%

  • B.

    10-15%

  • C.

    10-20%

  • D.

    5-10%

  • E.

    30-50%

Оноо-2 Минут-1
B хувилбарын 38-р даалгавар

Ардын засгийн газрын бүтцийг зөв тохируулсан нь аль вэ?

  • A.

    1. Гадаад яам-С.Данзан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Пунцагдорж
  • B.

    1. Гадаад яам-С.Данзан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Лосол
  • C.

    1. Гадаад яам-Д.Бодоо, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Н.Магсаржав
  • D.

    1. Гадаад яам-С.Данзан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Догсом
  • E.

    1. Гадаад яам-Х.Чойбалсан, Цэргийн яам-Д.Сүхбаатар, Шүүх яам-Д.Чагдаржав
Оноо-1 Минут-1
B хувилбарын 39-р даалгавар

Ардын засгийн газрын анхны бага сургууль хэдэн онд байгуулагдсан бэ?  

  • A.

    1925 он

  • B.

    1923 он

  • C.

    1921 он

  • D.

    1924 он

  • E.

    1922 он

Оноо-2 Минут-1
B хувилбарын 40-р даалгавар

Ардын засгийн газраас 1922.1.25-нд “Эзэн хамжлагын харилцааг халах” түүхэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн гол ач холбогдол аль нь вэ?      

  • A.

    Социализмыг байгуулах анхны алхам болсон.

  • B.

    Ард олныг нийгмийн хүлээс,ноёдын мэдлээс салгаж чөлөөлсөн.

  • C.

    Улс орон цөөн хүний эрх мэдлээс ангижирсан.

  • D.

    Засгийн бүх эрх ард түмний гарт бүрэн шилжсэн.

  • E.

    Хамжлагад байсан бүх хүн баяжсан.

Оноо-1 Минут-1
B хувилбарын 41-р даалгавар

VIII Богд хаан хэдэн онд таалал төгссөн бэ?                                       

  • A.

    1923 он 

  • B.

    1928 он

  • C.

    1926 он

  • D.

    1924 он

  • E.

    1921 он

Оноо-1 Минут-1
B хувилбарын 42-р даалгавар

1924 оны Үндсэн хууль боловсруулах комиссын гишүүдийг олно уу           

  • A.

    1. Б.Цэрэндорж, Ж.Цэвээн
  • B.

    1. Ж.Цэвээн, Ч.Бат-Очир
  • C.

    Ч.Бат-Очир, Х.Чойбалсан

  • D.

    1. Э.Ринчино, С.Данзан
  • E.

    1. Н.Магсаржав, Х.Чойбалсан
Оноо-1 Минут-1
B хувилбарын 43-р даалгавар

1932 оны 6-р сарын 29-30 хуралдсан МАХН-ын ТХ, хянан байцаах Төв Комиссын хамтарсан III бүгд хурлаар баталсан “Шинэ эргэлтийн бодлого”-ын ерөнхий агуулга аль вэ?                                                         

  • A.

    Зүүнтний алдаатай бодлогын уршгаар бий болсон сөрөг үр дагаварыг засах.

  • B.

    Эдийн засгийг сэргээн хөгжүүлэх.

  • C.

    Төрийн байгууламжийг өөрчлөх.

  • D.

    Улс орны батлан хамгаалах хүчийг нэмэгдүүлэх

  • E.

    Төр намын байгуулгыг урвагчдаас цэвэрлэх

Оноо-2 Минут-1
B хувилбарын 44-р даалгавар

1935 онд нийт хүн амын 5,6 хувь нь бичиг үсэгтэй байсан бол 1940 онд хэдэн хувь болж нэмэгдсэн бэ?                                                              

  • A.

    30,8%

  • B.

    40,1%

  • C.

    15,7%

  • D.

    39,1%

  • E.

    20,8%

Оноо-1 Минут-1
B хувилбарын 45-р даалгавар

1936 оны 3-р сарын 12-нд БНМАУ, ЗСБНХУ-н хооронд “Харилцан туслалцах Протокол”-ыг Улаанбаатар хотноо байгуулжээ. Уг “Протокол”-ын гол агуулга аль нь вэ?  

  • A.

    Хоёр улсын хилийг шинээр тогтоох

  • B.

    Эдийн засгийн салбарт хамтран ажиллах

  • C.

    Японд довтолж түүний түрэмгийллийг зогсоох

  • D.

    Гурав дахь этгээд хэн нэгэнд нь халдан довтолбол харилцан туслалцах

  • E.

    Хоёр улс хамтран Хятадын эсрэг довтлох

Оноо-1 Минут-1
B хувилбарын 46-р даалгавар

Атар газрыг эзэмших II аян хэдэн онд эхэлсэн бэ?                                              

  • A.

    1956 он

  • B.

    1961 он

  • C.

    1976 он

  • D.

    1959 он

  • E.

    2008 он

Нийт: 1,762